Шинэ мэдээ

Венесуэлийн парламент түр Засгийн газар байгуулах хуулийн төслийг хэлэлцэж эхэлжээ1 сар 19. 11:18Гишүүдийн олонхийн саналаар даргаа огцруулдаг болох нь Ерөнхийлөгчийн засаглалыг ойртуулах алхам уу1 сар 18. 16:26Төрийн департамент ажилдаа эргэн орохыг ажилтнууддаа уриалжээ1 сар 18. 15:11Д.Сумъяабазар сайд Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгууллаа1 сар 18. 15:05Дарамтын “гурвалжин”1 сар 18. 12:52Ж.Батзандан гишүүн та миний гэр бүлийн амьдрал руу дэндүү орж байна шүү1 сар 18. 12:50БНАСАУ-ын төлөөлөгч Вашингтон хотноо хүрэлцэн очжээ1 сар 18. 10:44Бээжинд кибер аюулгүй байдлын аж үйлдвэрийн цогцолбор байгуулна1 сар 18. 9:29Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл хуульчдын шүүмжлэлд өртөв1 сар 17. 15:29Brexit-ийг хэрэгжүүлэхийн тулд эвлэн нэгдэхийг уриаллаа1 сар 17. 12:09Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгчид захидал илгээжээ1 сар 17. 11:09Их Британийн Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулахыг дэмжээгүй байна1 сар 17. 10:28“Huawei” компанийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн мэдээллийг ашиглах боломжтой гэх мэдээллийг няцаав1 сар 17. 10:11АНУ, БНСУ гуравдугаар сард хамтарсан сургуулилт хийнэ1 сар 17. 9:46Канадын иргэнд өршөөл үзүүлэхийг Бээжингээс хүсэв1 сар 16. 11:37Хонконгийн засаг захиргааны тэргүүн асан суллагдав1 сар 16. 10:13БНАСАУ-ыг "дайсан" гэж үзэхээ больжээ1 сар 16. 10:12Д.Цэен-Ойдов: Манай үйлчилгээ танд тав тух, сэтгэл ханамжийг бүрдүүлнэ1 сар 16. 10:11Зимбабвечүүд шатахууны үнийн нэмэгдлийг эсэргүүцэн жагсчээ1 сар 15. 14:15Нийслэлийн МАН-ын “Бага олимп-2019”-д 650 гаруй тамирчид өрсөлдлөө1 сар 15. 10:55К.Гоны гэргий хүний эрхийг хамгаалагчдад захидал илгээжээ1 сар 15. 10:09Финландын Ерөнхийлөгч Хятад улсад төрийн айлчлал хийж байна1 сар 15. 9:47Орос, Хятадын худалдааны эргэлтийн хэмжээ өсчээ1 сар 15. 9:46ХАБЭМТөв “LOOKREC” алсын зайн оношлогооны тусгай программыг ашиглаж эхэллээ1 сар 14. 16:28Засгийн газрын үйл ажиллагааг түр хугацаагаар сэргээхийг уриалжээ1 сар 14. 11:49Хятадад 620 мянган хүнийг авлигын хэргээр хариуцлагад татжээ1 сар 14. 9:25Трамп Оросын ашиг сонирхолд ажиллаж байгаа эсэхийг 2017 онд шалгаж эхэлжээ1 сар 14. 9:17Сирийн хүчин Израилийн агаарын дайралтыг няцаажээ1 сар 12. 12:51Нар мөхсөнийхөө дараа аварга том талстан биет болж хувирна1 сар 12. 12:12Их Британи Индонезид төлөөлөгчийн газраа нээнэ1 сар 12. 11:53

2018-2019 оныг авлигын эсрэг жил болгон зарлалаа

/4-р сарын 11/  -  15 цаг 18 минут
2018-2019 оныг авлигын эсрэг жил болгон зарлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил зарлах тухай” 38 дугаар зарлиг гаргалаа. Зарлигийн хувийг өнөөдөр ЕТГ-ын дарга З.Энхболд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасанд гардуулан өгөв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2018 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр гаргасан 38 дугаар зарлиг:

Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч,мэдээлэгчийг хамгаалах жил зарлах тухай

Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны зарчим мөн хэмээн тодорхойлсон Үндсэн хуулийн үзэл санаа алдагдаж, төрийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан хувийн ашиг хонжоо олоход ашигладаг, ашиг сонирхлоор холбогдсон этгээддээ давуу байдал олгодог, иргэн, хуулийн этгээд нь хууль ёсны эрх, ашгаа хамгаалахаас илүүтэй хууль бус давуу байдлыг олж авах эрмэлзэлд хөтлөгдөх болсон зэрэг үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах нөхцөл байдал бодитоор орших болсныг онцлон,

Авлига, хээл хахуультай тэмцэх үйл ажиллагаанд бүх нийтээр анхаарч нэгдэх, аливаа асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж, шийдвэрлүүлэх, хууль бус хүсэлт, шаардлагыг үл зөвшөөрөх ухамсар, соёл, хандлагыг нийгмийн бүхий л түвшинд дэмжин төлөвшүүлэхэд чиглэсэн үндэсний бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх шаардлага нэн чухал байгааг зөвшөөрч,

Авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж илчилсэн мэдээлэгчийг урамшуулах, хамгаалах, авлига, албан тушаалын гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа гэрчийг хамгаалах зэрэг асуудалд тусгайлан анхаарч, хууль, эрх зүйн орчинг улам боловсронгуй болгох ёстойг тэмдэглэн,

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

  1. 2018-2019 оныг “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил” болгон зарласугай.
  1. “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил”-ийн хүрээнд дараах арга хэмжээг авч ажиллахыг Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газарт зөвлөсүгэй:
  1. a) Авлигын эсрэг хууль, тогтоомжийн хэрэгжилтийн үр нөлөөг судлан сайжруулах, авлигыг илрүүлж илчилсэн иргэнийг урамшуулах, хамгаалах, авлига, албан тушаалын  гэмт  хэргийг   хянан   шийдвэрлэх   ажиллагаанд  оролцож   байгаа гэрчийг хамгаалах асуудлын хүрээнд хууль, тогтоомжийн хэрэгжилт, хэрэгцээ шаардлагыг үнэлэн судалж, эрх зүйн орчинг боловсронгуй болгох арга хэмжээг цаг алдалгүй авах;

       б) Эрх зүйн орчинг боловсронгуй болгох асуудлын хүрээнд авлига, албан тушаалын гэмт             хэргийн гэрч, мэдээлэгчийг аюулгүй байдлын болон амьдрах нөхцөл, эдийн засгийн                      баталгаагаар хангах асуудлыг шийдвэрлэх;

     в) Шүүх ажиллагааны аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах асуудлын хүрээнд төрийн байгууллагуудын чиг үүрэг, тогтолцоог улам боловсронгуй болгох.

  1. Авлигын хор уршиг, хохирлыг ухамсарлах, авлигаас татгалзах, авлигыг үл зөвшөөрөх үзлийг үйл ажиллагаандаа баримталж, түгээн дэлгэрүүлж ажиллахыг төрийн болон төрийн бус байгууллага, компани, аж ахуйн нэгжүүдэд уриалсугай.
  1. Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жилийн хүрээнд бүх нийтээр авлигыг үл тэвчин, тухай бүр илчилж, гэм буруутай этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэхийн төлөө нягт хамтарч, нэгнээ дэмжин ажиллахыг ард иргэддээ уриалсугай.
President.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.24.200ИРГЭН   • 2018, 4 сарын 12. 10 цаг 17 минут

САЙН БАЙНА.ШИНЭ ХАРХЫГ ТӨРҮҮЛЭХГҮЙН ТУЛД АРХАГ ХАРХНУУДАД ЯЛЫН ДЭЭД 25 ЖИЛ ӨГЧ ГЭР БҮЛ ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮДИЙ НЬ ТӨРД АЖИЛЛАХ ЭРХГҮЙ БОЛГОЖ ГЭМ БУРУУТАЙД НЬ ЯЛ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ.ЕР НЬ ҮНДСИЙ НЬ ТАСЛАЖ ОЛОН НИЙТЭД ЗАРЛАХ ХЭРЭГТЭЙ.ЯДУУ АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ.АМЖИЛТ

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.