Шинэ мэдээ

Улс төрийн хямралаас гарах Этиопын төлөвлөгөөг дэмжжээ6 сар 24. 10:01Си Жиньпин “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцоно6 сар 24. 9:33БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах төлөвлөгөөгөө цуцлахыг уриалжээ6 сар 22. 11:54БНХАУ, БНАСАУ-ын харилцааг шинэ түвшинд гаргахаар тохиролцжээ6 сар 22. 11:43Шведэд гялгар уутанд татвар ногдуулна6 сар 21. 12:05Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзана6 сар 21. 9:48Хималайн мөсөн голууд хайлж байна6 сар 21. 9:47Канадад хамгийн олон дүрвэгч суурьшжээ6 сар 20. 12:54М.Мурсигийн нас барсан шалтгааныг мөрдөн шалгахыг НҮБ уриалжээ6 сар 20. 10:13Венесуэл 24 тонн хүмүүнлэгийн тусламж хүлээн авжээ6 сар 20. 10:11ONECOIN цахим мөнгө гэж юу вэ?6 сар 20. 10:03АНУ, БНХАУ-ын худалдааны ээлжит хэлэлцээ өнөөдөр эхэлнэ6 сар 19. 12:16АНУ Төв Америкийн орнуудад санхүүгийн тусламж үзүүлэхээ зогсооно6 сар 19. 10:56М.Энхболд: Ордон дотроо ойлголцож байж Үндсэн хуулиа өөрчил6 сар 19. 10:09АНУ-ын компаниуд татварын нэмэгдлийн талаарх үзэл бодлоо илэрхийлжээ6 сар 19. 10:01Захиргааны шүүхээс Дархан аварга Б.Бат-Эрдэнийг МҮБХ-г төлөөлөх эрхгүй гэж үзжээ6 сар 19. 9:32Прокурорын байгууллагуудад "ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ" эхэллээ6 сар 18. 12:53Энэтхэгийн цэргийн машин руу халджээ6 сар 18. 11:59БНХАУ-ын дарга БНАСАУ-д айлчилна6 сар 18. 11:13Зарааны зурагтай замын шинэ тэмдэг гарна6 сар 18. 11:12Бразил руу визгүй зорчих орнуудын тоо нэмэгджээ6 сар 18. 9:54Өнгөрсөн жил Хятадад 68 орчим тонн мансууруулах бодис хураан авчээ6 сар 18. 9:42Абэ айлчлалынхаа талаар Трамптай хэлэлцжээ6 сар 17. 9:31Оманы буланд болсон халдлагуудыг мөрдөн шалгахыг уриалжээ6 сар 17. 9:29Ким Жөн Уны охин дүү Цэрэггүй бүсэд зочилжээ6 сар 13. 12:46Япон болон АНУ Өмнөд Хятадын тэнгист сургууль хийж байна6 сар 13. 9:55АНУ-БНХАУ-ын худалдааны маргаан бизнесээ өргөжүүлэх боломжийг олгож байна6 сар 13. 9:53Трамп, Ким нар гурав дахь удаагаа уулзах “бүрэн боломжтой”6 сар 12. 11:56Хятадад үер, хөрсний гулгалтын улмаас олон хүн амиа алджээ6 сар 12. 11:51“Facebook” компани Техаст нарны цахилгаан станц байгуулна6 сар 12. 11:09

Польш улстай Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа

/1-р сарын 25/  -  15 цаг 27 минут

-Залууст аялангаа ажиллах боломж олгоно-

Монгол Улсын Засгийн газар БНПУ-тай Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа. Ингэснээр Польш манай улстай Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулсан Европын Холбооны хоёр дахь орон болж буй аж. Польш улсад ажлын айлчлал хийж буй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, БНПУ-ын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн бодлогын сайд Элжбиета Рафалса нар харилцан гарын үсэг зурсан энэхүү хэлэлцээр хоёр улсын иргэдийн нийгмийн хамгааллын баталгааг хангахад чиглэсэн ач холбогдол өндөртэй баримт бичиг юм.

