Шинэ мэдээ

ОХУ-ын оролцоотой "Их найм"-ын бүлгийг сэргээх асуудлыг хэлэлцжээ5 минут 59 секундын өмнөХонконгийн цагдаа нар 28 жагсагчийг баривчилжээ7 минут 47 секундын өмнөБНАСАУ дахин пуужин харважээ8 сар 24. 13:03БНХАУ зэвсэг үл дэлгэрүүлэх асуудлаар яриа хэлэлцээ хийхгүй8 сар 24. 11:22Их Британийн эргийн хамгаалалт 50 дүрвэгчийг аварчээ8 сар 24. 11:11Э.Макрон: Бидний орон гэр шатаж байна8 сар 24. 11:08Пентагон “Boeing” корпорацтай байгуулсан гэрээгээ цуцлахаар шийджээ8 сар 23. 13:21Тамхинаас татгалзахын ашиг тус8 сар 23. 13:16АНУ-тай нууц хэлэлцээ хийсэн гэж Н.Мадуро мэдэгджээ8 сар 23. 13:15М.Помпео: Ираны газрын тосны нийлүүлэлтэд саад учруулахын тулд шаардлагатай бүхнийг хийнэ8 сар 22. 9:53АНУ-тай нууц хэлэлцээ хийсэн гэж Н.Мадуро мэдэгджээ8 сар 22. 9:52“Эрдэнэс-Тавантолгой” ХК тэтгэлэгт хөтөлбөрөө улсын хэмжээнд зарлалаа8 сар 22. 9:44“The Matrix” киноны дөрөвдүгээр анги гарна8 сар 21. 16:03Амазоны ширэнгэн ой хамгийн ихээр шатжээ8 сар 21. 16:01АНУ Солонгосын хойгийн байдлыг даамжруулсан гэв8 сар 21. 16:00Жилд 1.3 сая жуулчин хүлээж авах “Манзушри цогцолбор” 2025 онд ашиглалтад орно8 сар 21. 15:30Хонконгийн хямралыг зохицуулах асуудлаар яриа хэлэлцээ хийх талбар бий болгоно8 сар 21. 9:50Нийгмийн даатгалын явуулын үйлчилгээ иргэдэд хүрч үйлчилж байна8 сар 21. 9:18Венесуэлийн дэд Ерөнхийлөгч ОХУ-д айлчилжээ8 сар 21. 8:54“Korean Air” Япон руу үйлдэх нислэгийн тоогоо дахин бууруулна8 сар 20. 15:03Хятадын Ардын банк юанийн ханшийг дахин буурууллаа8 сар 20. 14:01Хүмүүнлэгийн тусламжийн олон ажилтан амиа алджээ8 сар 20. 14:00Шинжээч: Хонконгийн үймээнд цэрэг оролцуулах нь “нэг улс-хоёр систем” зарчмыг зөрчихгүй8 сар 20. 10:25Япон цэргийн зориулалттай хиймэл дагуулууд хөөргөж магадгүй8 сар 20. 9:23Хонконгийн жагсаалыг дэмжигчид Вашингтонд жагсжээ8 сар 20. 9:21Гэрээгүй “Brexit” нь хүнсний бүтээгдэхүүн, шатахууны хомсдол үүсгэж магадгүй8 сар 19. 11:52Бангладешийн ядуусын хороололд түймэр гарчээ8 сар 19. 9:23Ким Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ8 сар 19. 9:21Хятадад хөрсний гулгалтын улмаас 17 хүн сураггүй болжээ8 сар 17. 11:06Индонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ8 сар 17. 11:00

Д.Галбаатар: Манай уурхайчид түүхэн олон амжилтыг 2017 онд бүтээлээ

/2-р сарын 15/  -  11 цаг 34 минут

Улиран одож буй гал тахиа жилийн ажлаа дүгнэж, ирэх жилийнхээ зорилтыг тодорхойлсон өдрүүд үргэлжилж байна. Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олон идэвх зүтгэл, гар сэтгэл нийлсэн нөр хөдөлмөрийн үр дүнд амжилт арвинтай ажилласныг компанийн Эдийн засгийн хэлтсийн орлогч дарга Д.Галбаатар яриандаа онцоллоо.

