Шинэ мэдээ

Жулиан Альварез Гарсия: Мэргэжлийн спортод шим тэжээлийн үүрэг маш их9 сар 19. 11:54АНУ-д Сансрын цэргийн хүчин байгуулахад 12.9 тэрбум ам.доллар шаардлагатай9 сар 19. 9:47Хятад АНУ-тай худалдааны хэлэлцээ хийхээс татгалзаж магадгүй9 сар 18. 12:58Талибуудын халдлагын улмаас Афгинастанд 15 цагдаа амиа алджээ9 сар 18. 12:57“Новотел” Монголд албан ёсоор үүд хаалгаа нээлээ9 сар 18. 9:10"Гуанжу хотын эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих төв" төлөөлөгчийн газраа нээлээ9 сар 14. 15:32"Тасс" агентлагийн Ерөнхий захирал: ОАНА-гийн 43-р хурал үр дүнтэй болсон9 сар 14. 13:09"Дундын бүсгүйг хуваалцахад..."9 сар 14. 12:22Үл хөдлөх хөрөнгийн худалдаа, түрээсийн үйлчилгээнд Туркийн лирийг ашиглах зарлиг гаргажээ9 сар 14. 10:08“Шүүх шуурхай үйлчилгээтэйг мэдэрлээ”9 сар 13. 15:09“Xinhua”, “Associated Press” хамтын ажиллагааны шинэ хэлэлцээр байгуулжээ9 сар 13. 9:45Сирийн Идлиб мужийн 30 мянга орчим иргэн орон гэргүй болжээ9 сар 12. 9:14Ургац хураалтын ажил ангилан хадалтаар эхлэн явагдаж байна9 сар 12. 8:58В.Путин ирэх зургадугаар сард Японд айлчилна9 сар 11. 14:13Ким Жөн Ун Д.Трамптай дахин уулзахыг хүсчээ9 сар 11. 13:59Анагаахын багш ажилчдын цалинг 10 хувиар нэмэхээр боллоо9 сар 10. 15:05БНАСАУ цэргийн параддаа баллистик пуужингийн системийг оролцуулаагүй байна9 сар 10. 11:42Бүх нийтийн сонгууль болжээ9 сар 10. 11:05Ерөнхийлөгчийн нэр хүндэд хэн халдав?9 сар 10. 10:10Арга ядсан Ц.Батхуяг АТГ-д ханджээ9 сар 10. 9:38Арга ядсан Ц.Батхуяг АТГ-д ханджээ9 сар 10. 9:38Умард Солонгос улс байгуулагдсаны 70 жилийн ойд оролцохоор гадаадын зочид төлөөлөгчид ирсээр байна9 сар 8. 11:09“Дундын бүсгүй” +18 шоу драм өнөөдөр тайзнаа тавигдана9 сар 7. 11:47“Бөхийн өргөө”-г төрд шилжүүлэхийг эсэргүүцэж МҮБХ-ноос мэдэгдэл гаргалаа9 сар 7. 11:13“Toyota” компани хоё хөдөлгүүрт 1 сая орчим автомашинаа эргүүлэн татна9 сар 7. 9:34АШУҮИС-ийн Үйлдвэрчний хорооноос мэдээлэл хийлээ9 сар 6. 13:35Хоёр Солонгосын дээд хэмжээний III уулзалт энэ сарын 18-20-нд болно9 сар 6. 12:52Олон улсын тусламж авахыг Венесуэлийн эрх баригчидад уриалжээ9 сар 6. 12:39Г.Батсуурь: Гүтгэлгээс айж ичээд байх зүйл алга9 сар 5. 10:06Иранчууд "Хезболлах" бүлэглэлд нууцаар зэвсэг нийлүүлж буйг илрүүлжээ9 сар 5. 9:52

