Шинэ мэдээ

Өөр албан тушаалд шилжин томилогдож буй Р.Чингисийг чөлөөлөх талаар зөвшилцөв10 сар 27. 16:08Мэдэгдэл10 сар 27. 15:52Шүрэн цох нь ургамлын шимэгч, хооллогч бичил шавьжуудаар хооллодог10 сар 27. 14:51ЭТТ-ын захирал Б.Ганхуяг та мэдэн будилав уу, үнэхээр юу ч мэдэхгүй хүн үү10 сар 26. 13:13Антигонаг дахин амилууллаа10 сар 25. 19:56"Tourism Forum Mongolia-2021" арга хэмжээ маргааш болно10 сар 25. 15:23Нийслэлийн шилдэг дүүргээр сонгинохайрхан дүүрэг шалгарлаа10 сар 22. 17:37Б.БАТБАЯР: Нүүр ам судлалын сургуулиас санаачлан Монголд анх удаа 12,000 орчим хүнийг хамрах “ЭРҮҮЛ ШҮД - ЭРҮҮЛ МОНГОЛ” судалгааг хийж байна10 сар 18. 12:35Х.Булгантуяа: 1 сая долларын хөрөнгө оруулсан ч байнгын амьдрах эрх үүсдэггүй10 сар 14. 17:18УИХ-ын гишүүн Г.Ганболд: Хэт өндөр өртөгтэй үр дүнгүй зээлүүдэд анхаарах хэрэгтэй байна10 сар 14. 13:17Монголд анх удаа Барилгын салбарт Койн задрах гэж байна10 сар 12. 14:13Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10 сар 12. 10:41Н.Баатаржан: УГТЭ нь тархины судсан дотуурх МЭС ЗАСЛЫГ өндөр хөгжилтэй орны ЖИШГЭЭР хийдэг10 сар 11. 14:44“Сэлбэ” дулааны станцыг ашиглалтад орууллаа10 сар 8. 16:40Шинэ сэргэлтэд зориг, манлайлал хэрэгтэй10 сар 8. 16:31“Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Т.Мөнхбаярыг АТГ-ынхан хэзээ шалгах вэ10 сар 8. 14:44"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж мод тарилаа10 сар 8. 11:19Сайжруулсан шахмал түлшийг 412 цэгээр борлуулж эхэллээ10 сар 7. 12:05Шатахууны нөөц дуусч, хомсдол үүсэх болсны цаана импортлогчид, улстөрчдийн "хувийн ашиг сонирхол" байсан уу?10 сар 7. 10:50Л.Халтар сайдын толгойлдог “Тээвэр зуучийн мафи” буюу замын салбар дахь "ургийн мод" !!!10 сар 7. 10:39Шуурхай мэдээ: ХУУРАМЧ МЭДЭГДЭЛД ИТГЭЖ ШАТАХУУН ИХЭЭР НӨӨЦЛӨХ ШААРДЛАГАГҮЙ10 сар 6. 10:22Ж.Сандагсүрэн: Индексийн урамшуулал олгох ажлыг өргөжүүлж илүү олон багшийг урамшуулахаар шийдвэрлэлээ10 сар 5. 15:45Ерөнхийлөгчийн “Их амь бат оршоох” санаачилгын тухайд10 сар 4. 20:26Төсвийн гүйцэтгэлд цар тахлын нөлөөлөл их байгааг онцлов10 сар 4. 14:49СУРГАЛТ: Томуу, томуу төст өвчний үүсгэгч идэвхжиж, Ковид-19 халдвартай хавсарсан байдалтай явагдах эрсдэлтэй байна10 сар 4. 13:34Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийг нэмэгдүүлнэ10 сар 4. 11:511200 амь цаг бусаар одлоо… Өөрийн чаддаг, мэддэг салбартаа оч Б.Болор-Эрдэнэ ээ!!!10 сар 4. 10:58Түүхий нүүрсний хэрэглээг сэргэвэл Улаанбаатар утаандаа дахиад хордоно10 сар 4. 10:52“Шилэн” Цогоо хуудуутай төсвийг илчиллээ10 сар 1. 16:31Мэндчилгээ10 сар 1. 11:52

