Шинэ мэдээ

УИХ-ын гишүүн М.Энхболд тойрогтоо ажиллав4 цаг 21 минутын өмнөХятадын химийн үйлдвэрт дэлбэрэлт болжээ10 сар 16. 10:26Японд олон арван мянган өрх цахилгаангүй болжээ10 сар 16. 9:36“Их 20”-ийн Сангийн сайд нар уулзана10 сар 16. 9:35М.Энхболд гишүүн Төв аймгийн 17 иргэнд өргөө цагаан гэр гардууллаа10 сар 15. 13:29Түлшинд олгох татаасыг цуцлах тухай захирамжийг хүчингүй болгожээ10 сар 15. 11:34Туркийн эсрэг хориг арга хэмжээний тухай захирамжид гарын үсэг зуржээ10 сар 15. 10:22Хонконгт цагдаагийн ажилтан гэмтжээ10 сар 15. 9:32Сирийн арми Турктэй залгаа хилд цэргүүдээ байрлуулна10 сар 15. 9:29АНУ Саудын Араб руу цэрэг нэмж илгээнэ10 сар 14. 9:24Нефтийн үнэ 60 ам.доллар давжээ10 сар 12. 11:36Цэнэгт мандлыг судлах хиймэл дагуулыг амжилттай хөөргөжээ10 сар 12. 11:12БНХАУ үндэсний соёлын өвийн шинэ дурсгалт газруудаа танилцуулна10 сар 11. 13:17Украины Ерөнхийлөгчийн хэвлэлийн марафон эхэлжээ10 сар 11. 10:02АНУ, БНХАУ-ын худалдааны төлөөлөгчид уулзжээ10 сар 11. 9:23Ж.Юнкер цэргийн ажиллагаагаа зогсоохыг Туркт уриалжээ10 сар 11. 9:13Энэтхэг Францаас сөнөөгч онгоц авжээ10 сар 10. 12:48Египет, Иракийн төрийн тэргүүн нар утсаар ярьжээ10 сар 10. 12:47Турк улс Сирид цэргийн ажиллагаагаа эхлүүлжээ10 сар 10. 10:26Дэлхийн эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг бууруулжээ10 сар 10. 9:21Дэлхий дээр хараагүй болон харааны бэрхшээлтэй 2.2 сая гаруй хүн байна10 сар 10. 9:20Бээжингийн цэцэрлэгжүүлэлтийн олон улсын үзэсгэлэн өнөөдөр өндөрлөнө10 сар 9. 13:49Хятадын Засгийн газрын гишүүдийн АНУ-д нэвтрэх боломжийг хязгаарлана10 сар 9. 10:28БНСУ ОХУ-тай шууд холбооны шугам байгуулахыг хүсэж байна10 сар 9. 9:24Япон БНАСАУ-д эсэргүүцлээ илэрхийлжээ10 сар 9. 9:20"Нафтогаз" компанид илүү олон Америкчуудыг оруулахыг шаарджээ10 сар 8. 9:52Косовогийн эрх баригч нам сонгуульд ялагджээ10 сар 8. 9:45БНСУ хууль бусаар оршин суугчдын талаарх зохицуулалтаа чангатгана10 сар 8. 9:28Ажил хэргийн зөвлөл байгуулах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ10 сар 7. 11:23"Шар хантаазтнууд" байгаль орчныг хамгаалагч идэвхтнүүдтэй хамт жагсжээ10 сар 7. 9:53

Б.Даваасүрэн: Сүүлийн гурван жилд иргэдийн худалдан авах чадвар илт буурчээ

/1-р сарын 30/  -  10 цаг 35 минут

2017 онд МҮХАҮТ-аас санаачлан МУИС-ийн Бизнесийн сургуультай хамтран анх удаа Монгол Улсын бизнесийн орчны судалгааг үндэсний хэмжээнд явуулж үр дүнг нь олон нийтэд танилцуулсан билээ.

