Шинэ мэдээ

Бейрутад болсон дэлбэрэлт 70 гаруй хүний аминд хүрчээ9 цаг 50 минутын өмнөШ.Абэ Хирошима, Нагасаки хотуудад айлчилна9 цаг 53 минутын өмнөВенесуэлийн сөрөг хүчин парламентын сонгуульд оролцохоос татгалзжээ8 сар 4. 9:38БНАСАУ цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ үргэлжлүүлж байна8 сар 4. 9:37Коронавирустэй тэмцэж чадахгүй байгаа Нетаньяхуг огцруулахыг шаардав8 сар 3. 9:41Хоёр жуулчин ирэх оны сүүлчээр ОУСС-ад зочилно8 сар 3. 9:40ОХУ олон улсын нислэгийг бүрэн сэргээх хувилбарыг хэлэлцэж байна8 сар 2. 11:55БНАСАУ хөлөг онгоц эсэргүүцэх далавчит пуужин харважээ7 сар 31. 12:00Австралид цар тахал дэгдэж эхэлснээс хойш хамгийн олон тохиолдол бүртгэгджээ7 сар 31. 9:17Суутан болох сурагчаас…7 сар 30. 15:13Зайсангийн баячууд дулаангүй болно7 сар 30. 14:40Армени гал зогсоох дэглэмийг 65 удаа зөрчсөн гэжээ7 сар 30. 10:17Пёньян хотоос гарахгүй байхыг гадны дипломатуудаас хүсжээ7 сар 30. 10:14Шинэ Зеланд Хонконгтой байгуулсан хэрэгтэн шилжүүлэх гэрээг цуцаллаа7 сар 29. 11:00Цар тахлын улмаас хүүхдийн эндэгдлийн тоо өснө7 сар 29. 10:00Бүгд найрамдах намынхан 1 их наяд ам.долларын төлөвлөгөө танилцуулжээ7 сар 28. 10:22АНУ цахимаар хичээллэх сургуульд шинээр элссэн гадаад оюутнуудыг хүлээж авахгүй7 сар 27. 10:33АНУ-ын холбооны агентлагийн төлөөлөгчид Хьюстон дахь Консулын газар луу нэвтэрчээ7 сар 27. 9:30Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг хэлбэржүүлэх ажил тогтмол хийгдэж байна7 сар 23. 10:27Японд “дексаметазон” эмийг халдварын эмчилгээнд ашиглахыг зөвшөөрлөө7 сар 23. 9:39АНУ Техас дахь Консулын газраа хаахыг БНХАУ-д үүрэг болгожээ7 сар 23. 9:38ЕХ эдийн засгийг сэргээх багцын талаар тохиролцоонд хүрлээ7 сар 22. 9:40Их Британи хэрэгтэн шилжүүлэх гэрээгээ түр хугацаагаар цуцалсныг эрс шүүмжилжээ7 сар 22. 9:39Топ модель Г.Оюунгэрэлийн эргэн ирэлт7 сар 21. 13:04Явган зорчигч автомашинд мөргүүлж, амиа алдсан ноцтой осол гарав7 сар 21. 10:00Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилнэ7 сар 21. 10:00Нэгдүгээр эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулж томилно7 сар 21. 9:59Эдийн засаг элгээрээ "хэвтэж" байна!7 сар 21. 9:59Тэдний зодоон ил гарч ирж, АН-ынхны зөрчилд төгсгөл ирлээ7 сар 21. 9:58“Мотор” унасан жижиг “Ням”7 сар 21. 9:58

Төслийн ач холбогдол

/1-р сарын 8/  -  11 цаг 00 минут

Өнөөдөр Төвийн эрчим хүчний системийн нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 92,7%-ийг дан ганц нүүрсээр ажилладаг станцууд, үлдсэн хувийг ОХУ-аас импортоор авч хангадаг; Нүүрсээр ажилладаг станцууд нь суурь горимд ажилладаг тул цахилгаан эрчим хүчний хэрэглээний өөрчлөлтийг дагаж үйлдвэрлэлээ тохируулан богино хугацаанд өөрчлөх чадвар, техникийн боломж хязгаарлагдмал; ОХУ-аас авдаг импортын цахилгаан эрчим хүч нь системийн оргил ачааллыг хааж, системд тохируулагчийн үүргийг гүйцэтгэдэг бөгөөд үүнээс хамааралтай байдал улам бүр нэмэгдэх төлөвтэй болж байна. Тухайлбал импортын цахилгаан эрчим хүчийг дамжуулах шугамын техникийн боломж дээд хязгаартаа тулаад байгаа юм; Ахуйн хэрэглээ зонхилсон цахилгаан эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдэж, хоногийн оргил болон бага ачааллын зөрүү өнөөгийн байдлаар 320 МВт хүрч өсөөд байна.

