Шинэ мэдээ

Хөөрцөглөсөн хөгжөөн дэмжигчид газар хөдлөлтийг өдөөсөн байж болзошгүй гэж таамаглажээ6 сар 19. 13:41Прага хотын амьтны хүрээлэнгээс дөрвөн тахь авчирч нутагшуулна6 сар 19. 10:32Он гарсаар 163 хүн зам тээврийн ослоор нас баржээ6 сар 19. 9:56Монгол хүнд хямд тийз-16 сар 18. 17:38А.Сүхбат: Б.Бат-Эрдэнэ аваргаа, бөхчүүдийг эвлэрүүлэхгүй байгаа үйлдлээ зогсоож ухаалаг шийдвэр гаргана гэдэгт итгэж байна6 сар 18. 13:07Ч.Дулмаа: Гүйцэтгэх засаглалаа царайчилж, цалингаа тавьж чадахгүй хүнд үе шүүхэд байсан6 сар 18. 12:28Аюулаас хамгаалах асуудлаар зөвхөн АНУ-д найдах боломжгүй гэж үзэж байна6 сар 18. 9:29Эвлэж байсан МАН-ыг дахин хагаллаа6 сар 18. 9:14Л.Оюун-Эрдэнэ ээ, “Бурхнаас өгсөн бэлэг” ах чинь биш М.Энхболд байсныг бүү март!6 сар 18. 9:07Д.Амарбаясгалан: Монгол Ардын Нам МАНАН-гаас салах цаг болсон6 сар 15. 17:32АНУ-Умард Солонгосын дээд хэмжээний уулзалтыг Т.Мэй магтан сайшаажээ6 сар 15. 12:47АНУ болон БНАСАУ-ын хамтарсан мэдэгдэл6 сар 14. 17:39Орхон аймаг Унгар улсад мах, махан бүтээгдэхүүн экспортлох санал тавилаа6 сар 14. 17:16Тонхил суманд галзуу чоно хүүхэд ноцжээ6 сар 14. 12:25Улаангом сумын бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарлаа6 сар 14. 12:24Македоны нийслэлд эсэргүүцлийн ажиллагаа өрнөжээ6 сар 14. 11:28Шаардлагатай тохиолдолд С-400 пуужин цогцолборыг ашиглахад бэлэн байгаагаа мэдэгджээ6 сар 14. 9:33Weem - World education event mongolia - 20186 сар 14. 6:53Энэбишийн Мөнх-Очир эргэн ирлээ6 сар 13. 16:48Украинд ихээхэн хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг дэмжихийг уриалжээ6 сар 13. 13:18Ирэх сонгуульд Д.Трамптай өрсөлдөж магадгүй Ардчилсан намын гишүүдтэй уулзжээ6 сар 13. 10:30Оросыг "Их найм-д буцаан нэгтгэх нөхцөлийг Т.Мэй хэлжээ6 сар 12. 12:31"Нормандын дөрвөл"-ийн Гадаад хэргийн сайд нар хоригдлуудыг чөлөөлөх асуудлыг хэлэлцжээ6 сар 12. 10:42Ким Жөн Унтай сайхан харилцаатай болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлжээ6 сар 12. 10:29Эмэгтэйчүүд сонгох эрхтэй болсны ойг тэмдэглэн жагсав6 сар 12. 9:15"Их-7" дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн албан ёсны мэдэгдэлд гарын үсэг зурахаас татгалзжээ6 сар 11. 10:59ХЗДХЯ-ны төрийн нарийн Г.Баясгалан та хууль зөрчиж, бөхчүүдийг доромжилсоор байх уу6 сар 11. 10:33Ким Жөн Ун Сингапурын Ерөнхий сайдтай уулзлаа6 сар 11. 9:12В.Путин ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцоно6 сар 10. 12:24Европын дөрвөн улсын удирдагчид ОХУ-ыг "Их-7"-д дахин нэгтгэхийн эсрэг байна6 сар 10. 12:05

С.Оюунцэцэг: Бид Д.Жавхланг миний охины аминд хүрсэн гэж бодож байгаа

/3-р сарын 7/  -  15 цаг 30 минут

Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Очир төв” зочид буудалд 13 настай М гэх охин 2018 оны наймдугаар сарын 22-23-ны шилжих шөнө амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.  

