Шинэ мэдээ

АНУ-ын хориг арга хэмжээний нөлөөг бууруулах механизм бий болгоно3 минут 23 секундын өмнөНисэх онгоцны буудалд халдсаны улмаас нэг хүн амиа алджээ5 минут 26 секундын өмнөУлс төрийн хямралаас гарах Этиопын төлөвлөгөөг дэмжжээ6 сар 24. 10:01Си Жиньпин “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцоно6 сар 24. 9:33БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах төлөвлөгөөгөө цуцлахыг уриалжээ6 сар 22. 11:54БНХАУ, БНАСАУ-ын харилцааг шинэ түвшинд гаргахаар тохиролцжээ6 сар 22. 11:43Шведэд гялгар уутанд татвар ногдуулна6 сар 21. 12:05Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзана6 сар 21. 9:48Хималайн мөсөн голууд хайлж байна6 сар 21. 9:47Канадад хамгийн олон дүрвэгч суурьшжээ6 сар 20. 12:54М.Мурсигийн нас барсан шалтгааныг мөрдөн шалгахыг НҮБ уриалжээ6 сар 20. 10:13Венесуэл 24 тонн хүмүүнлэгийн тусламж хүлээн авжээ6 сар 20. 10:11ONECOIN цахим мөнгө гэж юу вэ?6 сар 20. 10:03АНУ, БНХАУ-ын худалдааны ээлжит хэлэлцээ өнөөдөр эхэлнэ6 сар 19. 12:16АНУ Төв Америкийн орнуудад санхүүгийн тусламж үзүүлэхээ зогсооно6 сар 19. 10:56М.Энхболд: Ордон дотроо ойлголцож байж Үндсэн хуулиа өөрчил6 сар 19. 10:09АНУ-ын компаниуд татварын нэмэгдлийн талаарх үзэл бодлоо илэрхийлжээ6 сар 19. 10:01Захиргааны шүүхээс Дархан аварга Б.Бат-Эрдэнийг МҮБХ-г төлөөлөх эрхгүй гэж үзжээ6 сар 19. 9:32Прокурорын байгууллагуудад "ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ" эхэллээ6 сар 18. 12:53Энэтхэгийн цэргийн машин руу халджээ6 сар 18. 11:59БНХАУ-ын дарга БНАСАУ-д айлчилна6 сар 18. 11:13Зарааны зурагтай замын шинэ тэмдэг гарна6 сар 18. 11:12Бразил руу визгүй зорчих орнуудын тоо нэмэгджээ6 сар 18. 9:54Өнгөрсөн жил Хятадад 68 орчим тонн мансууруулах бодис хураан авчээ6 сар 18. 9:42Абэ айлчлалынхаа талаар Трамптай хэлэлцжээ6 сар 17. 9:31Оманы буланд болсон халдлагуудыг мөрдөн шалгахыг уриалжээ6 сар 17. 9:29Ким Жөн Уны охин дүү Цэрэггүй бүсэд зочилжээ6 сар 13. 12:46Япон болон АНУ Өмнөд Хятадын тэнгист сургууль хийж байна6 сар 13. 9:55АНУ-БНХАУ-ын худалдааны маргаан бизнесээ өргөжүүлэх боломжийг олгож байна6 сар 13. 9:53Трамп, Ким нар гурав дахь удаагаа уулзах “бүрэн боломжтой”6 сар 12. 11:56

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын нэр хүндэд халдсан хүмүүсийг шүүхэд өгөхөөр боллоо

/4-р сарын 6/  -  15 цаг 32 минут

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь 1500 ажилтантай. Нийслэлийн иргэддээ нийтийн тээврийн үйлчилгээг хүргэн  60%-ийг хариуцан ажилладаг.  Манай хамт олон 2017 онд Нийслэлийн нийтийн тээврийн шилдэг байгууллагаар шалгарсан. Нийслэлийн Төрийн Аудитын газраас 2017 оны санхүүгийн тайланд аудитын шалгалт хийгээд зөрчилгүй гэж дүгнэсэн. Гэтэл “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ -ыг төлөөлөх эрхгүй ажлаас гарсан, тэтгэвэрт гарсан, тэтгэмжээ бүрэн авсан иргэд удаа дараа улс төрийн зорилгоор ташаа мэдээлэл өгч байгууллагын болоод  1500 ажилтаны нэр хүндэд шууд халдаж байна. Тиймээс шүүхэд хандах болсноо албан ёсоор мэдэгдэж байна. 

