Шинэ мэдээ

Венесуэлийн парламент түр Засгийн газар байгуулах хуулийн төслийг хэлэлцэж эхэлжээ1 сар 19. 11:18Гишүүдийн олонхийн саналаар даргаа огцруулдаг болох нь Ерөнхийлөгчийн засаглалыг ойртуулах алхам уу1 сар 18. 16:26Төрийн департамент ажилдаа эргэн орохыг ажилтнууддаа уриалжээ1 сар 18. 15:11Д.Сумъяабазар сайд Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгууллаа1 сар 18. 15:05Дарамтын “гурвалжин”1 сар 18. 12:52Ж.Батзандан гишүүн та миний гэр бүлийн амьдрал руу дэндүү орж байна шүү1 сар 18. 12:50БНАСАУ-ын төлөөлөгч Вашингтон хотноо хүрэлцэн очжээ1 сар 18. 10:44Бээжинд кибер аюулгүй байдлын аж үйлдвэрийн цогцолбор байгуулна1 сар 18. 9:29Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл хуульчдын шүүмжлэлд өртөв1 сар 17. 15:29Brexit-ийг хэрэгжүүлэхийн тулд эвлэн нэгдэхийг уриаллаа1 сар 17. 12:09Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгчид захидал илгээжээ1 сар 17. 11:09Их Британийн Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулахыг дэмжээгүй байна1 сар 17. 10:28“Huawei” компанийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн мэдээллийг ашиглах боломжтой гэх мэдээллийг няцаав1 сар 17. 10:11АНУ, БНСУ гуравдугаар сард хамтарсан сургуулилт хийнэ1 сар 17. 9:46Канадын иргэнд өршөөл үзүүлэхийг Бээжингээс хүсэв1 сар 16. 11:37Хонконгийн засаг захиргааны тэргүүн асан суллагдав1 сар 16. 10:13БНАСАУ-ыг "дайсан" гэж үзэхээ больжээ1 сар 16. 10:12Д.Цэен-Ойдов: Манай үйлчилгээ танд тав тух, сэтгэл ханамжийг бүрдүүлнэ1 сар 16. 10:11Зимбабвечүүд шатахууны үнийн нэмэгдлийг эсэргүүцэн жагсчээ1 сар 15. 14:15Нийслэлийн МАН-ын “Бага олимп-2019”-д 650 гаруй тамирчид өрсөлдлөө1 сар 15. 10:55К.Гоны гэргий хүний эрхийг хамгаалагчдад захидал илгээжээ1 сар 15. 10:09Финландын Ерөнхийлөгч Хятад улсад төрийн айлчлал хийж байна1 сар 15. 9:47Орос, Хятадын худалдааны эргэлтийн хэмжээ өсчээ1 сар 15. 9:46ХАБЭМТөв “LOOKREC” алсын зайн оношлогооны тусгай программыг ашиглаж эхэллээ1 сар 14. 16:28Засгийн газрын үйл ажиллагааг түр хугацаагаар сэргээхийг уриалжээ1 сар 14. 11:49Хятадад 620 мянган хүнийг авлигын хэргээр хариуцлагад татжээ1 сар 14. 9:25Трамп Оросын ашиг сонирхолд ажиллаж байгаа эсэхийг 2017 онд шалгаж эхэлжээ1 сар 14. 9:17Сирийн хүчин Израилийн агаарын дайралтыг няцаажээ1 сар 12. 12:51Нар мөхсөнийхөө дараа аварга том талстан биет болж хувирна1 сар 12. 12:12Их Британи Индонезид төлөөлөгчийн газраа нээнэ1 сар 12. 11:53

Шүүгч Н.Хангал: хөрөнгө орлогоо хуулийн дагуу шалгуулахад бэлэн

/4-р сарын 11/  -  15 цаг 41 минут

Шүүгч Н.Хангал: Хөрөнгө орлогоо хуулийн дагуу шалгуулахад бэлэн

Сая долларын хадгаламжтай шүүгчийн сэдэв олны анхаарлыг татсаар байна.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нийтэд ил болгосон Монгол Улсын бүх шүүгчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг үзэхэд тэрбумаас дээш төгрөгийн хадгаламжтай шүүгч нэг байгаа юм. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тэрбумаас  дээш төгрөгтэй хадгаламж мэдүүлсэн Н.Хангал шүүгчтэй ярилцлаа.


-Шүүгч болоод удаагүй хүн хадгаламждаа тэрбум гаруй төгрөгтэй байгаа талаар олон нийтийн ярианы сэдэв болж байна. Хэзээний, ямар учиртай хадгаламж вэ?

