Шинэ мэдээ

БНАСАУ дахин пуужин харважээ8 сар 24. 13:03БНХАУ зэвсэг үл дэлгэрүүлэх асуудлаар яриа хэлэлцээ хийхгүй8 сар 24. 11:22Их Британийн эргийн хамгаалалт 50 дүрвэгчийг аварчээ8 сар 24. 11:11Э.Макрон: Бидний орон гэр шатаж байна8 сар 24. 11:08Пентагон “Boeing” корпорацтай байгуулсан гэрээгээ цуцлахаар шийджээ8 сар 23. 13:21Тамхинаас татгалзахын ашиг тус8 сар 23. 13:16АНУ-тай нууц хэлэлцээ хийсэн гэж Н.Мадуро мэдэгджээ8 сар 23. 13:15М.Помпео: Ираны газрын тосны нийлүүлэлтэд саад учруулахын тулд шаардлагатай бүхнийг хийнэ8 сар 22. 9:53АНУ-тай нууц хэлэлцээ хийсэн гэж Н.Мадуро мэдэгджээ8 сар 22. 9:52“Эрдэнэс-Тавантолгой” ХК тэтгэлэгт хөтөлбөрөө улсын хэмжээнд зарлалаа8 сар 22. 9:44“The Matrix” киноны дөрөвдүгээр анги гарна8 сар 21. 16:03Амазоны ширэнгэн ой хамгийн ихээр шатжээ8 сар 21. 16:01АНУ Солонгосын хойгийн байдлыг даамжруулсан гэв8 сар 21. 16:00Жилд 1.3 сая жуулчин хүлээж авах “Манзушри цогцолбор” 2025 онд ашиглалтад орно8 сар 21. 15:30Хонконгийн хямралыг зохицуулах асуудлаар яриа хэлэлцээ хийх талбар бий болгоно8 сар 21. 9:50Нийгмийн даатгалын явуулын үйлчилгээ иргэдэд хүрч үйлчилж байна8 сар 21. 9:18Венесуэлийн дэд Ерөнхийлөгч ОХУ-д айлчилжээ8 сар 21. 8:54“Korean Air” Япон руу үйлдэх нислэгийн тоогоо дахин бууруулна8 сар 20. 15:03Хятадын Ардын банк юанийн ханшийг дахин буурууллаа8 сар 20. 14:01Хүмүүнлэгийн тусламжийн олон ажилтан амиа алджээ8 сар 20. 14:00Шинжээч: Хонконгийн үймээнд цэрэг оролцуулах нь “нэг улс-хоёр систем” зарчмыг зөрчихгүй8 сар 20. 10:25Япон цэргийн зориулалттай хиймэл дагуулууд хөөргөж магадгүй8 сар 20. 9:23Хонконгийн жагсаалыг дэмжигчид Вашингтонд жагсжээ8 сар 20. 9:21Гэрээгүй “Brexit” нь хүнсний бүтээгдэхүүн, шатахууны хомсдол үүсгэж магадгүй8 сар 19. 11:52Бангладешийн ядуусын хороололд түймэр гарчээ8 сар 19. 9:23Ким Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ8 сар 19. 9:21Хятадад хөрсний гулгалтын улмаас 17 хүн сураггүй болжээ8 сар 17. 11:06Индонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ8 сар 17. 11:00Конгод “Эбола” вирусний улмаас олон хүүхэд өнчирчээ8 сар 16. 12:17БНСУ-тай найрамдлын хэлэлцээ хийхээс татгалзжээ8 сар 16. 12:15

