Шинэ мэдээ

Нийгмийн даатгалын нээлттэй өдөрлөг дөрөвдүгээр сарын 21-нд улсын хэмжээнд зохион байгуулагдана2 цаг 3 минутын өмнөДэлхийн банк дундаас доогуур орлоготой улс орнуудад өгөх зээлийн хэмжээгээ нэмэгдүүлнэ5 цаг 29 минутын өмнөСирид алга болсон сэтгүүлчийн талаархи мэдээллийг олж өгсөн хүнд 1 сая ам.доллар өгөхөө амлажээ5 цаг 30 минутын өмнөМигель Диас-Канель Кубын Ерөнхийлөгч болсноор Кастрогийн эрин үе өндөрлөлөө8 цаг 5 минутын өмнө“Баг” хуулалт буюу аварга Б.Бат-Эрдэнийн үнэн худлын дэнс8 цаг 7 минутын өмнөХотын захиргааны байр дахин дайралтад өртсөн үү?4 сар 18. 15:32Хууль тогтоогчоос авахуулаад хурандаа хүртэл хэрсэн шударга бусын "тор"4 сар 18. 10:01МҮБХ-ныхон ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нарт гомдол гаргалаа4 сар 18. 9:49Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт4 сар 17. 17:24"Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө" Үндэсний чуулган эхэллээ4 сар 17. 17:12Хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг илрүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэжээ4 сар 17. 13:17Хятад улс ДНБ өнгөрсөн улиралд 6.8 хувиар өссөн байна4 сар 17. 12:42Тахимаа өгч чаддаггүй Хан-Уулын Ардчилсан намынхан гэж...4 сар 17. 12:29Т.Мэй: Сирид цохилт өгсөн нь зөв бөгөөд хууль ёсны юм4 сар 17. 12:11Жагсагчид Ереван хотын төвийн хэд хэдэн гудамжийг хаажээ4 сар 17. 10:59Хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 10:57Бөхийн холбоонд байгаа допингийн бизнес хэнийх вэ4 сар 17. 9:33ЕБС, МБС-ийн суралцагчдын “Мэдээллийн Технологи-2018” олимпиад хоёр дахь жилдээ болов4 сар 16. 14:47Сирийн асуудлыг яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэхийг БНХАУ уриалав4 сар 16. 13:24Умард Солонгосчуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд НҮБ-д 111 сая ам.доллар хэрэгтэй байна4 сар 16. 13:21УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хувийн бие хамгаалагч Б.Одхүү УИХ-ын гишүүн А.Сүхбатыг зоджээ4 сар 16. 9:34Хэнийг ч допингийн асуудалд холбож болдог, холдуулж ч болдог "хонгил" үүсгэсэн үү4 сар 15. 12:59"Хөшигний" цаанаас Б.Одхүү тэргүүтэй гэмт хэрэгтнүүдийг турхирч суугаа дархан аваргын үнэн нүүр төрх4 сар 14. 13:27МҮБХ-ны Гүйцэтгэх захирлаар Улсын арслан Д.Мөнх-Эрдэнийг томиллоо4 сар 13. 13:49Хоёр үлэг гүрвэлийн чулуужсан араг яс 3.4 сая ам.долларын үнэд хүрчээ4 сар 13. 13:28Осгосон хүүгийн биеийн байдал тогтворжиж, эмчилгээ хийлгэж байна4 сар 13. 13:02Ж.Мөнхбат аваргыг сүүлчийн замд нь үдлээ4 сар 13. 12:59Алга болсон хүүхдүүдийн хоёр нь осгож, нас баржээ4 сар 13. 12:57Ажилгүйдлийн тэтгэмжид 34 тэрбумыг зарцуулжээ4 сар 13. 12:57Импортын нэмэлт татвар ногдуулах барааны жагсаалтыг өргөжүүлэх бодолтой байна4 сар 13. 12:52

Хүчиндүүлсэн гэж худлаа мэдүүлсэн бүсгүй “ял” авлаа

/4-р сарын 11/  -  15 цаг 43 минут


Цагдаа, шүүх, прокурорт шалгагдаж байгаа бол үнэн зөв мэдүүлэг өгөх хуулийн зохицуулалттай. Хэрвээ худлаа мэдүүлэх юм бол Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээдэг. Тиймээс энэ талаар сэрэмжлүүлэг болгох зорилгоор шүүхэд худал мэдүүлсэн бүсгүйн хэргээр жишээ хүргэж байна. 

