Шинэ мэдээ

АНУ Ирантай цөмийн хөтөлбөрийн гэрээ байгуулах хүсэлтэй байна1 цаг 26 минутын өмнөМалайзийн ерөнхий сайд асан эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр баривчлагджээ1 цаг 28 минутын өмнөИрэх онд эдийн засаг унана гэж хөрөнгө оруулагчид эмээж байна4 цаг 2 минутын өмнөЖулиан Альварез Гарсия: Мэргэжлийн спортод шим тэжээлийн үүрэг маш их9 сар 19. 11:54АНУ-д Сансрын цэргийн хүчин байгуулахад 12.9 тэрбум ам.доллар шаардлагатай9 сар 19. 9:47Хятад АНУ-тай худалдааны хэлэлцээ хийхээс татгалзаж магадгүй9 сар 18. 12:58Талибуудын халдлагын улмаас Афгинастанд 15 цагдаа амиа алджээ9 сар 18. 12:57“Новотел” Монголд албан ёсоор үүд хаалгаа нээлээ9 сар 18. 9:10"Гуанжу хотын эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих төв" төлөөлөгчийн газраа нээлээ9 сар 14. 15:32"Тасс" агентлагийн Ерөнхий захирал: ОАНА-гийн 43-р хурал үр дүнтэй болсон9 сар 14. 13:09"Дундын бүсгүйг хуваалцахад..."9 сар 14. 12:22Үл хөдлөх хөрөнгийн худалдаа, түрээсийн үйлчилгээнд Туркийн лирийг ашиглах зарлиг гаргажээ9 сар 14. 10:08“Шүүх шуурхай үйлчилгээтэйг мэдэрлээ”9 сар 13. 15:09“Xinhua”, “Associated Press” хамтын ажиллагааны шинэ хэлэлцээр байгуулжээ9 сар 13. 9:45Сирийн Идлиб мужийн 30 мянга орчим иргэн орон гэргүй болжээ9 сар 12. 9:14Ургац хураалтын ажил ангилан хадалтаар эхлэн явагдаж байна9 сар 12. 8:58В.Путин ирэх зургадугаар сард Японд айлчилна9 сар 11. 14:13Ким Жөн Ун Д.Трамптай дахин уулзахыг хүсчээ9 сар 11. 13:59Анагаахын багш ажилчдын цалинг 10 хувиар нэмэхээр боллоо9 сар 10. 15:05БНАСАУ цэргийн параддаа баллистик пуужингийн системийг оролцуулаагүй байна9 сар 10. 11:42Бүх нийтийн сонгууль болжээ9 сар 10. 11:05Ерөнхийлөгчийн нэр хүндэд хэн халдав?9 сар 10. 10:10Арга ядсан Ц.Батхуяг АТГ-д ханджээ9 сар 10. 9:38Арга ядсан Ц.Батхуяг АТГ-д ханджээ9 сар 10. 9:38Умард Солонгос улс байгуулагдсаны 70 жилийн ойд оролцохоор гадаадын зочид төлөөлөгчид ирсээр байна9 сар 8. 11:09“Дундын бүсгүй” +18 шоу драм өнөөдөр тайзнаа тавигдана9 сар 7. 11:47“Бөхийн өргөө”-г төрд шилжүүлэхийг эсэргүүцэж МҮБХ-ноос мэдэгдэл гаргалаа9 сар 7. 11:13“Toyota” компани хоё хөдөлгүүрт 1 сая орчим автомашинаа эргүүлэн татна9 сар 7. 9:34АШУҮИС-ийн Үйлдвэрчний хорооноос мэдээлэл хийлээ9 сар 6. 13:35Хоёр Солонгосын дээд хэмжээний III уулзалт энэ сарын 18-20-нд болно9 сар 6. 12:52

Үнэт цаасны зах зээлийн журмын шинэчилсэн төслийг хэлэлцлээ

/2-р сарын 13/  -  10 цаг 16 минут

Банкнаас бусад санхүүгийн салбарт мөрдөж буй зах зээлийн харилцааг зохицуулдаг суурь журам, дүрмүүдийг 2016 оноос хэрэгжиж эхэлсэн Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн шинэчлэх ажлыг Санхүүгийн зохицуулах хороо 2017 оноос хийж байна. Үүний хүрээнд үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, үнэт цаасны бүртгэл болон хөрөнгө оруулалтын сангийн дүрэм, журмуудын шинэчилсэн төслийг боловсруулаад байна.

Банкнаас бусад санхүүгийн салбарт мөрдөж буй зах зээлийн харилцааг зохицуулдаг суурь журам, дүрмүүдийг 2016 оноос хэрэгжиж эхэлсэн Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн шинэчлэх ажлыг Санхүүгийн зохицуулах хороо 2017 оноос хийж байна. Үүний хүрээнд үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, үнэт цаасны бүртгэл болон хөрөнгө оруулалтын сангийн дүрэм, журмуудын шинэчилсэн төслийг боловсруулаад байна.
Төслүүдийг өнгөрөгч 2017 оны 10 дугаар сараас өөрийн цахим хуудсанд байршуулж олон нийт болон үнэт цаасны арилжаа эрхлэх, төлбөр тооцоо гүйцэтгэх байгууллагууд, салбарын мэргэжлийн холбоодоор хэлэлцүүлэх, санал авах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж байна. Мэргэжлийн холбооноос ирүүлсэн саналыг судлах явцад хүчин төгөлдөр үйлчилж буй Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, тогтоомжтой зөрчилдсөн, хэт нэг талын байр суурь, эрх ашгийн үүднээс хандсан, гишүүн байгууллагууд бүрээс санал авч тусгасан эсэх нь эргэлзээтэй зэрэг олон дутагдал гарсан тул өнгөрөгч долоо хоногт тусгай зөвшөөрөл эзэмшигч мэргэжлийн байгууллагуудын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт тусгай зөвшөөрөлтэй арилжаа эрхлэх, төлбөр тооцоо, брокер, дилер, андеррайтерийн 19 компанийн төлөөлөл оролцож, Хорооноос боловсруулсан “Үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, бүртгэлийн нэгдсэн журам”-ын төслийн талаар санал дүгнэлтээ илэрхийлж, албан ёсны саналаа Хороонд албан бичгээр ирүүлэхээр тохиролцов. Түүнчлэн Хорооны Үнэт цаасны газраас хэлэлцүүлэгтэй холбогдуулан бусад тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагуудын төлөөлөлтэй санал солилцох хэлэлцүүлгийг ойрын хугацаанд дахин зохион байгуулахаар тогтов.

Хэлэлцүүлгийн үеэр Хорооноос авч хэрэгжүүлсэн болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж бодлогын арга хэмжээ, судалгаа, шинжилгээний үр дүнгийн талаар Үнэт цаасны газраас хийсэн нэгдсэн мэдээлэл хийсэн юм. Мэдээллийг сонсоод үнэт цаасны салбарт өнгөрөгч онд гарсан эерэг өөрчлөлт, өсөлтүүдэд сатгал хангалуун байгаагаа хэлэлцүүлэгт оролцогчид илэрхийлж байлаа.

Эх сурвалж: СЗХ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.