Шинэ мэдээ

Жулиан Альварез Гарсия: Мэргэжлийн спортод шим тэжээлийн үүрэг маш их9 сар 19. 11:54АНУ-д Сансрын цэргийн хүчин байгуулахад 12.9 тэрбум ам.доллар шаардлагатай9 сар 19. 9:47Хятад АНУ-тай худалдааны хэлэлцээ хийхээс татгалзаж магадгүй9 сар 18. 12:58Талибуудын халдлагын улмаас Афгинастанд 15 цагдаа амиа алджээ9 сар 18. 12:57“Новотел” Монголд албан ёсоор үүд хаалгаа нээлээ9 сар 18. 9:10"Гуанжу хотын эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих төв" төлөөлөгчийн газраа нээлээ9 сар 14. 15:32"Тасс" агентлагийн Ерөнхий захирал: ОАНА-гийн 43-р хурал үр дүнтэй болсон9 сар 14. 13:09"Дундын бүсгүйг хуваалцахад..."9 сар 14. 12:22Үл хөдлөх хөрөнгийн худалдаа, түрээсийн үйлчилгээнд Туркийн лирийг ашиглах зарлиг гаргажээ9 сар 14. 10:08“Шүүх шуурхай үйлчилгээтэйг мэдэрлээ”9 сар 13. 15:09“Xinhua”, “Associated Press” хамтын ажиллагааны шинэ хэлэлцээр байгуулжээ9 сар 13. 9:45Сирийн Идлиб мужийн 30 мянга орчим иргэн орон гэргүй болжээ9 сар 12. 9:14Ургац хураалтын ажил ангилан хадалтаар эхлэн явагдаж байна9 сар 12. 8:58В.Путин ирэх зургадугаар сард Японд айлчилна9 сар 11. 14:13Ким Жөн Ун Д.Трамптай дахин уулзахыг хүсчээ9 сар 11. 13:59Анагаахын багш ажилчдын цалинг 10 хувиар нэмэхээр боллоо9 сар 10. 15:05БНАСАУ цэргийн параддаа баллистик пуужингийн системийг оролцуулаагүй байна9 сар 10. 11:42Бүх нийтийн сонгууль болжээ9 сар 10. 11:05Ерөнхийлөгчийн нэр хүндэд хэн халдав?9 сар 10. 10:10Арга ядсан Ц.Батхуяг АТГ-д ханджээ9 сар 10. 9:38Арга ядсан Ц.Батхуяг АТГ-д ханджээ9 сар 10. 9:38Умард Солонгос улс байгуулагдсаны 70 жилийн ойд оролцохоор гадаадын зочид төлөөлөгчид ирсээр байна9 сар 8. 11:09“Дундын бүсгүй” +18 шоу драм өнөөдөр тайзнаа тавигдана9 сар 7. 11:47“Бөхийн өргөө”-г төрд шилжүүлэхийг эсэргүүцэж МҮБХ-ноос мэдэгдэл гаргалаа9 сар 7. 11:13“Toyota” компани хоё хөдөлгүүрт 1 сая орчим автомашинаа эргүүлэн татна9 сар 7. 9:34АШУҮИС-ийн Үйлдвэрчний хорооноос мэдээлэл хийлээ9 сар 6. 13:35Хоёр Солонгосын дээд хэмжээний III уулзалт энэ сарын 18-20-нд болно9 сар 6. 12:52Олон улсын тусламж авахыг Венесуэлийн эрх баригчидад уриалжээ9 сар 6. 12:39Г.Батсуурь: Гүтгэлгээс айж ичээд байх зүйл алга9 сар 5. 10:06Иранчууд "Хезболлах" бүлэглэлд нууцаар зэвсэг нийлүүлж буйг илрүүлжээ9 сар 5. 9:52

