Шинэ мэдээ

Мэдэгдэл7 сар 10. 13:29Барилгын салбарын мэргэжлийн ур чадвамжийн гэрчилгээг 83 иргэн гардан авлаа7 сар 10. 10:15Сирийн асуудлаарх ОХУ-ын тогтоолыг НҮБ-ын АЗ дэмжсэнгүй7 сар 10. 9:37АНУ-ын эрх баригчид сүүлийн 15 жилд анх удаа цаазын ялыг гүйцэтгэнэ7 сар 10. 9:37Т.Гантөмөр: Ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байна7 сар 9. 11:41Үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, хэвийн болголоо7 сар 8. 12:29Японд ширүүн борооны улмаас нүүх зөвлөмж авсан хүний тоо нэмэгджээ7 сар 8. 9:39БНАСАУ хилийн хяналтаа чангатгаж байна7 сар 8. 9:38Ерөнхий сайд эмэгтэйчүүдийн квотод анхаараасай...7 сар 7. 12:24Усархаг борооны улмаас далангийн хавтан сууж газар цөмрөлт өгчээ7 сар 7. 11:29Ираны цөмийн объектод гарсан осолд Израил улс холбоотой байж магадгүй байна7 сар 7. 9:41Хонконгт дотооддоо халдварласан тохиолдол бүртгэгджээ7 сар 7. 9:28БНАСАУ-ын дипломат: АНУ-тай хэлэлцээ хийх шаардлага байхгүй7 сар 6. 9:33Ж.Болсонару амны хаалт заавал зүүх тухай хуулийн зарим заалтад хориг тавьжээ7 сар 4. 11:39Ким Жөн Ун намын дээд байгууллагыг хуралдуулжээ7 сар 4. 10:52Дэлхий даяар “COVID-19”-ийн 141 вакцин боловсруулж байна7 сар 3. 9:55Хятадын компаниудын эсрэг үйлдлүүдээ нэн даруй залруулна гэж найдаж байна7 сар 3. 9:45Канад, АНУ, Мексик шинэ журмаар худалдаа хийж эхэллээ7 сар 2. 9:34БНСУ худалдааны маргааны асуудлаар Японтой хэлэлцээ хийхэд бэлэн байна7 сар 2. 9:22Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг 52 улс сайшаан хүлээн авчээ7 сар 1. 11:51АНУ-д халдварын тохиолдлын тоо өдөрт 100 мянгаар нэмэгдэж болзошгүй7 сар 1. 9:52Шархад дэд төвийн бүтээн байгуулалтын ажилд "Хамтран ажиллах гэрээ" байгууллаа5 сар 25. 11:44БНСУ-ын компаниудын 30 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгож магадгүй5 сар 19. 9:45Шинэ Зеландын хүн ам таван саяд хүрчээ5 сар 19. 9:45Японы ДНБ 3.4 хувиар бууржээ5 сар 18. 14:05Энэтхэгт хөл хориог сунгалаа5 сар 18. 10:06М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй5 сар 18. 9:36Румынд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ5 сар 18. 9:32Италийн эрх баригчид ирэх сард хилээ нээнэ5 сар 17. 11:34АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ5 сар 17. 11:33

Евгений Набоков: Би тийм ухаантай биш. Гэхдээ их мөнгө олдог

/1-р сарын 24/  -  10 цаг 27 минут

"Айлендерс" багтай жилд 10 сая ам.долларын цалин авах гэрээ байгуулж мэргэжил нэгтнүүдийнхээ дунд адлагдах болсон орос хаалгач Е.Набоковын яриаг толилуулья. Гэрээнийх нь талаар сонссон багийн нөхөд нь хүртэл “Тэр биднээс хоёр дахин үнэтэй юм чинь хаалгаа өөрөө манана биз, бид л лав туслахгүй” гэсэн үгсийг хүртэл унагаж байсан билээ. Үнэхээр мөнгөний төлөө явсан түүнийг сэтгүүлч бага зэрэг буруутгах өнгө аястай асуусан байна лээ. Түүний СКА багаас явсныг оросууд одоо болтол уучилж чадаагүй байгаа гэдэг нь сэтгүүлчийн тавьсан асуултуудаас харагдана. Гэхдээ доорх ярилцлагад тэрбээр мөнгөтэй холбоотой асуултуудад хариулахаас татгалзаж байжээ. Ингээд Үндэсний хоккейн лигийн “Нью Йорк Айлендерс” багийн хаалгач Е.Набоковын яриаг толилуулья.

-Танд “Амьдралд маань  шинэ хуудас нээгдллээ” гэсэн мэдрэмж төрж байна уу?