Эл хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг /2018.01.11/-ны өдөр Баянзүрх дүүрэгийн шүүхэд болж, талийгаач охины хэрэгт  сэжиглэгдэн, шалгагдаж буй Ж, А нарыг буруутай эсэхийг урьдчилсан хэлэлцүүлгээр тогтоогдсон нөхцөл  байдлыг үндэслэн шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан ч үүнийг эс зөвшөөрч  2018 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр эсэргүүцэл бичсэн.

Хохирогч охины ар гэрийн зүгээс уг эсэргүүцлийг эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандаад байсан ба угшүүх хурал Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2018 оны гуравдугаар сарын 6-ны өдөр болж өндөрлөлөө.

Өдөр 11.00 цагт эхэлсэн шүүх хурлын хурал үргэлжлэх хугацаанд бид талийгаачийн эмээтэй уулзлаа. Тэрээр охиноо алуурны гарт алдлаа, одоо хүүгээ алдмааргүй байна гэсээр яриагаа эхэлсэн юм.

Бид Д.Жавхланг миний охины аминд хүрсэн гэж бодож байгаа

Талийгаач охины эмээ С.Оюунцэцэг

-Та бүхэн шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахин гаргуулах хүсэлт гаргасан байгаа. Давтан гарсан хариунд өмнөхөөсөө зөрүүтэй зүйл байв уу?

-Бид хүсэлт гаргаад шүүх эмнэлгийн дүгнэлтийг дахин гаргуулсан ч онцын өөрчлөлтгүй гарсан. Гэхдээ анхан шатныхаа дүгнэлтээс зөрсөн зүйл гэвэл эхлээд "шүдгүй" гэж гарч байсан бол давтан гарсан дүгнэлтээр "хавтаст хэрэгт авагдсан зураг харсан чинь шүдтэй байсан байна, техникийн алдаа гарчээ" гэсэн. Би энэ дүгнэлтийг зүгээр нэг техникийн алдаа гэж үзэхгүй. Санаатай үйлдэл гэдэг нь анхнаасаа харагдаад байгаа.

Талийгаачийн аав ээжийн хувьд ялангуяа аавынх нь биеийн байдал маш тааруу байгаа. Хэрэг гараад бүхэл бүтэн 6 сар болох хугацаанд миний хүүд бүтэн нойртой хоносон шөнө байхгүй. Сэтгэлийн зовлон гэдэг юм чинь өдөр өдрөөр хүнийг мэрж иддэг юм байна. Өвчнөөр өнгөрсөн бол яахав. Тухайн үедээ уйлаад л өнгөрөх байсан байх. Би 70 шахаж байгаа хүн энэ хугацаанд өчнөөн л олон хайртай хүнээ алдсан. Гэхдээ энэ шиг шаналж байгаагүй.

-Тэр залуучуудын гэр бүлийнхэн нь та нартай уулзсан уу. Харилцаа, холбоотой байгаа юу?

-Ганц удаа ч уулзаагүй. Нэг удаа хүү рүү маань залгаад100.000 төгрөг өгье буяны ажилд нь хэрэглээрэй” гэж хэлсэн байна лээ. 100 мянган төгрөгний үнэтэй буяны ажил, хүний амь гэж юу байхав. Хүү маань уйлаад “наадахыг чинь авахгүй дахиж битгий яриарай”  гэж хэлээд тасалсан гэсэн.

Тэрнээс хойш нэг ч яриагүй. Үнэхээр уулзья гэсэн сэтгэл байсан бол хөөлгөж туулгаад ч гэсэн уулзана биз дээ. Гэтэл харин ч эсрэгээрээ хэрэг гарсанаас хойш хоёр ч удаа хүү маань хүчирхийлэлд өртөөд байна.

-Ямар хүчирхийлэлд өртсөн гэж?