Энэхүү судалгааны онцлог болоод үр дүнгийн талаар илүү дэлгэрэнгүй танилцуулахаар “Бизнес ба Хөгжил” сэтгүүлийнхээ энэ удаагийн дугаарт уг судалгааны багийн ахлагч МУИС-ын Бизнесийн Сургуулийн сургалтын албаны дарга, доктор, профессор Б.Даваасүрэнг урьж ярилцлаа.

- Манай улсад анх удаа бизнесийн орчны талаар үндэсний хэмжээнд үнэлэлт дүгнэлт гаргасан судалгаа хийгдлээ. Энэхүү судалгааны гол зорилго нь юу байв?
- Энэ судалгааг МҮХАҮТ-тай хамтран бүтэн нэг жилийн туршид гүйцэтгэлээ. Гол зорилго нь юун түрүүнд манай бизнес эрхлэгчид өөрсдийн бизнес орчны өнөөгийн нөхцөл байдлаа үнэлэх, бизнесийн орчин нь сүүлийн 3 жилд хэрхэн өөрчлөгдсөн гэдэгт үнэлэлт дүгнэлт өгөх, хоёрдугаарт бизнес эрхлэхэд яг ямар тулгамдсан асуудлууд байгааг тодорхойлох, гуравдугаарт, энэ асуудлуудад үндэслээд цаашид бизнесийн орчныг сайжруулахад нэн тэргүүн хэрэгжүүлэх шаардлагатай байгаа арга хэмжээнүүд, эдгээрийг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагын үүрэг оролцоог тодорхойлоход чиглэгдсэн.

- МҮХАҮТ 20 гаруй жил бизнесийн орчинтой холбоотой янз бүрийн судалгаануудыг гаргаж танилцуулж байсан. Энэ удаагийнх үндэсний хэмжээний бас нилээд шинэлэг арга барил ашигласан судалгаа болсон гэж байна. Судалгааны онцлогийн талаар та дэлгэрүүлж ярьж өгөөч?
- Бид судалгааг явуулахдаа олон улсын түвшинд хийгддэг “Doing Business”, “Өрсөлдөх чадварын судалгаа” зэрэг арга зүйг сайтар судалж, судалгааныхаа зорилгод нийцсэн арга зүйг боловсруулан үндэсний хэмжээнд гүйцэтгэлээ. Олон улсын түвшний дээрх судалгаанууд нийтлэг шаардлагад үндэслэн, улс орнуудыг өөр хооронд нь харьцуулах зорилгоор хийгддэг учраас  тухайн орны өвөрмөц онцлог шинжийг бүрэн агуулаагүй байдаг. Иймээс бид өөрийн орны бизнесийн орчныг нарийвчлан судалж, улмаар бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэн бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд юуг хийх нь зохистой болохыг тодорхойлох хэрэгцээ шаардлагын улмаас энэхүү судалгааг гүйцэтгэсэн.

Бизнесийн орчны энэхүү судалгаанд  21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргээс, бүхий л салбарын нийт 2010 аж ахуйн нэгж хамрагдсан. Бизнесийн орчныг үнэлэхдээ үндсэн 5 үзүүлэлт тус бүрээр үнэлгээг нарийвчлан тодорхойлохыг зорьсон. Үүнд: дэд бүтэц, технологийн орчин; эдийн засгийн орчин; засаглал, хууль эрх зүйн орчин; нийгэм, соёлын орчин болон бизнесийн байгууллагын үйл ажиллагаа гэсэн үндсэн үзүүлэлтүүдийг судалсан. Эдгээрийг тус бүрээр нь нарийвчилсан дэд үзүүлэлтүүдээр судалж үзэхэд Монгол Улсын бизнес эрхлэх орчин нь “тааламжгүй орчин”.