-Тэгж нэрлэж болох эсэхийг мэдэхгүй л байна. Ер нь бол бүх зүйл хэвийн байгаа, сэтгэл зүй, бэлтгэл гээд л.

-Өнгөрсөн улирал таны хувьд тийм ч сайн болоогүй?

-Үгүй ээ. Яг чин үнэнээр хэлэх юм бол болсон үйл явдлууд надаас шалтгаалаагүй. Тиймээс юу болсныг мартаж, шинэ улиралд гол анхаарлаа хандуулах хэрэгтэй юм биш үү.

-Та мөнгөний төлөө Орост ирсэн үү /Сэтгүүлч Айлендерстай хийсэн гэрээний талаар асуух гээд л тойруулаад байна. Тэрбээр Оросын бас нэг баг маш өндөр цалин амлахад ярилцах гэж эх орондоо ирж байсан/

-Энэ талаар би урьд нь ярьж байсан даа. Гэхдээ яах вэ, дахиад хэлье л дээ. Баг надтай хэлэлцээр хийхээсээ өмнө зохицуулах ёстой ганц нэг асуудал байсан. Бага зэрэг мөнгө гаргахын тулд зарим нэг тоглогчийг явуулах хэрэгтэй байсан учир гэрээг наймдугаар сар хүртэл хойшлуулсан юм. Энэ үед Петербургийн баг намайг авахаар маш шургуу хөөцөлдөж байлаа. Би завтай байсан учир Орост ирж багийн эзэн Александр Ивановичтой уулзсан юм.

-Тэгээд танд юу нь таалагдаагүй юм бэ?

-Гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байгаад буцсан нь дээр юм байна гэж шийдсэн юм. Тэнд бас нэг санал намайг хүлээж байсан л даа. Ер нь энэ талаар яриахгүй байвал яасан юм бэ. Нэгэнт болоод өнгөрсөн хэрэг шүү дээ.

-Саналуудын хойноос явсаар улирлыг тоглолтын бэлтгэлгүй эхлүүлж байна даа гэж харамсаж байна уу?

-Мэдээж. Би ер нь өнгөрсөн улиралд нэг их тоглосонгүй. Тоглоогүй байж байгаад ДАШТ-д явж, бэртэл авсан. Гэхдээ одоо яая гэх вэ, болох ёстой юм болоод л өнгөрснөөс хойш.

-Тэр үед өдрийг яаж өнгөрүүлж байв даа. Тоглолт байхгүй, бэлтгэл ч үгүй...?

-Би хоёр хүүхэдтэй. Тийм болохоор гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөж байлаа. Хангалттай завгүй байсан гэдгийг баталж чадна шүү.

-Итгэж байна аа. Тэгвэл эргээд хоккейн тухай яриандаа оръё. Одоо “Айлендерс”-ийн бэлтгэлийн баазад зургаан хаалгач байна. Үндсэн бүрэлдэхүүнд багтана гэсэн найдлага хэр байна вэ?

-Та энэ асуултаа дасгалжуулагчид тавьсан нь дээр байх. Би бэлтгэл дээр очоод л чадах бүхнээ хийнэ, үлдсэн нь удирдлагуудын мэдэх хэрэг.

-Ерөнхий дасгалжуулагчийн туслах Дин Чиновет Калгаритай хийсэн тоглолтын чинь дараа таныг их магтсан байна лээ?

-Тийм үү. Тэгвэл их баярлах л байна.

-Энэ үг танд нөлөөлөхгүй юу?

-Үгүй ээ.

-Ер нь хэвлэлүүд намайг юу гэж бичиж байна гэж хардаггүй хэрэг үү?

-Үгүй. Унших нь уншдаг ч маш цөөхөн. Дасгалжуулагчид миний тоглолт таалагдаж байгаад баяртай байна. Гэхдээ миний ажил бол тоглох л шүү дээ, ойлгож байна уу. Ганцхан тоглолтод биш байнга ингэж сайн байх хэрэгтэй байна.

-Гэр бүлийнхнийгээ Нью Йоркод авчирсан уу?

-Үгүй ээ. Амьдрах газраас өгсүүлээд шийдэгдээгүй асуудал зөндөө байна. Гэхдээ 10 хоногийн дараа гэхэд бараг ирчих байх.

-Ирэх улирлаас юу хүсч байна вэ?

-Сайн тоглолтыг.

-Тэгвэл багийнхаа тухай юу хэлэх вэ?