Энэхүү хэлэлцээрийг байгуулах асуудал олон жилийн өмнөөс яригдаж, хоёр талдаа яриа хэлэлцээ хэдэнтээ үргэлжилсний эцэст ийн  баталгаажсан бөгөөд  хоёр улсын иргэд тэтгэвэрт гарахдаа ажилласан жилээ харилцан тооцуулах боломжтой болж байна.

Хэлэлцээрийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Бидний гарын үсэг зурж баталгаажуулсан уг хэлэлцээр хоёр улсын иргэдэд Монгол болон Польшид ажиллаж, нийгмийн даатгалд шимтгэл төлсөн хугацааг аль алийг нь тооцуулж тэтгэврээ тогтоолгох боломжийг олгож байгаа юм. Монгол Улсад төлсөн шимтгэлдээ ноогдох тэтгэврээ Монголын Нийгмийн даатгалын сангаас, харин Польшид төлсөн шимтгэлдээ ноогдох тэтгэврийг тус улсын ижил төрлийн  сангаас авахаар зохицуулалтыг хийсэн гэсэн үг. Энэ хэлэлцээр зөвхөн өндөр насны тэтгэвэр авах тухай асуудлыг зохицуулж байгаа юм биш. Ажилгүйдлийн тэтгэмж, жирэмсний болон амаржсаны тэтгэмж, оршуулгын тэтгэмж зэргийг авах эрх нь хоёр талдаа харилцан нээгдэж байгаагаараа онцлогтой” хэмээсэн бол БНПУ-ын Гэр бүл хөдөлмөр нйигмийн бодлогын сайд Элжбиета Рафалса “Энэ хэлэлцээр нь хоёр орны Засгийн газрууд иргэдийнхээ ирээдүйн баталгааг хангахын төлөө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа хэрэг юм.  Хэлэлцээрийг байгуулах гэж хоёр талаас багагүй хүчин чармайлт гаргаж удаан хугацаанд ярьж тохиролцож байж өнөөдөр ийнхүү баталгаажуулан гарын үсэг зурлаа. Ингэснээр Польш, ялангуяа Монголоос манай улсад удаан хугацаанд ажиллаж байгаа иргэдэд харьцангуй таатай нөхцөлөөр тэтгэврээ тогтоолгох, улмаар хөдөлмөр хийж байгаа хүмүүсийг аль ч цагт хохироохгүй байх зохицуулалтыг хийж өглөө” гэж дүгнэсэн.

Хэлэлцээрийн үеэр хоёр тал цаашид хамтран ажиллах болон харилцан  туршлага судлах талаар санал солилцсон юм. Польшийн хувьд ирээдүйн ажиллах хүчээ эртнээс бэлтгэхийн тулд хүн амаа өсгөх, төрөлтийг дэмжих бодлогыг явуулж байгаа. Мөн ажиллах хүч шаардлагатай ажлын байранд Энэтхэг, Украйн, Израйль, Бангладеш зэрэг улсын  иргэдийг авч ажиллуулж байгаа бөгөөд Монгол Улсын иргэдэд ч Польшид ажиллах боломж бий гэдгийг хатагтай Элжбиета Рафалса яриандаа онцолж байлаа.

Манай талаас хоёр улсын Засгийн газар хооронд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулах тухай саналыг тавьсан. С.Чинзориг сайдын энэхүү саналыг нааштайгаар хүлээн авч Польшийн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн бодлогын яам Монголын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тохиролцсон нь  айлчлалын бас нэг дүн юм.

Польш улсын өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд улс төр, эдийн засгийн хувьд туулсан зам манай улстай ойролцоо гэдэг утгаараа ижил төстэй зүйл олон бий. Тиймээс нийгмийн хамгааллын салбарт тулгарч буй бэрхшээлийг хэрхэн яаж даван туулсан сайн туршлагаас солилцох боломжтой тухай ч ярилцсан.

Түүнээс гадна Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Польшийн талд Монголоос ажиллах хүч авах хүсэлт тавьсныг  дэмжиж эхний ээлжинд “Залуучууд солилцооны хөтөлбөр” хэрэгжүүлж жилдээ 30 хүртэлх насны 200-300 монгол залууг 12 сар хүртэлх хугацаанд Польш улсад аялангаа ажиллах  боломжоор хангахаар болжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.