Түүх хүүрнэх “шинэ үеийн” мастер

/3-р сарын 13/  -  10 цаг 45 минут

М.ОДГЭРЭЛ

Засварчин гэхээс илүү эрдэмтэн баймаар төрхтэй энэ эр “Эрдэнэт” үйлдвэрийн Авто тээврийн байгууллагад Тусгай зориулалтын машин механизмын засварын хэсгийн мастераар ажилладаг. Хөдөлмөрийн намтрын бичээс нь үйлдвэртэйгээ чацуу Рэнцэнгийн Энхтайван хэмээх эв дүй, эрдэм ухаан төгс мастерийн ажлын арга барил, сэтгэлгээ, харилцаа, хандлага нь харин шинэлэг. Засварчидаа урмын үгээр түлхүүрдэж урагштай ажиллуулахаа тэр мэднэ. Цахим ертөнцөөс суралцсан мэдлэгээ ажил дээр туршиж, шавь нартаа түгээх нь нэн түрүүнд. Сайныг дэлгэрүүлэх зөвийн сэтгэлтэй байх нь хамт олон нөхөрсөг, найрсаг, бүтээмж өндөр ажиллах “амьсгал” бүрдүүлдгийг хашир мастер хэн хүнээс илүү мэдэрч ухаарсан нэгэн. Тиймээс ч өнөөдөр залуу үеэсээ суралцан, тэдэндээ үлгэрлэн, авах, өгөхийн хүмүүний эрхэм харилцаанд нэр хүндтэй оршин явна.     

Булган аймгийн Тэшиг сумын уугуул Р.Энхтайван 40 жилийн өмнө Налайхын Техник мэргэжлийн сургуулийг дүүргэж жолооч-засварчин мэргэжил эзэмшжээ. Сургууль төгсөхдөө Засгийн газрын авто бааз руу хуваарилагдах саналтай явсан мань эртэй нутгийн ах нь таарч “Дэлхийн уул уурхайн 10 том үйлдвэрийн нэг Эрдэнэтэд байгуулагдаж байна. Тэнд ямар сайхан хот сүндэрлэнэ гэж чи санана. Залуу хүн ирээдүйгээ бодоод тийшээ л яв” гэж зөвлөжээ. Нутагтаа наймдугаар анги төгсөөд, Дарханд арван жилийн сургуульд суралцахаар явах замдаа зууны их бүтээн байгуулалтын эхлэл газар шорооны ажлын явцыг машины цонхоор сониучирхан харж, амралтаараа харихдаа байшин барилгууд ямархан хурдан босч, гэрэл цацарсан зам харгуй салбарлан тавигдаж буйг гайхан бахархаж явсан учир эргэлзсэнгүй. Тэр жилээ Геологи, уул уурхайн яамны томилолт өвөрлөн хэсэг нөхдийн хамт “Эрдэнэт” үйлдвэрт ирж ажил хөдөлмөрийн гараагаа Авто гражаас эхлүүлж байв. Залуу жолооч “ГАЗ-69” маркийн 40-03 дугаартай машин хүлээн авч Техникийн хяналтын албаны үйлчилгээнд явдаг байжээ. Шинэ тэргээ зогсох тоолондоо арчин зүлгэж, эвдрэл гэмтлийн учир шалтгааныг тэр дор нь олж, хүний гар харж цаг алдалгүй өөрөө засварладаг зэрэг нь зөвлөлтийн мэргэжилтнүүдэд ихэд үнэлэгдэнэ. Монгол инженерүүд ч бузгай хүүхэд гэлцэнэ. Удалгүй технологийн үйлчилгээний машин руу шилжиж, белазын жолоочоор дөрвөн жил хэртэй ажиллажээ. Хэдийгээр авдаг цалин, хангамж нь амьдралд хүрэлцээтэй байсан ч залуу хүн мэргэжил мэдлэгийн хувьд өсөн дэвжих ёстой гэсэн үзэл нь түүнийг Польтехникийн дээд сургуулийн босгоор алхуулсан юм. Р.Энхтайван автын инженер-механикжуулагч мэргэжил эзэмшсэн даруйдаа цехдээ шалгагч механикаар томилогдон ажиллалав. Тэрээр машин техникийн бүрэн бүтэн хэзээд бэлэн байдал үйлдвэрийн тасралтгүй, найдвартай үйл ажиллагаанд ямар чухал үүрэг гүйцэтгэдгийг тухайн цаг үед хамгийн ихээр мэдэрсэн гэх. Аядуу зөөлөн мэт хэрнээ ажил оромдох хэнд ч зарчимч шаардлагыг цөөн үгээр, ном журмын дагуу тавьдаг нь өөрийн эрхгүй эмээх, хүндэтгэх сэтгэл төрүүлдэг гэж журмын нөхөд нь сүрдэнгүй ярьж билээ.

