Шинэ мэдээ

Дэлхийн хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчид5 сар 23. 15:29Хятад улс импортын автомашины гаалийн татварыг бууруулна5 сар 23. 15:27ИНЕГ, МИАТ-ын дарга нар хүчингүй болсон тамга тэмдэг ашигласан хүмүүстэй нийлж үйл ажиллагаа зохион байгуулах гэж байна5 сар 23. 11:07П.Эрдэнэбилэг: Улсын хэмжээнд ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ гэмт хэрэгтэй тэмцэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна5 сар 23. 10:33Цагаан ордон: Д.Трамп, Ким Жөн Ун нарын уулзалт болох төлөвтэй хэвээр байна5 сар 21. 10:46Маурис Слапак: Монгол эмч нарын хүнээ гэсэн сэтгэл, хариуцлагатай чанар нь сэтгэгдэл төрүүлсэн5 сар 21. 10:09Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуульд дөрвөн нэр дэвшигч өрсөлджээ5 сар 21. 9:55АНУ болон Өмнөд Солонгос хамтарсан цэргийн сургуулилтаа зогсоожээ5 сар 21. 8:51ШХАБ-ын 3 дахь марафон гүйлт 12 дугаар сард болно5 сар 21. 8:49Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Орост айлчилна5 сар 20. 10:26Дуучин Ж.Леженд, К.Тейген нар 2 дахь хүүхдээ өлгийдөн авчээ5 сар 20. 10:25Тэргэнцэртэй иргэдээ дэмжих төрийн оролцоо5 сар 18. 17:31Израиль болон Палестин хоорондын сөргөлдөөнийг зохицуулах нөхцөлийг нэрлэжээ5 сар 18. 13:13АНУ-тай хийж буй цэргийн сургуулилтыг зогсоохыг Өмнөд Солонгосоос Умард Солонгос шаардав5 сар 18. 12:13Португалийн хөлбөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлалаа5 сар 18. 11:53Өмнөд Солонгост хлорын хий алдагдсаны улмаас 13 хүн эмнэлэгт хүргэгджээ5 сар 18. 11:51Орос бүсгүйчүүдийг хэрхэн найрахыг зөвлөсөн гарын авлага шуугиан тарьжээ5 сар 18. 11:44"Фэйсбүүк"-ийн тэргүүн Европын парламентын удирдагчдад тайлбар өгнө5 сар 17. 14:35Өмнөд Слонгос Умард Солонгостой үргэлжлүүлэн зөвлөлдөх хүсэлтэй байна5 сар 17. 14:33Малайзын Ерөнхий сайд асны гэрийг цагдаа нар нэгжжээ5 сар 17. 14:08Хамтран ажиллах тохиролцоонд хүрчээ5 сар 17. 14:06Ч.Бадрах: Миний үеийн шүүхийг одоогийнхтой харьцуулах юм биш5 сар 17. 12:15Донорын тухай ойлголт5 сар 17. 11:41Старбакс компани ирэх 5 жилд Хятадаас олж буй орлогоо хоёр дахин нэмэгдүүлнэ5 сар 17. 8:37Багш, оюутнууд 196 инчийн Лед дэлгэц угсарч ашиглалтад орууллаа5 сар 16. 12:01А.Сүхбат: 2002 оны Цэцдийн зөвлөл хууль бус учраас тэдний гаргасан шийдвэр хууль бус л болж таарна5 сар 16. 9:39БНАСАУ Өмнөд солонгостой хийхээр товлоод байсан хэлэлцээг цуцалж, АНУ-д анхааруулга өгөв5 сар 16. 8:21М.Батболд: Эмийн үнэ өндөр байгаа нь эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн гол бэрхшээл болдог5 сар 15. 14:43С.Мөнгөнчимэг: Энэ хуулийн төслийн амин сүнс нь тогтвортой гэр бүлийг дэмжихэд чиглэнэ5 сар 15. 13:54Умард Солонгос цөмийн туршилтын талбайгаа задлан буулгаж авах ажиллагаагаа эхлүүлжээ5 сар 15. 12:42

Ц.Марууш: Цор ганц гэрч Булган С.Зоригийн амь насыг Чимгээ хөнөөгөөгүй гэж хэлээд өгөөсэй