-Шүүхийн анхны хэлэлцүүлэг дээр л занахийлсэн байдал ажиглагдсан л даа. Манай бэр буюу талийгаач охины ээж руу салаавч гаргаад “Та нар юу ч олж долоож чадахгүй, ял шийтгэлгүй гарна”  гэж байсан. Үрээ алдсан эх хүнд энэ үйлдэл мэдээж сайхан байгаагүй л байх.

Хүүг маань эхний удаа орой дэлгүүрээс гараад ирэхэд нь Жавхлан гэдэг залуугийнхан ах согтуу хүрч ирээд гарыг нь мушгиж “Чи миний дүүд хэдэн жилийн ял өгөх гээд байна” гэхэд нь манай хүү эргүүлж тонгорчихоод гараа мулталж аваад зугатаасан гэсэн.

Дараагийн удаад саяхан буюу сарын орчмын өмнө орой гэрлүүгээ харих гээд гудамжаар өгсөж явтал араас нь хүн бариад авсан байна лээ. Эргээд харахад 3 залуу харагдсан гэсэн. Тэгээд айхдаа хашгирсан чинь хаяад машинд суугаад зугатаачихсан байгаа юм. Бид энэ хүмүүсийг хэрэгтэнгүүдийн найз, нөхөд нь байсан байх гэж бодож байгаа. Ийм байдлаар айлгаад байвал амиа алдахаас айгаад хэргийг орхино гэж бодоод байгаа юм байлгүй. Бид энэ асуудлыг Дамбадаржаагийн цагдаад бүртгүүлсэн байгаа.

-Болсон явдлыг харсан гэрч хир олон байгаа вэ?

-Яг миний охины утсыг булааж авахад охин маань авах гээд булаалцалдаж байгааг харсан нэг хүү бий л дээ. Анх надад “Танай охин чинь тэр хоёроос утсаа авах гээд сарвагнаад байсан” гэж хэлсэн. Тэгээд сүүлд нь би тэр хүүг энэ байдлаа хэлж гэрч болж өгөхийг гуйхад зөвшөөрөөгүй.

Тухайн үед би ээжийнх нь дэргэд хэлчихсэн юм л даа. Тэгсэн чинь ээж нь хүүхэд рүүгээ “Чи юу харсан юм хараагүй биз дээ гэж загнахад ээжийнхээ амыг дагуулаад эгчээ би юу ч хараагүй” гээд байсан.

Буудалд байхдаа тэр  хоёр хэрэгтэн миний охины утсаар ийш тийш зөндөө ярьсан байна лээ. Сүүлд үүрэн телефоны газраас ярьсан дугаарыг нь шүүлгэхэд тэр өрөөнд орсон цаг минутаас эхлээд огт охинд минь утсыг нь өгөлгүй өөрсдөө яриад байсан. Тэр бүү хэл цагдаа нар оччихсон хэргийн газрын үзлэг хийж байхад хүртэл Амарболд миний охины утсаар яриад байсан байгаа юм чинь.

-Та мэргэжлийн зэрэг цолтой олон эмчтэй уулзаж охиныхоо шүүх шинжилгээний дүгнэлтийн талаар асууж тодруулсан байсан?

-Үхтэл үр харам гэж би хэрэг гараад шинжилгээ хийгдсэн цагаас эхлэн дандаа ахлах, зөвлөх цолтой болоод гадаад эмч нартай уулзсан. Гэтэл 13-тай хүүхдийн шинжлэх ухаанаар нотлогдсон умайн хэмжээ 3 - 3.2 диаметртэй жижигхэн байдаг юм байна.

Задлангийн эмч болохоор охиныг минь умайн хэмжээ нь 7 диаметртэй байна гэж гаргасан байгаа юм. Тогтворжсон амьдралтай, бэлгийн харьцаанд байнга ордог, нэлээн хэд төрсөн эмэгтэйн умайн хэмжээ дээд тал нь диаметр нь зургаа, зургаа гарантай байдаг гэнэ.

Тэгэхээр энэ нь шинжлэх ухаанаас нотлогдсон хэмжээнээс хамаагүй том хэмжээ тавьсан нь наадах чинь үнэхээр инээдтэй, үндэслэлгүй зүйл байна гэж эмэгтэйчүүдийн эмч нар хэлсэн. Уг нь задлангийн эмч нар мэргэшсэн сайн эмч нар байх ёстой. Гэтэл эмэгтэйчүүдийн үзлэг талдаа үнэхээр нойл хүн байна лээ.

