Шинэ мэдээ

Баянгол дүүргийн сурагчид ЭЕШ-ын сорилго шалгалтад орлоо12 сар 9. 13:31Флоридад болсон хэргийг террорист халдлага гэж үзэж байна12 сар 9. 12:27Сенат “Умардын урсгал-2”-ын эсрэг хориг арга хэмжээг хуулийн төсөлд оруулжээ12 сар 9. 9:43“Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хэдэн мянган хүн оролцжээ12 сар 7. 11:44Бурундид хөрсний гулсалтын улмаас 26 хүн амиа алджээ12 сар 7. 11:31Хонконгийн цагдаагийн дарга Бээжин хотыг зорьжээ12 сар 7. 11:21Нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг татан буулгахыг уриалжээ12 сар 6. 13:54Х.Галымбек: Хүхрийн хэмжээ хүний бие сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээгүй12 сар 6. 12:15Агаарын чанарт хүхэрлэг хийг нэмэгдүүлж буй хуурамч дизель түлштэй тэмцэх хэрэгтэй12 сар 6. 12:14Хийн хоолойг тавих асуудалд Оросууд хариу өгөөгүй байна12 сар 6. 10:12Шинжааны лалын шашинтнуудын холбоо АНУ-ын хуулийн төслийг эсэргүүцжээ12 сар 6. 9:29Д.Трамп ирэх долоо хоногт АНУ-Японы худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурна12 сар 6. 9:28“Ориг Трэйвэл”: Туркийн Анталия хот руу зээлээр аялах боломжтой12 сар 5. 15:22Япон, БНСУ худалдааны яриа хэлэлцээгээ сэргээнэ12 сар 5. 13:56Япончууд шинэ супер компьютер бүтээнэ12 сар 5. 9:40ОХУ, БНХАУ аюулгүй байдлын түншлэлээ бэхжүүлэх бодолтой байна12 сар 5. 9:38Мишээлийг олоорой12 сар 4. 16:30Дэлхийн эргэлтийн эдийн засгийн форум Канадад болно12 сар 4. 9:49АНУ-ын тагнуулын нисэх онгоц Солонгосын хойгийн дээгүүр нисчээ12 сар 4. 9:34Мэдэгдэл12 сар 3. 14:17Д.Зоригт: Капитал банкинд 2016 оны наймдугаар сараас хойш мөнгө нэмж байршуулаагүй12 сар 3. 14:12Иранд болсон мөргөлдөөний үеэр 208 хүн амиа алджээ12 сар 3. 13:09“Хүртээмжтэй Ирээдүй - 2019” хөдөлмөр зуучлалын нээлттэй өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлоо12 сар 3. 11:05Хөгжлийн бэрхшээлтэй хүний ЭРХИЙН ӨДӨРТ12 сар 3. 11:05Мексикт болсон буудалцааны үеэр 21 хүн амиа алджээ12 сар 3. 10:43Сибирьт зам тээврийн ослын улмаас 19 хүн амиа алджээ12 сар 3. 9:46Орос-Хятадыг холбосон гүүр 2020 онд ашиглалтад орно12 сар 3. 9:45Хонконгт эсэргүүцлийн ажиллагаа эрчимжжээ12 сар 2. 12:39“iLAW WORLD” үйлчилгээг Солонгос улсад танилцуулж, албан ёсны нээлтээ хийлээ12 сар 2. 11:05Видео: Эрхийн өдөр 201912 сар 2. 11:05

Орхон аймаг Энэтхэг улсын эрүүл мэндийн салбартай хамтран ажиллахаар боллоо

/2-р сарын 21/  -  18 цаг 01 минут

Орхон аймгийн эрүүл мэндийн салбарын байгууллагууд Энэтхэг улсын “Фортис Хоспиталс” групптэй хамтран ажиллахаар болж, санамж бичигт гарын үсэг зурлаа.

“Фортис Хоспиталс” групп нь Ази тив дэх эмнэлгийн хамгийн том сүлжээ байгууллага бөгөөд нийтдээ 61 салбар эмнэлгийг эгнээндээ нэгтгээд байгаа юм. Үүний 54 нь Энэтхэгт, үлдсэн нь бусад улс оронд байрладаг гэж тус группын үйл ажиллагаа эрхэлсэн захирал Дрю Шарма хэллээ. Эдгээр эмнэлгүүд нь бүх төрлийн эмчилгээг нэвтрүүлсэн бөгөөд элэг, зүрх, бөөр, уушиг, нойр булчирхай зэрэг эрхтэн шилжүүлэн суулгах мэс ажилбарыг өндөр түвшинд хийдэг аж.

Ийнхүү талууд санамж бичигт гарын үсэг зурснаар үндсэн гурван чиглэлд хамтран ажиллана. Тухайлбал, Орхон аймагт ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдийг Энэтхэг Улсад ажиллуулах, тус улсын өндөр мэргэжлийн эмч нарыг орон нутагтаа ажиллуулах, Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчтөнг  Энэтхэгт эмчлүүлэх боломжоор хангах юм.Тэр дундаа эмнэлэг хоорондын хамтын ажиллагаанд голлон анхаарна гэдэгт талууд байр суурь нэгджээ.

 Санамж бичигт гарын үсэг зурах үеэр БОЭТ-ын захирал Б.Батсүх хэлэхдээ “Манай эмнэлэг 2007 оноос гадаад харилцаагаа өргөжүүлж эхэлсэн. Одоогоор АНУ, ХБНГУ, БНСУ, БНХАУ, ОХУ зэрэг олон улсын эмч мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаад байна. Манай эмнэлгийн үйл ажиллагаа европ стандартад шилжсэн. Иймд хамтын ажиллагааны хүрээнд ирэх эмч мэргэжилтнүүдийг бүх боломж, нөхцөлөөр хангана” гэсэн юм. 

Өнгөрсөн онд орон нутгийн төсвөөс эрүүл мэндийн салбарт 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Энэ онд “Эмч” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 140 сая төгрөгийг төсөвлөөд байна. 

Erdenet.mn 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.