-Шүүгчийн албан тушаалд томилогдоход хуулийн дагуу тодорхой шаардлага хангадаг, томилогдсоны дараа өндөр хариуцлага хүлээдэг. Хуулиар хүлээсэн энэ үүргийнхээ дагуу миний бие хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн болон хамаарал бүхий этгээдтэй холбоотой хөрөнгө орлогыг дэлгэрэнгүй мэдүүлсэн. Зарим хүний яриад байгаа хадгаламжийг тайлбарлахын тулд амьдралаа ярихаас аргагүй болж байх шиг байна.

-Шүүгч хүний хувийн амьдрал руу өнгийх эвгүй байгаа ч нийгмийн зүгээс ирж буй хяналт гэдэг талаас миний асуулт танд чиглэж байгааг ойлгоорой.

-2008 онд Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байхад миний охин төрсөн. Охиноо төрсний дараахан Улсын Дээд шүүхэд шүүгчийн туслахаар дэвшин ажиллаж эхэлсэн. Охин маань 7 сартай дутуу төрсөн бөгөөд хүндрэлээс шалтгаалж хараагүй төрсөн болохыг нь сүүлд мэдсэн юм. Үр хүүхэд нь өвчтэй байхад ямар ч эцэг, эх эмчлүүлэхийн төлөө бүх аргаа хэрэглэнэ. Бид ч банкнаас зээл аваад Энэтхэг, Тайланд гэх зэргээр эмчилж магадгүй гэсэн бүх улсын аль гайгүй эмнэлгүүд рүү оношийг нь явуулж, эрэл сурал болсон. Эмчилгээ хийлгэхээр явахад банкнаас зээл авсан ч хүрэлцэхгүй үе байсан. Гэр бүлийнхэн, найз нөхөд ч тусалж байлаа. Солонгос, Япон, Орос гээд маш олон улс руу өвчний түүхийг нь явуулсан. Гэвч очсон, өвчний түүхийг нь судлуулсан бүх эмнэлэг мэс засал хийхгүй, найдваргүй гэдэг хариу өгсөн.

Миний хоёр эгч Америкт амьдардаг. Америк руу өвчний түүхийг явуултал “Мэс засал хийнэ. 30 хувийн магадлалтай. Гэрэл мэдэрдэг болно” гэсэн хариу ирсэн нь цорын ганц найдвар төрүүлсэн. Үр хүүхдэдээ ядаж гэрэл мэдрүүлье гээд Америк явахаар хөөцөлдөж эхэлсэн. Ингээд эхнэр, охин хоёр маань Америкт очсон. Охины минь мэс засал амжилттай болж гэрэл мэдэрдэг болсон тухай сайхан мэдээ дуулдсан. Гэхдээ “30 хувийн гэрэл мэдэрдэг болсноо хамгаалахын тулд байнгын эмчилгээ хэрэгтэй” гэсэн. Өөрөөр хэлбэл, охиныхоо төлөө гэр бүлээрээ Америк руу байнга явах зайлшгүй шаардлагын үүднээс тэндээ багагүй хугацаанд суурьшихаас аргагүй  болсон.

Яг эндээс нөгөө хадгаламж эхлэлтэй. Америкийн визэнд ороход банкны баталгаа, буцаж эргэж ирэх баталгаа шаарддаг шүү дээ. Төрийн албан хаагч надад банкны баталгаа үнэндээ байгаагүй. Энэ үед хадам эгч “Миний хадгаламж дээр хамтран эзэмшигч болоод банкны баталгаагаа гаргуул” гэсэн. Ингэж л одоогийн дуулиан болоод байгаа хадгаламжийн эхлэл тавигдсан. Энэ бол 2011 оны буюу одоогоос 7 жилийн өмнөх үйл явдал. Нэг сая долларын хадгаламжийн хамтран эзэмшигч, Дээд шүүхэд шүүгчийн туслах хийж байсан болохоор АНУ-ын виз түвэггүй гарсан. Америкт охин байнгын эмчилгээтэй учраас байн байн нисэж, ирж очоод байх зардал мөнгө хэцүү байсан. Тиймээс би тэнд сурч, гэр бүлээрээ амьдарсан. Америкт сурахын хажуугаар ажил хийгээд, олсноороо охиноо эмчлүүлээд гадаадад байгаа монголчууд яаж амьдардаг билээ, тэр л жишгээр дөрвөн жил амьдарсан. Хуулийн чиглэлээр суралцаж төгсөөд 2015 оны дөрөвдүгээр сард Монголдоо ирсэн. Америкт байхад бага хүү маань төрсөн. Эхнэр охин хоёр тэнд, хүү бид хоёр Монголдоо ирсэн.

-Буцаад шүүхдээ ажилласан уу?

