Шинэ мэдээ

Европын Холбоог хэлэлцээрээ зөрчиж байна хэмээн буруушаалаа1 сар 25. 10:54Засгийн газрын цахим хуудсанд кибер халдлага үйлджээ1 сар 24. 12:39Турк Истанбулын хоолой төслөөс жилд 1 тэрбум ам.долларын орлого олно1 сар 24. 10:07ОХУ-ын Ерөнхийлөгч Израилд хүрэлцэн очжээ1 сар 24. 9:09Худалдан авалтыг нэмэгдүүлэх нь импортод нөлөөлөхгүй хэмээн мэдэгджээ1 сар 22. 13:25Худалдааны хэлэлцээ бүтэлгүйтвэл ЕХ-ны автомашинуудад татвар ногдуулна1 сар 22. 12:58БНСУ-ын Ерөнхийлөгчийн бодлогыг дэмжигчдийн тоо буурчээ1 сар 22. 9:32ЮНЕСКО: Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэргүүдийн 90 орчим хувь нь шийтгэлгүй үлддэг1 сар 21. 13:40Д.Трампын импичментийн асуудлыг Сенат өнөөдрөөс хэлэлцэнэ1 сар 21. 13:10Д.Трамп Давост Иракийн Ерөнхийлөгч, Пакистаны Ерөнхий сайдтай уулзана1 сар 21. 11:26“Grammy” наадмыг зохион байгуулдаг академийн тэргүүнийг огцруулжээ1 сар 21. 9:32Жуулчдад олгох визийн журмыг чангатгаж магадгүй байна1 сар 21. 9:31УИХ-ын дарга Г.Занданшатар танаа илгээх ил захидал1 сар 20. 12:54Цэргүүд тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцжээ1 сар 20. 11:59Хятадад коронавирусээр халдварласан хүний тоо 198 хүрчээ1 сар 20. 10:26Азийн хөгжлийн банкны шинэ тэргүүн үүрэгт ажилдаа оржээ1 сар 18. 11:07Овечкин онцгой амжилтын эзэн боллоо1 сар 17. 13:35Хятадад нэг хүнд ноогдох бодит орлого өсжээ1 сар 17. 12:43Европын Холбоо ДХБ-д гомдол мэдүүлж магадгүй1 сар 17. 10:22Австралид дэгдсэн түймрийн утаа дэлхийг тойрно1 сар 17. 9:56Индонезын хоёр арал усан дор оржээ1 сар 16. 14:41“Amazon” Энэтхэгт 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна1 сар 16. 14:36Махны квотоор хэтэвчээ зузаалсан сайд Ч.Улаан1 сар 16. 13:43Гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтран ажиллахыг “Apple” компанид уриалжээ1 сар 16. 12:112020 оны УИХ-ын сонгуульд МАН битүү “морь”-д уралдуулах уу1 сар 16. 11:21Японы эзэн хаан төрийн анхны айчлалаа Их Британид хийнэ1 сар 16. 10:08НҮБ: Филиппинчүүдэд амны хаалт тараах шаардлагатай байна1 сар 16. 9:00Техасын дунд сургуульд гал нээсэн хэрэг гарчээ1 сар 16. 8:07АНУ, БНХАУ-ын худалдааны эргэлт 14.6 хувиар буурчээ1 сар 15. 14:16Хүн ам, орон сууцны тооллогын явц 80 гаруй хувьтай байна1 сар 15. 11:31

Харилцааг шинэ шатанд гаргасан Астанагийн хуралдаан

/4-р сарын 3/  -  12 цаг 31 минут

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол-Казахстаны Засгийн газар хоорондын комиссын ээлжит долдугаар хуралдаан Астана хотноо болж хуралдааны протоколд талууд гуравдугаар сарын 29-нд гарын үсэг зурлаа.

