Шинэ мэдээ

Сайхан мэдээ: Сангийн дэд сайд Х.Булгантуяа "Дэлхийн шилдэг залуу манлайлагч"-аар шалгарлаа2 цаг 25 минутын өмнө“Барилгын салбарт ХАБЭА-н хууль дүрмээ баримтлан ажиллахад осол гарахгүй байх боломжтой”4 цаг 58 минутын өмнөМонголын эзэнт гүрний Алтан Ордны улсын 750 жилийн ойг татар, казахууд тэмдэглэнэ5 цаг 3 минутын өмнө“Монголын цуутай бизнесмэнүүд” ном хэвлэгдэн гарлаа6 цаг 8 минутын өмнөДуучин Н.Бямбадорж "Донжтой бүсгүй"6 цаг 42 минутын өмнөКабул хотын захад үйлдсэн халдлагын хариуцлагыг талибууд хүлээв7 цаг 4 минутын өмнө“Хүүхдийн Евровидение-2019” Польшид болно7 цаг 51 минутын өмнөНҮБ цагаачлалын тухай гэрээг баталжээ7 цаг 53 минутын өмнөХамгаалалтын малгай - Аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллацгаая12 сар 11. 16:46Лондонд Brexit-ийг дэмжигчид болон эсэргүүцэгчид жагсчээ12 сар 11. 10:31Черногорт олон мянган хүн жагсаал цуглаан хийжээ12 сар 11. 10:30Ким Жөн Ун энэ онд багтаан Сөүлд айлчлах магадлал тун бага байна12 сар 10. 11:58Э.Макрон даваа гарагийн орой мэдэгдэл хийнэ12 сар 10. 11:58Цагаан ордны тамгын газрын дарга оны сүүлчээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө12 сар 10. 10:06АШУҮИС түүхийн нэгэн шинэ хуудсаа нээлээ12 сар 10. 9:47Албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгөхийг Т.Мэйд уриалжээ12 сар 10. 9:34Төрийн нарийн бичгийн дарга маань үзгээ бэлэглэсэн юм шүү12 сар 10. 9:27Их Британийн телевизийн сувгууд “Brexit”-ийн асуудлаарх мэтгэлцээнийг дамжуулахаас татгалзав12 сар 8. 11:42Парист үйлдсэн халдлагын хэрэгт сэжиглэгдэж буй этгээдүүдэд эрүү үүсгэв12 сар 8. 11:14Э.Чулуунбаатар: Худалдаа эрхлэгчид чуулж тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцлээ12 сар 7. 17:43Н.Учрал: Худалдаа эрхлэгчдээ дэмжсэн цагт л өрхийн орлого, ажлын байр нэмэгдэнэ12 сар 7. 17:37Шүүхийн захиргааны байгууллага ирэх оны зорилтоо тодорхойллоо12 сар 7. 17:12УИХ-ын дарга М.Энхболд: Засгийн газар ажлаа шуурхай хийж, УИХ-ын үйл ажиллагааг таслалдуулахгүй явуулахыг шаардаж байна12 сар 7. 16:18АНУ хар тэнгис рүү хөлөг онгоцуудаа илгээхээр бэлтгэж байна12 сар 7. 9:42“Huawei”-н санхүүгийн захирлыг баривчилсантай холбогдуулан БНХАУ эсэргүүцлээ илэрхийлэв12 сар 7. 9:40Өмнөд Солонгосчуудын 60 гаруй хувь нь Ким Жөн Уны айлчлалыг дэмжиж байна12 сар 7. 9:39Д.Нарантуяа: Худалдаачдын нуруун дээр татвар маш хүнд хэцүү тусдаг12 сар 7. 9:17Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны тэргүүнээр Д.Нарантуяа сонгогдлоо12 сар 6. 17:28Сонсгол хамгаалах хэрэгслээ тогтмол зөв хэрэглэж хэвшье12 сар 6. 12:24Терроризмын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо буурчээ12 сар 6. 9:26

АНУ-д ажиллах эрхтэй визийг хэрхэн авах вэ?

/2-р сарын 12/  -  13 цаг 00 минут

АНУ-ын нутаг дэвсгэрт нэвтрэх, улмаар ногоон карттай болох боломжийг ажиллах эрхтэй визний тусламжтайгаар авч болно. Ажиллах эрхтэй виз нь олон төрөл байдаг. Тухайлбал, Н-1В, J-1, L1 болон мэргэжлийн хүмүүст зориулсан Н1В3, Н2А, Н2В, О, R гэсэн виз бий.

J-1 буюу Дадлагын виз
Энэ төрлийн визийг оюутан, багш, эмч, эрдэм шинжилгээний ажилтнуудад олгодог цагаачлалын бус виз юм. Өөрөөр хэлбэл, тэд АНУ-ыг солилцооны шугамаар зорьж, туршлага судлах боломжтой.

Н1В буюу Мэргэшсэн ажилтнуудад зориулсан виз
АНУ-ын компаниудад гадаад иргэдийг ажиллуулах сонирхол их байдаг. Ингэхдээ тэд гадаадын иргэдийг Н1В визний шугамаар урьдаг ажээ. Гэхдээ энэ визийг IT мэргэжилтнүүд болон шинжлэх ухааны салбарын төлөөлөгчдөд олгодог.

L1 буюу Мэргэжилтнүүдийн солилцоо
L1 визний тусламжтайгаар та АНУ-аас гадна өөр бусад улс оронд ч ажиллах боломжтой. Тус визийг менежерийн албан тушаалтай хүнд 7 хүртэлх жилийн хугацаатай, харин энгийн ажилтнуудад 5 хүртэлх жилийн хугацаатай олгодог юм байна.