-Нэгэнт мэргэжлээрээ суралцаад төгссөн учраас шүүхийн байгууллагадаа ажиллах, цаашлаад шүүгч болох хүсэл байсан. Улсын Дээд шүүхэд очтол  ажилдаа эргэж орохыг зөвшөөрсөн. Ингээд шүүхдээ дахин ажиллаж эхэлсэн.

-Хадам эгчийнхээ хадгаламжаас нэрээ чөлөөлөөгүй юу?

-Эхнэр, охин хоёр маань Америкт үлдсэн. Учир нь манай охин Америкт хараагүй хүүхдийн тусгай сургуульд явж байсан. Охины сургууль дуусаагүй, мөн гэр бүлийн хүн сургуульд сурч байсан зэрэг шалтгаануудаас болоод дахиж визэнд орох шаардлагатай байсан. Тиймээс хадгаламжийн хамтран эзэмших эрхийг цуцлуулаагүй. Ажилдаа ороод байтал шүүгчийн сонгон шалгаруулалт зарлагдсан. Шалгалт өгөөд тэнцсэн. Ингээд Ерөнхийлөгчийн зарлиг гарахыг хүлээж, Америк явахаа хойшлуулсан. Шүүгч болсныхоо дараа ажлаасаа чөлөө авч, Америк яваад ирсэн.

-Шүүгч болохоос өмнөх, хамтран эзэмшигчтэй хадгаламж гэсэн үг үү?

-Шүүгч болохоос өмнөх асуудал. Тэр хадгаламжид байгаа мөнгө минийх биш. Тусдаа бизнестэй, тусдаа амьдралтай хүнийх болохоор тэр бүр санаад байдаггүй. Хадам эгч надад хадгаламжийнхаа баталгааг л өгсөн болохоос тэр мөнгөө хуваахгүй нь ойлгомжтой. Хадгаламжид нь орлого, зарлага хийгдсэн л байх. Түүнийг би мэдэхгүй. Шалгаад үзвэл миний гарын үсгээр хийгдсэн нэг ч гүйлгээ байхгүй.

-Та тэр хадгаламжид орлого нэмэх, зарлага гаргах эрхтэй юү?

-Ямар ч боломж байхгүй. Гүйлгээ хийх эрх зөвхөн хадгаламжийн эзэнд бий.

-Гэр бүлийнхнийгээ Америкаас авчирсныхаа дараа хадгаламжаас нь нэрээ хасуулчихаж болоогүй юм уу. Шүүгч хүний хувьд ийм хэл ам гарна гэх болгоомжлол төрөөгүй юү?

-Хасуулах гэж банкинд очсон. Заавал үндсэн эзэмшигчтэйгээ хамт очих ёстой юм билээ. Тэр үед эгч эзгүй байсан. Тэгээд л орхисон. Нэгэнт миний мөнгө биш болохоор ямар нэгэн болгоомжлол, айдас үнэндээ байсангүй. Хуулийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бол бүртгүүлэх ёстой.

-Бизнес эрхэлдэг хадам эгчийнхээ тухай  ярих боломж бий юу?

-Тэр хүнд бизнесийн нэр хүнд гэж бий. Тиймээс дэлгэрэнгүй ярих боломж алга. Шалгаж, тодруулах бол эрх бүхий байгууллагад нэр усыг нь хэлээд тайлбарлахад бэлэн.

-Их хэмжээний хөрөнгө, орлоготой шүүгчийг  орлогоо нотолж чадахгүй бол огцруулж, хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч мэдэгдсэн. Танд болгоомжлол байна уу?

-Хуулийн дагуу шалгуулахад бэлэн байна. Хөрөнгө, орлогын мэдүүлгийн дэлгэрэнгүй дээр бүх тайлбар нь байгаа. Хуульч хүний хувьд шүүгч болох нь миний мөрөөдөл байсан. Би мөрөөдөлдөө хүрэхийн тулд шүүхийн жижүүр, бичиг хүргэгч, архивч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах зэрэг байж болох бүх шат дамжлагыг дамжсан. МУИС-ийн Хууль зүйн сургууль төгсөөд, Хан-Уул дүүргийн шүүх, Нийслэлийн шүүх, Улсын Дээд шүүхэд ажиллаж байгаад шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцож тэнцээд, шүүгч болсон. Шүүгч хүн байж яагаад ийм байгаа юм гэх байдлаар ажил мэргэжлийн минь нэр төр сэвтэж байгаад хамгийн их харамсаж байна.  

-Нууц биш бол гэр бүлийн чинь хүн ямар ажил хийдэг вэ. Гэр бүлийнхнийхээ хөрөнгийг мэдүүлэг учраас тодруулж байгаа юм?

