Шинэ мэдээ

Европын Холбоог хэлэлцээрээ зөрчиж байна хэмээн буруушаалаа1 сар 25. 10:54Засгийн газрын цахим хуудсанд кибер халдлага үйлджээ1 сар 24. 12:39Турк Истанбулын хоолой төслөөс жилд 1 тэрбум ам.долларын орлого олно1 сар 24. 10:07ОХУ-ын Ерөнхийлөгч Израилд хүрэлцэн очжээ1 сар 24. 9:09Худалдан авалтыг нэмэгдүүлэх нь импортод нөлөөлөхгүй хэмээн мэдэгджээ1 сар 22. 13:25Худалдааны хэлэлцээ бүтэлгүйтвэл ЕХ-ны автомашинуудад татвар ногдуулна1 сар 22. 12:58БНСУ-ын Ерөнхийлөгчийн бодлогыг дэмжигчдийн тоо буурчээ1 сар 22. 9:32ЮНЕСКО: Сэтгүүлчдийн эсрэг гэмт хэргүүдийн 90 орчим хувь нь шийтгэлгүй үлддэг1 сар 21. 13:40Д.Трампын импичментийн асуудлыг Сенат өнөөдрөөс хэлэлцэнэ1 сар 21. 13:10Д.Трамп Давост Иракийн Ерөнхийлөгч, Пакистаны Ерөнхий сайдтай уулзана1 сар 21. 11:26“Grammy” наадмыг зохион байгуулдаг академийн тэргүүнийг огцруулжээ1 сар 21. 9:32Жуулчдад олгох визийн журмыг чангатгаж магадгүй байна1 сар 21. 9:31УИХ-ын дарга Г.Занданшатар танаа илгээх ил захидал1 сар 20. 12:54Цэргүүд тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцжээ1 сар 20. 11:59Хятадад коронавирусээр халдварласан хүний тоо 198 хүрчээ1 сар 20. 10:26Азийн хөгжлийн банкны шинэ тэргүүн үүрэгт ажилдаа оржээ1 сар 18. 11:07Овечкин онцгой амжилтын эзэн боллоо1 сар 17. 13:35Хятадад нэг хүнд ноогдох бодит орлого өсжээ1 сар 17. 12:43Европын Холбоо ДХБ-д гомдол мэдүүлж магадгүй1 сар 17. 10:22Австралид дэгдсэн түймрийн утаа дэлхийг тойрно1 сар 17. 9:56Индонезын хоёр арал усан дор оржээ1 сар 16. 14:41“Amazon” Энэтхэгт 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна1 сар 16. 14:36Махны квотоор хэтэвчээ зузаалсан сайд Ч.Улаан1 сар 16. 13:43Гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтран ажиллахыг “Apple” компанид уриалжээ1 сар 16. 12:112020 оны УИХ-ын сонгуульд МАН битүү “морь”-д уралдуулах уу1 сар 16. 11:21Японы эзэн хаан төрийн анхны айчлалаа Их Британид хийнэ1 сар 16. 10:08НҮБ: Филиппинчүүдэд амны хаалт тараах шаардлагатай байна1 сар 16. 9:00Техасын дунд сургуульд гал нээсэн хэрэг гарчээ1 сар 16. 8:07АНУ, БНХАУ-ын худалдааны эргэлт 14.6 хувиар буурчээ1 сар 15. 14:16Хүн ам, орон сууцны тооллогын явц 80 гаруй хувьтай байна1 сар 15. 11:31

Валютын сангийн төлөөлөгчид Монголд 14 хоног ажиллана

/1-р сарын 26/  -  12 цаг 52 минут
Монгол Улсын Засгийн газар Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсаны гурав дахь шатны үнэлгээг хийхээр Олон улсын валютын сан/ОУВС/-гийн төлөөлөгчид Монголд ажиллаж байна. Тэд 14 хоногийн турш ажиллаж хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгаа, цаашид ямар арга хэмжээ авах талаар дүгнэлт гаргах юм.
ОУВС-ийн төлөөлөгчид Сангийн яамны удирдлагуудтай өчигдөр хэлцлийн ширээнд суусан, өнөөдөр ч хэлэлцээ хоёр дахь үргэлжилж байна.
 
Засгийн газрын зүгээс Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш  эдийн засаг тогтворжиж валютын нөөц нэмэгдсэн, төгрөгийн ханш тогтворжсон, төсвийн алдагдал буурсан, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэн, зээлжих зэрэглэл шат ахисан зэрэг олон эерэг үр дүн гарсан гэж дүгнэж байгаа. Гэхдээ нөгөө талд дээрх хөтөлбөр хэрэгжих шатанд долоон төрлийн татварыг нэмсэн нь иргэдийн дунд бухимдал үүсгээд буй.
Тиймээс Засгийн газар ОУВС-тай зарим төрлийн татварын нэмэгдлийг эргэж харах, хугацааг нь сунгах зэрэг тодорхой саналууд тавихаар бэлтгэсэн. Засгийн газрын хуралдаанаар А-80, АИ-92 шатахууны Онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргаж, энэ талаараа ОУВС-тай зөвшилцсөн гэж тайлбарласан ч албан ёсоор зөвшилцөлд хүрээгүй. Тиймээс Онцгой албан татварын асуудлаар ОУВС-ийханд тодорхой санал тавьж буй.
Мөн 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн 1,5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдийн Хувь хүний орлогын татварыг нэмсэн. Үүнд улирлын чанартай ажил эрхэлдэг уул уурхайн салбарынхан орж байгаа учраас оны өмнө иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Тиймээс Засгийн газраас ОУВС-д 2018 онд татварын нэмэгдлээ хэвээр үлдээж, 2019 оноос татварын нэмэгдлийг тэтгэмж хэлбэрээр буцааж олгох боломжийг эрэлхийлсэн санал тавихаар бэлтгэсэн талаар зарим эх сурвалж мэдээлж байна. Тодруулбал, 1,5 саяас дээш орлоготой уул уурхайн салбарт ажилладаг иргэний 2018 онд нэмж төлсөн татварыг нэг удаад эсвэл гэр бүлд нь бусад хэлбэрээр буцааж олгох боломжтой гэж Сангийн яам үзэж байгаа гэнэ.
Сангийн яамны зүгээс хэлцэл дөнгөж эхэлж байгаа учраас тодорхой үр дүн хэлэхэд эрт байна. Ирэх долоо хоногоос тодорхой үр дүн гарах байх гэсэн тайлбарыг өгсөн юм.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.40.12Иргэн   • 2018, 1 сарын 28. 15 цаг 15 минут

Дарга нар нь хэт баяжсанаас,ард тумэн нь ядуурсан орныг олон валютын газар мэддэг болж дээ.

180.71.24.13Зочин   • 2018, 1 сарын 28. 8 цаг 53 минут

Гаднын хараат тесев херенгее еерсдее шийдэж чадахгуй улс болжээ татвараар ард тумнээ ядууралд хургэж байдаг тёр

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.