Шинэ мэдээ

Дэлхийн хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгчид5 сар 23. 15:29Хятад улс импортын автомашины гаалийн татварыг бууруулна5 сар 23. 15:27ИНЕГ, МИАТ-ын дарга нар хүчингүй болсон тамга тэмдэг ашигласан хүмүүстэй нийлж үйл ажиллагаа зохион байгуулах гэж байна5 сар 23. 11:07П.Эрдэнэбилэг: Улсын хэмжээнд ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЭСРЭГ гэмт хэрэгтэй тэмцэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна5 сар 23. 10:33Цагаан ордон: Д.Трамп, Ким Жөн Ун нарын уулзалт болох төлөвтэй хэвээр байна5 сар 21. 10:46Маурис Слапак: Монгол эмч нарын хүнээ гэсэн сэтгэл, хариуцлагатай чанар нь сэтгэгдэл төрүүлсэн5 сар 21. 10:09Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуульд дөрвөн нэр дэвшигч өрсөлджээ5 сар 21. 9:55АНУ болон Өмнөд Солонгос хамтарсан цэргийн сургуулилтаа зогсоожээ5 сар 21. 8:51ШХАБ-ын 3 дахь марафон гүйлт 12 дугаар сард болно5 сар 21. 8:49Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Орост айлчилна5 сар 20. 10:26Дуучин Ж.Леженд, К.Тейген нар 2 дахь хүүхдээ өлгийдөн авчээ5 сар 20. 10:25Тэргэнцэртэй иргэдээ дэмжих төрийн оролцоо5 сар 18. 17:31Израиль болон Палестин хоорондын сөргөлдөөнийг зохицуулах нөхцөлийг нэрлэжээ5 сар 18. 13:13АНУ-тай хийж буй цэргийн сургуулилтыг зогсоохыг Өмнөд Солонгосоос Умард Солонгос шаардав5 сар 18. 12:13Португалийн хөлбөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлалаа5 сар 18. 11:53Өмнөд Солонгост хлорын хий алдагдсаны улмаас 13 хүн эмнэлэгт хүргэгджээ5 сар 18. 11:51Орос бүсгүйчүүдийг хэрхэн найрахыг зөвлөсөн гарын авлага шуугиан тарьжээ5 сар 18. 11:44"Фэйсбүүк"-ийн тэргүүн Европын парламентын удирдагчдад тайлбар өгнө5 сар 17. 14:35Өмнөд Слонгос Умард Солонгостой үргэлжлүүлэн зөвлөлдөх хүсэлтэй байна5 сар 17. 14:33Малайзын Ерөнхий сайд асны гэрийг цагдаа нар нэгжжээ5 сар 17. 14:08Хамтран ажиллах тохиролцоонд хүрчээ5 сар 17. 14:06Ч.Бадрах: Миний үеийн шүүхийг одоогийнхтой харьцуулах юм биш5 сар 17. 12:15Донорын тухай ойлголт5 сар 17. 11:41Старбакс компани ирэх 5 жилд Хятадаас олж буй орлогоо хоёр дахин нэмэгдүүлнэ5 сар 17. 8:37Багш, оюутнууд 196 инчийн Лед дэлгэц угсарч ашиглалтад орууллаа5 сар 16. 12:01А.Сүхбат: 2002 оны Цэцдийн зөвлөл хууль бус учраас тэдний гаргасан шийдвэр хууль бус л болж таарна5 сар 16. 9:39БНАСАУ Өмнөд солонгостой хийхээр товлоод байсан хэлэлцээг цуцалж, АНУ-д анхааруулга өгөв5 сар 16. 8:21М.Батболд: Эмийн үнэ өндөр байгаа нь эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн гол бэрхшээл болдог5 сар 15. 14:43С.Мөнгөнчимэг: Энэ хуулийн төслийн амин сүнс нь тогтвортой гэр бүлийг дэмжихэд чиглэнэ5 сар 15. 13:54Умард Солонгос цөмийн туршилтын талбайгаа задлан буулгаж авах ажиллагаагаа эхлүүлжээ5 сар 15. 12:42

Монголын шоронд хоригдож буй Мухаммед Ибрахим Муншиг гэгч нь террористуудыг санхүүжүүлэгч байсан уу

/2-р сарын 13/  -  10 цаг 39 минут

Австрали, Их Британи улсын  давхар иргэншилтэй Мухаммед  Ибрахим Муншиг  гэдэг луйварчин эр Монголын шоронд  хоригдож байгаа билээ. Түүнд манай шүүхээс өнгөрсөн оны намар 11 жилийн хорих ял оноосон юм. Монголын ашигт малтмалаас олз шүүрэхээр  тэр  дөрвөн жил гаруйн өмнө манай улсад анх хөл тавьжээ. Тэгээд мань эр  “Моннис интерэйшнл” компани болон Ашигт малтмал газрын тосны газрын дарга нарыг хууран мэхэлж  Баянхонгор аймаг дахь Шинэжинст, Говь-Алтай аймгийн Зээгтийн нүүрсний орд зэрэг нийтдээ 60 гаруй ордын лицензийг  Бритиш, Виржин арлуудад бүртгэлтэй хэд хэдэн оффшор компаниудаараа дамжуулан   худалдаж авсан байв.

