Шинэ мэдээ

Эрүүл мэндийн сургалтын хэрэгцээ үнэхээр их ч хэн ч үүнд мөнгө төлдөггүй7 цаг 9 минутын өмнөЕгипет, Франц тэнгисийн цэргийн хамтарсан сургууль хийжээ9 цаг 13 минутын өмнөАмерикийн байлдааны хөлөг онгоцуудын тоог 355-д хүргэнэ5 сар 22. 10:03Монголын ТОП-100 компанийн ЗАЛУУ 8 захирал5 сар 21. 14:57Г.Ундрам: “Mongoloo Kids” брэндийн хүүхдийн загварын шоуг энэ сарын 30-нд хийх гэж байна5 сар 21. 10:09Багдад хотын ногоон бүсэд пуужингийн цохилт өгчээ5 сар 21. 9:36Ш.Абэ БНАСАУ-ын удирдагчтай уулзах бодолтой байгааг дэмжиж байна5 сар 21. 9:34Тойрог булаацалдаж буй мэтээр харагдуулах сонирхол хэнийх вэ5 сар 20. 13:32Шууд: ХАБЭА-н үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ5 сар 20. 10:13Австралийн бүх нийтийн сонгуульд эрх баригч нам ялалт байгуулжээ5 сар 20. 9:39Нефтийн олборлолтоо нэмэгдүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ5 сар 20. 9:38Пуужингийн туршилт явуулсныг нь үл харгалзан хүнсний тусламж үзүүлнэ5 сар 18. 10:46НАТО-гийн цэргийн томоохон сургуулилт Эстонид болж дууслаа5 сар 18. 10:38Бразилын шинэ Засгийн газар анхны томоохон эсэргүүцэлтэй тулгарчээ5 сар 17. 9:25Персийн булангийн нөхцөл байдал даамжирч буйн хариуцлагыг Иран хүлээхгүй5 сар 17. 9:24Т.Оюунжаргал: Үсчид бид үйлчлүүлэгчдэдээ өөрийнхөө үнэ цэнийг ахиулж байх хэрэгтэй5 сар 16. 13:35Венесуэлийн эрх баригчид болон сөрөг хүчин яриа хэлэлцээ хийх боломжийг хэлэлцэнэ5 сар 16. 12:07Д.Трамп: Худалдааны яриа хэлэлцээг үргэлжлүүлнэ5 сар 16. 9:09В.Путинтэй хийсэн уулзалтаа үр дүнтэй болсон гэж мэдэгджээ5 сар 15. 11:51АНУ-ын бодлогод сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлжээ5 сар 15. 11:08“Turquoise Hill” компанийн хувьцаа эзэмшигчдийн маргаан анхаарлын төвд байна5 сар 15. 11:07Путин, Эрдоган нар утсаар ярьжээ5 сар 14. 13:08Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн “Эрхэс” хэвлэх үйлдвэрт хэвлэлийн эх бэлтгэгч ажилд авна5 сар 14. 11:40Япон-БНАСАУ-ын удирдагчдын уулзалтыг зохион байгуулах арга замыг эрэлхийлнэ5 сар 14. 9:43Венесуэл, Ираны асуудал ЕХ-ны Гадаад хэргийн сайд нарын хэлэлцэх гол асуудал болно5 сар 14. 9:28Эрэгтэйчүүдийн оношлогооны төв “Алтан жор” ямар үйлчилгээ үзүүлдэг вэ5 сар 13. 11:02“Шар хантаазтнууд”-ын жагсаал цуглаанд 18.6 мянган хүн оролцжээ5 сар 13. 10:17АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Москва, Сочи хотуудад айлчилна5 сар 13. 9:39Мексиктэй залгаа хилийн дагуу хана барихад зориулсан 1.5 тэрбум ам.долларыг шилжүүлнэ5 сар 13. 9:38Хан-Уул дүүргийн 39 багшд өнөөдөр хуримаа хийлээ5 сар 10. 16:24

