Шинэ мэдээ

Каталонид болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр 90 орчим хүн бэртжээ10 сар 19. 12:04Барилгын салбарын залуу инженерүүд чууллаа10 сар 18. 15:18Сирид энгийн иргэд дайны хөлд ихээхэн нэрвэгджээ10 сар 18. 11:38“Brexit”-ийн гэрээний талаар тохиролцоонд хүрчээ10 сар 18. 10:25Б.Отгонсүх: Налайхын замын эхний ээлжийн хөдөлгөөнийг энэ сарын 29-нд нээнэ10 сар 18. 10:18Дэлхийн цэргийн наадамд 109 улсын цэрэг оролцоно10 сар 18. 9:46Барселона дахь эсэргүүцлийн ажиллагааг зэмлэн буруушаажээ10 сар 18. 9:43БНХАУ-ын гадаад хөрөнгө оруулалт 3.8 хувиар нэмэгджээ10 сар 17. 9:46Сирид 250 мянга гаруй хүн орон гэргүй болжээ10 сар 17. 9:20УИХ-ын гишүүн М.Энхболд тойрогтоо ажиллав10 сар 16. 16:23Хятадын химийн үйлдвэрт дэлбэрэлт болжээ10 сар 16. 10:26Японд олон арван мянган өрх цахилгаангүй болжээ10 сар 16. 9:36“Их 20”-ийн Сангийн сайд нар уулзана10 сар 16. 9:35М.Энхболд гишүүн Төв аймгийн 17 иргэнд өргөө цагаан гэр гардууллаа10 сар 15. 13:29Түлшинд олгох татаасыг цуцлах тухай захирамжийг хүчингүй болгожээ10 сар 15. 11:34Туркийн эсрэг хориг арга хэмжээний тухай захирамжид гарын үсэг зуржээ10 сар 15. 10:22Хонконгт цагдаагийн ажилтан гэмтжээ10 сар 15. 9:32Сирийн арми Турктэй залгаа хилд цэргүүдээ байрлуулна10 сар 15. 9:29АНУ Саудын Араб руу цэрэг нэмж илгээнэ10 сар 14. 9:24Нефтийн үнэ 60 ам.доллар давжээ10 сар 12. 11:36Цэнэгт мандлыг судлах хиймэл дагуулыг амжилттай хөөргөжээ10 сар 12. 11:12БНХАУ үндэсний соёлын өвийн шинэ дурсгалт газруудаа танилцуулна10 сар 11. 13:17Украины Ерөнхийлөгчийн хэвлэлийн марафон эхэлжээ10 сар 11. 10:02АНУ, БНХАУ-ын худалдааны төлөөлөгчид уулзжээ10 сар 11. 9:23Ж.Юнкер цэргийн ажиллагаагаа зогсоохыг Туркт уриалжээ10 сар 11. 9:13Энэтхэг Францаас сөнөөгч онгоц авжээ10 сар 10. 12:48Египет, Иракийн төрийн тэргүүн нар утсаар ярьжээ10 сар 10. 12:47Турк улс Сирид цэргийн ажиллагаагаа эхлүүлжээ10 сар 10. 10:26Дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг бууруулжээ10 сар 10. 9:21Дэлхий дээр хараагүй болон харааны бэрхшээлтэй 2.2 сая гаруй хүн байна10 сар 10. 9:20

Дүүргийн Засаг даргын санаачилгаар “Бүтээн байгуулалт – Хамтын ажиллагаа- 2018” зөвлөлдөх уулзалт Хан-Уул дүүрэгт анх удаа зохион байгуулагдлаа

/3-р сарын 23/  -  12 цаг 10 минут

Хан-Уул дүүрэг 2018 оныг “Тохижилт, төрийн үйлчилгээг сайжруулах жил” болгон зарласан бөгөөд уг  зорилтын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжүүлэх, хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын дунд “Бүтээн байгуулалт-Хамтын ажиллагаа 2018” зөвлөлдөх уулзалтыг 2018 оны 03 сарын 22-ны өдөр  зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг дарга Ж.Алдаржавхлан болон  Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ц.Тулга, УБЦТС ТӨХК-ний Нийтлэг үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал О.Отгонбаяр, Богд Хан-Уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга Ц.Дуламсүрэн зэрэг холбогдох албаны удирдлагууд оролцлоо. 

Засаг дарга Ж.Алдаржавхлан  Хан-уул дүүрэгт орон сууцны хороолол, хотхон, барилгуудын төсөл хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулагч, барилгын компаниудад иргэдийн нийгмийн дэд бүтцийг хүртээмжтэй авах боломжийг нэмэгдүүлж, тохилог ая тухтай, аюулгүй орчинд  ард иргэдээ амьдрах нөхцөлийг бүрдүүлэх тал дээр хамтран ажиллахыг уриалж, дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэж байгаа болон 2018 онд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар  дэлгэрэнгүй мэдээлэл хийж илтгэл тавилаа. 

Мөн "Барилгын салбарын эрх зүйн орчин, салбарын талаар төрөөс баримталж байгаа бодлого, төлөвлөлт, Засгийн газар, хотын удирдлагуудад, төр захиргааны харъяа байгууллагууд,  барилгын салбарын байгууллагуудтай хамтран ажиллаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замыг тодорхойлж, нэгдсэн бодлогоор ажиллахыг онцлон хэллээ. 

Түүнчлэн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч барилгын компаниуд Нэхмэлийн шар байруудын  гадна инженерийн шугам сүлжээний ажлын явцыг эрчимжүүлэх,  зуны улиралд хүнд даацын авто машины зорчих цагийн хуваарийг зохицуулах, банкуудаас зээлийн тал дээр уян хатан бодлого барих зэрэг тулгамдаж буй асуудлыг холбогдох мэргэжлийн байгууллагуудад уламжлан нээлттэй санал бодлоо хуваалцлаа. Зөвлөлдөх уулзалтад төрийн байгууллага, барилгын салбар, банкны салбараас нийт 50 гаруй төлөөлөл оролцож тус үйл ажиллагааг жил бүр зохион байгуулж байхыг  Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт уламжиллаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

59.153.115.192Зочин   • 2018, 3 сарын 24. 5 цаг 32 минут

HAR AJLAAS DEESH

59.153.115.192Зочин   • 2018, 3 сарын 24. 5 цаг 26 минут

HUN BOLGOND HAR AJIL ZOHINO HARIN OYUNII HODOLMOR TAARDAG TAARDAGGUI HUN GEJ BII

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.