-Намайг шүүгч болохоос ч өмнө Хан-Уул дүүрэгт фитнесс клуб ажиллуулдаг байсан. Тэр нь үл хөдлөх хөрөнгөтэй. Ээжийнхээ гурван өрөө байрыг зарж банкны урьдчилгаанд өгөөд зээлээр орон сууц авсан. Байр зараад, дахин байр авсан нь хөрөнгө орлогын мэдүүлгийн их хэмжээний өөрчлөлт гэдэгт ордог. Энэ мэтчилэн бүх тайлбар хөрөнгө, орлогын мэдүүлгийн дэлгэрэнгүй хэсэгт бий.

-Энэ асуудлаарх иргэдийн сөрөг хандлага, шүүмжийг та мэдэрч байгаа байх.

-Шүүгч хүн тангараг өргөсөн. Хэрэг хүлээж аваад шийдэх үүрэгтэй. Хэргийн оролцогчид хардаж байгаа бол татгалзах, шүүгчийг шалгуулах бүрэн эрхтэй. Энэ бүхнийг яриад, шуугиан болгоод байгаа хүн тун цөөн байх. Өдөр тутмын ажлаа хийгээд явж байгаа, завгүй хүмүүс ийм юм ярихгүй. Ажлаас гадна амьдрал бий. Гэр бүлийнхээ аюулгүй байдалд санаа зовж байна. 

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Өдрийн сонин



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.120.204zochin   • 2018, 4 сарын 16. 10 цаг 43 минут

shal hudlaa.amerikt emchilgeend mongo zartsuulaad deer ni ajillaad iim mongotei bolno gedeg bolomjgui zuil dee.hudlaa yarij bna.ingej l yaridag yum daa.shalgaj zailuulah heregtei.ogt hudlaa yarih yum ***** mal mallaj bgaa gej boddog yum uu haashaa yum

109.12.75.46Зочин   • 2018, 4 сарын 15. 20 цаг 06 минут

ter amerik ymar saihan yum be zaxiin neg gariig saytan bolgodog humuusiig xuurna gevel butehgui alban tushaalaaasaa xurdan zail shoron ruu

202.179.11.10ард   • 2018, 4 сарын 14. 10 цаг 31 минут

наад шүүгч нар чинь хамгийн сайн хууран мэхлэгчид байдаг хаашаа ч урваж шарваж чадна нэг ёсондооо мөнгө өгсөн хэний ч талд орно америкт саятан болох худлаа монголоос мөнгө савж байж л болох магадлалтай монголоос авилгадаж л байж мөнгөтэй болно

78.250.131.145Зочин   • 2018, 4 сарын 14. 4 цаг 53 минут

huursan hulgaich l bna

66.181.188.205зочин   • 2018, 4 сарын 13. 21 цаг 14 минут

Нямдоржийн хадгаламж ямар замаар яаж бий болсныг асууж лавлах хэрэгтэй.нямбаатар бас энэ нөхөр шиг дэлгэрэнгүй хадгаламж орлогоо ярих уу.ингэж байж ард түмэнд итгэл үнэмшил бий болно доо

182.160.3.194Зочин   • 2018, 4 сарын 13. 11 цаг 46 минут

Баярцогт оффшор дахь мөнгө нь ил болмогц миний найзын мөнгө дараагийнх нь ил болмогц монголын нэртэй бизнесменых гэх мэтийн хариулт өгч байсантай яг л адил юм.Америкт хүүхдээ эмчлүүлээд гэр бүлээрээ амьдраад өөрөө сурч байхдаа хаанаас мөнгөө олж байсан бол өндөр өртөгтэй улсад чамгүй л мөнгө гарна байх даа лав л сая доллар ч юмуу-???Их мөнгөтэй эгч нь ямар шугамаар ийм их мөнгөтэй болсон бэ???

180.149.78.99MGL   • 2018, 4 сарын 13. 11 цаг 17 минут

ааа ийм системээр хүнээс дамнуулж мөнгөө угаах боломжтой юм байна. сайхан зөвлөмж өгсөнд баярлалаа. гэхдээ энэ залуу бол зөвхөн үнэнээ ярьсан байхаа. бусад үүсэл нь тодорхой бус хүмүүст хэрэгтэй ярилцлага байна.

103.29.144.43zochin   • 2018, 4 сарын 13. 10 цаг 27 минут

Nymdorj Nymvaatar MAN-iin uursdiin bulhaigaa nuuh gesen arga

112.72.14.196Зочин   • 2018, 4 сарын 12. 17 цаг 04 минут

Ингэж л ярьдаг юм .

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.