Шинэ мэдээ

Жулиан Альварез Гарсия: Мэргэжлийн спортод шим тэжээлийн үүрэг маш их9 сар 19. 11:54АНУ-д Сансрын цэргийн хүчин байгуулахад 12.9 тэрбум ам.доллар шаардлагатай9 сар 19. 9:47Хятад АНУ-тай худалдааны хэлэлцээ хийхээс татгалзаж магадгүй9 сар 18. 12:58Талибуудын халдлагын улмаас Афгинастанд 15 цагдаа амиа алджээ9 сар 18. 12:57“Новотел” Монголд албан ёсоор үүд хаалгаа нээлээ9 сар 18. 9:10"Гуанжу хотын эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих төв" төлөөлөгчийн газраа нээлээ9 сар 14. 15:32"Тасс" агентлагийн Ерөнхий захирал: ОАНА-гийн 43-р хурал үр дүнтэй болсон9 сар 14. 13:09"Дундын бүсгүйг хуваалцахад..."9 сар 14. 12:22Үл хөдлөх хөрөнгийн худалдаа, түрээсийн үйлчилгээнд Туркийн лирийг ашиглах зарлиг гаргажээ9 сар 14. 10:08“Шүүх шуурхай үйлчилгээтэйг мэдэрлээ”9 сар 13. 15:09“Xinhua”, “Associated Press” хамтын ажиллагааны шинэ хэлэлцээр байгуулжээ9 сар 13. 9:45Сирийн Идлиб мужийн 30 мянга орчим иргэн орон гэргүй болжээ9 сар 12. 9:14Ургац хураалтын ажил ангилан хадалтаар эхлэн явагдаж байна9 сар 12. 8:58В.Путин ирэх зургадугаар сард Японд айлчилна9 сар 11. 14:13Ким Жөн Ун Д.Трамптай дахин уулзахыг хүсчээ9 сар 11. 13:59Анагаахын багш ажилчдын цалинг 10 хувиар нэмэхээр боллоо9 сар 10. 15:05БНАСАУ цэргийн параддаа баллистик пуужингийн системийг оролцуулаагүй байна9 сар 10. 11:42Бүх нийтийн сонгууль болжээ9 сар 10. 11:05Ерөнхийлөгчийн нэр хүндэд хэн халдав?9 сар 10. 10:10Арга ядсан Ц.Батхуяг АТГ-д ханджээ9 сар 10. 9:38Арга ядсан Ц.Батхуяг АТГ-д ханджээ9 сар 10. 9:38Умард Солонгос улс байгуулагдсаны 70 жилийн ойд оролцохоор гадаадын зочид төлөөлөгчид ирсээр байна9 сар 8. 11:09“Дундын бүсгүй” +18 шоу драм өнөөдөр тайзнаа тавигдана9 сар 7. 11:47“Бөхийн өргөө”-г төрд шилжүүлэхийг эсэргүүцэж МҮБХ-ноос мэдэгдэл гаргалаа9 сар 7. 11:13“Toyota” компани хоё хөдөлгүүрт 1 сая орчим автомашинаа эргүүлэн татна9 сар 7. 9:34АШУҮИС-ийн Үйлдвэрчний хорооноос мэдээлэл хийлээ9 сар 6. 13:35Хоёр Солонгосын дээд хэмжээний III уулзалт энэ сарын 18-20-нд болно9 сар 6. 12:52Олон улсын тусламж авахыг Венесуэлийн эрх баригчидад уриалжээ9 сар 6. 12:39Г.Батсуурь: Гүтгэлгээс айж ичээд байх зүйл алга9 сар 5. 10:06Иранчууд "Хезболлах" бүлэглэлд нууцаар зэвсэг нийлүүлж буйг илрүүлжээ9 сар 5. 9:52

Зургаан настнуудыг “сайн сурахад” туслах шилдэг туршлагуудыг хуваалцана

/3-р сарын 6/  -  10 цаг 18 минут

Хүүхдийг Ивээх Сан нь 2015-2018 онд Япон улсын Гадаад Хэргийн Яамны санхүүжилтээр “Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн сургуулийн чадавхыг бэхжүүлэх нь” төслийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран хэрэгжүүлжээ.

Ингэхдээ нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 24 сургуульд төслийг хэрэгжүүлсэн байна.