Хоёр жил тутам хийж байхаар тохирсон ч бүтэн дөрвөн жил өнжсөн хуралдаанаар хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагаа болон уул уурхай, тээвэр, байгаль орчин, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр талуудаас гаргасан саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж харилцан тохиролцоонд хүрсэн бөгөөд Засгийн газар хоорондын комиссын Монголын талыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Казахстаны талыг тус улсын Хөдөлмөр, хүн амын нийгмийн хамгааллын сайд М.Е.Абылкасимова нар ахалсан юм.

Астанад өвөл хараахан буцаагүй цаг агаар сэрүүхэн байсан ч хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны танхимд бие биенээ хүндэтгэсэн найрсаг дотно харилцааны халуу дүүгсэн уур амьсгал ноёлж байлаа. Хоёр талын ажлын хэсгийнхэн бэлтгэлийг нь сайн хангасны үр дүнд хуралдаан товлосон хугацаандаа амжилттай болж, төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэн, нэгдсэн шийдэлд хүрч чадсан гэдгийг комиссын гишүүд үнэлж байсан бөгөөд  хэлэлцсэн асуудлуудын талаар тоймлон хүргэж байна.

Чөлөөт худалдааны хэлэлцээртэй холбоотой Монголын талын саналыг дэмжлээ

Монгол Улс, БНКУ-ын худалдааны эргэлт 2017 оны эцсийн байдлаар 36.6 сая ам.доллар болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22 хувиар өсчээ. Үүнээс Монголын экспорт 2.4 сая ам.доллар, Казахстанаас хийсэн импорт 34.2 сая ам.долларын дүнтэй гарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад экспорт гурав дахин, импорт 16.6 хувиар өссөн дүнтэй байгааг талууд хангалттай биш хэмээн үзэж худалдааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх нөөц бололцоо их бий гэдэгт санал нэгдсэн юм. Түүнчлэн хуралдаанаар экспортын бараа, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, улмаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохирч, харилцан экспортлох боломжтой бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг холбогдох аж ахуйн нэгжүүдийн мэдээллийн хамтаар солилцлоо. Монголын талын тавьсан худалдааны харилцаан дахь тарифын болон тарифын бус хориг саадыг арилгах, түүнчлэн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилгоор Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ач холбогдлыг судлах хамтарсан судалгааны ажлыг эхлүүлэх саналыг дэмжиж буйгаа Казахстаны тал илэрхийлж энэ тухайгаа Евразийн эдийн засгийн комисст ойрын хугацаанд мэдэгдэхээр болов.

Астана-Улаанбаатар чиглэлд нислэг нээх санал тавив

Хуралдаанаар Казахстаны тал өөрийн улсын хөрөнгө оруулалтын нөхцөл байдал болон хөрөнгө оруулалт шаардагдаж буй аж үйлдвэр, инновацийн төслүүдийн талаар Монголын талд танилцуулж хамтран ажиллаж, харилцан хөрөнгө оруулж болох хэд хэдэн чухал саналыг ярилцсан юм. Тухайлбал, “Цагааннуур” чөлөөт бүсийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор Казахстаны туршлагыг судлах, мөн тус бүсэд мэргэжилтэн урьж ажиллуулах хүсэлтээ манайхан илэрхийлсэн бол Казахстаны тал чөлөөт бүст үйлдвэр, худалдаа эрхлэх, хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгжүүдийн талаарх мэдээллийг Монголын талд хүргүүлэхээр тохирсон. Энэ удаагийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын нэг нь тээврийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх байсан бөгөөд ОХУ-ын нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг авто замаар Казахстан болон Монгол Улсыг холбох оновчтой хувилбарын талаар болон Астана-Улаанбаатар, Усть-Каменогорск-Өлгий-Ховд чиглэлийн нислэг нээх асуудлыг хэлэлцээд Нислэгийн хайлт болон аврах салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг эцэслэн байгуулах ажлыг үргэлжлүүлэхээр болов.