Монгол улсын иргэн М.Т нь эрүүгийн 201622000211 дугаартай хэрэгт 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хохирогчоор мэдүүлэхдээ “аав М-д 2 удаа хүчиндүүлсэн” гэж мэдүүлсэн атлаа 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа “аав М нь намайг хүчиндээгүй, хүчиндэхээр оролдсон” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн байна.
М.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Тухайн үед хүчиндсэн гээд хэлчихээр аавд маань 10 гаруй жилийн ял оногдох гээд байсан. Тийм учраас ээж болон 2 дүүгээ бодсондоо аав намайг хүчиндээгүй, 2 удаа хүчиндэхийг оролдсон гээд хэлчихсэн юм. Тэрнээс намайг хүчиндээгүй гэж хэлээрэй гэж шахаж шаардсан хүн байгаагүй. Би өөрийнхөө хүсэлтээр л мэдүүлгээ өөрчилсөн. Би шүүхийн шатанд худал мэдүүлэг өгснөө хүлээн зөвшөөрч байна...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэжээ. 
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 292 дугаар тэмдэглэлийн хуулбар  Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хохирогчид эрх, үүрэг танилцуулсан тухай баримтын хуулбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул М.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүхээс үзжээ. 
Тиймээс  М.Т анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож  М.Т худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутай болохыг тогтоосон. Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оноосон байна. 
Өөрөөр хэлбэл цагдаа, шүүх, прокурор, ХТг-т худлаа мэдүүлэх нь өөрөө гэмт хэрэг юм. Тиймээс тайлбар тухайн байгууллага тайлбар авахаасаа өмнө хууль танилцуулдаг. 
Хэрвээ удаа дараа худлаа хэлэх юм бол  Эрүүгийн хуулиар баривчлагдах хүртэл ял эдэлдэг бөгөөд худлаа мэдүүлэх нь эргээд хэргийн мөрдөн байцаалтыг  буруу тийшээ хөтөлдөг сөрөг талтай. Тиймээс иргэд өөрийгөө болон өрөөл бусдыг бодож хуулийн байгууллагад үнэн зөв мэдүүлэг өгөх ЁСТОЙ гэдгийг  анхааруулж байна.  
 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.142.104Зочин   • 4 сарын 14. 10 цаг 25 минут

yadarsan oxin yana daa yaj mungu tulux bol, uuruu setgel sanaagaar zoboj xoxirox deer n mungu olj ugux yadarsan l amtan baigaa sh dee yaxanab dee chaabaas

78.250.131.145Зочин   • 4 сарын 14. 4 цаг 47 минут

erguu gichii ih huschil de

66.181.188.205зочин   • 4 сарын 13. 21 цаг 23 минут

Мөнгөө үрэх юм олдохгүй болохоор шүүхээр тоглож хүн гүтгэж худал мэдүүлэг өгч мөнгөө улсын орлого болгож дээ. Хөөрхийс дөө.яаж хүний орчлонд амид явдаг хүмүүс юм болоо.

71.246.212.129Зочин   • 4 сарын 15. 20 цаг 29 минут

Bolij uz! Yaj bodoh setgeheeree iim hun busaar setgej meddeg bnaa Mongol ahuid tohirohguigeer! Mungugui bolood L yadarsan eh duu naraa myy novshiig tejeej duu nariig Mini usguh boltugai geed buur uurtuu gai udchihlaashdee ene huurhii ohin hhuchind avtaj doromjluulsan setgel zuin daramt deeree Deer ni uuriiguu gemt heregtnii shireend suulgaad yaliin zuil angi unshuulchihlaa!

202.179.25.0Зочин   • 4 сарын 13. 15 цаг 57 минут

Энэ шүүх ёстой хэлэх үг алга даа. Үнэн ээ л хэлсэн байна ш дээ. ээж дүүгээ бодсон л гэж байна. Зоригийг алсан гэж хүн гүтгэсэн нөхөр ямар ял авах уу?

71.246.212.129Зочин   • 4 сарын 15. 20 цаг 23 минут

Yag unen! Tagnuuliinhan bolon umguulugch nar ni niileed gutgesen geluu! Eej duu naraa bodood hudlaa hellee gej unenee huleej chadsan shig ni nuguuduul ch bas tereerei de!

98.169.35.210Z   • 4 сарын 12. 15 цаг 04 минут

Ene hun argagui baidald orsondoo hudlaa helsen gesen bna sd dee. Ar geriinhen ni bolon huuliin ali ni ch ene ohind shudarga handsanguidee geg bodogdog bna. Herev aav ni uneheer huchindeh geg oroldson bol huuliin dahuu shiitgeh yostoi busuu? Hoggiltei ornuudad bol herev ene aild nasand hureegui ohin huuhed baidag bol uls hamgaalaltandaa avah umuu esvel aavd ni tensen hargalzah hugatsaa ogdig um bilee. Manai huuliinhan tuuhii hodolsin bna daa.

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.