-Хуучин оны ажлаа дүгнэж, хөдөлмөрийн аваргуудаа тодрууллаа. Эрдэнэт үйлдвэрийн хувьд өнгөрсөн он үйлдвэрлэл, эдийн засгийн ямар үр дүнг авчирсан бэ?

Өнгөрсөн 2017 онд Эрдэнэт үйлдвэрийн хамт олны хувьд өндөр бүтээмжийн жил байлаа. Бизнесийн байгууллагын хувьд гурван том зорилт дэвшүүлсэн. Энд техник технологийн өндөр үзүүлэлттэй байх, ашигтай ажиллах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилтууд тусгагдсан. Бид энэхүү зорилтоо өндөр үзүүлэлттэйгээр давуулан биелүүлсэн гэж хэлж болно. Тухайлбал, өнгөрсөн онд хүдэр дэх зэсийн агуулга урьд өмнө байгаагүй доод хэмжээ буюу 0,495 хувьтай байсан ч манай уурхайчид металл авалтыг хамгийн өндөр түвшинд хүргэж чадлаа. Өөрөөр хэлбэл, зэсийн металл авалтыг 89,3 хувьд хүргэсэн нь үйлдвэрийн түүхэнд байгаагүй өндөр амжилт юм. Ингэснээр бид 6000 гаруй тонн цэвэр зэс агуулсан зэсийн баяжмалыг төлөвлөгөөнөөс илүү үйлдвэрлэх боломжийг бүрдүүлсэн. Үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтийг бүх төрөл дээр 100-аас дээш хувиар давууллаа. Үүнд, хүдэр олборлолтын төлөвлөгөөг 101,9 хувиар, хүдэр боловсруулах төлөвлөгөөг 101,7 хувиар, металл авалтын төлөвлөгөөг зэсээр 103 хувиар, молибденоор 129,1 хувиар тус тус давуулан биелүүллээ. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа жигд тогтвортой байхад эдийн засгийн үзүүлэлт дагаад сайн биелдэг. Эдийн засгийн төлөвлөгөөт зорилтыг хэрэгжүүлэхэд гадаад зах зээл дээрх зэсийн үнэ ханшаас ихээхэн хамаардаг хэдий ч нөгөө талаар үйлдвэрлэлийн хүчин чадал гол нөлөөтэй. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ ханш 2017 онд төлөвлөснөөс өндөр байв. Бид ойролцоогоор нэг тонн зэс 5480 ам.доллар гэж төсөөлж байсан ч оны сүүлийн улиралд нэлээд өссөн. Жилийн дунджаар авч үзвэл, нэг тонн зэс 6162 ам.доллартай тэнцэж байлаа. Энэ нь бидний төлөвлөснөөс 682,7 ам.доллараар өндөр гэсэн үг. Үүнээс шалтгаалаад манай борлуулалтын орлого 131 хувиар давж биеллээ. Зэсийн үнэ 5000 ам.доллараас дээш байвал Ашигт малтмал ашигласны төлбөр 11 хувиар, 6000 ам.доллараас дээш гарвал 12 хувиар тус тус нэмэгддэг. Энэ үзүүлэлт төлөвлөж байснаас 68,7 тэрбум төгрөгөөр буюу 124,2 хувиар давж биеллээ. Мөн татварын өмнөх ашиг төлөвлөж байснаас зургаа дахин буюу 403,1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Өнгөрсөн онд борлуулалтын орлого, бүтээгдэхүүний биет хэмжээ өссөнөөс 69,2 тэрбум төгрөгөөр, борлуулсан бүтээгдэхүүний зардал буурснаас ашиг 51,7 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна. Түүнчлэн бид ерөнхий болон удирдлагын зардлыг 8,4 тэрбум төгрөгөөр бууруулж чадлаа. Борлуулалтын орлого, ашиг нэмэгдэхэд хамгийн эерэг нөлөөлөл нь баяжмалын үнийн өсөлт байв. Ингэснээр бид цэвэр ашгийн төлөвлөгөөг 283,5 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлж, нийт цэвэр ашгийг 320,9 тэрбум төгрөгт хүргэж чадлаа. Эдгээр үзүүлэлтүүдийг нэгтгэж дүгнэвэл, үйлдвэр өөрийн техник технологийн боломжийг өндөр түвшинд сайн ажиллууллаа. 320,9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн түүхэнд байгаагүй өндөр ашиг орлоготой жил боллоо.

