Шинэ мэдээ

Бейрутад болсон дэлбэрэлт 70 гаруй хүний аминд хүрчээ8 цаг 53 минутын өмнөШ.Абэ Хирошима, Нагасаки хотуудад айлчилна8 цаг 56 минутын өмнөВенесуэлийн сөрөг хүчин парламентын сонгуульд оролцохоос татгалзжээ8 сар 4. 9:38БНАСАУ цөмийн зэвсгийн хөгжүүлэлтээ үргэлжлүүлж байна8 сар 4. 9:37Коронавирустэй тэмцэж чадахгүй байгаа Нетаньяхуг огцруулахыг шаардав8 сар 3. 9:41Хоёр жуулчин ирэх оны сүүлчээр ОУСС-ад зочилно8 сар 3. 9:40ОХУ олон улсын нислэгийг бүрэн сэргээх хувилбарыг хэлэлцэж байна8 сар 2. 11:55БНАСАУ хөлөг онгоц эсэргүүцэх далавчит пуужин харважээ7 сар 31. 12:00Австралид цар тахал дэгдэж эхэлснээс хойш хамгийн олон тохиолдол бүртгэгджээ7 сар 31. 9:17Суутан болох сурагчаас…7 сар 30. 15:13Зайсангийн баячууд дулаангүй болно7 сар 30. 14:40Армени гал зогсоох дэглэмийг 65 удаа зөрчсөн гэжээ7 сар 30. 10:17Пёньян хотоос гарахгүй байхыг гадны дипломатуудаас хүсжээ7 сар 30. 10:14Шинэ Зеланд Хонконгтой байгуулсан хэрэгтэн шилжүүлэх гэрээг цуцаллаа7 сар 29. 11:00Цар тахлын улмаас хүүхдийн эндэгдлийн тоо өснө7 сар 29. 10:00Бүгд найрамдах намынхан 1 их наяд ам.долларын төлөвлөгөө танилцуулжээ7 сар 28. 10:22АНУ цахимаар хичээллэх сургуульд шинээр элссэн гадаад оюутнуудыг хүлээж авахгүй7 сар 27. 10:33АНУ-ын холбооны агентлагийн төлөөлөгчид Хьюстон дахь Консулын газар луу нэвтэрчээ7 сар 27. 9:30Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг хэлбэржүүлэх ажил тогтмол хийгдэж байна7 сар 23. 10:27Японд “дексаметазон” эмийг халдварын эмчилгээнд ашиглахыг зөвшөөрлөө7 сар 23. 9:39АНУ Техас дахь Консулын газраа хаахыг БНХАУ-д үүрэг болгожээ7 сар 23. 9:38ЕХ эдийн засгийг сэргээх багцын талаар тохиролцоонд хүрлээ7 сар 22. 9:40Их Британи хэрэгтэн шилжүүлэх гэрээгээ түр хугацаагаар цуцалсныг эрс шүүмжилжээ7 сар 22. 9:39Топ модель Г.Оюунгэрэлийн эргэн ирэлт7 сар 21. 13:04Явган зорчигч автомашинд мөргүүлж, амиа алдсан ноцтой осол гарав7 сар 21. 10:00Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилнэ7 сар 21. 10:00Нэгдүгээр эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулж томилно7 сар 21. 9:59Эдийн засаг элгээрээ "хэвтэж" байна!7 сар 21. 9:59Тэдний зодоон ил гарч ирж, АН-ынхны зөрчилд төгсгөл ирлээ7 сар 21. 9:58“Мотор” унасан жижиг “Ням”7 сар 21. 9:58

Усан цахилгаан станц барьж чадаагүй нь хэний буруу вэ

/1-р сарын 12/  -  10 цаг 52 минут

“Усан цахилгаан станц нь  сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн нэг хэлбэр ба эрчим хүчний үл шавхагдах нөөц бөгөөд  далан дээрээс урсан орж ирж  буй усыг цахилгаан эрчим хүч болгон хувиргадаг”. Ийм тодорхойлолтыг дунд сургуульд физикийн хичээл үзсэн хэн бүхэн торох зүйлгүй хариулах байх.