Мухаммед  Ибрахим Муншиг зөвхөн “Моннис интерэйшнл” компанид гэхэд 30 гаруй тэрбум  төгрөгийн хохирол урчуулсан юм. Монголын ашигт малтмалын орд газруудыг хамтран эзэмшинэ, Оло улсын  томоохон хөрөнгийн биржүүдэд хувьцаа арилжаална,  IPO хийж их хэмжээний мөнгө босгоно гэсэн түүний уран гоё үгэнд манай бизнесийн томчууд  тийнхүү шургаж унатлаа хууртагдсан юмсанж. Мөн Малайзын Засгийн газрын тэтгэврийн  сангаас 4 тэрбум орчим ренгитийг Монголын “Гоби Коул” компани руу оруулсан гэх боловч энэ мөнгө нь ор сураггүй  болсон байлаа. 

Хамгийн ноцтой нь Монголын ашигт малтмалын  лицензүүдийг  луйврын замаар оруулах Муншигийн  хуурамч төслүүдээс  түүний оффшор компаниудын данс руу хэдэн сая ам.доллар урсаж орсоныг одоогоор таах аргагүй байгаа юм.  Нөгөөтэйгүүр, Муншиг  нь оффшор компаниудаараа гадаадын террорист бүлэглэлүүдийг санхүүжүүлж байсан эсэхийг манай хууль хяналтынхан бүрэн шалгаж чадаагүй байна.

Өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “ Бид зартай алан хядагч “Лалын улс” бүлэглэлийг бут цохиж чадсан” хэмээн сүртэй нь аргагүй зарлаж буй хэдий ч цаана нь тус бүлэглэлийн гар хөлүүд дэлхийн өнгөц булан бүрд бүгэж, санхүүгийн болон бусад бүх талын дэмжлэгийг  үзүүлсээр  байна. Манай өмнөд хөрш Хятадын уйгарчуудаас  “Лалын улс” бүлэглэлд бөөн бөөнөөрөө элсэн  орж  Ливи, Сири, Ирак зэрэг улсад алан хядах ажиллагаа явуулах болжээ.  Ер нь сүүлийн жилүүдэд “Лалын улс” бүлэглэл нь хамгийн их хөрөнгө мөнгөтэй бүлэглэл болоод  байна. Тэдний санхүүгийн гол  эх үүсвэр нь газрын тосны наймаа. “Лалын улс” бүлэглэл жилдээ 2 тэрбум ам.доллар олдог бол “Хамас” бүлэглэл 1 тэрбум ам.доллар, “Хазболлах” бүлэглэл 500 сая ам.доллар, “Аль Кайда” бүлэглэл 150 сая ам.долларын санхүүжилт босгодог гэсэн судалгаа бий.

Гэхдээ “Лалын улс”  бүлэглэлийн мэдэлд орсон  нутгуудын газрын тосны  олборлолт сүүлийн үед эрс багассан тул өөр бусад улс орнуудын байгалийн баялгаас мөнгө босгох аргуудыг сүвэгчилж байгаа ажээ. Энэ өнцгөөс  авч үзвэл Мухаммед  Ибрахим Муншиг  нь террористуудын захиалгаар ажилласан байж болзошгүй юм.  Манай тагнуулынхан ч энэ талаар нарийн мэдээлэл олж авч чадаагүй бололтой.

Урьд нь Монголд иймэрхүү учир битүүлэг хэрэг нэг бус удаа гарч байлаа. Тодруулбал, Герман улсын иргэн М.Л.Клойбер гэдэг жар гаруй настай өвгөн 13 сая евротой орж ирээд тодорхой бус шалтгаанаар 2015  оны 4 дүгээр сард нас барсан бөгөөд түүний энэ их мөнгө хаашаа алга болсон нь таахын аргагүй оньсого хэвээрээ үлдээд байгаа юм. Харин  М.Л.Клойберийн хэргийг шалгах асуудлаас үүдэн ТЕГ-ын асан Б.Хурц нь уг хэргийг анх мөрдөж байсан ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарыг хувийн өс хонзонгийн сэдлээр шоронд хорьж хэлмэгдүүлсэн гэх хэрүүл маргаан одоо болтол үргэлжилсээр байна. Эдгээрээс харахад  манай хүчний байгууллагын томчууд  гадаадын доншуур луйварчид, мөнгө угаагчид, терроризмын нууц санхүүжүүлэгчдийг дутуу дулимагхан шалгасан нэр зүүж өөгшүүлээд байна уу  гэсэн хардлага  хар аяндаа л босч ирээд байгаа юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

59.153.115.25зочин   • 3 сарын 5. 23 цаг 00 минут

Энэ хачин нөхрийг алаач ээ? Шоронд

202.70.37.34Эбэ   • 2 сарын 17. 6 цаг 11 минут

өршөөл үзүүлээд мөнгө өгөөд явуул

202.9.40.194Зочин   • 2 сарын 16. 23 цаг 31 минут

Хахууль авч хамаг юмаа алдчихаад зальдуулсан луйвардуулсани гэж бүү донгод.

182.160.3.169Зочин   • 2 сарын 16. 9 цаг 22 минут

Элбэгдоржийн өршөөл үзүүлээд явуулсан Каппа гэгч бас нэг иймэрхүү нөхөр байсан биз, Манай төрийн удирдагч нарын хор хөнөөл үүнээс нэг их дутахгүу байх

66.181.183.250Зочин   • 2 сарын 15. 2 цаг 46 минут

TSAHIM ZEVSGEER DAILALLLL

183.177.98.238зочин   • 2 сарын 14. 10 цаг 51 минут

халхын шоронд энэ хулгайчыг ал.

103.212.119.106Зочин   • 2 сарын 14. 2 цаг 16 минут

MUNHNAR EEJ

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.