Шинэ мэдээ

“Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хэдэн мянган хүн оролцжээ12 сар 7. 11:44Бурундид хөрсний гулсалтын улмаас 26 хүн амиа алджээ12 сар 7. 11:31Хонконгийн цагдаагийн дарга Бээжин хотыг зорьжээ12 сар 7. 11:21Нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг татан буулгахыг уриалжээ12 сар 6. 13:54Х.Галымбек: Хүхрийн хэмжээ хүний бие сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээгүй12 сар 6. 12:15Агаарын чанарт хүхэрлэг хийг нэмэгдүүлж буй хуурамч дизель түлштэй тэмцэх хэрэгтэй12 сар 6. 12:14Хийн хоолойг тавих асуудалд Оросууд хариу өгөөгүй байна12 сар 6. 10:12Шинжааны лалын шашинтнуудын холбоо АНУ-ын хуулийн төслийг эсэргүүцжээ12 сар 6. 9:29Д.Трамп ирэх долоо хоногт АНУ-Японы худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурна12 сар 6. 9:28“Ориг Трэйвэл”: Туркийн Анталия хот руу зээлээр аялах боломжтой12 сар 5. 15:22Япон, БНСУ худалдааны яриа хэлэлцээгээ сэргээнэ12 сар 5. 13:56Япончууд шинэ супер компьютер бүтээнэ12 сар 5. 9:40ОХУ, БНХАУ аюулгүй байдлын түншлэлээ бэхжүүлэх бодолтой байна12 сар 5. 9:38Мишээлийг олоорой12 сар 4. 16:30Дэлхийн эргэлтийн эдийн засгийн форум Канадад болно12 сар 4. 9:49АНУ-ын тагнуулын нисэх онгоц Солонгосын хойгийн дээгүүр нисчээ12 сар 4. 9:34Мэдэгдэл12 сар 3. 14:17Д.Зоригт: Капитал банкинд 2016 оны наймдугаар сараас хойш мөнгө нэмж байршуулаагүй12 сар 3. 14:12Иранд болсон мөргөлдөөний үеэр 208 хүн амиа алджээ12 сар 3. 13:09“Хүртээмжтэй Ирээдүй - 2019” хөдөлмөр зуучлалын нээлттэй өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлоо12 сар 3. 11:05Хөгжлийн бэрхшээлтэй хүний ЭРХИЙН ӨДӨРТ12 сар 3. 11:05Мексикт болсон буудалцааны үеэр 21 хүн амиа алджээ12 сар 3. 10:43Сибирьт зам тээврийн ослын улмаас 19 хүн амиа алджээ12 сар 3. 9:46Орос-Хятадыг холбосон гүүр 2020 онд ашиглалтад орно12 сар 3. 9:45Хонконгт эсэргүүцлийн ажиллагаа эрчимжжээ12 сар 2. 12:39“iLAW WORLD” үйлчилгээг Солонгос улсад танилцуулж, албан ёсны нээлтээ хийлээ12 сар 2. 11:05Видео: Эрхийн өдөр 201912 сар 2. 11:05Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд салбар дундын уялдаа чухал12 сар 2. 11:05МБУЧОС-ын оюутнуудын дунд “Мэргэжлийн ур чадварын уралдаан”-ыг Амжилттай зохион байгууллаа12 сар 2. 11:05"Туркийн урсгал" хийн хоолойг ирэх сард ашиглалтад оруулна12 сар 2. 9:57

С.Чинзориг: Энэ онд гадаадаас авах ажиллах хүчний тоог 30 хувиар бууруулна

/3-р сарын 26/  -  14 цаг 48 минут

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулдаг аж ахуйн нэгж, байгууллагынхантай уулзлаа. Уулзалтыг ХНХЯ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас хамтран зохион байгуулсан бөгөө 80 шахам аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах чиглэлд барьж буй бодлого, үйл ажиллагаа, хууль эрх зүйн шинэчлэлийн талаар мэдээлэл сонсч, тулгамдсан зарим асуудлынхаа талаар ярилцлаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7, 8, 9 дүгээр зүйлд заасныг үндэслэн ажиллах хүчийг дотоодоос хангах боломжгүй нөхцөлд гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг нэг жил хүртэл хугацаагаар олгож, зөвшөөрлийн хугацаа дуусахад тухайн аж ахуйн нэгж нь хариуцан нутаг буцаах байдлаар хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа юм.   

Энэ дагуу 2015 онд 38553, 2016 онд 27526, 2017 онд 19715 гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх урьдчилсан зөвшөөрөл олгосон бөгөөд 2016 онтой харьцуулахад 35 орчим хувиар буурчээ. 2017 оны эцсийн байдлаар 4703 гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байсан гэсэн статистик бий. Сүүлийн жилүүдийн дунджаас харахад Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авсан иргэдийн дийлэнх нь БНХАУ, БНАСАУ, БНСУ, ОХУ, АНУ, БНСВУ-ын иргэд байгаа бөгөөд тэд барилга, уул уурхай, зам тээвэр, боловсруулах үйлдвэр, боловсролын салбарт ажилладаг.