Өөрөөр хэлбэл, нүүрс түлэхгүйгээр, элдэв атом, цөм ярилгүйгээр байгаль дээр усаа ашиглаад эрчим хүч үйлдвэрлээд түүнийгээ ашиглаж болно гэсэн үг гэдгийг сургуулийн бяцхан жаалууд ч мэдэх болсон цаг. Тэгсэн хэрнээ л манайд өнөөдрийг хүртэл усан цахилгаан станцын гэх нэртэй төслүүд урагшилж өгөхгүй байгаагийн учир юунд байдаг юм бол. Үүнийг тодруулахаар шийдлээ хүлээн дуншсаар 20 гаруй жилийн нүүр үзэж буй “Эгийн голын усан цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компанийн цахим хуудсаар зочилж, энэ талын мэдээлэлтэй мэргэжлийн  хүмүүстэй ч уулзлаа. Тэд усан цахилгаан станц Монголд хэрэгтэй зүйл гэдгийг хэлэхдээ “2020 онд Төвийн эрчим хүчний системийн их ачаалал 1325 МВт хүрэх бөгөөд Эгийн голын усан цахилгаан станц ашиглалтад орсноор их ачааллын 24 хувийг хангана” гэсэн судалгааны тоо баримтыг дурдах юм билээ.

Уг нь Эгийн голын усан цахилгаан станц барих хөрөнгийг  БНХАУ-аас авч буй хөнгөлөлттэй зээлээс гаргахаар шийдвэрлэж төслийг цааснаас амилуулж бодитой бүтээн байгуулалт болгоход үе үеийн Засгийн газрууд бага биш анхаарал хандуулдаг. Хамгийн сүүлд л гэхэд төслийн нэгж гэж байсныг өөрчлөн төрийн өмчит компани болгон зохион байгуулсан.   Техник-эдийн засгийн үндэслэл, Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ зэрэг төслийн үндсэн баримт бичгүүдийг шинэчлэн баталсан. Одоо төслийн талбарт хүрзээ бариад бүтээн байгуулалт  эхэлснийг зарлах үеийг л хүлээж байгаа.

Дэлхий нийтийн чиг хандлага сэргээгдэх эрчим хүч рүү чиглэж байгаа өнөө үед сэргээгдэх эрчим хүчний 90 гаруй хувийг усан цахилгаан станц, үлдсэн 10 хувийг нар салхиных эзэлж байна. Манай улсын хувьд энэ талаар нэлээд эртнээс ярьсан. Эрчим хүчний ажиллагсдын анхны их хурал 1987 онд болж хот, хөдөөгийн олон төлөөлөгч оролцон гаргасан уриалгадаа улс орныг хамарсан томоохон чадлын усан цахилгаан станц байгуулахыг чухалчилсан байдаг аж. Тэгэхээр усан цахилгаан станц манай эрчим хүчнийхний мөрөөдөл төдийгүй төр засгаас эрчим хүчний талаар гаргасан бүх хөтөлбөр барим бичигт энэ талаар тусгасан байдаг тухай мэргэжлийнхэн ярьдаг.

1960-аад оны үед хуучин ЗХУ-ын “Энергосетьпроект” гэж судалгааны хүрээлэнгээс  манай улсын гол мөрнүүдэд нийт 28 усан цахилгаан станц байгуулах боломжтой гэсэн тооцоо байдаг төдийгүй усны эрчим хүчний нийт нөөцийг 65 тэрбум кВтцаг гэж тогтоосон гэдэг. Энэ дагуу хэд хэдэн газарт бага оврын усан цахилгаан станц байгуулах ажлууд эхэлсэн ч томоохонд тооцогдох төслүүд гараанаас гарч чадаагүй л байна.

Шалтгаан нь хөрөнгө мөнгө. Харин хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдтэл хөрш маань гэдийгээд суучхаж. Тэдний хэлж буй шалтгаан дэлхийд гүн цэнгэг усаараа гайхагддаг Байгаль нуурыг усаар тэтгэж байдаг Монголын гол мөрөн дээр усан цахилгаан станц барих нь буруу. Усан цахилгаан станцаас болоод Байгаль нуурын ус багасаж улмаар ширгэж үгүй болно хэмээж буй аж. Тэр ч бүү хэл Монголд усан цахилгаан станц бариулахын эсрэг иргэний хөдөлгөөнүүд бий болж, энд тэнд хурал цуглаан зохион байгуулаад эхэлсэн. Нэг үгээр энэ асуудлыг олон улсын түвшинд хүргэн шуугиулах замаар төслийг хазаарлаад буй юм.