“Ийм хэмжээ тавьчихаад, хүний амь амьдрал шийднэ гэж юу бодож суудаг байна” гэж эмч нар маань хэлж байна лээ. Энэ дүгнэлтийг гаргасан хүн нь Дорноговь аймгийн Анагаахын дээд төгссөн. Нэг их туршлагажиж, энэ том улсын чухал местэн дээр ажиллах болоогүй цөөхөн жил ажилласан хүн. Энэ талаар мөрдөн байцаагчдаа хэлэхэд би цогцос дээр ажилласан шүүх эмнэлгийн актыг л барина гэж хэлсэн.

Бас нэг дургүй хүрч байгаа асуудал бол прокурорын эсэргүүцэл дээрээ бичсэн зүйл. “Амь хохирогч М нь хир хэмжээний архи уусныг яллагдагч нарын мэдүүлгээс өөр байдлаар тогтоох боломжгүй юм” гэж бичсэн байгаа байхгүй юу.

Энэ хоёр алуурчин зөв мэдүүлэг өгөх үү. Прокурор хүн ийм эсэргүүцэл бичиж болох уу. Арай дэндүү байгаа биз дээ. Алуурчны амаар тогтоочихдог юм бол Онц гэмт хэрэгтэй тэмцэх газар, Шүүх эмнэлэг гэж байгаад байх юм бэ. Хэрэгтны үгээр л тогтоогоод байх хэрэгтэй ш дээ.

-Э.Амарболдын гэр танай хамар хашааны айл гэсэн биз дээ?

-Тэр газар манайх 50 орчим жил хүү маань төрснөөсөө хойш 30 гаруй жил амьдарч байна ш дээ. Энэ хоёр чинь хамт тоглож өссөн. Амарболдыг жаахан байхад ээж, аав нь ажилтай гээд гэрээ цоожлоод л яваад өгнө. Ах дүү нийлсэн 2-3 жаахан юм хөлдчих гээд байхаар нь бид нар гэртээ оруулж хоол унд өгдөг л байсан. Заримдаа гэрт нь хоол ундгүй бол өөрсдөөсөө илүүчлээд өгдөг байсан. Ийм л харилцаатай байсан хүмүүс.

Саяхан хэрэг гарахын өмнө хүртэл ус авахдаа дандаа манай толаноор авна. Манай хүүхдүүд намайг Мөөмөө гэж дууддаг л даа. Тэгээд Амарболд манайд орж ирээд “Мөөмөө усны талоноо өгөөч, усны саваа өгөөч, усны тэргээ өгөөч  гээд авч байсан.

Автобусны мөнгө хүртэл гуйж аваад л явдаг. Бид олон жил айл хөрш явж хамаг юмаа өгөлцөж авалцаад нэгэндээ итгэж яваа юм чинь миний охин ч бас өөрийг нь яах ч үгүй гэж итгээд дагаж орсон байж таараа.

-Гэр бүлийнхнийх нь зүгээс хавтаст хэрэгтэй танилцах боломж байдаг юм болов уу. Энэ залуучуудын өгсөн байцаалт дээр ярьсан, хэлсэн зүйлийнхэн талаар таньд мэдэж байгаа зүйл бий юу?

-Харсан л даа. Миний охиныг нас барсныг мэдэнгүүт Жавхлан нь Амарболдыг хоёулаа 00 оръё гэж хэлж дагуулж орсон байгаа юм. “Тэгээд Амарболд нь Жавхлангаас та яаж хийсэн бэ гэсэн чинь би сугалаад байсан ш дээ"  гэсэн байна лээ. Тэр тохиолдолд умайн хүзүүнээс эр бэлгийн эс илрэхгүй шүү дээ. Шинжилгээгээр зөвхөн Амарболдынх л гарсан.

