Шинэ мэдээ

Нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг татан буулгахыг уриалжээ6 цаг 50 минутын өмнөХ.Галымбек: Хүхрийн хэмжээ хүний бие сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээгүй8 цаг 29 минутын өмнөАгаарын чанарт хүхэрлэг хийг нэмэгдүүлж буй хуурамч дизель түлштэй тэмцэх хэрэгтэй8 цаг 30 минутын өмнөХийн хоолойг тавих асуудалд Оросууд хариу өгөөгүй байна12 сар 6. 10:12Шинжааны лалын шашинтнуудын холбоо АНУ-ын хуулийн төслийг эсэргүүцжээ12 сар 6. 9:29Д.Трамп ирэх долоо хоногт АНУ-Японы худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурна12 сар 6. 9:28“Ориг Трэйвэл”: Туркийн Анталия хот руу зээлээр аялах боломжтой12 сар 5. 15:22Япон, БНСУ худалдааны яриа хэлэлцээгээ сэргээнэ12 сар 5. 13:56Япончууд шинэ супер компьютер бүтээнэ12 сар 5. 9:40ОХУ, БНХАУ аюулгүй байдлын түншлэлээ бэхжүүлэх бодолтой байна12 сар 5. 9:38Мишээлийг олоорой12 сар 4. 16:30Дэлхийн эргэлтийн эдийн засгийн форум Канадад болно12 сар 4. 9:49АНУ-ын тагнуулын нисэх онгоц Солонгосын хойгийн дээгүүр нисчээ12 сар 4. 9:34Мэдэгдэл12 сар 3. 14:17Д.Зоригт: Капитал банкинд 2016 оны наймдугаар сараас хойш мөнгө нэмж байршуулаагүй12 сар 3. 14:12Иранд болсон мөргөлдөөний үеэр 208 хүн амиа алджээ12 сар 3. 13:09“Хүртээмжтэй Ирээдүй - 2019” хөдөлмөр зуучлалын нээлттэй өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлоо12 сар 3. 11:05Хөгжлийн бэрхшээлтэй хүний ЭРХИЙН ӨДӨРТ12 сар 3. 11:05Мексикт болсон буудалцааны үеэр 21 хүн амиа алджээ12 сар 3. 10:43Сибирьт зам тээврийн ослын улмаас 19 хүн амиа алджээ12 сар 3. 9:46Орос-Хятадыг холбосон гүүр 2020 онд ашиглалтад орно12 сар 3. 9:45Хонконгт эсэргүүцлийн ажиллагаа эрчимжжээ12 сар 2. 12:39“iLAW WORLD” үйлчилгээг Солонгос улсад танилцуулж, албан ёсны нээлтээ хийлээ12 сар 2. 11:05Видео: Эрхийн өдөр 201912 сар 2. 11:05Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд салбар дундын уялдаа чухал12 сар 2. 11:05МБУЧОС-ын оюутнуудын дунд “Мэргэжлийн ур чадварын уралдаан”-ыг Амжилттай зохион байгууллаа12 сар 2. 11:05"Туркийн урсгал" хийн хоолойг ирэх сард ашиглалтад оруулна12 сар 2. 9:57Токиогийн Олимпын төв цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажил дуусжээ12 сар 2. 9:05Хиймэл оюун ухаан го даамны аваргыг зодог тайлахад хүргэжээ11 сар 30. 11:11Афганистанд сонгуулийн дүнг зарлах хугацааг дахин хойшлуулжээ11 сар 30. 11:10

С.Чинзориг: Залууст Польш улсад аялангаа ажиллах боломж олгоно

/1-р сарын 29/  -  11 цаг 42 минут

                                      -Залууст аялангаа ажиллах боломж олгоно-

Монгол Улсын Засгийн газар БНПУ-тай Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа. Ингэснээр Польш манай улстай Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулсан Европын Холбооны хоёр дахь орон болж буй аж. Польш улсад ажлын айлчлал хийж буй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, БНПУ-ын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн бодлогын сайд Элжбиета Рафалса нар харилцан гарын үсэг зурсан энэхүү хэлэлцээр хоёр улсын иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангахад чиглэсэн ач холбогдол өндөртэй баримт бичиг юм.