Уранаар хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжтой

Монгол Улсад уран боловсруулах үйлдвэр байгуулах боломжийн талаар хамтарсан судалгаа хийx, ураны олборлолт, боловсруулалтын чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх, ураны салбарын инженер, техникийн ажилчдыг бэлтгэх, давтан сургах зэрэгт хамтран ажиллах боломжтой тухай энэ хуралдаанаар нэлээд нухацтай ярилцлаа. Евразийн Эдийн засгийн холбооны дүрэм журмын хүрээнд мах махан бүтээгдэхүүн экспортлох боломжтой гэдгийг Казахстаны тал дуулгаад өөрийн улсаас мах, махан бүтээгдэхүүн импортлохтой холбоотой мэдээллийг манай улсын холбогдох байгууллагад ирүүлэхээр болов. Казахстаны цагаан толгойт үүлдрийн үхрийг сайжруулагчаар импортлох, гүн хөлдөөсөн үр авах,  үр тариа, жимс жимсгэнийн таримлын сортуудыг нутагшуулах чиглэлээр хоёр улс хамтран ажиллах сонирхлоо харилцан илэрхийлж Засгийн газар хоорондын комиссын хуралдааны протоколд тэмдэглүүлсэн нь хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд ихээхэн тустай ажил хэмээн оролцогчид үнэлж байлаа.

Оюутны тоог нэмж, хамтарсан судалгааны баг ажиллуулна

Энэ удаагийн хуралдаанаар талууд “Дээд боловсролын баримт бичиг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг 2018 ондоо багтаан эцэслэх чиглэлээр ажиллахаар болж Казахстаны Засгийн газрын зардлаар суралцагч монгол оюутны тоог хоёр дахин нэмэх хүсэлтийг Монголын талаас тавьсан. Шинжлэх ухааны салбарт хамтарсан судалгааны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, туршлага солилцох зэрэг ажлыг хийх замаар хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр тохиролцов. Тодруулбал, 2018-2020 онд VI-VIII зууны түргийн соёлд хамаарах Шивээт улаан цогцолборт археологийн судалгаа явуулах,  Казахстаны нутаг дэвсгэрт буй Зүчи хааны бунхныг хамтран судлах, Монголд байгаа эртний түрэг үндэстний соёлын өв болох Майхан уул /Шатыртау/ газар доорх бунхны археологийн олдворуудыг сэргээн засах, хадгалах зэрэг ажлыг хийх боломжтой юм байна.

Астанагийн хот төлөвлөлт, Алматыг нүүлгэсэн туршлагыг судална

Хоёр улсын хил орчмын аялал жуулчлалын маршрут гаргах, газар хөдлөлт, барилгын материалын лаборатори, үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар ярилцаж, Казахстаны тал Астана хотын төлөвлөлт, Алматы хотыг нүүлгэн шилжүүлсэн туршлагыг судлах Монголын талын хүсэлтийг дэмжсэн юм. Монгол Улс, Казахстан Улсын Засгийн газар хоорондын Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг шинээр байгуулах ажлыг эрчимжүүлэхээр болсон талууд хоёр талын харилцааг бүх чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэхэд улс төрийн харилцаа чухал ач холбогдолтой бөгөөд цаашид хоёр улсын хоорондын дээд болон өндөр түвшний уулзалт яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, холбогдох яам, газруудын харилцааг холбоог өргөжүүлэхэд анхаарах учиртайг мөн санал нэгтэйгээр тэмдэглэсэн юм.

2014 оноос хойш хуралдаагүй Засгийн газар хоорондын комиссын энэ удаагийн хуралдаанаар хоёр орны харилцаа хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах олон чухал асуудлыг хэлэлцсэнээс гадна Ялтан шилжүүлэх гэрээ, Монгол Улсын Шудрага өрсөлдөөний төлөө газар Казахстан улсын Өрсөлдөөнийг хамгаалах зүй ёсны монополийг зохицуулах хороотой хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичиг, Нислэгийн хайлт болон аврах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр зэрэг баримт бичигт гарын үсэг зурлаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.