Шинэ мэдээ

БНАСАУ дахин пуужин харважээ8 сар 24. 13:03БНХАУ зэвсэг үл дэлгэрүүлэх асуудлаар яриа хэлэлцээ хийхгүй8 сар 24. 11:22Их Британийн эргийн хамгаалалт 50 дүрвэгчийг аварчээ8 сар 24. 11:11Э.Макрон: Бидний орон гэр шатаж байна8 сар 24. 11:08Пентагон “Boeing” корпорацтай байгуулсан гэрээгээ цуцлахаар шийджээ8 сар 23. 13:21Тамхинаас татгалзахын ашиг тус8 сар 23. 13:16АНУ-тай нууц хэлэлцээ хийсэн гэж Н.Мадуро мэдэгджээ8 сар 23. 13:15М.Помпео: Ираны газрын тосны нийлүүлэлтэд саад учруулахын тулд шаардлагатай бүхнийг хийнэ8 сар 22. 9:53АНУ-тай нууц хэлэлцээ хийсэн гэж Н.Мадуро мэдэгджээ8 сар 22. 9:52“Эрдэнэс-Тавантолгой” ХК тэтгэлэгт хөтөлбөрөө улсын хэмжээнд зарлалаа8 сар 22. 9:44“The Matrix” киноны дөрөвдүгээр анги гарна8 сар 21. 16:03Амазоны ширэнгэн ой хамгийн ихээр шатжээ8 сар 21. 16:01АНУ Солонгосын хойгийн байдлыг даамжруулсан гэв8 сар 21. 16:00Жилд 1.3 сая жуулчин хүлээж авах “Манзушри цогцолбор” 2025 онд ашиглалтад орно8 сар 21. 15:30Хонконгийн хямралыг зохицуулах асуудлаар яриа хэлэлцээ хийх талбар бий болгоно8 сар 21. 9:50Нийгмийн даатгалын явуулын үйлчилгээ иргэдэд хүрч үйлчилж байна8 сар 21. 9:18Венесуэлийн дэд Ерөнхийлөгч ОХУ-д айлчилжээ8 сар 21. 8:54“Korean Air” Япон руу үйлдэх нислэгийн тоогоо дахин бууруулна8 сар 20. 15:03Хятадын Ардын банк юанийн ханшийг дахин буурууллаа8 сар 20. 14:01Хүмүүнлэгийн тусламжийн олон ажилтан амиа алджээ8 сар 20. 14:00Шинжээч: Хонконгийн үймээнд цэрэг оролцуулах нь “нэг улс-хоёр систем” зарчмыг зөрчихгүй8 сар 20. 10:25Япон цэргийн зориулалттай хиймэл дагуулууд хөөргөж магадгүй8 сар 20. 9:23Хонконгийн жагсаалыг дэмжигчид Вашингтонд жагсжээ8 сар 20. 9:21Гэрээгүй “Brexit” нь хүнсний бүтээгдэхүүн, шатахууны хомсдол үүсгэж магадгүй8 сар 19. 11:52Бангладешийн ядуусын хороололд түймэр гарчээ8 сар 19. 9:23Ким Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ8 сар 19. 9:21Хятадад хөрсний гулгалтын улмаас 17 хүн сураггүй болжээ8 сар 17. 11:06Индонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ8 сар 17. 11:00Конгод “Эбола” вирусний улмаас олон хүүхэд өнчирчээ8 сар 16. 12:17БНСУ-тай найрамдлын хэлэлцээ хийхээс татгалзжээ8 сар 16. 12:15

А.П.Фоменко: Хуурамч гэрээгээр мөнгө төлөх үндэслэлгүй

/4-р сарын 5/  -  18 цаг 15 минут

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн нэгдүгээр орлогч захирлаар 2009-2014 онд ажиллаж байсан А.П.Фоменко “Эрдэнэт”-ийн асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр уг үйлдвэрт олон жил ажилласны хувьд сүүлийн үед шуугиан тариад буй “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалж “Жаст” группэд баталгаа гаргаж өгсөн эсэх, “Стандарт” банкинд 109 сая ам.долларын өр төлөх үү гэдэг асуудалд няцаалт өгсөн байна. Монголчуудад хандан ирүүлсэн түүний байр суурийг бүрэн эхээр нь хүргэж байна.


