Шинэ мэдээ

Хятадад хөрсний гулгалтын улмаас 17 хүн сураггүй болжээ8 сар 17. 11:06Индонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ8 сар 17. 11:00Конгод “Эбола” вирусний улмаас олон хүүхэд өнчирчээ8 сар 16. 12:17БНСУ-тай найрамдлын хэлэлцээ хийхээс татгалзжээ8 сар 16. 12:15Цагдаагийн олимпод чөлөөтийн тамирчид бахдам амжилт гаргалаа8 сар 16. 10:10“Кроса” шуурга БНСУ-ын зүүн нутагт дэгдэж болзошгүй8 сар 16. 9:12БНХАУ-ын эдийн засгийн өсөлт тогтвортой байна8 сар 16. 9:10Азид шинэ пуужин байрлуулах асуудлыг хэлэлцэж байна8 сар 15. 9:59“Boeing”-ийн нисэх онгоцны нийлүүлэлт 38 хувиар буурчээ8 сар 15. 9:37Мексикийн хилээр олон тооны зэвсэг хууль бусаар давуулжээ8 сар 14. 15:04Шинэ Зеландад 10 мянга гаруй галт зэвсгийг худалдан авчээ8 сар 14. 11:27БНХАУ-ын цахилгаан хөдөлгүүрт автомашины борлуулалт буурчээ8 сар 14. 9:50Сингапур эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалаа бууруулжээ8 сар 14. 9:47Хадны завсар дөрөв хоног гацсан эрийг аварчээ8 сар 13. 12:34Петр Порошенко татвараас зайлсхийсэн хэргээр байцаалт өгөхөөр очжээ8 сар 13. 12:17М.Сингх Монгол, Мьянмар, Лаост айлчилна8 сар 12. 12:42М.Энхболд 60 тэрбумын схемийг хэрэгжүүлэхийг зөвшөөрөөгүй болохыг тогтоожээ8 сар 12. 11:59Сумын залуус сайн үйлсийн аянд нэгджээ8 сар 12. 10:37Bloomberg: ОХУ алт валютын нөөцөөр Саудын Арабыг гүйцэж түрүүлнэ8 сар 12. 10:28Ким Жөн Унаас захидал хүлээн авснаа мэдэгджээ8 сар 12. 9:20Гадаадын эрдэмтдэд Их Британийн виз олгох журмыг хялбаршуулна8 сар 10. 11:06БНАСАУ-ын парламент энэ сард хуралдана8 сар 10. 10:58БНХАУ болон Япон стратегийн яриа хэлэлцээ хийнэ8 сар 9. 12:42Хусит босогчдын дайралтыг няцаажээ8 сар 9. 12:39Украин болон Туркийн Ерөнхийлөгч нар хэлэлцээ хийжээ8 сар 8. 14:07“Эрдэнэс-Тавантолгой” ХК ажилчдынхаа ур чадварыг дээшлүүллээ8 сар 8. 10:30Папуа Шинэ Гвиней өрийг нь дахин санхүүжүүлэхийг Хятадаас хүсжээ8 сар 8. 9:49Хоригийг зөрчсөний улмаас 1.7 сая ам.доллар төлөх болжээ8 сар 8. 9:40Кабулд болсон дэлбэрэлтийн хариуцлагыг "Талибан" хөдөлгөөн хүлээв8 сар 8. 9:33Ким Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ8 сар 7. 14:34

Ангарскийн үйлдвэрийн 49 хувийг эзэмших үү, “Анандбазарынхаа” үйлдвэрийг хүлээх үү

/1-р сарын 31/  -  9 цаг 16 минут

Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа хамгийн эхэлж хилийн дээс алхсан нь 2017 оны есдүгээр сарын 6-7-нд Владисвостокт болсон “Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон явдал байв. Чуулга уулзалтын мэдээг “товчхон бөгөөд тодорхойхон” мэдээлж байсан ч “халаасны” ганц хоёр үйл явдлын талаар чимээгүй өнгөрсөн нь эдүгээ “өндөлзөж” буй. Тэдгээрийн нэг нь Оросын талаас нэгэн сонирхолтой саналыг тавьсан тухай юм. Тодруулбал, “Танай улс Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрийн 49 хувийг авах уу” гэсэн саналыг манай талд тавьжээ. Ерөнхийлөгч тухайн үед уг саналыг таатайяа хүлээн авч манай улсын нефть импортлогч компанид албан бичгээ хүргүүлээрэй” гээд нэг компанийн нэрийг хэлсэн байдаг. Тэрбээр нутагтаа ирээд тус компанийн төлөөлөлтэй уулзаж дээрх саналыг дурдаад удалгүй Оросын талаас уг албан бичиг өнгөрсөн 11 дүгээр сард иржээ. Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрийн 49 хувийг худалдан авна гэдэг гоё санал.