“Нэгдүгээр ангийн бэлтгэл хөтөлбөр” болон түүнд хэрэглэдэг дасгал ажлын дэвтрийг шинэчлэн боловсруулж, уг хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхэлжээ

Нэгдүгээр ангид суралцагчид, ялангуяа сургуулийн өмнөх боловсролд хамрагдалгүй сургуульд элсэн орсон, захын хорооллуудын хүнд нөхцөлд амьдарч буй хүүхдүүдийн сургуульд дасан зохицох болон суралцах чадварыг сайжруулах зорилготой энэхүү төсөлд нийт 204,641 хүн хамрагдсан байна.

Төслийн амжилт, үр дүн:

  • Бага ангийн 1,523 багшид шат дараалсан сургалтуудыг зохион байгуулав
  • Эдгээр багш нар сургалтын идэвхтэй аргазүйгээр дамжуулан 65,000 гаруй хүүхдийн суралцах чадварт дэмжлэг үзүүллээ
  • Сургуулиуд шинэлэг бодлоготой болж, нэгдүгээр ангийнхныг загвар сургууль болохоор зорилт тавин ажиллаж байна
  • Сурагчдын суралцах үйл явцыг дэмжих олон төрлийн үйл ажиллагааг идэвхтэй зохион байгуулж, тэдгээрт 46,000 гаруй эцэг эхчүүд хамрагдав
  • БСШУСЯ-тай хамтран “Нэгдүгээр ангийн бэлтгэл хөтөлбөр” болон түүнд хэрэглэдэг дасгал ажлын дэвтрийг шинэчлэн боловсруулж, уг хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхлээд байгаа аж.

Дээрх үйл ажиллагааг зорилтот сургуулиудад хэрэгжүүлэх явцад сургуулийн хамт олон, багш нар болон эцэг эхчүүдийн санаачилгаар хүүхдүүдийн сургуульд дасан зохицох болон суралцах чадварыг сайжруулах олон шинэлэг арга барил, туршлагууд бий болсон бөгөөд энэ талаар өнөөдөр Хүүхдийг Ивээх Сан өнөөдөр танилцуулна.

“Сургуультай танилцах аялал” зохион байгуулснаар хүүхдэд “үл таних ертөнц” болох сургуулийн орчныг ойртуулах, эерэг зөв сэтгэгдэл төрүүлдэг байна

Тухайлбал, төсөлд хамрагдсан 37, 117 дугаар сургууль “Сургуультай танилцах аялал” зохион байгуулдаг болжээ. Энэ нь анх сургуульд орж байгаа хүүхдэд “үл таних ертөнц” болох сургуулийн орчныг ойртуулах, эерэг зөв сэтгэгдэл төрүүлэхэд чухал нөлөөтэй арга хэмжээ юм.

39-р сургууль 6  настай хүүхдийн тоглонгоо суралцдаг онцлогт тулгуурлан, уншлагын хөзөр - ширээний тоглоомыг ашиглаж байна. Бүх үсэг, үеийг ард талд нь хэвлэсэн хөзрийг эцэг эхчүүд хамтран бэлдэх ба хүүхдүүд чөлөөт цагаараа хөзөр тоглонгоо үсэг, үе, үгийг унших, нүдлэх, бичих чадвараа хөгжүүлдэг.

Харин 17-р сургууль нэгдүгээр ангийн багш нарын ажлын ачааллыг бууруулах, хичээл болон хичээлээс гадуурх үйл ажиллагаагаа зохион байгуулахад нь туслалцаа үзүүлэх зорилгоор сургуулийн бусад багш нарыг хамруулан, гарын доорх материал ашиглан сургалтын хэрэглэгдэхүүн, тараах материал хийж туслах аяныг өрнүүлсэн юм. Багш нарын бэлтгэсэн даалгаврын сан, зурагт тоглоом, том жижиг ном гэх мэт олон төрлийн сургалтын хэрэглэгдэхүүн нь 6 настнуудын анхаарлыг тогтоох, мөн багш нарын хамтын ажиллагааг дэмжсэн арга хэмжээ болжээ.

Эдгээр болон бусад шилдэг арга туршлага нь зорилтот сургуулиудад тодорхой хугацаанд туршигдаж, хүүхэд, эцэг эхчүүдэд үр дүнгээ өгсөн бөгөөд зургаан настнуудыг сургуульд дасан зохицох, суралцах чадварыг сайжруулах арга замыг эрэлхийлж байгаа сургуулиуд, бага ангийн багш нар болон эцэг эхчүүдэд удирдамж болно гэдгийг Японы Хүүхдийг ивээх сангаас мэдээлж байна.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.