Шинэ мэдээ

Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрүүл мэнд3 сар 30. 8:46Халдвар авсан Канадын Ерөнхий сайдын гэргий эмчлэгджээ3 сар 29. 11:23Ухань хотын метроны үйл ажиллагааг сэргээж эхэллээ3 сар 29. 11:20Токиод интоорын модны цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хэсэгчлэн хаажээ3 сар 28. 11:18Хубэй мужид ажилласан эмнэлгийн 21 мянга гаруй ажилтан гэртээ харьжээ3 сар 26. 9:58Токиогийн хөрөнгийн биржийн гол индексүүд өсчээ3 сар 26. 9:49Ванкуверт онцгой байдлын дэглэмийг зөрчвөл 34500 ам.доллароор торгоно3 сар 26. 9:36Илон Маск Калифорни муж улсад мянга гаруй амьсгалын аппарат хандивлажээ3 сар 25. 9:44БНХАУ тандалт судалгааны хиймэл дагуулууд амжилттай хөөргөжээ3 сар 25. 9:40Монгол Ардын Нам сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүллээ3 сар 24. 15:43Давхар замаар түгжрэлээ шийдсэн олон орноос хамгийн шилдэг нь Япон3 сар 24. 15:32Афганистаны Засгийн газар талибуудтай онлайнаар хэлэлцээ хийжээ3 сар 24. 9:35АНУ-ын зарим муж улс хоригдлуудаа суллана3 сар 24. 9:23АНУ-д галт зэвсэг худалдан авах нь ихэсчээ3 сар 23. 14:23Иран БНХАУ-аас илгээсэн тусламжийг хүлээн авчээ3 сар 23. 14:22Европоос ирсэн хүмүүсээс шинжилгээ авч тусгаарлана3 сар 21. 11:35БНАСАУ Япон тэнгис рүү хоёр пуужин харважээ3 сар 21. 11:20Ноён Бондгор Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиан тариад амжжээ3 сар 20. 13:20Лондоны метроны буудлуудын 40 нь хаагдана3 сар 20. 9:54БНСУ жижиг бизнес эрхлэгчдэд хөрөнгө мөнгөний тусламж үзүүлнэ3 сар 20. 9:36ОХУ-ын 80 бүс нутагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ3 сар 20. 9:35Европт эм бэлдмэл нийлүүлэх журмыг хялбаршуулна3 сар 19. 14:07Трамп коронавирусний тархалтын үед тусламж үзүүлэх хуулийн төсөлд гарын үсэг зуржээ3 сар 19. 14:02Японы автомашин үйлдвэрлэгчид Европ дахь үйлдвэрлэлээ түр зогсоожээ3 сар 19. 13:35Улсын начин А.Давааням Хөвсгөл нутгийн ахан дүүстээ сэтгэлийн хандив өргөлөө3 сар 18. 10:25Венесуэлийн бүх мужид хөл хорио тогтооно3 сар 18. 9:45Японы Засгийн газар Иранд тусламж үзүүлнэ3 сар 18. 9:44"Коронавирусийн ямар төрөл орж ирснийг тогтоох шаардлагатай"3 сар 17. 19:33С.Бат-Эрдэнэ: Тэтгэлгээр гадаадад боловсрол эзэмшигчид зээлээ төлөөгүй байгаа нь ичгэвтэр зүйл3 сар 17. 14:56М.Энхболдын хүн гэгддэг Р.Мэргэн АТГ-д шалгагдаж байна3 сар 17. 13:05

“Петровис” үндэсний баатар уу, үнийн өсөлтийн баатар уу

/2-р сарын 1/  -  9 цаг 56 минут

Шатахууны үнийн өсөлтийн шуурга Засгийн газар буулт хийж онцгой албан татварыг цуцалснаар түр намдаж байтал “ардын аман зохиол” хэлбэрээр дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ тун удахгүй дахин өсөх гэж байна хэмээн тарааж эхэлжээ. Хэдийгээр албан ёсны тоо баримтыг зориуд мэдээлэл хийж тараахгүй байгаа ч хэрэглэгчдийн сэтгэлзүйг урьдчилан бэлдэх мэт ингэж цуурах нь хэнд хэрэгтэй вэ.

Магадгүй нөөц нь дуусч шинээр татан авч буй нефть импортлогч компаниуд ийм аргаар дахин үгсэн хуйвалдаж хэдийгээр онцгой албан татварыг цуцалсан ч гэсэн бид үнээ нэмэхээс аргагүй гэсэн байдлаар танадалт хийж байгаа нь энэ болов уу. Дээрх танадалтыг хамгийн идэвхтэй тарааж байгаа нь хамгийн олон ШТС-тай “Петровис” байх магадлалтай юм. Яагаад гэвэл тэд шатахуун сурагласан, хомсдсон өнгөрсөн хэдэн өдөрт үндэсний баатар болохуйц гавьяа байгуулсан гэж өөрсдөө үзэж буй ч хэрэглэгчид тэднийг үнээ нэмсэнд нь, мөн онцгой албан татварыг цуцалсны дараа нэгэнт нэмэгдсэн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ буурахгүйд буруутгасан хэвээр байна.

ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус орнууд олборлолтоо танах тохиролцоогоо үргэлжлүүлэн үнэ өсөхөд нөлөөлдгийн адилаар манай шатахуун импортлогч “акулууд” хэдийгээр 80 орчим өрсөлдөгч байгууллагатай гэх боловч цагаа тулахаар ялангуяа шатахууны үнээ өсгөхдөө гайхалтай эвлэлдэн нэгдэж үгсэн хуйвалддаг. Тиймээс ч өнгөрсөн хавар “2018 онд нэг баррель нефтийн үнэ 60 ам.долларт хүрнэ” гэх мэдээг бараг л баяртайгаар хүлээн авч саяын хэд хоногийн үнийн шуургад бэлдсэн гэдэг нь үнэний ортой болов уу.

Газрын тосны эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрт бус байдал, хэрэглээний хэт өсөлт, ОПЕК-ийн зарим улсын эдийн засаг болон нийгмийн тогтвортой бус байдал, хөгжиж буй орнууд дахь үйлдвэржилтийн хурдац зэргээс үүдэн дэлхийн үл сэргээгдэх эрчим хүчний хэрэгцээ жил ирэх тутам нэмэгдсээр байна. Олон Улсын Эрчим Хүчний Агентлагийн мэдээлж байгаагаар манай дэлхий 2008 онд хоногт 84.7 сая баррель газрын тос хэрэглэж байжээ. Хэрэв энэ хэмжээгээр хэрэглээ нэмэгдэх аваас 2030 он гэхэд дэлхийн газрын тосны нэг өдрийн эрэлт 105 сая баррельд хүрэх тооцоо байна. Газрын тосны эрэлт, нийлүүлэлтийн харьцааны алдагдал, олон улсын газрын тосны зах зээлийн тогтвортой бус байдлаас болж үүссэн нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлт Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хязгаарлалтын шинжтэй нөлөөллийг үзүүлэх боллоо. Монгол Улсын эдийн засгийн өсөлттэй зэрэгцэн газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ сүүлийн 20 жилд огцом өслөө. Үүнтэй зэрэгцэн улстөрд хүртэл шатахууны үнэ онцгой хамааралтай болж заримдаа улс төрийг удирдаж, хааяадаа золиос нь болж яваа дүр зураг харагдаж байна.

Өнгөрсөн арваад хоногийн байдлаас харахад шатахуун импортлогчид нь Засгийн газартаа амжилттай “бойкот” хийж онцгой албан татварыг цуцлуулсан хэдий ч хэсэгхэн хугацааны дараа, магадгүй нэг сар орчмын хугацаанд дахин “Дэлхий дээр үнэ өслөө. Өөр арга байхгүй, үнээ нэмнэ. Эсвэл хаалгаа барина” гэх бэлтгэлээ хангаж эхлээд байгаа нь ажиглагдаж байна. Ийм кампанит ажлын оройд “Петровис” үргэлж байдаг. “Сумаа тавиад нумаа нууна” гэгчээр шатахууны нөөцөө барсан үед нь Монголыг аврагч болж үлэмж алдагдал хүлээснээ зарласаар “Петровис” тэргүүтэй толгой компаниуд нэг л өдөр үнээ нэмж мэдэхээр байна. Тиймээс даварсан “Петровис”-ын эрхийг цуцлах уу, үндэсний баатар мэт өргөмжилсөөр хууль дүрэм журмуудаа цуцлан найр тавьж залгиулсаар байх уу. Хэрэв үндэсний баатар мөн болбаас өдөр бүр асар их алдагдал хүлээн шатахуунаар хангасан буянт “Петровис”-ын менежерүүд хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулсаар нөөцөө барж байгаа бололтой юм. Гэвч иргэд алинд нь итгэх бол. Яагаад олон нийтээрээ “Петровисоос татгалзая”, “Та нар татгалзана гэчихээд яагаад үйлчлүүлээд байгаа юм бэ” гэхчлэн сошиалаар хөдөлгөөн өрнүүлтлээ туйлшрах болов. Ямартай ч дараагийн удаад дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ ханш өслөө гэхэд Засгийн газар ямар арга хэмжээ авахаа эртнээс төлөвлөж байсан нь дээр болов уу.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.