Өөрөөр хэлбэл, өнөөгийн Монголын бизнесийн орчинг 1-7 оноогоор үнэлүүлэхэд дундаж коэффициент нь 3.03 буюу тал хувьд ч хүрэхгүй байгаа юм. Эдгээр үзүүлэлтүүдээс засаглал, эрх зүйн орчин хамгийн тааламжгүй хэмээн үнэлэгдсэн буюу дундаж үнэлгээ нь 2.69 байна.

- Бизнес эрхлэгчид маань яг ямар шалтгаан үндэслэлээр, яагаад ийм үнэлгээ өгсөн юм бол?
- Тодорхой хэлэх юм бол Засгийн газрын үйл ажиллагааны үнэлгээний үзүүлэлтүүдээс тогтвортой байдлын үзүүлэлт нь хамгийн муу үнэлгээ буюу 2.3 гэж гарсан. Энэ нь Засгийн газар байнга солигдож бодлого тогтворгүйжиж үүнээс улбаалсан олон сөрөг үр дагавар нь Монголын бизнесийн орчинд маш сөргөөр нөлөөлж байгааг бизнес эрхлэгчид онцгойлон тодотгосон.

Хоёр дахь хамгийн анхаарал татах зүйл гэвэл төрийн байгуулагуудын тендер шударга биш явагдаж байгаа нь өрсөлдөөнийг өөрөө тэгш биш болгож, хэн нэгэнд нөгөөгөөс нь шударга бусаар давуу эрх олгож байгаа нь бизнесийн орчинд сөргөөр нөлөөлж байна. Гуравдахь сөрөг хүчин зүйл гэвэл төрийн албан хаагчдын авлига, хээл хахууль, төрийн албан хаагчдын хүнд суртал үзүүлэлтүүд нь 7-гоос дөнгөж 2.4 оноогоор үнэлэгдсэн. Эдгээрийн дотор ямар байгууллагууд багтаж байгааг судлаад үзэхэд татвар, мэргэжлийн хяналтын байгууллага, яамд, гаалийн байгууллага зэрэг бизнесийнхэнд дэмжлэг үйлчилгээ үзүүлэх ёстой институциуд нь бизнест сөрөг нөлөө үзүүлээд байгаа болохыг хэлээд байгаа юм. Төрийн байгууллагуудын өөр хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоо, тэнд ажиллаж буй мэргэжилтнүүдийн үйлчилгээ, ур чадвар маш хангалтгүй байна хэмээн үнэлсэн.

Засаглал, эрх зүйн орчноос гадна анхаарал татсан, бизнесийн орчинд асар сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйл нь хүн амын худалдан авах чадвар эрс доошилсон явдал юм. Худалдан авах чадвар нь 2.5 гэсэн оноотой үнэлэгдсэн байгаа. Чанарын судалгааны хүрээнд ярилцлагын үр дүнгээс харахад хүн амын бодит худалдан авах чадвар сүүлийн 3 жилд эрс буурсан байна, өөрөөр хэлбэл зах зээлийн чадавх эрс муудсан, зарим бизнесийнхэн хэрэглэгч багасах буюу хэрэглэгчээ алдсан байна.

Эдийн засгийн орчинг бизнесийнхэн мөн онцгойлсон. Эдийн засгийн орчны дэд үзүүлэлтүүд дотроос хамгийн муу нь санхүүгийн зах зээлийн орчин 2.65 оноотойгоор үнэлэгдсэн байгаа. Үүний дотор хамгийн доогуур оноо авсан нь валютын ханшны хэлбэлзэл ердөө 2.24 байгаа нь бизнест хамгийн сөргөөр нөлөөлсөн, мөн зээлийн хувь маш өндөр байгаа нь бизнес цаашид томрох эсвэл хөгжих боломжийг олгохгүй байгаа гэсэн үг. Энэ нь 2.31 оноотой.