/4-р сарын 10/  -  13 цаг 49 минут

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн буруутнаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Б.Амгаланбаатар нарыг буруутгаж 20-24 жилийн ял оноосон. Тэгвэл Т.Чимгээгийн ар гэрийнхнийг одоо ч үл мэдэх хүмүүс дагаж мөрддөг гэнэ. Түүний аав нь хуулийн байгууллагад ажиллаж байгаад 1991 онд бурхан болжээ.  Ээж нь 70 нас гарсан буурал байдаг аж.  Ц.Марууш гуай охиныхоо талаар “Охинтойгоо уулзахаас хальширч байна. Үнэхээр  хэцүү байгаа. Харах бүрт хямрах юм. Миний хямрах яах вэ. Цагаан сараас хойш очиж чадахгүй байна. Ийм ял сонсоод дээр нь үр хүүхдээ алдаад муу охин минь ямар олигтой байх билээ. Сэтгэл санаа нь ямар байх вэ. Охиноо өрөвдөж байна. Ээжээ би ийм хэрэг хийгээгүй, намайг гаргаж аваач дээ. Би одоо яах юм бэ гэж уйлдаг” гэсэн байна.

Т.Чимгээ айлын есөн хүүхдийн дээрээсээ дөрөв дэх хүүхэд юм. Аймгийнхаа театрт бүжигчин байгаад Эрдэнэт хотын иргэнтэй гэр бүл болж, нутаг сэлгэжээ. 1998 оны намар Т.Чимгээгийн эмээгийн бие муудаж Дорноговь аймагт байсан гэдэг. Харин хуулийнхан бол өөр гаргалгаа хэлж байгаа юм.

 С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг хэсэгчлэн төрийн нууцын зэрэглэлээс гаргахыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн. Засгийн газрын хуралдаанаар уг хэрэгтэй холбогдолтой 14926 хуудас бүхий хавтаст хэргийг нууцаас гаргасан. Үүнтэй холбогдуулж Тагнуулын ерөнхий газарт хадгалагдаж байгаа хэргийн статусыг өөрчилж УЕПГ-ын Эрүүгийн хэргийн эсвэл Улсын дээд шүүхийн архивт шилжүүлэх болсон гэдэг. Харин захиалагчтай холбоотой 74 хуудас бүхий материал нууцын зэрэглэлтэй үлдэж байгаа аж. Мөн захиалагчийг эрэн сурвалжлах чиглэл бүхий хэргийг үндсэн хэргээс тусгаарлаж, үргэлжлүүлэн шалгаж байгаа тухай  хэвлэлээр мэдээлсэн.  Хавтаст хэргийн зарим хэсгийг нууцаас гаргаснаар ял шийтгүүлсэн гурван хүний хэрэг дахин сөхөгдөх эсэх талаар асуултад УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд  Ц.Нямдорж "Шүүхийн журмаар явна. Ер нь бол тийм бололцоо бий. УДШ-ийн хяналтын шатны шүүх хурал таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй байдаг. Энэ бүрэлдэхүүн буруу шийдвэр гаргавал Ерөнхий шүүгч эсэргүүцэл бичиж, шүүгч нарын хуралдаанаар орох хуулийн гарц байдаг. Харамсалтай нь энэ хэрэг дээр Ерөнхий шүүгч нь бүрэлдэхүүнээ даргалчихсан учир энэ боломж их хязгаарлагдмал боллоо. Уг нь Ерөнхий шүүгч хяналтын шатны хуралдаанд оролцоогүй бол алдаа гарсан нөхцөлд залруулах бооломжтой байдаг.

Хоёрдугаарт хэрэв алдаа гарсан бол шинээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан гарсан алдааг шалгаж, залруулах жим байдаг. Үүнийг хуулийн байгууллагууд хэр зэрэг авч үзэхийг би мэдэхгүй” гэсэн  байр суурийг илэрхийлсэн юм. Т.Чимгээгийн ээж Ц.Марууш “Булган алуурчдыг харсан цор ганц гэрч. Тэр хүн энэ хэргийг миний охин хийгээгүй. Биш ээ гээд хэлээд өгөөсэй. Булганаас эгч нь ингэж л хүсч байна” хэмээн ярьсан.   С.Зоригийн хэрэг гарах үед  Т.Чимгээ нутагтаа байсан гэж нутгийн зарим иргэн ярьдаг гэнэ. Б.Амгаланбаатар гэгч Чимгээгийн хүүхдүүдээр зогсохгүй ээжийнх ньутсыг хүртэл олоод мэдсэн байдаг аж. Энэ бүхэн  иргэдийн дунд одоо ч эргэлзээ төрүүлсээр. 

zindaa.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.