Шинэ мэдээ

Сайхан мэдээ: Сангийн дэд сайд Х.Булгантуяа "Дэлхийн шилдэг залуу манлайлагч"-аар шалгарлаа3 цаг 48 минутын өмнө“Барилгын салбарт ХАБЭА-н хууль дүрмээ баримтлан ажиллахад осол гарахгүй байх боломжтой”6 цаг 21 минутын өмнөМонголын эзэнт гүрний Алтан Ордны улсын 750 жилийн ойг татар, казахууд тэмдэглэнэ6 цаг 26 минутын өмнө“Монголын цуутай бизнесмэнүүд” ном хэвлэгдэн гарлаа7 цаг 30 минутын өмнөДуучин Н.Бямбадорж "Донжтой бүсгүй"8 цаг 4 минутын өмнөКабул хотын захад үйлдсэн халдлагын хариуцлагыг талибууд хүлээв8 цаг 27 минутын өмнө“Хүүхдийн Евровидение-2019” Польшид болно9 цаг 13 минутын өмнөНҮБ цагаачлалын тухай гэрээг баталжээ9 цаг 15 минутын өмнөХамгаалалтын малгай - Аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллацгаая12 сар 11. 16:46Лондонд Brexit-ийг дэмжигчид болон эсэргүүцэгчид жагсчээ12 сар 11. 10:31Черногорт олон мянган хүн жагсаал цуглаан хийжээ12 сар 11. 10:30Ким Жөн Ун энэ онд багтаан Сөүлд айлчлах магадлал тун бага байна12 сар 10. 11:58Э.Макрон даваа гарагийн орой мэдэгдэл хийнэ12 сар 10. 11:58Цагаан ордны тамгын газрын дарга оны сүүлчээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө12 сар 10. 10:06АШУҮИС түүхийн нэгэн шинэ хуудсаа нээлээ12 сар 10. 9:47Албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгөхийг Т.Мэйд уриалжээ12 сар 10. 9:34Төрийн нарийн бичгийн дарга маань үзгээ бэлэглэсэн юм шүү12 сар 10. 9:27Их Британийн телевизийн сувгууд “Brexit”-ийн асуудлаарх мэтгэлцээнийг дамжуулахаас татгалзав12 сар 8. 11:42Парист үйлдсэн халдлагын хэрэгт сэжиглэгдэж буй этгээдүүдэд эрүү үүсгэв12 сар 8. 11:14Э.Чулуунбаатар: Худалдаа эрхлэгчид чуулж тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцлээ12 сар 7. 17:43Н.Учрал: Худалдаа эрхлэгчдээ дэмжсэн цагт л өрхийн орлого, ажлын байр нэмэгдэнэ12 сар 7. 17:37Шүүхийн захиргааны байгууллага ирэх оны зорилтоо тодорхойллоо12 сар 7. 17:12УИХ-ын дарга М.Энхболд: Засгийн газар ажлаа шуурхай хийж, УИХ-ын үйл ажиллагааг таслалдуулахгүй явуулахыг шаардаж байна12 сар 7. 16:18АНУ хар тэнгис рүү хөлөг онгоцуудаа илгээхээр бэлтгэж байна12 сар 7. 9:42“Huawei”-н санхүүгийн захирлыг баривчилсантай холбогдуулан БНХАУ эсэргүүцлээ илэрхийлэв12 сар 7. 9:40Өмнөд Солонгосчуудын 60 гаруй хувь нь Ким Жөн Уны айлчлалыг дэмжиж байна12 сар 7. 9:39Д.Нарантуяа: Худалдаачдын нуруун дээр татвар маш хүнд хэцүү тусдаг12 сар 7. 9:17Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны тэргүүнээр Д.Нарантуяа сонгогдлоо12 сар 6. 17:28Сонсгол хамгаалах хэрэгслээ тогтмол зөв хэрэглэж хэвшье12 сар 6. 12:24Терроризмын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо буурчээ12 сар 6. 9:26

40 хэмийн хүйтэнд нарийн ногоо ургуулж байгаа үндэсний үйлдвэрлэгчдийн хүлэмжээр зочлов

/2-р сарын 8/  -  17 цаг 28 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Төгс ургац” ХХК-ийн өвлийн хүлэмжийн үйл ажиллагаатай танилцлаа. Голланд загварын бүрэн автомат хүлэмжийг 2014 оноос барьж эхлэн 2016 онд ашиглалтад оруулсан байна. Ингэснээр жилийн дөрвөн улиралд, -40 хэмийн хүйтэнд өргөст хэмх, улаан лооль болон бусад нарийн ногоо тариалах боломжтой болжээ. Одоогоор тус үйлдвэр зөвхөн өргөст хэмх ургуулж, дотоодын зах зээлд өдөрт 300 кг-аас 1,5 тонн өргөст хэмх нийлүүлж байна. Өвлийн хүлэмж нь 10080 метр квадрат талбайтай халаалт, усалгааны систем, агаарын чийгшлийн тохируулга зэрэг орчин үеийн хүлэмжийн шаардлагыг бүрэн хангасан байна.