Н1В3 буюу Мэргэжлийн загвар өмсөгч нарт зориулсан ажлын виз
Энэ визийг үндэсний болон олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн туршлагатай загвар өмсөгч нарт олгодог. Туршлагатай гэдгээ харуулахын тулд та олон улсын хэмжээний нэр хүндтэй сэтгүүлд өөрийгөө таниулсан байх шаардлагатай ажээ.

Н2А буюу Хөдөө аж ахуйн салбарт ажилладаг улирлын чанартай ажилчдад зориулсан виз
Хөдөө аж ахуйн салбарт ажилладаг , улирлын чанартай болон цаг хугацааны чанартай хөдөлмөр эрхэлдэг хүмүүс зориулагдсан виз. Нэг жилийн хугацаатай олгодог. Виз авах хүсэлтэй иргэд ажлын туршлага болон АНУ-аас ирсэн ажлын санал зэрэг бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай. Тэд ихэвчлэн Аризона, Нью-Мехико, Техас, Луизиана болон Миссисипид ажилладаг байна.

Н2В буюу Улирлын чанартай ажил эрхэлдэг хүмүүст зориулсан виз
Энэ төрлийн визийг мэргэжлийн болон мэргэжлийн бус хүмүүс авах боломжтой. Ихэвчлэн зочид буудал, ресторан, үйлчилгээний салбарт ажиллах сонирхолтой иргэдэд олгодог.

О буюу ер бусын чадвартай хүмүүст зориулсан виз
Тус визийг бизнес, шинжлэх ухаан, урлаг, боловсрол, спорт, кино урлагийн салбарт ажилладаг, ер бусын авьяас чадвартай хүмүүст олгодог. Шаардлага:
* Олон улсын шагнал авч байсан
* Өндөр нэр хүндтэй байх
* Мэргэжлийн салбартаа амжилт гаргасан байх

R буюу Шашны байгууллагын хүмүүст зориулсан виз
Шашны байгууллагын хүмүүст энэ визийг 5 хүртэлх жилээр олгодог. Визийг авахын тулд тухайн хүн шашны байгууллагад доод тал нь 2 жил ажилласан байх шаардлагатай ажээ. Эдгээр ажиллах эрхтэй виз дундаас хамгийн эрэлттэй виз нь H1B юм. Хэдийгээр тус виз нь цагаачлалын бус виз ч гэсэн ногоон карт авах боломжтой юм. Тус виз нь 3 жилийн хугацаатай, дээр нь 6 жилийн сунгах эрхтэй ажээ. Шаардлага нь:
* Дээд боловсролтой байх
* Гурав бас түүнээс дээш жилийн ажлын туршлагатай байх
* Дээд боловсролгүй тохиолдолд мэргэжлээрээ 12 жил ажилласан байх

Үүнээс гадна АНУ-ын ажил олгогч нар таныг Н1В визээр урих тохиолдолд тэд тухайн ажлын байранд АНУ-ын иргэн эсвэл ногоон карт эзэмшигч олдохгүй байна гэсэн нотлох баримтыг бүрдүүлэх ёстой байдаг. Мөн хуулийн дагуу ажил олгогч нь гадаад иргэнийг ажилд авсныхаа төлөө улсад тодорхой хэмжээний мөнгө төлөх ёстой. Н1В виз нь тодорхой квоттой. Үүний дагуу 65 мянган гадаад иргэн, АНУ-д магистрын зэрэг хамгаалсан 20 мянган иргэнд тус визийг олгох журамтай. Үүнээс гадна 65 мянган иргэний 6800 нь Сингапур, Чилийн иргэд заавал байх ёстой. Энэ нь 2 улсын хооронд байгуулсан худалдааны гэрээтэй холбоотой ажээ.

Н1В визийг хэрхэн авах вэ?
* Юуны түрүүнд та Америк ажил олгогч олох хэрэгтэй. Тэр хүн таны өмнөөс баримт бичгийг тань бүрдүүлж, танд ажлын байр бэлдэх учиртай.
* Ажил олгогч АНУ-ын хөдөлмөрийн яаманд таныг ажилд авах болсон шалтгааныг бичсэн баримт бичиг, өргөдлөө бүрдүүлж өгнө
* Хэрвээ та дээрх квотод багтаж чадвал, таны өргөдөл цагаачлалын албанд очиж, виз тань гарах боломжтой.

Ажил хаанаас олох вэ?
АНУ-д зөвхөн Н1В визээр явдаг IT инженерүүдээс гадна олон төрлийн мэргэжилтнүүд шаардлагатай байдаг. Хэрвээ таны мэргэжил АНУ-д нэн шаардлагатай, та дээрх шаардлагуудыг хангаж байгаа бол АНУ-ын хөдөлмөр эрхлэлтийн сайтаас сул оронт тоо хайх боломжтой.

MSDNjobs – IT мэргэжилтнүүдэд зориулсан сайт
Monster – төрөл бүрийн мэргэжилтэй ажилтнуудад зориулсан сайт
Careerbuilder – төрөл бүрийн мэргэжилтэй ажилтнуудад зориулсан сайт
Techfretch – Техникийн мэргэжилтнүүдэд зориулсан сайт
USAjobs.gov – АНУ-ын төрийн байгууллагын сул орон тооны сайт
Desiopt ба Myvisajobs – тус сайт нь Н1В визэнд зориулагдсан сайт
Idealist ба Naceweb – дадлагаар АНУ-ыг зорих гэж бус хүмүүст зориулсан сул орон тооны ажлын байрны сайт

Үүнээс гадна Н1В визийн эзэмшигчийн гэр бүлийн хүн Н4 гэсэн виз авдаг. Тэгвэл Н4 гэсэн визтэй хүн мөн адил АНУ-д хөдөлмөр эрхлэх эрхтэй болжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.