Б.Оюунсүрэн: Дараагийн П.Орхоныг төрүүлэхийн төлөө ажиллана

/2-р сарын 6/  -  16 цаг 47 минут

Дэлхийн аваргын мөнгөн медальт ОУХМ Б.Оюунсүрэнг гэмтлээ эмчлүүлэхээр Солонгос улсыг зорихын өмнөхөн түүнтэй уулзаж ярилцлаа.

-Олон улсын тэмцээнүүдэд багагүй амжилт гаргаж байхдаа та мөрөө гэмтээсэн байдаг. Өнгөрсөн 5-6 жилийн хугацаанд эмчлүүлж, оношлуулаагүй хэрэг үү?

-Миний барилдаж эхлэснээс хойшхи хамгийн оргил үе 2011 онд тохиосон. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж ирээд Mongolia open тэмцээний бэлтгэл дээр Оросын бөхтэй барилдах үедээ мөрөө бэртээсэн. Хоёр ч тэмцээнд бэртэлтэй барилдсан. Тэр жилийнхээ улсын аваргын тэмцээнд  барилдаж байгаад мөрөө мулталж,  шарандаа дахин барилдаж хоёр ч удаа мөрөө мулталснаас хойш бөхийн спортоо орхиж дасгалжуулагчийн албанд шилжсэн.  Мөр мултрах бол тамирчдад тохиолддог л зүйл учраас эхлээд тоогоогүй. Тухайн үед хүмүүстэй уулзаж хагалгаа хийлгэх ёстойг мэдэж байсан ч зүг чигээ олоогүй юм шиг байгаа юм. Дасгалжуулагч байхдаа ч гэсэн мөрөө дахин дахин мултлаад өвчнөө хүндрүүлсэн. Энэ үеэ эргээд бодохоор өнгөрсөн үедээ очоод өөрийгөө өшиглөмөөр, цохиод авмаар санагддаг. Бэртлээ бага дээр нь эмчлүүлэхгүй юу хийсэн юм бол гэж харамсдаг.

Мөрөө мултлаад оруулахдаа үенээс нь салгаж байгаад оруулах ёстой байтал хүчээр жийж оруулсан нь буруу гэдгийг онош тавьсан эмч хэлсэн. Яс нь элэгдэж тал болоод үрэвсэл үүсэх шалтгаан болсон юм байна лээ. Өөрөөр хэлбэл, Солонгосын эмнэлгээс мөрний үеэ олон удаа буруу оруулснаас болж яс нь элэгдэж тал болж үрэвсээд тэр нь даамжрах юм бол цус, яс нь бохирдоод амь насанд аюул учрах эрсдэлтэй гэсэн. Одоо бол мөрөө чангалахгүйгээр оймсоо өмсөх, шүдээ угаах, араасаа юм авах гэхэд ч мөр мултарчихдаг болсон. Мултрах болгондоо өвдөлт ихэссэн учраас Солонгос явж эмнэлэгт үзүүлсэн. Чөлөөт бөхийн спортоор хичээллэж дахиад барилдахгүй юм гэхэд ядаж эрүүл салах юмсан гэж бодсон.

– Хангарьд клубт харьяалагддаг бил үү?

