Шинэ мэдээ

АНУ Ирантай цөмийн хөтөлбөрийн гэрээ байгуулах хүсэлтэй байна2 цаг 15 минутын өмнөМалайзийн ерөнхий сайд асан эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр баривчлагджээ2 цаг 17 минутын өмнөИрэх онд эдийн засаг унана гэж хөрөнгө оруулагчид эмээж байна4 цаг 50 минутын өмнөЖулиан Альварез Гарсия: Мэргэжлийн спортод шим тэжээлийн үүрэг маш их9 сар 19. 11:54АНУ-д Сансрын цэргийн хүчин байгуулахад 12.9 тэрбум ам.доллар шаардлагатай9 сар 19. 9:47Хятад АНУ-тай худалдааны хэлэлцээ хийхээс татгалзаж магадгүй9 сар 18. 12:58Талибуудын халдлагын улмаас Афгинастанд 15 цагдаа амиа алджээ9 сар 18. 12:57“Новотел” Монголд албан ёсоор үүд хаалгаа нээлээ9 сар 18. 9:10"Гуанжу хотын эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих төв" төлөөлөгчийн газраа нээлээ9 сар 14. 15:32"Тасс" агентлагийн Ерөнхий захирал: ОАНА-гийн 43-р хурал үр дүнтэй болсон9 сар 14. 13:09"Дундын бүсгүйг хуваалцахад..."9 сар 14. 12:22Үл хөдлөх хөрөнгийн худалдаа, түрээсийн үйлчилгээнд Туркийн лирийг ашиглах зарлиг гаргажээ9 сар 14. 10:08“Шүүх шуурхай үйлчилгээтэйг мэдэрлээ”9 сар 13. 15:09“Xinhua”, “Associated Press” хамтын ажиллагааны шинэ хэлэлцээр байгуулжээ9 сар 13. 9:45Сирийн Идлиб мужийн 30 мянга орчим иргэн орон гэргүй болжээ9 сар 12. 9:14Ургац хураалтын ажил ангилан хадалтаар эхлэн явагдаж байна9 сар 12. 8:58В.Путин ирэх зургадугаар сард Японд айлчилна9 сар 11. 14:13Ким Жөн Ун Д.Трамптай дахин уулзахыг хүсчээ9 сар 11. 13:59Анагаахын багш ажилчдын цалинг 10 хувиар нэмэхээр боллоо9 сар 10. 15:05БНАСАУ цэргийн параддаа баллистик пуужингийн системийг оролцуулаагүй байна9 сар 10. 11:42Бүх нийтийн сонгууль болжээ9 сар 10. 11:05Ерөнхийлөгчийн нэр хүндэд хэн халдав?9 сар 10. 10:10Арга ядсан Ц.Батхуяг АТГ-д ханджээ9 сар 10. 9:38Арга ядсан Ц.Батхуяг АТГ-д ханджээ9 сар 10. 9:38Умард Солонгос улс байгуулагдсаны 70 жилийн ойд оролцохоор гадаадын зочид төлөөлөгчид ирсээр байна9 сар 8. 11:09“Дундын бүсгүй” +18 шоу драм өнөөдөр тайзнаа тавигдана9 сар 7. 11:47“Бөхийн өргөө”-г төрд шилжүүлэхийг эсэргүүцэж МҮБХ-ноос мэдэгдэл гаргалаа9 сар 7. 11:13“Toyota” компани хоё хөдөлгүүрт 1 сая орчим автомашинаа эргүүлэн татна9 сар 7. 9:34АШУҮИС-ийн Үйлдвэрчний хорооноос мэдээлэл хийлээ9 сар 6. 13:35Хоёр Солонгосын дээд хэмжээний III уулзалт энэ сарын 18-20-нд болно9 сар 6. 12:52