Яруу найрагч Б.Ичинхорлоо, Дуучин С.Наран нар шилдэг эмэгтэйгээр шалгарав

/3-р сарын 7/  -  17 цаг 35 минут
Яруу найрагч Б.Ичинхорлоо, Дуучин С.Наран нар шилдэг эмэгтэйгээр шалгарав“Их хотын бүсгүйчүүд-2018” хүндэтгэлийн чуулганыг өнөөдөр “Соёлын төв өргөө”-нд зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Ш.Анхмаа болон нийслэлийн иргэдийн хурал, их хурлын төлөөлөгч эмэгтэйчүүд, төр хувийн хэвшлийн салбарт ажиллаж байгаа 1000 гаруй эмэгтэйчүүд оролцов. Уг арга хэмжээний гол зорилго нь хотын бүтээн байгуулалт, хүн амын өсөлт, хүмүүжил, боловсрол, ирээдүйн хөгжил, цэцэглэлттэй салшгүй холбоотой явдаг эмэгтэйчүүдээ алдаршуулах,тэднийхээ үйл хэргийг нийслэлийн иргэддээ, залуу хойч үедээ сурталчилан таниулах, төрөлх хот, эхчүүд, эмэгтэйчүүдээрээ бахархах сэтгэлгээг төлөвшүүлэхэд чиглэж байгаа юм.


НИТХ-ын дарга С.Амарсайхан,
" Нийгмийн хамгийн хүнд хүчир ачааг, ухааны ур, сэтгэлийн хатаараа үүрч хөнгөлж явдаг, чимээгүйхэн хөдөлгөх хүч нь болсон нийгмийн эгэл баатрууд бол та бүхэн минь билээ. Улс орны нийгэм эдийн засаг, улс төрийн болон бусад бүхий л салбарт идэвхи зүтгэлтэй ажиллаж эерэг хандлага бий болгож өндөр зүтгэлтэй оролцсон, оролцсоор ч байгаа бүсгүйчүүдээ нийслэлчүүд бид өнөөдөр хүндэтгэл үзүүлж байна. Аз жаргалтай айл гэр, инээд хөөртэй хүүхэд багачууд, өнгөтэй өөдтэй яваа эрчүүд хөжилтэй яваа улс орны хөдөлгөх хүч нь энд суугаа ээжүүд, бүсгүйчүүд та бүхэн минь юм. Та бүхэнгүйгээр айл гэрийн ажил амьдрал, улс орны дүр төрх, дэлхий ертөнц бүтэн байх боломжгүй. Та бүхэнгүйгээр бидний ажил амьдрал уршагшлах ямар ч боломжгүй учраас нийгмийнхээ хөгжил дэвшлийн сайн сайхны төлөө сэтгэл, зүтгэлээ улам идэвхжүүлж, улс орныхоо сайхан өнгө төрхийг нэмж бидэндээ үргэлж итгэл сэтгэлийн эрч хүчийг өгч байхыг хүсч баярын мэнд хүргэе" гэлээ.

Ийнхүү нийслэлийн удирдлагууд салбар бүрээс ажил үйлс, хөдөлмөр зүтгэлээрээ манлайлсан нийслэлийн шилдэг 8 эмэгтэйд шагнал гардуулж хүндэтгэл үзүүлэв.


Нийслэлийн шилдэг эмэгтэйгээр Монгол Улсын гавьяат багш, Ардын багш Л.Гантөмөр, Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор Р.Оюунбадам, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Б.Оюунгэрэл, Онц тээвэрчин Г.Дунгаамаа, “Жүр үр” ХХК-ийн захиргаа эрхзүйн албаны дарга Б.Мөнхзул, “Хатан заяа” салоны шивээсчин, алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой ээж Д.Ундармаа, Яруу найрагч Б.Ичинхорлоо, Дуучин С.Наран нар шалгарсан юм. Шилдэг эмэгтэйчүүд маань ажлын туршлага, амжилтын түүх, бусдыг манлайлах ур чадвар, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар хотын эмэгтэйчүүдтэйгээ санал бодлоо хуваалцлаа. Түүнчлэн арга хэмжээнд Улаанбаатар чуулгын хамт олон, Хүүхдийн найрал дууны уралдаанд түрүүлсэн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн сурагчид уран бүтээлийн дээжсээ өргөн барилаа гэж НИТХ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

23.242.16.30Асуулт   • 3 сарын 14. 5 цаг 48 минут

Нөхөрт гараагүй, хүүхэд ч гаргаагүй шилдэг эмэгтэй байдаг уу? Байгалаас заяасан үүргээ биелүүлээгүй байхад уу?

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.