ААН-үүдийн авто зогсоолын үнэ жолооч нарыг бухимдуулж байна

/3-р сарын 6/  -  9 цаг 42 минут
ААН-үүдийн авто зогсоолын үнэ жолооч нарыг бухимдуулж байна
Нийслэлчүүдэд нэг зовлон бий. Ажилдаа явах, албан байгууллагаар ороход, эсвэл үзвэр үзэхээр болоход машинаа багтааж шингээх газар олддоггүй. Төрийн байгууллагын үйлчилгээг авахад бүр хэцүү болсон. Манайхан ихэнх барилга, байгууламжуудаа замтайгаа нийлүүлээд барьчихсан болохоор үүдэнд нь тавихаас аргагүй. Гэтэл хэдхэн хором саатаад гараад ирэх хооронд замын хөдөлгөөнийг саарууллаа гээд ачаад явчихна. Харин гаднаа жаахан талбайтай байгууллагууд нь энэ зовлонг хэдийнэ бизнес болгоод төлбөрт зогсоол байгуулчихсан.
Нийслэлд 2009 оноос төлбөртэй зогсоол байгуулах тухай яригдаж эхэлсэн. Анх туршлага болгож Спортын төв ордон, Хангарьд ордон, Драмын театрын үүдэнд төлбөрт зогсоол байгуулж, 2012 онд нийслэлийн Засаг даргын 544 дүгээр захирамж гарснаар өнөөдөр нийслэлд албан ёсны зөвшөөрөлтэй 12 төлбөртэй зогсоол ажиллаж байна. Харин бусад төлбөртэй авто зогсоолууд иргэдээс хууль бусаар хураамж авч байна
Эдгээр зогсоолын үйлчилгээний үнэ анх 30 минут хүртэлх хугацаанд 500 төгрөг 31-ээс дээш нэг цаг  хүртэл 1000 төгрөг байгаа. Түүнчлэн нэг цагаас хойш нэг цаг 30 минут хүртэлх хугацаанд 1500, хоёр цаг хүртэл 2000 төгрөг бөгөөд хоёр цагаас дээш хугацаа хэтэрвэл цаг тутамд 3000 төгрөгийн торгуультай  байсан.
Нэг үеэ бодвол иргэд төлбөртэй зогсоолоор үйлчлүүлэх дуртай болсныг зогсоолын ажилтнууд хэлж байна. Учир нь иргэд автомашинаа гадаа тавьж, эрсдэлд оруулахаас илүүтэй аюулгүй, хамгаалалттай орчинд, харьцангуй боломжийн үнээр тавих нь зүйтэй гэж үзэх болсон гэнэ. Нийслэлийн хэмжээнд төлбөртэй зогсоолуудаас олох орлогын 60 хувийг автозамын санд төвлөрүүлдэг.  Доорх байршлуудад төлбөртэй зогсоол ажиллаж байна. Гэхдээ энэ нь зөвхөн нийслэлийн ИТХ-ын захирамжийн дагуу үйл ажиллагаа явуулж буй төлбөртэй зогсоолууд юм. Үүнээс гадна сүүлийн үед хувийн хэвшлийн байгууллагууд гаднах талбайдаа төлбөртэй зогсоол байгуулах нь ихэссэн. 

Эдгээрээс Спортын төв ордон, Драмын театр болон Хангарьд ордны өмнөх төлбөртэй зогсоолуудыг “Улаанбаатар нэгтгэл” ОНӨҮГ хариуцан ажиллуулдаг аж. Зогсоолуудын ачаалал харилцан адилгүй байдаг гэнэ. Тухайлбал, Спортын төв ордонд уралдаан, тэмцээнтэй байгаа үед ачаалал их байдаг байна. Харин Хангарьд ордны хувьд ихэвчлэн өндөр ачаалалтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг гэж байлаа.
Харин хувийн хэвшлийн компаниудын төлбөртэй зогсоолын хувьд Теди төвөөс бусад нь тийм ч их ачаалалтай харагддаггүй. Түүнчлэн үнийн хувьд ч харилцан адилгүй байдаг юм байна. Тухайлбал, Теди төвийн урд талын зогсоол эхний нэг цагт үнэгүй, дараагийн цагаас эхлэн цагийн 1000 төгрөг. Харин 100 айлын “Амперхаус” төвийн урд талын зогсоол хоёр цагийн 2000 төгрөг байдаг аж. Нэг хэсэг нь ийн хямд байхад үнэтэй зогсоолууд ч бий. Цаг хүрэхгүй хугацаанд 1500, 2000  төгрөгийн тарифтай газрууд ч байна.Түүгээр ч барахгүй ихэнх аж, ахуй нэгжүүд төлбөртэй зогсоолдоо хөнгөлөлт үзүүлдэггүй нь иргэдийг бухимдуулж байна. Тухайн байгууллагаар 10-20 минут үйлчлүүлээд гарахдаа ч бүтэн нэг цагийн төлбөрийг төлж байгаа нь иргэдэд шударга бус санагдах нь ойлгомжтой. Иймд  ААН-үүд гадна талын авто зогсоолоо эхний нэг цаг үнэгүй байлгах зохицуулалт хийхийг иргэд хүсэж байгаа юм.
Харин авто зогсоолуудын үнэ, ханшийн асуудлыг нийслэл тэр бүр хянаж чаддаггүй бололтой. Ер нь бол нийслэлд төлбөртэй зогсоолууд байгуулагдах болсон нь хаа хаанаа зөв шийдвэр болсон гэдгийг жолооч нар ч, албаныхан ч хэлж байгаа. Гэхдээ дээр дурьдсанчлан жолооч нарыг бухимдуулж буй зарим асуудлыг шийдвэрлэх ёстой болов уу. Өөрөөр хэлбэл, нэгдсэн стандарт, таних тэмдэг, тохижилт гэх мэтчилэн. Төлбөртэй зогсоол олон улсын жишигт нийцсэн байх ёстой. 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.