“Эрхэм хүндэт Монгол нөхөд өө!

Эрхэм хүндэт хамтран ажиллагсад аа!

Миний амьдралын нэг чухал үе бол 2009-2014 онд ОХУ-ын талыг төлөөлөн Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт' үйлдвэрийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженерийн  албан тушаалд ажиллаж байсан явдал юм.

Намайг ажиллаж байх үед үйлдвэр нь салбартаа тэргүүлэгч байсан бөгөөд үйлдвэрлэл болон борлуулалтын хэмжээгээрээ 2011 онд дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрч байлаа. Миний санаж байгаагаар тухайн үед үйлдвэрийн жилийн цэвэр ашиг 220 сая ам.долларт хүрч байсан. Зөвхөн эдгээр үзүүлэлтээр үйлдвэрийн хамт олон, удирдлага хэрхэн ажиллаж байсныг төсөөлж болох биз ээ.

Миний бие өнөөг хүртэл “Эрдэнэт үйлдвэр”, түүний үйл ажиллагаа, хувь заяанд байнга анхаарал хандуулж явдаг хүний нэг. Тийм  ч учраас “Эрдэнэт үйлдвэр”, “Стандарт” банкны хооронд үүссэн санхүүгийн маргааны асуудлыг удирдлагад байсан хүний хувьд үнэндээ ойлгохгүй байна.

51 хувийг барьцаалж баталгаа гаргаж өгсөн гэх энэ асуудал нь ямар ч логикгүй зүйл бөгөөд ийм ойлгомжгүй өрийг төлөх нь компанийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй.

“Эрдэнэт' үйлдвэр нь гэрээгээр хүлээсэн ямар ч үүрэг хариуцлага байхгүй атал “Стандарт” банкинд төлбөр төлүүлэхээр гарсан Лондонгийн арбитрын шийдвэрийг үндэслэлгүй гэж би үзэж байна. Үүнээс гадна зээл авахаар санхүүгийн баталгаа гаргахыг зөвшөөрсөн үйлдвэрийн ТУЗ-ийн албан ёсны шийдвэр ч байхгүй. Ийм шийдвэр гэрээ хийхэд хамгийн чухал байдаг юм.

Миний бие үйлдвэрт ажиллах хугацаандаа “Стандарт” банкны төлөөлөлтэй нэг ч удаа уулзаж байгаагүй, албан бичгээр ч харилцаж байсан зүйлийг хараагүй бөгөөд тэр тусмаа санхүүгийн баталгаа гаргаагүй билээ.

Гэтэл “Стандарт” банк хуурамч гарын үсэгтэй, хуурамч гэрээн дээр үндэслэн үйлдвэрээс мөнгө нэхэмжилж байгаа нь хамгийн үл ойлгогдох хачирхалтай явдал болоод байна.

Хуурамч баримт бичгүүд үйлдсэн хүмүүсийн үйлдэл нь хууль бус болохыг Монголын хууль хяналтын байгууллагууд шалгаж тогтоосон байдаг.

Энэ өрийг хуурамч бичиг баримт үйлдэх замаар луйвар хийсэн этгээдүүд төлөх ёстой. Тиймээс “Эрдэнэт' үйлдвэрийн зүгээс санхүүгийн баталгаа гаргасан ямар ч баримт байхгүйг баттай нотолж байна



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.190.230ЗОЧИН   • 2018, 4 сарын 24. 13 цаг 01 минут

СТАНДАРТ БАНКИНД ХЭН 60 ХУВЬ ЭЗЭМШДЭГИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ.

202.179.24.200ИРГЭН   • 2018, 4 сарын 5. 18 цаг 55 минут

С.БАЯР ТЭРГҮҮТЭЙ ХУЛГАЙЧУУДЫН ХИЙСЭН ЛУЙВАР. ТӨРӨӨС ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ЛУЙВАРДАХЫН ТУЛД ИЙМ АРГА ЗОХИОСОН БАЙЖ ДЭЭ.ТОЛГОЙЛОГЧЫ НЬ БАРИАГҮЙ ТОХИОЛДОЛД ХЭРЭГ ХЭРЭГ БИШ БОЛЖ ХУЛГАЙЧУУД ЯЛ ЗАВШИХ ГЭЖ БАЙНА.

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.