Шинэ мэдээ

Түймэрт өртсөн коала баавгайг аврахад зориулж 750 мянга гаруй ам.долларыг хандивлажээ11 сар 22. 12:58Конгод улаан бурханы улмаас 5000 орчим хүн нас баржээ11 сар 22. 12:29Х.Эрдэнэбаатар Азийн жюү жицүгийн холбооны дэд ерөнхийлөгч болов11 сар 22. 10:51Автомашин үйлдвэрлэгчид байгальд ээлтэй тээврийн хэрэгслүүдээ танилцуулна11 сар 22. 9:43"Энхтайван хөгжлийн сан"-гийн тусламжаар 4 дэх хүүхдийн эмнэлэг нээлтээ хийлээ11 сар 21. 16:41Дэлхийн "хамгийн шилдэг" паспортыг нэрлэжээ11 сар 21. 10:14Хятадын Засгийн газар Хонконгийн цагдаа нарыг дэмжиж байна11 сар 21. 9:59Абэ Шинзо Японын улс төрийн тогтолцоог тогворжуулж чадсан гэдэгтээ итгэлтэй байна11 сар 20. 11:55Амьдралд хайртай хүн бүхэнд зориулав11 сар 20. 10:59Хонконгт эмх замбараагүй байдал дэгдэнэ гэдгийг эртнээс таамаглаж байжээ11 сар 20. 10:06К.Лам тайвнаар гарч ирэхийг жагсагчдад уриалжээ11 сар 20. 10:05Абэ Шинзо Ерөнхий сайдын албыг хамгийн удаан хашсан хүн болно11 сар 19. 13:15“WE” application энэ сард нээлтээ хийнэ11 сар 19. 10:46“Huawei”-д бүтээгдэхүүн нийлүүлэх тусгай зөвшөөрлийг сунгажээ11 сар 19. 10:45Хятадын хэвлэлүүд Оросын дөрвөн сул талыг дурджээ11 сар 19. 10:17Венецэд үерийн гамшиг 1.1 тэрбум ам.долларын хохирол учруулжээ11 сар 19. 10:03Ла-Маншийн хоолойд 39 цагаачийг саатуулжээ11 сар 18. 13:19Залуу судлаачид “Агаарын Бохирдлын Википедиа” ном бүтээж байна11 сар 18. 11:18АНУ, БНСУ цэргийн хамтарсан сургуулиа хойшлуулжээ11 сар 18. 10:33"Шар хантаазтнууд"-ын хөдөлгөөн эхэлсний ойн үеэр дахин мөргөлдөөн болжээ11 сар 18. 10:04Боливи улс Венесуэлтэй дипломат харилцаагаа тасалсныг мэдэгдэв11 сар 18. 9:54"Цэнхэр алт"11 сар 16. 11:33Шар хантаазтнуудыг жагсахыг уриалжээ11 сар 15. 16:59"Шударга бусын хонгил" ТББ-ын тэргүүн Н.Алтанхуягийн "төлбөр төлөгдөж эхэллээ11 сар 15. 15:25БНСУ, Япон ажлын түвшний дипломат хэлэлцээ хийнэ11 сар 15. 13:25БНАСАУ: АНУ-тай хэлэлцээ хийхэд бэлэн11 сар 15. 9:46Хонконгт жагсагчдын халдлагад өртсөн эрэгтэй нас баржээ11 сар 15. 9:45Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан ОГЦОР!!!11 сар 14. 16:21Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдээс анхны жишиг хорооллыг бий болгоно11 сар 14. 16:00В.Путин: Шударга бус өрсөлдөөнийг дэлхийн худалдаанд улам их ашиглаж байна11 сар 14. 11:44

Япончууд бизнесийн амжилтын нууцаа дэлгэж байна

/3-р сарын 29/  -  17 цаг 22 минут

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын гишүүн  байгууллагууд болон Япон улсад үйл ажиллагаагаа эрхлэх сонирхолтой, тус улсын бизнес эрхлэгчидтэй хамтран ажилладаг байгууллагуудын төлөөллүүд өнөөдөр Блью Скай зочид буудалд “Японы бизнесийн амжилтын нууц”  сургалтад сууж байна.

Учир нь Япон хүмүүсийн бизнесийн арга ухаан, зарчим хандлагын өөрийн ажил амьдрал, бизнестээ өвлөн нутагшуулахад сургах зорилгоор Японы  PDAA-ийн олон улсын практик нийгэмлэгийн  ерөнхийлөгч ноён Такахаши Хидэки энэхүү сургалт, зөвөлгөөг өгч байгаа ажээ.

Ноён Такахаши Хидэки нь Японы Пи Ди Эй Эй ерөнхийлөгч, Бридж группын захирал бөгөөд өөрийн орны бизнес эрхлэгчид, компаниудын үйл ажиллагааг сайжруулж, борлуулалтыг өсгөж өгч байсан туршлагатай аж. Тэрбээр өөрийн компаниа 5 жилийн хугацаанд 300 ажилтантай, 9 тэрбум иенийн жилийн орлоготой болтол өргөжүүлсэн амжилтын эзэн ажээ.