С.Чинзориг сайд Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хөгжлийн бодлого, төлөвлөлт, стратегийн хүрээнд ажиллах хүч, хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр тусгагдсан зорилт, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зорилгыг хэрэгжүүлэх, дотоодын хөдөлмөрийн зах зээлийг хөгжүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэж, ажлын байраар хангах, залуучуудад ур чадвар дээшлүүлэх, гадаадын ажиллах хүч, мэргэжилтний тоог 50 хувиар бууруулах зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагаа уулзалтад оролцогчдод дэлгэрэнгүй танилцуулсан. 2017-2018 онд Монгол Улсын Засгийн газраас олон талт хамтын ажиллагааны хүрээнд байгуулсан гэрээ, хэлэцээрээр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн ажил, үйлчилгээг гүйцэтгэхэд шаардагдах нийт ажлын байрны 50-иас доошгүй хувьд, хоёр талын гэрээ, хэлэлцээрээр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрт 25-аас доошгүй хувьд дотоодын ажиллах хүч, мэргэжилтнийг ажиллуулж байх чиглэл баримтлах шийдвэр гаргасан бөгөөд мэргэжилтэй ажиллах хүчнийг дотооддоо сургаж бэлтгэх, мэргэжлийн өндөр ур чадвартай гадаадын мэргэжилтнийг дагалдуулан мэргэшүүлэх, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулж байгаа ААНБ-д шаардлагатай байгаа ажилтныг хөдөлмөр эрхлэлтийн  бүртгэл мэдээллийн санд бүртгэлтэй ажилгүй иргэдээс захиалгын дагуу зуучлах зэрэг арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллах, дүнг тогтмол мэдээлэхээр болсон. Энэ тухай С.Чинзориг сайд “2017 онд гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудаас 3141 монгол ажилчдыг ажиллуулах ажлын байрны захиалга авч баталгаажуулсан ба 2018 онд шаардагдах гадаадын ажиллах хүч, мэргэжилтний тоо хэмжээг 30 хувь хүртэл, 2019, 2020 онд тус бүр 25 хувиар бууруулна.

Гадаадын ажиллах хүч ажиллуулсанд ногдох ажлын байрны төлбөрийг бид Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлэн хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, монгол иргэдэд ажлын байр нэмэгдүүлэх, ур чадвар олгох сургалт зохион байгуулах, жижиг зээл  олгох зэрэг үйл ажиллагаанд зарцуулж байна” гээд Хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн санд бүртгэлтэй монголчуудыг авч ажиллуулах, гадаадын ажилтнуудын дагалдуулан сургаж тэднийг орлох хэмжээний ур чадвар олгох чиглэлд  хамтран ажиллаж буй аж ахуйн нэгж, байгууллагад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төслийн шаардлага, шалгуурын дагуу цалингийн сангийн дэмжлэг, урамшуулал, сургалтын зардлын зохих хэсгийг нөхөн олгох зэрэг урамшуулалд хамрагдах боломжтойг дуулгасан.  

Тэрбээр мөн гадаад болон монгол ажилтнуудыг зохистой хөдөлмөрийн хэм хэмжээг хангасан эрүүл аюулгүй орчинд ажиллуулж, Хөдөлмөрийн эрүүл ахуй аюулгүй ажиллагааны хууль бусад хууль тогтоомжын заалтыг чанд мөрдөж ажиллахыг үүрэг болгоод цаашид монгол, гадаадын иргэдийн хөдөлмөрлөх эрхийг хангах, цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөлийг хууль тогтоомжид заасны дагуу хангуулах бодлогыг баримталж ажиллах бөгөөд энэ чиглэлээрч Хөдөлмөрийн тухай болон Ажиллах хүчний шилжих хөдөлгөөний тухай хууль тогтоомжуудыг шинэчлэх ажлуудыг хийж буй тухай ярьсан.

Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тухайн байгууллагын үндсэн үйл ажиллагаанд туслах шинжтэй болон түр ажил үүрэг гүйцэтгүүлэх, ажлын ачаалал огцом нэмэгдсэн тохиолдолд хөдөлмөрийн харилцаанд гуравдагч этгээдээр дамжуулан ажилтан авч ажиллуулахыг зөвшөөрөхөөр хуульд тусгасан бөгөөд Ажиллах хүч нийлүүлэх гэрээгээр ажилтан авч ажиллуулах ажилтны тооны хязгаарыг нийт ажилтны 30 хувиас хэтрэхгүй байхаар хуульчилж буй юм. Түүнчлэн  Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд уг хуулиар гадаадад ажиллах хүч зуучлах тусгай зөвшөөрөл олгоход тавигдах шаардлагыг тодорхойлж, гадаадаас ажиллах хүч авах зохицуулалтын тухайд манай улсын ажил олгогч нар гадаад ажилтанг өөрөө сонгон шалгаруулах, гадаадаас ажилтан элсүүлэх зуучлалын үйл ажиллагааг зохицуулах, гадаадаас авсан ажилтан ажлын байрны шаардлагад нийцэхгүй байх, албан бусаар зуучлалын үйл ажиллагаа эрхлэх, гадаад ажилтны эрх ашиг зөрчигдөх зэрэг эрсдлүүдийг тооцон төслийг боловсруулж байгаа тухай мэдээллийг ч өглөө. С.Чинзориг сайдын хэлснээр Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ажил олгогч эхний ээлжинд дотоодоос ажиллах хүч, мэргэжилтэн авах шаардлагыг шинээр бий болгох, гадаадаас ажиллах хүч авсан тохиолдолд монгол ажилчдыг сургах, ажиллуулах чиг үүргийг бий болгох зэргээр олон улсын гэрээ конвенцийн зарчимд нийцүүлэн холбогдох зохицуулалтыг сайжруулах, хуулийн хэрэгжилтийг хангах хяналтын тогтолцоо, хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг нарийвчлан тогтоох зэрэг зарчмын шинжтэй нэмэлт өөрчлөлтийг тусгахаар ажиллаж байгаа юм байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

139.5.218.245Зочин   • 2018, 3 сарын 27. 16 цаг 02 минут

HUNII DOR OROHOORGUI HUN BOLOOROI GEH UG BUSDAD ATAARHADAG HUN BOLGODOG

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.