Шинэ мэдээ

Канадад хамгийн олон дүрвэгч суурьшжээ6 сар 20. 12:54М.Мурсигийн нас барсан шалтгааныг мөрдөн шалгахыг НҮБ уриалжээ6 сар 20. 10:13Венесуэл 24 тонн хүмүүнлэгийн тусламж хүлээн авжээ6 сар 20. 10:11ONECOIN цахим мөнгө гэж юу вэ?6 сар 20. 10:03АНУ, БНХАУ-ын худалдааны ээлжит хэлэлцээ өнөөдөр эхэлнэ6 сар 19. 12:16АНУ Төв Америкийн орнуудад санхүүгийн тусламж үзүүлэхээ зогсооно6 сар 19. 10:56М.Энхболд: Ордон дотроо ойлголцож байж Үндсэн хуулиа өөрчил6 сар 19. 10:09АНУ-ын компаниуд татварын нэмэгдлийн талаарх үзэл бодлоо илэрхийлжээ6 сар 19. 10:01Захиргааны шүүхээс Дархан аварга Б.Бат-Эрдэнийг МҮБХ-г төлөөлөх эрхгүй гэж үзжээ6 сар 19. 9:32Прокурорын байгууллагуудад "ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ" эхэллээ6 сар 18. 12:53Энэтхэгийн цэргийн машин руу халджээ6 сар 18. 11:59БНХАУ-ын дарга БНАСАУ-д айлчилна6 сар 18. 11:13Зарааны зурагтай замын шинэ тэмдэг гарна6 сар 18. 11:12Бразил руу визгүй зорчих орнуудын тоо нэмэгджээ6 сар 18. 9:54Өнгөрсөн жил Хятадад 68 орчим тонн мансууруулах бодис хураан авчээ6 сар 18. 9:42Абэ айлчлалынхаа талаар Трамптай хэлэлцжээ6 сар 17. 9:31Оманы буланд болсон халдлагуудыг мөрдөн шалгахыг уриалжээ6 сар 17. 9:29Ким Жөн Уны охин дүү Цэрэггүй бүсэд зочилжээ6 сар 13. 12:46Япон болон АНУ Өмнөд Хятадын тэнгист сургууль хийж байна6 сар 13. 9:55АНУ-БНХАУ-ын худалдааны маргаан бизнесээ өргөжүүлэх боломжийг олгож байна6 сар 13. 9:53Трамп, Ким нар гурав дахь удаагаа уулзах “бүрэн боломжтой”6 сар 12. 11:56Хятадад үер, хөрсний гулгалтын улмаас олон хүн амиа алджээ6 сар 12. 11:51“Facebook” компани Техаст нарны цахилгаан станц байгуулна6 сар 12. 11:09Ираны уран олборлолтод санаа зовниж буйгаа илэрхийлжээ6 сар 12. 9:29Ким Жөн Уны ах ТТГ-ын мэдээлэгч байсан бололтой6 сар 12. 9:28ЭМЯ Сүрьеэгийн дэгдэлтийг нуун дарагдуулж байжээ6 сар 11. 17:23Пакистаны Ерөнхийлөгч асныг авлигын хэргээр баривчилжээ6 сар 11. 14:41Конгресс Пентагонд 733 тэрбум ам.доллар төсөвлөнө6 сар 11. 14:00Израилийн эргээс холгүй байсан хөлөг онгоцонд гал гарчээ6 сар 11. 9:44Улс төрийн хямралд Молдавын арми оролцохгүй6 сар 11. 9:43

Мэдэгдэл

/4-р сарын 5/  -  15 цаг 43 минут

Монголын Зэс Корпораци ХХК нь хоёр Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, тэдгээрийн хүчин төгөлдөр шийдвэрт үндэслэж гадаад улсын компанийн эзэмшиж байсан Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК-иудын хувьцааг худалдан авсан. Энэхүү хэлцэл нь Монгол Улсад, Улсын төсөвт эсхүл аливаа аж ахуй нэгжид олон зуун сая долларын хохирол учруулсан, үйлдвэрийг барьцаанд тавих замаар хувьдаа их хэмжээний мөнгө завшсан үйлдлээс эрс ялгаатай болохыг зориуд цохон тэмдэглэх хэрэгтэй.

Хувийн хэвшлийн оролцоотой болсноор эдгээр үйлдвэр улс төр намын бус цэвэр бизнесийн зарчмаар үйл ажиллагаа явуулах боломж бүрдсэн. Гэсэн хэдий ч нээлттэй ил тод байх, санхүүгийн сахилга баттай байх, боловсон хүчний шударга зарчим нэвтрүүлэх нь үйлдвэрийг олон жил дарлаж ирсэн цөөнгүй улс төрч, тэдний гэр бүл, найз нөхөд, ойр дотны аж ахуй нэгжид таалагдаагүйг төвөггүй харж болно.

Өнгөрсөн хугацаанд уг асуудлыг улс төржүүлж, Эрдэнэт үйлдвэр ХХК дээр өмнө нь хийгдэж байсан, цаашид хийхээр төлөвлөж байсан олон булхай, луйвар, гэмт хэргийн шинжтэй үйлдлээ холбогдох этгээдүүд нь нуун дарагдуулах оролдлого хийсээр ирлээ. Манай компанийг үйлдвэрийн хувьцаа эзэмшигчээс ямар ч үнээр хамаагүй зайлуулах нь үүнээс сэргийлэх, өмнөх булхай, хууль бус үйлдлээ нуун дарагдуулах гол арга нь юм.

Энэ зорилгын хүрээнд тэд улс төрийн арга хэрэгсэл ашиглаж, олон нийтийн дэмжлэгийг авах зорилгоор огт үндэслэлгүй, худлаа ташаа мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж, улмаар түүнийг шалгах нэрийдлээр манай компани, ажилтан албан хаагчид, хамтран ажилласан аж ахуйн нэгжүүдэд дарамт шахалт үзүүлж, мөрдөн шалгаж байгаа.

Эдгээрийн нэг нь 2018 оны 4-р сарын 5-аас эхлэн сошиал, цахим сайтуудаар Эрдэнэт үйлдвэрийн нэр бүхий ажилтнуудад урамшуулал тараасан гэх ямар ч баталгаагүй, хэн ч богино хугацаанд бэлтгэн цацах боломжтой, худал мэдээллийг Монголын Зэс Корпорацийн логог ашиглаж тараалаа. Үйлдвэрийн олон мянган ажилтнууд өдөр бүр тохоон томилсон ажлаа хийж, Улсын төсөвт онцгой их хэмжээний татвар төвлөрүүлж, түүнээс нь төрийн албан хаагчдын цалин, ахмадын тэтгэвэр тавьж байдгийг бид мэднэ.

Иймд олон нийт эх сурвалжгүй, худал мэдээлэлд хөтлөгдөхгүй байхыг хүсье. Цаашид ийм худал мэдээ тарааж манай компани болоод үйлдвэрийн шударга ажилтнуудын нэр төрийг гутааж байгаа этгээдүүдийг хууль хяналтын байгууллагуудаар шалгуулах аа албан ёсоор мэдэгдэж байна.

2018.04.05

МОНГОЛЫН ЗЭС КОРПОРАЦИ ХХК



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.