Шинэ мэдээ

Сайхан мэдээ: Сангийн дэд сайд Х.Булгантуяа "Дэлхийн шилдэг залуу манлайлагч"-аар шалгарлаа3 цаг 40 минутын өмнө“Барилгын салбарт ХАБЭА-н хууль дүрмээ баримтлан ажиллахад осол гарахгүй байх боломжтой”6 цаг 13 минутын өмнөМонголын эзэнт гүрний Алтан Ордны улсын 750 жилийн ойг татар, казахууд тэмдэглэнэ6 цаг 18 минутын өмнө“Монголын цуутай бизнесмэнүүд” ном хэвлэгдэн гарлаа7 цаг 22 минутын өмнөДуучин Н.Бямбадорж "Донжтой бүсгүй"7 цаг 56 минутын өмнөКабул хотын захад үйлдсэн халдлагын хариуцлагыг талибууд хүлээв8 цаг 19 минутын өмнө“Хүүхдийн Евровидение-2019” Польшид болно9 цаг 5 минутын өмнөНҮБ цагаачлалын тухай гэрээг баталжээ9 цаг 7 минутын өмнөХамгаалалтын малгай - Аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллацгаая12 сар 11. 16:46Лондонд Brexit-ийг дэмжигчид болон эсэргүүцэгчид жагсчээ12 сар 11. 10:31Черногорт олон мянган хүн жагсаал цуглаан хийжээ12 сар 11. 10:30Ким Жөн Ун энэ онд багтаан Сөүлд айлчлах магадлал тун бага байна12 сар 10. 11:58Э.Макрон даваа гарагийн орой мэдэгдэл хийнэ12 сар 10. 11:58Цагаан ордны тамгын газрын дарга оны сүүлчээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө12 сар 10. 10:06АШУҮИС түүхийн нэгэн шинэ хуудсаа нээлээ12 сар 10. 9:47Албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгөхийг Т.Мэйд уриалжээ12 сар 10. 9:34Төрийн нарийн бичгийн дарга маань үзгээ бэлэглэсэн юм шүү12 сар 10. 9:27Их Британийн телевизийн сувгууд “Brexit”-ийн асуудлаарх мэтгэлцээнийг дамжуулахаас татгалзав12 сар 8. 11:42Парист үйлдсэн халдлагын хэрэгт сэжиглэгдэж буй этгээдүүдэд эрүү үүсгэв12 сар 8. 11:14Э.Чулуунбаатар: Худалдаа эрхлэгчид чуулж тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцлээ12 сар 7. 17:43Н.Учрал: Худалдаа эрхлэгчдээ дэмжсэн цагт л өрхийн орлого, ажлын байр нэмэгдэнэ12 сар 7. 17:37Шүүхийн захиргааны байгууллага ирэх оны зорилтоо тодорхойллоо12 сар 7. 17:12УИХ-ын дарга М.Энхболд: Засгийн газар ажлаа шуурхай хийж, УИХ-ын үйл ажиллагааг таслалдуулахгүй явуулахыг шаардаж байна12 сар 7. 16:18АНУ хар тэнгис рүү хөлөг онгоцуудаа илгээхээр бэлтгэж байна12 сар 7. 9:42“Huawei”-н санхүүгийн захирлыг баривчилсантай холбогдуулан БНХАУ эсэргүүцлээ илэрхийлэв12 сар 7. 9:40Өмнөд Солонгосчуудын 60 гаруй хувь нь Ким Жөн Уны айлчлалыг дэмжиж байна12 сар 7. 9:39Д.Нарантуяа: Худалдаачдын нуруун дээр татвар маш хүнд хэцүү тусдаг12 сар 7. 9:17Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны тэргүүнээр Д.Нарантуяа сонгогдлоо12 сар 6. 17:28Сонсгол хамгаалах хэрэгслээ тогтмол зөв хэрэглэж хэвшье12 сар 6. 12:24Терроризмын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо буурчээ12 сар 6. 9:26

Элчин сайд Б.Дэлгэрмаа Оросын ардын аж ахуй, төрийн албаны академид зочлов

/2-р сарын 8/  -  17 цаг 12 минут

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын ардын аж ахуй, төрийн албаны академид энэ сарын 6-нд айлчлахад тус академийн дэд захирал А.М.Марголин, Төрийн захиргааны сургуулийн дэд захирал А.М.Колесников, Гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагааны газрын дарга А.В.Прохвостова нар хүлээн авч уулзав. Энэ уулзалтанд тус ЭСЯ-ны 1 нарийн бичгийн дарга А.Амарсайхан, 2 нарийн бичгийн дарга А.Тамир, 3 нарийн бичгийн дарга Ж.Батсайхан нар оролцов.

Уулзалтын үеэр тус академийн дэд захирал А.М.Марголин “Манай академи нь төрийн удирдлагын багийг чадваржуулах чиглэлээр сургалт явуулж байна. Сүүлийн 3 жил Сингапур, Малайз улстай энэ чиглэлээр хамтран ажиллаж байгаа. Оросын төрийн удирдлагын системийг судлах, удирдлагын багийг чадавхжуулах бидний туршлага монголд хэрэгтэй байж болох юм. Тус академи нь Монголын Төрийн удирдлагын академитай хамтран ажиллах санамж бичиг 2015 онд байгуулсан. Одоо бид энэ харилцаа холбоогоо сэргээж идэвхжүүлэх хэрэгтэй байгаа. Бид төрийн албан хаагчдад зориулсан богино хугацаат сургалтуудыг зохион байгуулах болно“ гэж онцлон тэмдэглэв.

Оросын ардын аж ахуй, төрийн албаны академи нь хүмүүнлэгийн болон нийгэм-эдийн засгийн чиглэлээр 57 салбар сургуультай бөгөөд 160 000 оюутан суралцаж байгаагаас 1000 гаруй нь гадаадын оюутан, Москва хот дахь төв академид 10, тус академийн салбар сургуулиудад 40 гаруй монгол оюутан суралцаж байна.

Элчин сайд Б.Дэлгэрмаа Оросын Нийгмийн ухааны академид 68 жилийн өмнөөс Монголчууд суралцаж ирсэн баялаг түүхийг дурьдаад тус сургуулийн төгсөгчдөөс хорьдугаар зууны Монголын нийгмийн амьдралд тод мөрөө үлдээсэн шинэ үеийн боловсон хүчин, төр, нийгмийн зүтгэлтэн олон арван хүн төрөн гарсны дотор Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин тус академид суралцаж, эрдмийн зэрэг хамгаалсныг цохон тэмдэглэв.

Энэхүү уулзалт нь Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын ээлжит XXI хуралдааны үеэр Монголын хэсгийн ахлагч, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин албан айлчлалын хүрээнд төгссөн сургуульдаа зочлохын өмнө зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.