Шинэ мэдээ

Б.БАТБАЯР: Нүүр ам судлалын сургуулиас санаачлан Монголд анх удаа 12,000 орчим хүнийг хамрах “ЭРҮҮЛ ШҮД - ЭРҮҮЛ МОНГОЛ” судалгааг хийж байна10 сар 18. 12:35Х.Булгантуяа: 1 сая долларын хөрөнгө оруулсан ч байнгын амьдрах эрх үүсдэггүй10 сар 14. 17:18УИХ-ын гишүүн Г.Ганболд: Хэт өндөр өртөгтэй үр дүнгүй зээлүүдэд анхаарах хэрэгтэй байна10 сар 14. 13:17Монголд анх удаа Барилгын салбарт Койн задрах гэж байна10 сар 12. 14:13Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10 сар 12. 10:41Н.Баатаржан: УГТЭ нь тархины судсан дотуурх МЭС ЗАСЛЫГ өндөр хөгжилтэй орны ЖИШГЭЭР хийдэг10 сар 11. 14:44Шинэ сэргэлтэд зориг, манлайлал хэрэгтэй10 сар 8. 16:31“Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Т.Мөнхбаярыг АТГ-ынхан хэзээ шалгах вэ10 сар 8. 14:44"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж мод тарилаа10 сар 8. 11:19Сайжруулсан шахмал түлшийг 412 цэгээр борлуулж эхэллээ10 сар 7. 12:05Шатахууны нөөц дуусч, хомсдол үүсэх болсны цаана импортлогчид, улстөрчдийн "хувийн ашиг сонирхол" байсан уу?10 сар 7. 10:50Л.Халтар сайдын толгойлдог “Тээвэр зуучийн мафи” буюу замын салбар дахь "ургийн мод" !!!10 сар 7. 10:39Шуурхай мэдээ: ХУУРАМЧ МЭДЭГДЭЛД ИТГЭЖ ШАТАХУУН ИХЭЭР НӨӨЦЛӨХ ШААРДЛАГАГҮЙ10 сар 6. 10:22Ерөнхийлөгчийн “Их амь бат оршоох” санаачилгын тухайд10 сар 4. 20:26СУРГАЛТ: Томуу, томуу төст өвчний үүсгэгч идэвхжиж, Ковид-19 халдвартай хавсарсан байдалтай явагдах эрсдэлтэй байна10 сар 4. 13:341200 амь цаг бусаар одлоо… Өөрийн чаддаг, мэддэг салбартаа оч Б.Болор-Эрдэнэ ээ!!!10 сар 4. 10:58Түүхий нүүрсний хэрэглээг сэргэвэл Улаанбаатар утаандаа дахиад хордоно10 сар 4. 10:52“Шилэн” Цогоо хуудуутай төсвийг илчиллээ10 сар 1. 16:31“Шийдэл үргэлж байдаг” ном 10-р сарын 01-ээс уншигчдын хүртээл болно9 сар 30. 14:17Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарт шинжлэх ухаанчаар хандах цаг ирсэн9 сар 30. 12:17С.Азжаргал: Ковидын үед сүрьеэг орхигдуулалгүй нэгдсэн сургалт зохион байгуулсан нь нүдээ олсон9 сар 24. 12:42Б.Пүрэврэнцэн: Хүдэр суманд 10 жил болоход есөн ном бүтээжээ, энэ бол том олз9 сар 24. 10:37Аймаг, дүүргийн ТАРХВАР СУДЛААЧ нарыг чадавхжуулах цогц СУРГАЛТ-ууд зохион байгуулагдаж байна9 сар 23. 15:58"Шагайн наадгай" Монгол тоглоом худалдаанд гарлаа9 сар 23. 10:2221 аймаг, 9 дүүргийн ДОХ, СҮРЬЕЭГИЙН эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ9 сар 21. 11:45"Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9 сар 20. 16:26Ц.Мөнхцэцэг: Сүхбаатар дүүрэг боловсролын цахим шилжилтийн жишиг дүүрэг болно9 сар 20. 13:17Мал эмнэлгийн ерөнхий газрын вакцины мафи үргэлжлүүлэн ажилласаар байх уу?9 сар 18. 19:45Хуурай бетон - Монгол залуус монголд үйлдвэрлэв9 сар 18. 14:26Дуучин Nene стример CTS-тэй болздог уу...9 сар 15. 15:00

ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН ХОВД АЙМАГТ 580 ТОНН ӨВС, 350 ТОНН ТЭЖЭЭЛ ОЛГОЛОО

/1-р сарын 30/  -  10 цаг 57 минут

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг баруун болон төвийн аймгуудын өвөлжилт, орон нутагт тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр Өвөрхангай,Баянхонгор Говь-Алтай, Ховд аймгуудад ажиллалаа.Ховд аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Д.Галсандондогийн мэдээлснээр, тус аймаг 15125 малчинтай, 6863 малчин өрхтэй, 2017 оны жилийн эцсийн дүнгээр нийт 3,6 сая малтай. Тус аймагт 1,2 сая төл хүлээж авчээ. Бүх төл малыг вакцинжуулж амжсан байна. Сүүлийн өдрүүдэд өдөртөө 22-30 градус, шөнөдөө 40 градус давж хүрч цочир хүйтэрчээ.

Засгийн газрын 30 сая төгрөгийн санхүүжилт дээр ЗДТГ 15 сая төгрөг нэмж аймгийн аюулгүйн нөөцөд 200 тн өвс, 50 тн тэжээл бэлтгэсэн. Мөн аймаг, сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг нөхөн бүрдүүлэхэд зориулж төсвийн тодотголоор Ховд аймагт 307,5 сая төгрөг олгосны 250 сая төгрөгөөр өвс худалдаж авсан байна.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг "Өнгөрсөн зун гантай байсан учраас Засгийн газар шат дараатай арга хэмжээ авч ажилласан. З0 сая, дараа нь 307 сая төгрөгийг өвс, тэжээлд зориулж Ховд аймагт шилжүүлсэн. Монгол Улс 66,2 сая мал тоолсон амжилттай яваа ч одоо бид малынхаа тоонд бус чанарт анхаарах шаардлагатай болсныг өвөлжилт хүндэрсэн энэ жил бид бодох ёстой" хэмээлээ. Б.Батзориг сайд ХХААХҮ-ийн сайдын тушаалаар мах, өөх, бүдүүвтэр ноосны чиглэлээр хонины "Сутай" шинэ үүлдэр гаргасан Ховд аймгийн ЗДТГ-т батламж гардуулан баяр хүргэлээ.

ХХААХҮ-ийн сайд Онцгой комисст хандан "Отроор Ховдоос Говь-Алтай, Увс аймгуудад бараг сая шахам малтай 300-гаад өрх айл өвөлжиж байгаа. Малчдаа сэтгэл санаагаар дэмжээрэй. Энэ хүндрэлийг бид хамтын хүчээр л давж гарна. Малаасаа гадна хүнээ сайн анхаарах хэрэгтэй. Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, зудыг хохирол багатай давах ямар арга зам байгааг сайн ярилцаж таниулаарай. Хямд үнэтэй өвс тэжээлийн худалдааг бид аль болох малчинд ойртуулах тал дээр тал дээр аймгийн хөдөө аж ахуйн газартайгаа хамтран ажиллаж байна. Ажилдаа эзэн болж хаа хаанаа сэтгэл зүтгэл нэгтэй байх цаг үе шүү" гэлээ. Засгийн газрын нэгдүгээр сарын 19-ний хуралдаанаар шийдсэний дагуу Улсын нөөцөөс Ховд аймагт 400 тонн өвс хуваарилсныг 180 тонноор, 250 тонн тэжээл хуваарилсан байсныг 100 тонноор нэмэгдүүлэн Ховд аймагт олголоо.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.