Мөн хөрөнгө оруулалтын урамшууллын тогтолцоо байхгүй гэдгийг онцолж хэлсэн байгаа. Үүнээс гадна дотоодод чиглэсэн хөрөнгө орлуулалт, хөрөнгө оруулалтын зах зээлд оролцох боломж, зээл авах хялбар байдал, хувь нийлүүлэгчдийн эрх зэрэг нь маш муугаар үнэлэгдсэн. Судалгаанд сүүлийн 3 жилд бизнесийн орчин өөрчлөгдсөн үү, яаж өөрчлөгдсөн, муудсан уу, сайжирсан уу гэсэн асуудлыг 5 хүртэлх оноогоор үнэлүүлсэн. Гэтэл бизнесийн орчны өөрчлөлтийн дундаж үнэлгээ нь хангалтгүй буюу 2.62 гарсан нь бизнесийн орчин муудсан болохыг харуулж байна.

Энэ дотор үндсэн 3 үзүүлэлт анхаарал татсан. Эрс муудсан гэдэг дээр худалдан авах чадвар, Засгийн газрын үйл ажиллагаа, гуравдуаарт Засгийн газрын байгууллагуудын уялдаа холбоо зэрэг үзүүлэлтүүд нь сүүлийн 3 жилд бусад үзүүлэлтүүдээс илүүтэйгээр муудсан болохыг бизнес эрхлэгчид онцолсон байна.

- Энэ удаагийн судалгаа хот хөдөөг хамарсан үндэсний хэмжээний гэдгээрээ онцлог шүү дээ. Тэгэхээр судалгааны явцад манайд хотод эсвэл хөдөөд эсвэл яг аль бүсэд бизнесийн орчин арай таатай, боломжийн гэж үнэлэгдсэн бэ?
- Бүс нутгийн хэмжээнд гаргаж үзэхэд бизнесийн орчны үнэлгээ Улаанбаатар хотод хамгийн муу буюу 2.87 байна.  Бүсчилж авч үзвэл баруун бүс хамгийн доод 2.97, Хангайн бүс нь 3.16, хамгийн өндөр нь төвийн бүс 3.4 оноогоор бизнесийнхэн өөрсдийн орчноо үнэлсэн байна.

Энд нэг зүйлийг тайлбарлах ёстой байх. Нийслэлийнхэн орчноо муу байна гэж үнэлсэн нь бусад бүсийнхний өөрсдийн орчиндоо өгсөн үнэлгээнээс хамгийн доогуур байгаа. Энэ нь Улаанбаатарын бизнес орчин бусад бүсүүдээс муу байна гэж шууд ойлгож болохгүй. Өөрөөр хэлбэл, судалгааг магадгүй нийт бүсүүдэд үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийнхнээс асуусан бол бүсүүдийг өөр хооронд нь харьцуулж аль бүсийн орчин хамгийн сайн эсвэл муу вэ гэдгийг гаргаж болно. Харин энэ нь ААН-үүд үйл ажиллагаа явуулж буй тухайн бүсийн бизнесийн орчиндоо өгч байгаа үнэлгээ. Бид энэ судалгааг хоёр жил тутам явуулна. Ижил аргачлалаар явуулах дараа дараагийн судалгааны үр дүнг өмнөх үр дүнтэй нь харьцуулан бизнесийн орчны өөрчлөлтийг гаргаснаар нийслэл, тухайн орон нутгийн удирдлагуудын хэрэгжүүлсэн бодлого, гүйцэтгэлийн үр дүнд дүн тавих боломжтой ч болно.

- Бизнес эрхлэхэд дэм болохуйц ямар нэг эерэг, сайн үзүүлэлт гарсан болов уу? Мөн төр засгийн зүгээс ач холбогдол өгч хөрөнгө мөнгө зарсан хэрнээ үр дүнгээ өгөөгүй ямар ажлууд байна вэ?
- Зарим нэг арга хэмжээ тухайлбал төрийн байгууллагын нэг цэгийн үйлчилгээ, төрийн үйлчилгээний цахимжуулалт, татварын хөнгөлөлт, НӨАТ-ын буцаан олголт, Ил тод байдлын тухай хууль, зарим барааны импортын гаалийн тарифыг өсгөсөн зэрэг нь бизнест тодорхой хэмжээнд эерэг дэмжлэг болж чадсан байна. Эдгээрээс улсын хэмжээнд хамгийн өндөр оноо авсан нь нэг цэгийн үйлчилгээ, төрийн үйлчилгээний цахимжуулалт, үзэсгэлэн худалдаа байна.