Эрдэнэт үйлдвэр улс болоод орон нутгийн өмнө нийгмийн өндөр үүрэг хүлээдэг. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хэрэгжүүлсэн ажлыг мөнгөн дүнгээр илэрхийлбэл, өнгөрсөн онд тус үйлдвэр улсын болон орон нутгийн төсөвт нийт 580 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Үүнийг мөн үйлдвэрийн түүхэнд байгаагүй түүхэн өндөр үзүүлэлт гэж хэлж болно. Тэгэхээр манай үйлдвэр ашиглалтад орсон цагаас өнөөг хүртэлх хугацаанд металл авалтыг хамгийн өндөр хэмжээнд хүргэж, хамгийн их цэвэр ашигтай ажиллаж, хамгийн өндөр татварыг улсын төсөвт бүрдүүлсэн зэрэг олон түүхэн амжилтыг 2017 онд гаргалаа.

-Эдгээр түүхэн амжилтанд гол нөлөөлсөн хүчин зүйлс юу байв?

Хамгийн гол нь бид өнгөрсөн онд хэмнэлтийн горимыг үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн. Өөрөөр хэлбэл, зэсийн үнэ 4500-5000 ам.доллар байх үеийн хэмнэлтийн горимыг мөрдөж ажилласан. Зэсийн өөрийн өртөгийг 4782 ам.доллар гэж төлөвлөж байсан бол 4460 ам.доллар буюу нэг тонн цэвэр зэсийн тооцоот өртөгийг 322 ам.доллараар бууруулж чадлаа. Ингэснээр хэмнэлтийн бодлого үр дүнтэй хэрэгжсэн. Нөгөө талаар, үндэсний үйлдвэр болсон тул хамтарсан үйлдвэр байснаас илүү хамтын ажиллагаагаа нягтруулж, үйлдвэрлэлийн үндсэн цехүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулсан гэж хэлж болно. Энэ хүрээнд олон арван журам, заавар аргачлал шинэчилсэн болон шинээр боловсруулан мөрдлөг болгон ажиллаж байна.

-Шинэ онд санхүү, эдийн засгийн чиглэлээр ямар зорилт хэрэгжүүлэх вэ?

Бид 2018 онд үйлдвэрлэлийнхээ өнөөдрийн хүрсэн хүчин чадлыг буулгахгүй байхыг зорьж байна. Зэсийн хүдэр дэх агуулга багасаж байгаа тул 0,480 хувьтай байхаар бид төлөвлөсөн. Зэсийн баяжмалд агуулагдаж байгаа цэвэр зэсийн хэмжээг буулгахгүй байлгах зорилттой ажиллана. Энэ нь 131390 тонн цэвэр зэс агуулсан зэсийн баяжмал үйлдвэрлэнэ гэсэн үг. Сүүлийн дөрвөн жилд манай үйлдвэр зэсийн баяжмалын чанарыг буулгахгүй байх зорилттой ажиллаж байна. Металл авалтыг нэмэгдүүлэх, чанарыг бууруулахгүй байх бодлого барьж ажилласнаар зэсийн баяжмалын чанарыг 23 хувиас буулгаагүй. Энэ зорилт мөн үргэлжилнэ. Түүнчлэн ТУЗ-өөр дэмжүүлсэн 2017-2031 онд компаниа хөгжүүлэх үндсэн чиглэлээ, түүнд тусгагдсан зорилт, өмнөх онд олсон ашиг орлогоо шинэ онд хадгалан үлдээх төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

М.Балжинням

“Эрдэнэт” үйлдвэр 320,9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь 40 жилийн түүхэнд байгаагүй өндөр ашиг орлоготой жил боллоо.

Нийгмийн хариуцлагын хүрээнд “Эрдэнэт” үйлдвэр улсын болон орон нутгийн төсөвт нийт 580 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

“Эрдэнэт” үйлдвэр нь ашиглалтад орсон цагаас өнөөг хүртэл металл авалтыг хамгийн өндөр хэмжээнд хүргэж, хамгийн их цэвэр ашигтай ажиллаж, хамгийн өндөр татварыг улсын төсөвт бүрдүүлсэн зэрэг олон түүхэн амжилтыг 2017 онд гаргалаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.