Техник хяналтын албаны орос дарга нутаг буцахдаа Р.Энхтайванд итгэл хүлээлгэн ажлаа өгсөн нь алдаагүй. Албаны ажил улам чанаржиж, хамт олны урам зориг оргилж, амжилт ундарсан он жилүүд үргэлжилж байв. Энэ үед Польтехникийн дээд сургуулийн эчнээ ангийн анд Лхагвасүрэн нь Авто засварын газар-III-ын даргаар томилогдохдоо Р.Энхтайванд нэг баг болж хамтарч ажиллах санал тавьжээ. Ингэснээр 1997 оноос өнөөг хүртэл Техник үйлчилгээ урсгал засварын хэсгийн “бурхан мастер” хэмээн нэрлэгдэн орчин цагийн машин техникийг даган хөгжиж, шинийг эрэлхийлэн ажиллаж байна. Чин журмын нөхрийн хүсэлт түүнд тайвшрал, хөгжих илүү их боломжийг олгосон байж ч мэдэх юм.

Р.Энхтайван он гарсаар давхардсан тоогоор 800 орчим автомашинд техник үйлчилгээ урсгал засвар хийсэн байна. Ингэхдээ засварт орсон машин бүрийг бүртгэж хувийн тэмдэглэл хөтөлж заншжээ. Өөрөөр хэлбэл техникийн үзлэг хийж байхдаа гарах эвдрэлийг урьдчилан мэдэрдэг гэсэн үг. Энэ машин төдөн мот/цаг явсан, техник үйлчилгээнд орох үечлэлийн хугацаа энэ, арав хоногийн дотор ийм эд ангийг солих шаардлагатай гэсэн тооцоолол бүхий тэмдэглэлийг өөртөө хөтөлснөөр эвдрэл гэмтэл гарахаас урьдчилан сэргийлж, машины насжилтыг уртасгахад нөлөөлөөд зогсохгүй үйлдвэрийн эдийн засгийн хэмнэлтэд тодорхой хувь нэмэр оруулан ажилладгийг компанийн удирдлагууд үнэлдэг. Үүний тод жишээ нь сар шинийн баярын өмнөхөн Р.Энхтайваны 40 жилийн хөдөлмөр зүтгэлийг хамт олон нь мөнхөд дурсан хүндэтгэх үүднээс Эрдэнэ үйлдвэр ХХК-ийн Хүндэт дэвтэрт нэрийг нь сийлсэн  явдал юм.

Тэр аливааг “монголчлох” тун дургүй. Аргацааж байна л гэсэн үг хэмээн бүх эд анги, хөдөлгүүр ном журмын дагуу байх ёстой гэж үзнэ. Тиймдээ ч эднийх хөдөлмөрийн аюулгүй байдлын болон сахилгын ямар нэгэн зөрчилгүй хамт олон. Р.Энхтайван мастертай уулзахаар зорьж очвол тэрээр залуу ажилчиддаа зориулан гарын авлага бичиж суулаа. Үүнийхээ зэрэгцээ сүүлийн үед шинэ гарсан машины задаргаа, эд ангийг танилцуулсан бичлэгийг цахим хуудаснаас татаж шимтэн үзнэ. Түүний шинэ үеийн багш нь “Yuotube”. Эндээс л бүх мэдээлэл, мэдлэг олж авч цаг үеэсээ хоцрохгүй, хэзээд эрэлттэй мастер засварчин байж чаддаг нь бахархалтай.               



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.