Усны эрчим хүчийг ашигласнаар цаг уурын өөрчлөлт, агаарын бохирдлыг багасгах, ногоон хөгжлийг дэмжихэд хувь нэмэр оруулж, Байгаль орчинд ээлтэй, цэвэр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой; Мөн түүхий нүүрсний хэрэглээг бууруулж, Улаанбаатар, бусад хот суурин газрын агаарт хаягдаж байгаа хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах онцгой ач холбогдолтой.

Усны нөөц бүхий байнга сэлгэгдэж байх цэнгэг нуур үүссэнээр цэвэр усны томоохон нөөцтэй болохоос гадна тухайн бүс нутгийн агаарын чийгшлийг нэмэгдүүлж, цөлжилтөөс хамгаалж, эрчимжсэн газар тариалан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл хөгжих боломж бүрдэнэ. Усан цахилгаан станц байгуулж, томоохон нуур үүссэнээр байгалийн аялал жуулчлал, усан спортыг хөгжүүлэх таатай нөхцөл бүрдэж, гадаад, дотоодын аялагч, жуулчдын сонирхлыг татах, хөгжлийн томоохон төв болж хөгжих бүрэн боломжтой.

Оргил ачаалалд ажиллах чадвартай Монгол Улсын анхны тохируулгын станц болно. Эрчим хүчний салбарын онцлог нь хэрэглээний агшин бүрт нийцэх үйлдвэрлэл явуулж байдаг. Эрчим хүчний системийн тогтвортой ажиллагааны үндэс нь системийн давтамж тогтмол байх явдал юм. Давтамжийг тохируулахын тулд систем шаардлагатай үед ашиглах боломжтой нөөц чадалтай, хэрэглээнд таарсан тохируулагчтай байхыг шаарддаг.

Одоо ажиллаж байгаа цахилгаан станцуудын үр ашгийг сайжруулна. Дулааны цахилгаан станцууд үйлдвэрлэсэн эрчим хүчнийхээ 20 хүртэл хувийг дотоод хэрэгцээндээ зарцуулдаг бол Эгийн голын УЦС нь ердөө 1 хувийг зарцуулдаг ба маневрлах чадвар сайтай тул дулааны цахилгаан станцуудын илүүдэл үйлдвэрлэлийг бууруулна.

Импортын эрчим хүчний хараат байдлыг бууруулах. Төвийн Бүсийн Нэгдсэн Систем (ТБНС) нь ОХУ-ын БЭХС-тэй 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын хос шугамаар зэрэгцээ ажиллагаанд холбогдсон 1977 оноос өнөөг хүртэл “импортын гэрээ” байгуулан ажиллаж байна. 2013 онд ОХУ-аас 325,3 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч импортолсон нь нийт хэрэглээний 6,3 % эзэлж байна.
 
Хүлэмжийн хийг бууруулна. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн конвенц болон Киотогийн Протоколын дагуу хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах нь усан цахилгаан станцын гол зорилго юм. Уг конвенцид Монгол Улс нэгдэн орсон байдаг. Уг конвенцийн гол шалгуур бол Байгаль орчны шаардлагад нийцсэн зорилт буюу нүүрс төрөгчийн ялгаралтаас зайлсхийсэн хэмжээ, мөн төслийн үргэлжлэх хугацаанд нэг ГВт.ц эрчим хүч үйлдвэрлэхэд хэдий хэмжээний нүүрс төрөгчийн ялгаралтаас зайлсхийснээр тодорхойлогддог. Жилд буруулах нүүрс төрөгчийн ялгаруулалтыг үнэлэхэд, жилийн цахилгаан үйлдвэрлэлээр (606 ГВт.ц) 709 мянган тонн CO2. Эрчим хүчний судалгаа хөгжлийн төвийн хийж байсан тооцоолол дээр үндэслэж нүүрсээр ажилладаг дулаан үйлдвэрлэл ялгаруулалтын хүчин зүйлийг 1.17 тонн СО2/MВт.ц гэж тооцсон байгаа. Эгийн голын УЦС -ыг ашиглалтад оруулснаар бууруулах нүүрс хүчлийн хийн хэмжээнд олон улсын байгууллага, өндөр хөгжилтэй орнуудаас урамшуулал авах талаар судалж байна. Монголд өмнө хэргэжсэн төслүүдийн жишгээр хүлэмжийн хийн тонн тутамд 4 еврогийн урамшуулалтай борлуулахаар тооцвол жилд 2,8 сая еврогийн орлого олж болох юм.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.