-Айлендерсийн бэлтгэлийн баазад одоо залуухан, өөрсдийгөө харуулахыг хүссэн 40 гаруй залуус байна. Гэхдээ улирлын өмнөх тоглолт, жинхнэ улирлын тоглолт хоёрын хооронд маш том ялгаа бий. Тиймээс улирлын өмнөх тоглолтуудад би ач холбогдол өгдөггүй.Бэлтгэлжилт л бүхнийг шийддэг болохоор тэр.

-Улирлын өмнөх тоглолт ч гэсэн мш их хүн ирсэн байсан шүү тийм ээ?

-Их гэж үү. Колизейд хийсэн тоглолтод хэдэн үзэгч ирснийг чи харсан уу?

-8000 орчим байх.

-Тэгвэл Айлендерсийн гэрийн тоглолтыг 14000 хүн үздэг юм.

-Орост, “Сокольник”-т болсон тоглолтыг 1000 орчим хүн үзэх тохиолдол байдгийг мэднэ биз дээ, та?

-Ээ... “Сокольник” эндэх хоёрыг битгий харьцуул л даа.

-Яагаад болохгүй гэж... Нью Йорк, Москва. Хоёулаа л мегаполис биз дээ. Гэтэл нэгэнд нь 1000 нөгөөд нь 8000?

-Гэхдээ... тоолох юм бол ч тийм л дээ.../бодов/. Энэ асуултад яаж хариулахаа мэдэхгүй байх чинь. Магадгүй, манайхан тэнд их очдог юм болов уу... /инээв/

-Зүгээр л америкчууд хоккейг оросуудаас илүү сонирхдог гээд хэлчихээч?

-Би яаж мэдэх вэ дээ.

-Жишээ нь, Айлендерс хөгжөөн дэмжигчидтэйгээ уулздаг уу?

-Тийм ээ. Байнга л ийм үйл ажиллага зохион байгуулж байдаг. Энэ бол байнга явагдаж байдаг зүйл.

-Хойд Америкт улирал дундын амралт маш богинохон хэрнээ тоглогчид формдоо орчихсон байдаг. Орост арай өөр. Яагаад тэгдэг юм бол. Орос хоккейчид өөрсдөө формоо хадгалж чаддаггүй байх тийм үү?

-Энэ чинь харин ёстой миний хариулах асуулт биш байна даа. Миний бодлоор бол шинэ улиралд бэлтгэхэд 3-4 долоо хоног хангалттай гэж үздэг. Гэхдээ мэргэжлийн тамирчин хүнд хувийн сахилга бат гэж байх ёстой л доо. Улирал дууслаа гэнгүүт л идэж уухаа хэтрүүлээд эхэлж болохгүй.

-ҮХЛ, ТХЛ хоёрыг харьцуулаад яривал?

-Хоёр өөр лиг шүү дээ. Би бол харьцуулах боломжгүй гэж хэлэх байна.

 -Ёоё... За тэгвэл, аль нь илүү таалагдаж байна?

-Дахиад л нөгөө юмаа асуугаад эхэллээ... Тийм ээ би ийм асуултуудад дургүй. ҮХЛ, ТХЛ хоёр чинь огт адилгүй. Тэгээд би нэг юм ярихаар хүн болгон өөр өөрөөр хүлээж авдаг шүү дээ. Тийм болохоор би ийм асуултад хариулах дургүй.

-Би таны ярьсныг л бичнэ. Тэгвэл хүмүүс юу гэж бодож байгаа бол?

-Ер нь ихэнх ихоккейчид ҮХЛ-т тоглохыг хүсдэг. Гэхдээ ТХЛ жилээс жилд өргөжиж байна. Гэхдээ дахиад хэлье. Харьцуулах боломжгүй.

-Тэгвэл сүүлчийн асуулт. Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ. И.Брызгаловтой ярилцаж байхад Достоевскийг уншсан гэж байсан?

-Харамсалтай нь би тийм ухаантай биш л дээ. Тийм болохоор нэг их уншаад байдаггүй. Ухаантай биш байсан ч би Оросын “онц сурлагатнууд”-аас илүү их мөнгө олж байна.

-Тэгээд хамгийн сүүлд ямар ном уншсан юм бэ?

-Рожер Федерерийн намтрыг. Би өндөрлөгт гарсан хүмүүсийн намтар унших маш дуртай.

Сэтгүүлчийн тайлбар.

-Үнэндээ Е.Набоков дөрвөн настай хүү нь Петербургт идээшиж чадахгүй болон учраас л Оросоос явсан юм. Хүү нь оросоор маш муу ярьдгаас гадна цаг агаар нь тохирохгүй, өвчин ороогоод байжээ.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.