Жавхлан Амарболдоосоо 2-3 насаар ах юм байна лээ. Бид Жавхланг нилээн сайн судалсан. Өмнө нь ял шийтгүүлж байсан. Гэр бүлийнхэн нь ч гэсэн ялгаа байхгүй. Аав нь насаараа шоронд байж байгаад тэндээ өнгөрсөн. Ээж нь төрсөн эгчээ хутгалаад шоронд орсон. Эгч дүүс, ах нар нь бүгд шорон оронд орж байсан. Тэгээд л шорон санаагаа гаргаад үрийн шингэнээ дотор нь гаргаагүй юм шиг байгаа юм. Тэр хоёр 00-д ярилцаж байхад Амарболдод Жавхлан “мөнгө, машинтай хүн хэрэгтэй байна. Энэнийг хол хөдөө аваачиж булчихаад өөрсдөө тэндээ хэсэг байж байгаад ирье” гэсэн гэж байгаа.

Гэтэл одоо тэр Жавхлан гэдэг нь байцаалт өгөхдөө“Би юу ч хийгээгүй энэ хоёрын хийж байгааг хараад сууж байсан” гэж яриад байгаа. Бид бол Жавхланг миний охиныг алсан алуурчин гэж бодож байгаа. Охины маань шулуун гэдэсний амсар зөндөө шархлаад урагдчихсан, буудлын дэвсгэр даавууны бөгсөн биеийн хэсэг нь нил цус болчихсон байсан.

Мэдээж тийш нь хийсэн учраас урагдал, шарх үүснэ биз дээ. Буудлын камерын бичлэгийг харахаар Жавхлан ресепшн дээрээс 2 удаа атга атгаар нь салфетка авч орсон нь маш тод харагддаг. Бүх юм ийм тодорхой байхад яагаад одоо болтол шийдэж өгөхгүй байгаа юм. Энэ асуудалд маш их гайхаж байна.

-УИХ-ын гишүүн Дамба-Очир энэ асуудалд тусална гэж байсан. Та бүхэнтэй одоо хэрхэн харилцаж байна вэ?

-Бид өөрсдөө эхэлж Дамба-Очир гишүүнтэй холбогдоогүй. Өөрөө л эхэлж хэргийг нь татаж үзмээр байна гэсэн хүсэлтийг прокурорт өгсөн байна лээ. Харин прокурорын зүгээс хэрэгтэй танилцах боломжгүй гэсэн хариуг албан ёсоор өгсөн гэсэн.

Үнэндээ бид шууд сэжиглээд хэвлэл мэдээллээр цацаад эхлэхэд туслахаараа дамжуулаад уулзах хүсэлт тавьсан эхний удаа өөрөө ирээгүй туслах, зөвлөх хоёроо явуулсан байсан. Дараагийн удаа бид биечлэн уулзах хүсэлт тавьсны дагуу өмгөөлөгчийн өрөөнд хүлээж авч уулзаад “тусалж дэмжин эхний удаад хэрэг гарсан буудлын үйл ажиллагааг хаалгаж сэтгэлийн зовлонг чинь нимгэлье” гэж байсан ч тэрнээс хойш 3 сар болоход ямар ч сураг чимээ алга.

Бид тэр хүнийг чихээ дэлдийж нүдээ бүлтийтэл харлаа. Үнэхээр сэтгэл гаргасан бол ингэж таг чиг алга болохгүй л байсан байх. Үрээ алдсан сэтгэлийн зовлонтой хүмүүсээр ингэж тоглож болохгүй л байх л даа. Үнэндээ тэр зочид буудлыг хаалгаад өгдөг л юм бол бидэнд асар том тус. Өглөө оройгүй хажуугаар нь явах бүртээ сэтгэл эмтэрдэг.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Булгамааг өмгөөлөгчөөрөө авсан байгаа. Энэ асуудлаар ерөнхийлөгчтэй уулзах боломж гарав уу?

-Нэгэнт ерөнхийлөгчийн зөвлөхийг өмгөөлөгчөөр авсан учраас биечлэн уулзаагүй ч өмгөөлөгчөөр дамжаад мэдээлэл очиж бүх асуудлыг мэдсэн юм шиг байна лээ. Тэр бүү хэл прокурорыг хүртэл дуудаж уулзаад “хэргийг хугацаа алдалгүй хурдан шийд” гэсэн үүрэг, даалгавар өгсөн гэсэн.