Энэхүү хэлэлцээрийг байгуулах асуудал олон жилийн өмнөөс яригдаж, хоёр талдаа яриа хэлэлцээ хэдэнтээ үргэлжилсний эцэст ийн  баталгаажсан бөгөөд  хоёр улсын иргэд тэтгэвэрт гарахдаа ажилласан жилээ харилцан тооцуулах боломжтой болж байна.

Хэлэлцээрийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Бидний гарын үсэг зурж баталгаажуулсан уг хэлэлцээр хоёр улсын иргэдэд Монгол болон Польшид ажиллаж, нийгмийн даатгалд шимтгэл төлсөн хугацааг аль алийг нь тооцуулж тэтгэврээ тогтоолгох боломжийг олгож байгаа юм. Монгол Улсад төлсөн шимтгэлдээ ноогдох тэтгэврээ Монголын Нийгмийн даатгалын сангаас, харин Польшид төлсөн шимтгэлдээ ноогдох тэтгэврийг тус улсын ижил төрлийн  сангаас авахаар зохицуулалтыг хийсэн гэсэн үг. Энэ хэлэлцээр зөвхөн өндөр насны тэтгэвэр авах тухай асуудлыг зохицуулж байгаа юм биш. Ажилгүйдлийн тэтгэмж, жирэмсний болон амаржсаны тэтгэмж, оршуулгын тэтгэмж зэргийг авах эрх нь хоёр талдаа харилцан нээгдэж байгаагаараа онцлогтой” хэмээсэн бол БНПУ-ын Гэр бүл хөдөлмөр нйигмийн бодлогын сайд Элжбиета Рафалса “Энэ хэлэлцээр нь хоёр орны Засгийн газрууд иргэдийнхээ ирээдүйн баталгааг хангахын төлөө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа хэрэг юм.  Хэлэлцээрийг байгуулах гэж хоёр талаас багагүй хүчин чармайлт гаргаж удаан хугацаанд ярьж тохиролцож байж өнөөдөр ийнхүү баталгаажуулан гарын үсэг зурлаа. Ингэснээр Польш, ялангуяа Монголоос манай улсад удаан хугацаанд ажиллаж байгаа иргэдэд харьцангуй таатай нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгох, улмаар хөдөлмөр хийж байгаа хүмүүсийг аль ч цагт хохироохгүй байх зохицуулалтыг хийж өглөө” гэж дүгнэсэн.

-Польш, Монголын иргэд ажилласан жилээ тооцуулах боломжтой боллоо-

Хэлэлцээрийн үеэр хоёр тал цаашид хамтран ажиллах болон харилцан  туршлага судлах талаар санал солилцсон юм. Польшийн хувьд ирээдүйн ажиллах хүчээ эртнээс бэлтгэхийн тулд хүн амаа өсгөх, төрөлтийг дэмжих бодлогыг явуулж байгаа. Мөн ажиллах хүч шаардлагатай ажлын байранд Энэтхэг, Украйн, Израйль, Бангладеш зэрэг улсын  иргэдийг авч ажиллуулж байгаа бөгөөд Монгол Улсын иргэдэд ч Польшид ажиллах боломж бий гэдгийг хатагтай Элжбиета Рафалса яриандаа онцолж байлаа.

Манай талаас хоёр улсын Засгийн газар хооронд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулах тухай саналыг тавьсан. С.Чинзориг сайдын энэхүү саналыг нааштайгаар хүлээн авч Польшийн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн бодлогын яам Монголын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тохиролцсон нь  айлчлалын бас нэг дүн юм.

Польш улсын өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд улс төр, эдийн засгийн хувьд туулсан зам манай улстай ойролцоо гэдэг утгаараа ижил төстэй зүйл олон бий. Тиймээс нийгмийн хамгааллын салбарт тулгарч буй бэрхшээлийг хэрхэн яаж даван туулсан сайн туршлагаас солилцох боломжтой тухай ч ярилцсан.

Түүнээс гадна Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Польшийн талд Монголоос ажиллах хүч авах хүсэлт тавьсныг  дэмжиж эхний ээлжинд “Залуучууд солилцооны хөтөлбөр” хэрэгжүүлж жилдээ 30 хүртэлх насны 200-300 монгол залууг 12 сар хүртэлх хугацаанд Польш улсад аялангаа ажиллах  боломжоор хангахаар болжээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.