“Морин хуур-2017” наадмын шилдгүүд тодорлоо

/2-р сарын 13/  -  10 цаг 22 минут

“Морин хуур-2017” оны шилдэг дуу шалгаруулах наадмын гала тоглолт өчигдөр Соёлын төв өргөөнд боллоо. Үндэсний хөг эгшиг, өв соёлоо дээдлэх, Монгол дууны урын санг баяжуулах, төрөл хэлбэр, агуулгыг өргөжүүлэх содон бүтээлээр баяжуулах зорилготой “Морин хуур” наадмыг энэ жил агуулга цар хүрээг нь өргөжүүлэн мэргэжлийн дуу, нийтийн дуу, эстрадын дуу гэсэн гурван номинациар шилдгүүдийг шалгаруулсан юм.

Наадмын эхний шатанд 100 гаруй дуу ирснээс хоёрдугаар шатанд 33 дуу шалгарч үлдсэн. Эдгээр дууг мэргэжлийн шүүгчид шүүн тунгааж өнөөдөр болсон гала тоглолтод 15 бүтээлийг тодруулан, тайзнаа дуулуулсан байна.

31 дэх жилдээ эгшиглэж буй “Морин хуур” наадмын эстрадын дууны төрөлд:

  • Тусгай байрт хөгжмийн зохиолч Төрбатын аялгуу, Gee буюу дуучин Мөнх-Эрдэнийн шүлэг, ДБЭТ-ын дуучин Туяагийн дуулсан “Чи өөрөө”, хөгжмийн зохиолч Б.Бат-Эрдэнийн аялгуу, яруу найрагч Х.Соёмбын шүлэг, дуучин С.Бичүүгийн дуулсан “Зоргол нүдэн” дуунууд,
  • Гуравдугаар байрт урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Энхбаярын аялгуу, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Ган-Очирын шүлэг, соёлын тэргүүний ажилтан Т.Дэлгэрмөрөнгийн дуулсан “Аавдаа би хайртай” дуу,
  • Дэд байрт хөгжмийн зохиолч Ононгийн аялгуу, яруу найрагч Бүрэнжаргалын шүлэг, Зууны манлай эстрадын дуучин, гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн дуулсан “Амьдрал” киноны дуу,
  • Тэргүүн байрт урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын аялгуу, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулангийн шүлэг, гавьяат жүжигчин Т.Ариунаагийн дуулсан “Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай” дуу шалгарчээ.
  • Мэргэжлийн дууны төрөлд тусгай байрыг ардын жүжигчин А.Энхтайваны аялгуу, хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн шүлэг, дуучин Б.Гомбо-Очир, Г.Шижирболд, Б.Батжаргал нарын дуулсан “Бор толгодын хавар”, хөгжмийн зохиолч Д.Батсүхийн аялгуу, яруу найрагч У.Баярсайханы шүлэг, дуучин Ө.Уянга, Отгонбат нарын дуулсан “Нар зөв Монгол” дуу шалгарсан байна. Уг төрөлд гуравдугаар байрыг урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Пүрэвхүүгийн аялгуу, дуучин Б.Гомбо-Очирын дуулсан “Хар зүрхний Хөх нуур” дуу,  дэд байрт хөгжмийн зохиолч Д.Түвшинсайханы аялгуу, яруу найрагч Х.Соёмбын шүлэг, дуучин Монголхүүгийн дуулсан “Эндэлгүй” дуу шалгарч, урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэвээнравдангийн аялгуу, яруу найрагч Өлзийдэлгэрийн шүлэг, гавьяат жүжигчин Ө.Уянгын дуулсан “Эх орон ээж минь” дуу тэргүүн байр эзэлжээ.

    Хөгжмийн зохиолч Б.Хүрэлбаатарын аялгуу, яруу найрагч Амгаланбаатарын шүлэг “Баатар хайрхан” дуу “Морин хуур-2017” наадмын шилдгийн шилдэг гран при шагналыг эзэндээ авчирсан байна.

     



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.