                                                          Санхүүгийн чиглэлээр

Нэгтгэл болсноор хөдөлмөр зохион байгуулалт, санхүүгийн сахилга батыг сайжруулж байгууллагын алдагдлыг бууруулан ажиллаж байна  Хөдөлмөрийн тухай хуулинд долоо хоногийн ажлын цаг нь 40 хүртэл байна гэж заасан байдаг. Нийслэлийн тээврийн газраас гаргасан  цаг чиглэл графикийн дагуу л ажилладаг.

Нийтийн тээврийн байгууллага нь сахилга, хариуцлага өндөртэй байх ёстой. Нийтийн тээврийн стандарт зөрчсөн ажилтнуудад Хөдөлмөрийн хууль болон дотоод журмын дагуу тодорхой арга хэмжээ авдаг. Үүнээс өөрөөр эрхзүйн үндэслэлгүйгээр ажилтны цалингаас хассан явдал байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Ухаалаг нийтийн тээврийн үйлчилгээ буюу смарт картад шилжсэн 2015 оноос хойш манай байгууллагын нэг ч хүний цалин өөрчлөгдөөгүй.

Зарим хүмүүс байгууллагыг ашигтай ажилладаг гэж ярьсан.Энэ бол буруу ойлголт.  2015-2017 онд ашигтай ажиллаагүй. Харин 2017 онд  2 тэрбум төгрөгөөр алдагдлаа бууруулж ажиллаж санхүүгийн чадавхаа сайжруулж байгаа. Цалингаас бусад бүх зардал дээр танаж хэмнэж ажиллаж байна. Цалингийн зардал бол үйл ажиллагаа тогтмол явагдаж байгаа үед хэмнэх боломжгүй зардал юм.

Хүний нөөцийн чиглэлээр

3-р баазын үйлдвэрчний эвлэлийн дарга байсан П.Баттулга анх  2002 оны 1 дүгээр сарын 11-ны өдрийн 06 дугаар тушаалаар жолоочоор ажилд ороод ажиллаж байгаад 2015 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 1868 тоот тушаалаар үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульт ажил хийхээр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байдаг.

2015 оны 10 дугаар сарын 14-ны Б/1501 тоот тушаалаар үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын сонгуульт ажлаас чөлөөлөгдөж, ажилдаа орох хүсэлт гаргасаны дагуу эргээд жолоочоор ажилд авсан.Үүнээс хойш ажлаа хийж байгаад 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд өвчтэй байгаа гэсэн эмчийн магадлагаа ирүүлсэн байдаг.

2017 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс хойш 2 сарын хугацаанд хүндэтгэн үзэх тодорхой шалтгаангүйгээр ажил таслаж хөдөлмөрийн гэрээ, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан учраас ажлаас халсан. П.Баттулга нь хуулийн үндэслэлгүй ажлаас халсан байна гэж ХУД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах буюу 2 шатны шүүхээс П.Баттулгын  гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй байна гэж   шийдвэрлэсэн бөгөөд байгууллагыг хуулийн дагуу шийдвэр гаргасан байна гэж үзсэн.  

Мөн тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудлаар: Зорчигч тээврийн нэгтгэл нь 2017 онд 32 ажилтан албан ёсоор өндөр насны тэтгэвэрт хууль журмын дагуу гарсан. Эдгээр гарсан ажилтнууд маань бүгд үйлдвэрчний эвлэлтэй байгуулласан хамтын гэрээний дагуу 1-12 сарын цалинтай тэнцэх буюу 11 сая хүртэлх төгрөгийн мөнгөн дүнтэй тэтгэмж  авсан байна. Хэвлэлийн бага хуралд оролцсон хүмүүс нь байгууллагаас өндөр насны тэтгэвэрт холбогдох хууль гэрээний дагуу тэтгэвэрт гарсан хүмүүс байна. Тухайлбал:  

  • З.Энхтүвшин нь 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн б/707 өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэрт гарсан, байгууллагаас үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан хамтын гэрээний дагуу 8 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмж,
  • Г.Уранхайч нь 2017 оны 11 сарын 22-ны өдрийн б/992 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэрт гарсан ба мөн байгууллагаас үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан хамтын гэрээний дагуу 8 сарын дундаж цалинтай тэнцэх тэтгэмжийг тус тус авсан. Иймд байгууллагын зүгээс тэтгэвэрт гарсан болон гарч байгаа ажилтнууддаа хуулийн дагуу тэтгэвэр тэтгэмжийг олгож байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. 

                             “ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН НЭГТГЭЛ” ОНӨААТҮГ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.