“Фэйсбүүк”-ийн 50 сая хэрэглэгчийн мэдээллийг сонгуульд ашигласан гэв

/3-р сарын 20/  -  11 цаг 26 минут
“Фэйсбүүк”-ийн  50 сая хэрэглэгчийн мэдээллийг сонгуульд ашигласан гэв

Фэйсбүүк цахим сүлжээний 50 сая гаруй хэрэглэгчийн хувийн мэдээлэл алдагдсан хэрэгт “Фэйсбүүк” компани болон “Кэмбриж Аналитик” пүүсийг тайлбар өгөхийг шаардаж, шүүхэд өгөхийг АНУ, Их Британийн цахим хэрэглэгчид уриалжээ. “Кэмбриж Аналитик” пүүс нь олон нийтийн санаа бодолд нөлөөлөхийг хүссэн  бизнес эрхлэгчид болон улс төрчдөд зориулсан үйлчилгээ явуулдаг бөгөөд 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Дональд Трампын сонгуулийн кампанит ажлын багийнхантай хамтарч ажилласан байна.

 “The Observer” сонинд Кэмбриж Аналитик” пүүсийг 50 сая цахим хэрэглэгчийн профайлыг ашиглан, 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад нөлөөлөх хуурамч цахим систем байгуулсан байж болзошгүй гэж мэдээлсний дараа Их Британийн парламент дахь хуурамч мэдээллийн хянан шалгах хороо “Фэйсбүүк” компани болон “Кэмбриж Аналитик” пүүсийг парламентын гишүүдийг төөрөгдүүлсэн хэмээн буруутгасан байна.

2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болон дараа нь америк сонгогчдын саналыг хуваахад  Оросын хакеруудын гол зэвсэг нь Фэйсбүүк байсан гэдэг шүүмжлэл, дайралтад өртсөн “Фэйсбүүк” компани дахин нэг дуулианд өртөөд буй нь энэ ажээ. АНУ-ын Конгресс цахим хэрэглэгчийн хувийн мэдээлэл алдагдсантай холбоотойгоор “Фэйсбүүк” компаниас мэдээллийн аюулгүй байдлыг хангах журмаа шинэчлэхийг уриалсан байна.

“Фэйсбүүк” компани дээрх асуудалтай холбоотой мэдэгдэл гаргаж,  “Зарим шүүмжлэгчид Фэйсбүүкийг ч мөн энэ хэрэгтэй холбоотой мэтээр буруутгаж, хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан хэрэгт тайлбар өгөхийг шаардсан. Гэвч “Кэмбриж Аналитик”-ын шинжээчид журмаа зөрчиж, худал мэдээлэл түгээсэнд асуудлын гол нь  байна. ” хэмээжээ. “Фэйсбүүк” компанийн мэдэгдэлд дурдсанаар 50 сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг “Кэмбриж Аналитик” хулгайлаагүй, харин сонгогчдын саналыг хуваахын тулд ашигласан гэжээ. Гэхдээ цахим хэрэглэгчид өөрсдийн профайлыг “судалгаа”-нд  ашиглахыг “Кэмбриж Аналитик”-т зөвшөөрсөн ажээ.

“The Observer” сонинд энэ хэргийн талаар нэгэн эх сурвалж мэдээлж, Фэйсбүүк хэрэглэгчийн тэр дундаа америкчуудын профайлыг “Кэмбриж Аналитик”  хэрхэн ашигласан тухай ярьсны дараа энэ хэрэг мандсан ажээ.

АНУ-ын Холбооны сонгуулийн хорооны баримтаас харахад Трампын сонгуулийн кампанит ажлын багийнхан 2016 оны зургадугаар сард олон нийтийн “санаа бодлыг эргүүлэхэд” “Кэмбриж Аналитик”-тай хамтран ажиллаж,  6.2 сая ам.доллар төлсөн байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.