Уг нь мэргэжилтнүүдийн тайлбарлаж буйгаар Эг-Сэлэнгийн бэлчрээс 2.5 км зайд баригдах Эгийн голын усан цахилгаан станцын усан сан нь өөрөө 5.7 тэрбум шоо метр цэвэр усны эх үүсвэрийг бүрдүүлнэ. Барилгын үеийн технологи, менежмент чанд мөрдөгдөх учраас Сэлэнгэ мөрний талаар санаа зовохгүй байж болно гэсэн. Тэр ч бүү хэл, 2014 онд төслийн нөлөөллийн бүсэд илэрсэн түүх соёлын дурсгалыг авран хамгаалах ажлыг ШУА-ийн Археологийн хүрээлэн, Түүхийн хүрээлэн, Улаанбаатар их сургууль, ШУТИС, Монголын үндэсний музей, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн хамтарсан багууд орон нутгийн иргэдийн оролцоотойгоор хийж нийт 210 дурсгалыг хамгаалалтад авсан. Мөн загасны нарийвчилсан судалгааг үе шаттайгаар явуулахаар төлөвлөн Эг-Үүрийн голд судалгаа явуулж байсан туршлагатай ШУА-ийн Геоэкологийн хүрээлэнгийн загас судлаач, эрдэмтэд, АНУ-ын Рүтгерсийн их сургуулийн эрдэмтэд судлаачдын удирдсан “Байгаль хамгаалах Монголын Тул сан” ТББ хамтран гүйцэтгэснээр Эгийн голын усан цахилгаан станцын загас өнгөрүүлэх байгууламжийн технологийн сонголтыг хийж ТЭЗҮ-д тусган батлуулсан зэргээр хийсэн ажил бол чамгүй их гэдгийг нэгэн үе тус төслийн зөвлөхөөр ажиллаж байсан Б.Очиржав ярьсан. Тэрбээр мөн   Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн “Шүрэн” УЦС-ын төслийн удирдагчаар ажиллаж байсан бөгөөд “Монгол орон эх газрын эрс тэс уур амьсгалтай. Тиймээс бага оврын улирлын чанартай станц барихаар үр ашиг нь дорвитой мэдэгддэггүй. Өвөл ажиллахгүй учир шүүмжлэлд өртөх нь амархан. Тиймээс манай улсад дунд шатнаас илүү, том хэмжээний УЦС-ыг хөгжүүлэх ёстой. Том хэмжээний станц нь усан сантай, өөрийн тохируулгатай байдаг. Өвөл зун ч ажиллана гэсэн үг. Энэ зорилгоор Дөргөн, Тайширын усан цахилгаан станцыг барьсан. Сүүлийн 10-аад жил манай оронд усан цахилгаан станц хөгжүүлэхгүй байх гаднын бодлогын улмаас янз бүрээр л шүүмжлүүллээ. Гэхдээ одоо ард түмэн ойлгож, мэддэг болсон.  Бид усан цахилгаан станц Монголд хэрэгтэй гэдгийг батлахын тулд төвийн хэсэгт байгуулах санаачилга гаргасан. Улаанбаатар хотын агаарын бохирдолд нүүрсний цахилгаан станц их нөлөөлж байгаа. Хэрвээ Туул гол орчим, эсвэл Сэлэнгэ, Орхон, Эгийн голд УЦС бариад шугам татчихвал агаарын бохирдол хэд дахин багасна. Том чадлын усан цахилгаан станцыг баривал агаарын бохирдлыг бууруулахад маш их нөлөө гарна” гэж байсан.

Б.Очиржав инженерийн ярьснаар Эгийн голын усан цахилгаан станцын ТЭЗҮ-ийн төслийн судалгааны ажил Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар 1992 онд эхэлсэн бөгөөд бие даасан, хараат бус эрчим хүчний системтэй болохын тулд Монгол Улс усан цахилгаан станцтай болохгүйгээр хол явахгүй гэдгийг 20 гаруй жилийн өмнө мэдэрсэн. Манай улсыг дэмждэг гаднынхан ч анхаарч байж. Харин хэрэгжүүлж чадаагүй нь өөр хэний ч биш зөвхөн бидний өөрсдийн буруу аж.

 

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.