Шинэ мэдээ

Улс төрийн хямралаас гарах Этиопын төлөвлөгөөг дэмжжээ6 сар 24. 10:01Си Жиньпин “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцоно6 сар 24. 9:33БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах төлөвлөгөөгөө цуцлахыг уриалжээ6 сар 22. 11:54БНХАУ, БНАСАУ-ын харилцааг шинэ түвшинд гаргахаар тохиролцжээ6 сар 22. 11:43Шведэд гялгар уутанд татвар ногдуулна6 сар 21. 12:05Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзана6 сар 21. 9:48Хималайн мөсөн голууд хайлж байна6 сар 21. 9:47Канадад хамгийн олон дүрвэгч суурьшжээ6 сар 20. 12:54М.Мурсигийн нас барсан шалтгааныг мөрдөн шалгахыг НҮБ уриалжээ6 сар 20. 10:13Венесуэл 24 тонн хүмүүнлэгийн тусламж хүлээн авжээ6 сар 20. 10:11ONECOIN цахим мөнгө гэж юу вэ?6 сар 20. 10:03АНУ, БНХАУ-ын худалдааны ээлжит хэлэлцээ өнөөдөр эхэлнэ6 сар 19. 12:16АНУ Төв Америкийн орнуудад санхүүгийн тусламж үзүүлэхээ зогсооно6 сар 19. 10:56М.Энхболд: Ордон дотроо ойлголцож байж Үндсэн хуулиа өөрчил6 сар 19. 10:09АНУ-ын компаниуд татварын нэмэгдлийн талаарх үзэл бодлоо илэрхийлжээ6 сар 19. 10:01Захиргааны шүүхээс Дархан аварга Б.Бат-Эрдэнийг МҮБХ-г төлөөлөх эрхгүй гэж үзжээ6 сар 19. 9:32Прокурорын байгууллагуудад "ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ" эхэллээ6 сар 18. 12:53Энэтхэгийн цэргийн машин руу халджээ6 сар 18. 11:59БНХАУ-ын дарга БНАСАУ-д айлчилна6 сар 18. 11:13Зарааны зурагтай замын шинэ тэмдэг гарна6 сар 18. 11:12Бразил руу визгүй зорчих орнуудын тоо нэмэгджээ6 сар 18. 9:54Өнгөрсөн жил Хятадад 68 орчим тонн мансууруулах бодис хураан авчээ6 сар 18. 9:42Абэ айлчлалынхаа талаар Трамптай хэлэлцжээ6 сар 17. 9:31Оманы буланд болсон халдлагуудыг мөрдөн шалгахыг уриалжээ6 сар 17. 9:29Ким Жөн Уны охин дүү Цэрэггүй бүсэд зочилжээ6 сар 13. 12:46Япон болон АНУ Өмнөд Хятадын тэнгист сургууль хийж байна6 сар 13. 9:55АНУ-БНХАУ-ын худалдааны маргаан бизнесээ өргөжүүлэх боломжийг олгож байна6 сар 13. 9:53Трамп, Ким нар гурав дахь удаагаа уулзах “бүрэн боломжтой”6 сар 12. 11:56Хятадад үер, хөрсний гулгалтын улмаас олон хүн амиа алджээ6 сар 12. 11:51“Facebook” компани Техаст нарны цахилгаан станц байгуулна6 сар 12. 11:09

С.Чинзориг сайд Польш улсад ажлын айлчлал хийж байна

/1-р сарын 24/  -  16 цаг 04 минут

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Бүгд Найрамдах Польш Улсын Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн бодлогын сайдын урилгаар тус улсад ажлын айлчлал хийж байна. Энэ удаагийн айлчлалаар Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар дахь хоёр орны цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр яриа хэлэлцээ хийх юм.

Варшав хотноо энэ сарын 23-нд очсон С.Чинзориг сайд Польшид ажиллаж амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийсэн бөгөөд энэ үеэр айлчлалынхаа зорилгыг танилцуулж олон жил яригдсан ч одоо л ажил хэрэг болж буй уг хэлэлцээрийг байгуулснаар Польшид ажиллаж амьдарч буй болон өмнө нь ажиллаж амьдарч байсан монголчуудын хувьд нийгмийн хамгааллын тал дээр том боломж нээгдэж буйг онцлоод “Польштой уг хэлэлцээрийг байгуулснаар манай улс Европын Холбооны улсуудаас хоёр оронтой нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах Засгийн газар хоорондын албан ёсны баримт бичигтэй болж буй юм. Хоёр улсын Засгийн газар хооронд энэ хэлэлцээрийг байгуулах нь нэгдүгээрт, Польшид одоо ажиллаж байгаа манай монгол иргэдэд ашигтай. Учир нь тодорхой хугацааны дараа эх орондоо ирэхэд Польшид ажиллаж байсан жил тэтгэвэрт гарахад нь тооцогдоод явна.  Хоёрдугаарт, өмнө нь Польшид ажиллаж байгаад одоо эх орондоо амьдарч байгаа, эсвэл тэтгэвэрт гарсан иргэд тухайн улсад ажилласан жилээ нөхөн тооцуулж тэтгэврийнхээ мөнгөн дүнг нэмэгдүүлэх боломж эрх зүйн хувьд бүрдэх юм” хэмээн тайлбарласан.

БНПУ-д 1000 шахам монгол иргэн хууль ёсны эрхтэйгээр ажиллаж амьдарч байгаагийн 60 орчим хувийг уламжлалт эмнэлгийн салбарт ажилладаг эмч тэдгээрийн гэр бүл эзэлдэг аж.  Польшид монгол эмч нар нэлээд эрэлттэй, ялангуяа уламжлалт анагаах ухаанаар мэргэшсэн  туршлагатай эмч нараас өөрийн гэсэн эмнэлгээ нээн ажиллуулж байгаа хүн ч цөөнгүй гэнэ.

Тэд олон жилийн турш нийгмийн даатгалд хамрагдах талаар ирж буцсан дарга нарт хэлж ярьдаг ч манай хоёр улсын хооронд хууль эрх зүйн  зохицуулалт байгаагүйгээс хэчнээн өндөр цалин авч нийгмийн даатгалын шимтгэлд их мөнгө төлсөн ч үр дүнг нь үзэх боломжгүй байсан гээд хоёр улсын Засгийн газар хооронд Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулахаар ирсэн С.Чинзориг сайдад талархал илэрхийлж байлаа. Өнөөдрийн байдлаар Польшоос Монголд 20 гаруй хүн удаан хугацаагаар амьдарч буй бөгөөд энэ хэлэлцээр тэдэнд ч мөн хамаатай байхаар зохицуулалтыг хийжээ. Нийгмийн хамгааллын хэлэлцээрт энэ сарын 25-нд хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулах юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.