Түүний бизнесийн зарчим нь зөвхөн бараа бүтээгдэхүүн борлуулах бус харин тухайн бүтээгдэхүүн үйлчилгээний мөн чанар, үнэ цэнийг зөв таниулснаар харилцагч, хэрэглэгчдэд зөв мэдээлэл өгч түүгээр дамжуулан нийгмийн харилцаанд хувьсгал гаргах чадвартай бүтээгдэхүүн үйлчилгээг түгээхэд оршдог  гэнэ.

Сургалт, зөвөлгөөний эхэнд “Хикари Жи Си” компанийн гүйцэтгэх захирал Ц.Тулга хэлэхдээ “PDAA нь 2015 онд Япон Улсад, 2017 онд Монгол Улсад байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Япон улсын PDAA  олон улсын практик нийгэмлэг болон Монгол Улсын “Хикари Жи Си” компани хамтран “PDAA академи  Монголиа” компанийг  байгуулсан юм.

Японы PDAA нь  тус улсын хүний нөөцийн салбарт шинэ урсгалыг  хөгжүүлэх зорилгоор анх  үүсгэн байгуулагдсан. Бидэнтэй нэгдсэн хүн бүрийн хүчин зүтгэлээр эдийн засгийн өсөлтөд нь хүчирхэг нөлөө үзүүлэх болно гэсэн алсын хараатайгаар  үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид “Хамтын идэвхи зүтгэлээр Монголын хөгжлийг дэлхийд таниулна” уриан дор Монголын бизнес эрхлэгчид болон залуучуудад практик хөгжил дээр суурилсан ур чадварыг олгоно. Түүгээрээ дамжуулан Монгол Япон хоёр улсын хооронд бизнес эрхлэх боломжийг нээж,  хоёр улсын бизнесийн харилцааг дараагийн шатанд аваачих зорилго тавиад байна.

Практик хөгжил дээр суурилсан ур чадвар гэдэг нь бодит бизнесийн үйл ажиллагаа эрхлэнгээ мэдээ мэдээлэлээр хангагдаж, Япон хүмүүс юуг бизнесийн гол зарчмаа болгон ажилладаг юм бэ. Бизнесээ гадаадын зах зээлд гаргахад юун дээр анхаарах ёстой юм бэ. Том зах зээлийн борлуулалт,маркетингийн систем нь ямар байдаг юм бэ. Том зах зээл рүү гарахад ямар боломж байгаа вэ зэрэг нарийн  ур чадвар дээр суурилан олж авсан  мэдлэг чадварыг хэлдэг.

Тиймээс олон жилийн туршлагатай бизнесмэнүүдийн зөвөлгөөнөөс суралцаж, сургалтад хамрагдсанаар өөрийн ур чадвараа мэргэжлийн үнэмлэхээр баталгаажуулж, улмаар  бидний тусламжтайгаар тогтвортой түншлэлийг олох боломжтой.

Өнөөдөр “PDAA академи Монголиа”  нээгдсэнтэй холбогдуулж Японы  PDAA олон улсын практик нийгэмлэгийн ерөнхийлөгч Такахаши Хидэки болон PDAA-ийн олон улсын практик нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Эра Цэкаса нар Япон улсаас хүрэлцэн ирээд байна. Энэ удаагийн семинараар Япон хүнтэй бизнес хийхэд хамгийн чухал гурван зүйл болох бүтээгдэхүүн, мөнгө, хүн гэсэн сэдвээр ярилцана” гэлээ.  

PDAA олон улсын практик нийгэмлэгийн ерөнхийлөгч Такахаши Хидэки

-Япон улс нь эдийн засгийн хөгжлөөрөө түрүүлж явж байгаа. Монгол бол залуу, цаашид хөгжиж урагшилах улс. Тэгэхээр урд нь явж байгаа Япончуудын алдаа онооноос 100 хувь суралцах нь амжилтанд хурдан хүрэх дөт зам юм. Бид тэр зам нь болж “PDAA академи  Монголиа” компанийг байгуулсан. Бидний энэ талбар дээр залуу шинэ бизнесмэнүүд суралцаад өөрийнхөө ажил дээр алдаа бага гаргаж, хөгжих боломжтой.

PDAA-ийн олон улсын практик нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Эра Цэкаса:

-Япон хүмүүс дэлхийд мэргэжлийн дууриагчид гэдгээрээ танигдсан. Америкийн бизнес манай улсаас 10 жилээр түрүүлж байдаг. Япончууд америкийн шинэ гарч ирсэн бизнесүүдийг шууд очиж судалдаг. Тэгснээр үр дүнтэй, амжилттай урагшлах эхлэл болдог. Ер нь чаддаг хүнийг дууриана гэдэг амжилтанд хүрэх хамгийн дөт зам гэдгийг сайн ойлгох  хэрэгтэй. Япон Монголоос түрүүлж алхаж байгаа. Тийм болохоор Монгол дахь салбараар дамжуулан Яончуудаас суралцах нь бизнесээ хөгжүүлэх том боломж гэж харж байна.

П.Нарандэлгэр



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.