Бид Ерөнхий прокурорт уулзах хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй. Арга ядаад орлогч прокурортой нь уулзах хүсэлт гаргахад энэ 5 дахь өдөр хүлээж авахаар болсон. Болохгүй бол бид прокуророо солих хүсэлт гаргана гэж бодож байгаа.

Өмгөөлөгч Р.Булгамаа 

-Шүүхийн шийдвэр хэрхэн гарав. Та бүхний хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болов уу?

-2017 оны 1 дүгээр сарын 11-ны өдөр Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхээс талийгаач М-ийн амь нас хохирсон хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон. 

Прокурор яллах дүгнэлтэндээ хохирогчоор даажигнан тохуурхах, харгис хэрцгий хандах гэх мэт объектив шинжийг тодруулахгүй олон зүйлийг учир дутагдалтай орхисон тул хэргийн зүйлчлэлийг тодорхой болгож чадахгүй нөхцөл байдал үүссэн

 Ерөнхийдөө анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар маш тодорхой 2 асуудыг гаргаж тавьсан ба энэ асуудалтай холбоотойгоор хэрэгт хяналт тавьж байгаа прокурорын зүгээс эсэргүүцэл бичсэн юм. Энэ эсэргүүцэлтэй холбоотой шүүх хурал бүтэн 2 сарын дараа буюу өнөөдөр Нийслэлийн Давж заалдах шатны шүүх дээр болж нилээн бодитой шийдвэр гаргалаа гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээгээд анхан шатанд буцааж байна. Ингэхдээ прокурор яллах дүгнэлтэндээ хохирогчоор даажигнан тохуурхах, харгис хэрцгий хандах гэх мэт обьектив шинжийг тодруулахгүй олон зүйлийг учир дутагдалтай орхисон тул хэргийн зүйлчлэлийг тодорхой болгож чадахгүй нөхцөл байдал үүссэн.

Мөн Эрүүгийн хуулийн 10.1.2 дахь хэсэгт заагдсан өөр хэргийг нуун далдлах зорилгоор хүн алсан, бага насны хүүхэдтэй бэлгийн харилцаанд орохдоо  ёс бус аргаар үйлдсэн, эсвэл бүлэглэн алсан гэх мэт зүйл ангиудаар зүйлчлэхэд хүндрэлтэй болсон.

Эрүүгийн хуулийн 12.1.4 дахь хэсэгт заагдсан хүчиндсний улмаас хүн алсан гэдэг нь бас сайн тогтоогдож өгөхгүй байгаа учраас эдгээр шалтгаант холбоонуудыг нарийвчлан тодруулсны дараа шүүхэд хэргийг ирүүлэх зүйтэй юм байна гээд буцааж байгаа. Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс ер нь энэ асуудал дээр нилээн бодитой хандах нь зүйтэй юм байна гэж шийдэж байгаад талархалтай байна.

Өмгөөлөгч нарын зүгээс хэргийн зүйлчлэлийн асуудал ялангуяа эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдлын асуудлыг эргэж харах хүсэлтийг удаа дараа прокурорт өгч байсан.

Мөн нэг асуудал бол “Очир” төв юм. Өөрөөр хэлбэл бага насны хүүхэд амиа алдах, 21 нас хүрээгүй хүүхдийг нэвтрүүлж тэнд гэмт хэрэг гарах нөхцлийг бүрдүүлсэн, согтууруулах ундаагаар үйлчилсэн хуулийн этгээдийг хуулийн дагуу иргэний хариуцагчаар татах нь зүйтэй гэдэг шийдвэрийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс гаргалаа.

Харин эцэг эхийнхэн сэтгэл санааны хохирлыг тооцох асуудал дээр Иргэний хуулийн 52 дугаар зүйлд заасан гэм хортой холбоотой асуудлаар тусад нь нэхэмжлэл гаргах боломжтой гээд нээлттэй орхисон байгаа.

 Б.Отгон



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.