 Гоё саналын “муухай” нь өндөр өртөгтөө байгаа юм.  Эдүгээ Энэтхэгийн Засгийн газраас Монголд газрын тосны үйлдвэр байгуулахад зориулан өгч буй 1 тэрбум ам.доллараар Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрийн 49 хувийг худалдан авах боломжтой юмсанж. Харин өнөөх албан бичиг хүлээн авсан компани нь Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрийн 49 хувийг тэгтлээ сонирхож, хариу өгөх гэж яараагүй байгаа бололтой. Учир нь тэдний өмнө нэг тэрбум ам.доллараар “шатах уу” гэх мэт хувийн компани “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг яг ийм замаар худалдан авсан нь хэрхэн төрийн мэдэлд “хураагдсан” тухай гашуун сургамж халуухнаараа уур савсуулан буй. Тэгэхээр тэд яарахгүй байх нь зүйн хэрэг. Харин хэд хэдэн нефть импортлогчид хамтраад, хувь хэмжээгээ тохироод Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрийн 49 хувийг ав гэвэл өөр хэрэг. Ингээд “гоё” санал гацаанд оржээ.

Гэтэл цаг үеийн фактор таарч, дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ өсч, “ниргэсэн хойно нь хашхирдагаараа” манайхны зарим нь шатахуун нөөцлөх агуулахаа “хайж”, алсын хараатай улстөрчид нь нефть боловсруулах үйлдвэрээ барихаар яаравчлав. Гай газар дороос гэгчээр түмэн өдөр хоногоос Засгийн газрын 100 хоног гэгч нь ч таарч “Манайх нефть боловсруулах үйлдвэрээ барилаа шүү” хэмээн Ерөнхий сайд тунхаглав. Гэм нь Оросын талаас Роснефть компанийн Экспорт хариуцсан захирал ирэхийн өмнөхөн ийнхүү зарласнаас ч болсон уу, 2018 оны 1 дүгээр сарын 29-нд Монголд ирэхээр төлөвлөөд байсан тус компанийн төлөөлөл уулзалт хэлэлцээрээ гэнэт хойшлуулав. Хоорондоо холбоогүй ч байж болох хэдий ч уулзалтын үеэр шатахууны үнийн асуудлыг хэлэлцэж нааштай үр дүнд хүрэхээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд  маань ОХУ-ын Шадар сайд Аркадий Дворковичтойтой санал солилцож салхийг нааш нь эргүүлчихээд байсан болохоор хардахгүй, харамсахгүй байхын аргагүй.

Сонирхолтой нь Ерөнхийлөгч Х.Баттулгыг Оросын талаас Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрийн 49 хувийг худалдан авах тухай санал авсныг, цаашилбал уг саналаа Монголын нэгэн компани руу уламжилсныг хэдийгээр хэвлэлийнхнээс нууцалсан ч салбарын сайдын “нүд, чихээс” хэрхэн холуур өнгөрөх билээ, эрхэм сайд эдүгээ ОХУ руу очиж энэ талаар хөндөн ярих гэж байгаа сурагтай.

Гэхдээ Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрийн 49 хувийг Монголын компани ч юм уу монголчууд худалдаж авах нь Засгийн газрын болон “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн хувьд бол баярламаар зүйл огт биш. Учир нь “Сод Монгол”-ын Ц.Анандбазарын удаа дараагийн сонгуулийн амлалт, төрд алба хаших боломжоо хүртэл зольж байж олж авч байгаа боломж нь байгуулагдаад удаагүй төрийн өмчит энэ компанитай салшгүй холбоотой. Ашигт малтмал, газрын тосны газрын дэд дарга Л.Раднаасүрэн ч,  Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Д.Цэрэнноров ч бараг л Ц.Анандбазар ажиллаж байгаатай адил.

Ийнхүү Ардчиллынхан Засгийн эрхийг барьж байхад Аж үйлдвэрийн яаманд Газрын тос, нүүрс, химийн үйлдвэрлэлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Цэрэнноров эдүгээ “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийг удирдаж байна. Үйлдвэрийн үр ашгийн тухайд төдийлөн гэрэл гэгээтэй таамаг үгүй, чимэглэн ярьж буй ТЭЗҮ нь үлгэрийн гэгдэн мэргэжилтнүүдэд шүүмжлэгдэж байгаа боловч Засгийн газрын нэр хүнд, улстөрчдийн амлалт талаасаа тус үйлдвэр хэзээ “бензин үйлдвэрлэж” ашигтай ажиллах нь 2020 оны сонгуультай харьцуулбал тийм ч чухал хамааралтай биш бололтой юм. Бизнесмэнд ашиг, улстөрчдөд нэр хүнд болж үзэгдэхээс биш юу юугүй шатахуун болоод “банк дүүргэтлээ” удах энэ ажлыг гацаах хүсэл үгүй ч гацаж мэдэх гинжин холбоо хэдийнэ бүрдээд буйг сануулахад илүүдэхгүй биз ээ. Иймээс тэдний талаас л гэхэд болсон болоогүй төрийн мөнгөөр үйлдвэр барихад гол тоглогч байх нь чухал болохоос яавал шатахууны эх үүсвэртэй болох нь амин чухал хүсэл эрмэлзэл биш учраас Монгол компани, Монголын төр, Монгол хүн Ангарскийн үйлдвэрийн 49 хувийг 1 тэрбум ам.доллараар авах болчихлоо гэвэл хэрхэн хүлээж авах нь тодорхой байгаа биз.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

59.153.114.185Зочин   • 2018, 1 сарын 31. 22 цаг 41 минут

SHEVETSARIIN BANKIND ZEREGTSEE ERTONTSIIN HAALGA BAIDAG VANGA EVROPUUD ZUUN HOID AZI RUU NUUNE GEJ ZOGNOSON VLADIVOSTOK GEDEG UNEGUI BYASLAGIIG UNEGUI DEER AV

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.