Төрийн тэргүүн “Төгс ургац” ХХК-ийн өвлийн хүлэмжийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ хүнсний аюулгүй байдлын талаар баримталж буй бодлого болон өвлийн хүлэмж олноор бий болгох, Улаанбаатар хотын иргэдийн ногооны хэрэгцээг эхний ээлжинд хангахад дэмжлэг үзүүлэх талаар ярив.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Өнөөдөр би энэ хүлэмжийг үзэх гэж зорьж ирлээ. Улаанбаатар хотоос 40 километрийн зайд “Төгс ургац” нэртэй өвлийн хүлэмж байгуулагдсан байна. Өдөрт нэг тонн ургац хураадаг юм байна. Хөрснөөс ургуулдаггүй, Монгол компанийн үйлдвэрлэсэн хөрсөн дээр тарьж байна. Улаанбаатар хотын өргөст хэмхийн өдрийн хэрэгцээ таван тонн байдаг. Цаана нь импортын дөрвөн тонн өргөст хэмхийн хэрэгцээ байгаа биз. Тэгэхээр бодлогоор хүнсний салбараа дэмжих юм бол хэрэгцээгээ дотооддоо хангаад байж болно. Түүнээс гадна хүнсний аюулгүй байдлаа сахин хамгаалж, ажлын байр бий болгож чадна. Өнөөдөр бид их хэмжээний хүнсний ногоог валютаар авч, хэр зэрэг чанартай хүнс хэрэглэж байгаагаа мэдэхгүй байна. Тиймээс энэ салбарыг аль ч Засгийн газар нь дэмжээд ажиллах ёстой. Би Төрийн тэргүүн болоод хамгийн түрүүнд Хүнсний аюулгүй байдлын асуудлаар үндэсний чуулган хуралдуулж байсан. Энэ төрлийн үйл ажиллагааг дэмжиж ажиллаасай гэх үүднээс зорьж ирсэн юм шүү” гэв. 

Жилийн дөрвөн улиралд ажилладаг хүлэмж барих, хүнсний ногооны хэрэгцээгээ дотоодын бүтээгдэхүүнээр бүрэн хангах ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллах байхдаа санаачлан эхлүүлж, Улаанбаатар хотын хүн амыг шинэ ногоогоор хангах зорилго тавьж байсан юм.

Мөн Төрийн тэргүүн 2017 оны есдүгээр сард Хүнсний аюулгүй байдлын чуулган зохион байгуулж, энэ үеэрээ “Хүлэмжийн аж ахуйг Засгийн газраас шөнийн цахилгааны тариф, халаалтын хөнгөлөлтөд хамруулж, бодитойгоор дэмжвэл найрлага нь тодорхойгүй, химийн бордоогоор бордсон ногоо импортлохыг хязгаарлах шийдэл болно. Монгол Улс дөрвөн улиралтай, өвөл ямар нэг байдлаар газар тариалан эрхлэхэд хэцүү учраас хүлэмжийн аж ахуй хэрэгтэй. Хүйтний улиралд хүлэмжийн аж ахуйн дулаан, эрчим хүчний асуудлыг бас тодорхой хэмжээгээр шийдэх ёстой. Ингэсэн тохиолдолд бид хүнсээ дотооддоо 100 хувь хангаад зогсохгүй, экспортод гаргах боломжтой” гэж байв.

Эх сурвалж: PRESIDENT.MN



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.106.165Зочин   • 2 сарын 10. 19 цаг 10 минут

Юм хийсэн нь сайхан байна. Бондын мөнгөнөөс хусчихаагүй байгаа. 1000 жижиг үйлдвэрлэгчдийн зах зээлийг булааж монополчилж байгаа юм биш байгаа.

65.49.68.158Зочин   • 2 сарын 10. 10 цаг 58 минут

saihan, sain b.n

202.72.245.198 Иргэн   • 2 сарын 9. 13 цаг 13 минут

САйхан мэдээ байна, Баяр хүргэе

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.