Гэтэл хамгийн өндөр өртөгтэй бондын санхүүжилт хамгийн муу үнэлгээтэй, өөрөөр хэлбэл, 7-гоос 2.27 оноотой байсан нь бизнест бага дэмжлэг болсон гэж үнэлэгджээ.

Бондын санхүүжилт нь тухайн авсан бизнесийнхэнд магадгүй дэмжлэг болсон байх гэхдээ ерөнхийдөө салбаруудаар авч үзвэл жигд дэмжлэг болж чадаагүй. Бондын санхүүжилт шударгаар олгогдоогүй хэмээн судалгаанд хамрагдсан ААН-үүдийн ихэнх нь үзэж байсан.

- Судалгааны явцад одоогийн тааламж муутай байгаа орчинг хэрхэн сайжруулах боломж байгаа талаар бизнес эрхлэгчдийн саналыг авсан болов уу? Судалгааны үр дүнд үндэслэн ямар ажлууд хийгдэж байгаа вэ?
- Авсан. Бизнес эрхлэгчдийн хариулсан байдлаас харвал татварын дарамтыг багасгах, оновчтой бодлогоор хөнгөлөлт үзүүлдэг байх, зээлийн хүүг бууруулах, зээлийн хэмжээнд уян хатан хандах, банк, санхүүгийн зээл авах процессыг хялбаршуулах, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэгчээ дэмжих оновчтой тогтвортой бодлоготой байх шаардлагатай нь харагдсан.

Мөн төр засаг нэн тэргүүнд авлига хээл хахууль, хүнд суртлыг арилгах, шударга өрсөлдөөн, эдийн засгийн таатай орчинг бий болгох, тогтвортой, алсын хараатай залгамж холбоотой төрийн бодлогыг явуулах, сайдууд болон төрд ажиллах боловсон хүчинг сонгохдоо салбарын мэдлэгтэй, мэргэжлийн хүнийг чадвараар нь томилдог байх, төрийн байгууллагууд хоорондын уялдаа холбоог сайжруулж, шат дамжлагыг багасгах, цахимжуулах, төрийн боловсон хүчнийг чадавхижуулахад чиглэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай гэж хариулсан. Тиймээс холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд энэ чиглэлд анхаарч ажиллах байх гэж найдаж байна.

Ер нь энэ бол нэг удаагийн судалгаа биш, ийм байна гээд орхичихгүй. МҮХАҮТ-аас энэ талаар онцгой анхаарч байгаа. Судалгааны үр дүнгээр нэлээд олон талт үйл ажиллагаа явуулахаар төлөвлөн хэрэгжүүлж эхэлж байна. Танхим дэргэдээ Эдийн засгийн бодлогын зөвлөл байгуулан энэ тал дээр дуу хоолойг төрд хүргэхээр ажиллаж байгаа.

МУИС-ийн судалгааны багийн хувьд энэ судалгааг хөндлөнгийн байдлаар, хэн нэгэн субьектийн нөлөөнд автахгүйгээр, судалгааны арга зүйг улам сайжруулж, 2 жил тутамд тогтмол явуулахаар төлөвлөсөн. МҮХАҮТ-ын цахим хуудсанд энэ судалгаа бүрэн эхээр тавигдсан байгаа. Цаашид судалгааны үр дүнг зорилтот бүлэгт түгээх тал дээр илүү анхаарах болно.

- Ярилцсанд баярлалаа. Ярилцсан: Х.Солонго

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.