-2006 оны намраас Сүхбаатар багшийн гар дээр чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Дараа жилийн хавраас нь анхны медалиа зүүж 2010 оноос Хангарьд спорт клубт харьяалагдаж эхэлсэн. Тэр үеэс олон улсын тэмцээн уралдаанд оролцож хоёр жилийн хугацаанд тив, дэлхийн аварга гээд оролцсон тэмцээн бүрээсээ медаль авсан. Хэдий хоёрхон жилийн хугацаа ч гэсэн чамлахааргүй амжилт гаргасан байдаг. Яг бөхийн спортыг  ойлгож,  өөрийнхөө хүчийг мэдэрч эхлэхдээ бэртсэн нь харамсалтай. Тэгээд тэмцээнд явахааргүй болчихоод дараагийнхаа залуу тамирчдад зайгаа тавьж өгье гээд л 2012 онд клубээсээ гарсан. Тамирчин хүний л амьдрал юм даа гэж боддог.

-Хангарьд клубт барилдаж байхдаа хамгийн оргил амжилтуудаа гаргаж байсан юм байна. Тухайн үед олон улсын тэмцээнд оролцоод ирэхэд болон хүнд хагалгаанд орохоор болоход хэрхэн дэмжсэн бэ?

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль аваад ирэхэд Хангарьд клубээс 20 сая төгрөгийн урамшуулал өгч байсан. Тэр үед өвдөгний чагтан холбоос тасарсан байхад Эрдэнэт үйлдвэрийн эдийн засаг хариуцсан Жаргалсайхан захирал хагалгаанд оруулж өгч байсан. Маш их баярлаж явдаг.  Төд удалгүй мөр бэртээд тамирчныхаа карьерыг дуусгасан даа. Барилдаж байсан үеэ бодох гоё. Тамирчин хүнээс ачаалал, хүч хөдөлмөр сэтгэлзүй шаарддаг. Харин дасгалжуулагч бүх тамирчныг хариуцдаг учраас маш өндөр сэтгэлзүй шаарддагийг ойлгож байна даа.

-Тухайн үед гавьяат тамирчин болох гэж байгаа гэсэн мэдээлэл гарч байсан гэсэн. Ерөнхийлөгчийн тамгын газраас дуудсан гэдэг бил үү?

-Гавьяат тамирчин болох болзлоо хангачихсан байсан. Тодорхойлолт хүрсэн эсэхийг мэдэхгүй. Тухайн үед төрийн дээд шагнал Алтангадас одонгоор шагнуулсан. Буян заяа нь хазайгаагүй бол гавьяат цолоо авах байх аа.

-Бөхийн спортынхон таныг маш их дэмжиж байна. Шилдэг 16 бөхийн барилдааныг зохион байгууллаа?

-Хагалгааны хариугаа сонсоод шоконд орсон. Олон хүнд хандаж үзсэн ч тоогоогүй. Тэр болгонд, жижигхэн зүйлд мөр мултраад хэчнээн олон удаа уйлсныг минь хүмүүс мэдэхгүй. Хүмүүсийг гуйхын оронд  хагалгааны зардлаа өөрөө ольё. Нэг мөсөн хагалгаандаа орчихоод ирье гээд Солонгос явж ажил хийсэн. Гэвч хагалгааны онош илүү ноцтой гарч яаралтай хагалгаанд орох шаардлагатай болсноор ах дүү, хамт олондоо хандсан даа. Солонгосоос ирээд дотны найз О.Насанбурмаадаа хэлж үндэсний бөхийн барилдаан зохион байгуулах санаагаа Х.Цагаанбаатар ахаас тусламж хүсэхэд маш гоё хүлээж авсан. Ингэж л нэгдсэн. Мөн олон хүн сэтгэлийн дэм, хандив өгсөн. Намайг тусалж дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа.

-Хагалгаандаа орж ирчихээд барилдах уу?

-Дэвжээнээсээ буухгүй. Гэхдээ барилдахгүй. Дасгалжуулагчаа хийнэ. Нас залуу байгаа учраас өөрийнхөө хийж чадаагүйг, авч чадаагүй медалиудыг шавь нараараа  авахуулахыг зорино. Олон зорилго тавьсан. Дараагийн О.Насанбурмаа, П.Орхон, С.Батцэцэгийг төрүүлэхийн төлөө ажиллана даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.