Шинэ мэдээ

Сайхан мэдээ: Сангийн дэд сайд Х.Булгантуяа "Дэлхийн шилдэг залуу манлайлагч"-аар шалгарлаа12 сар 12. 14:59“Барилгын салбарт ХАБЭА-н хууль дүрмээ баримтлан ажиллахад осол гарахгүй байх боломжтой”12 сар 12. 12:26Монголын эзэнт гүрний Алтан Ордны улсын 750 жилийн ойг татар, казахууд тэмдэглэнэ12 сар 12. 12:21“Монголын цуутай бизнесмэнүүд” ном хэвлэгдэн гарлаа12 сар 12. 11:16Дуучин Н.Бямбадорж "Донжтой бүсгүй"12 сар 12. 10:42Кабул хотын захад үйлдсэн халдлагын хариуцлагыг талибууд хүлээв12 сар 12. 10:20“Хүүхдийн Евровидение-2019” Польшид болно12 сар 12. 9:33НҮБ цагаачлалын тухай гэрээг баталжээ12 сар 12. 9:31Хамгаалалтын малгай - Аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллацгаая12 сар 11. 16:46Лондонд Brexit-ийг дэмжигчид болон эсэргүүцэгчид жагсчээ12 сар 11. 10:31Черногорт олон мянган хүн жагсаал цуглаан хийжээ12 сар 11. 10:30Ким Жөн Ун энэ онд багтаан Сөүлд айлчлах магадлал тун бага байна12 сар 10. 11:58Э.Макрон даваа гарагийн орой мэдэгдэл хийнэ12 сар 10. 11:58Цагаан ордны тамгын газрын дарга оны сүүлчээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө12 сар 10. 10:06АШУҮИС түүхийн нэгэн шинэ хуудсаа нээлээ12 сар 10. 9:47Албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгөхийг Т.Мэйд уриалжээ12 сар 10. 9:34Төрийн нарийн бичгийн дарга маань үзгээ бэлэглэсэн юм шүү12 сар 10. 9:27Их Британийн телевизийн сувгууд “Brexit”-ийн асуудлаарх мэтгэлцээнийг дамжуулахаас татгалзав12 сар 8. 11:42Парист үйлдсэн халдлагын хэрэгт сэжиглэгдэж буй этгээдүүдэд эрүү үүсгэв12 сар 8. 11:14Э.Чулуунбаатар: Худалдаа эрхлэгчид чуулж тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцлээ12 сар 7. 17:43Н.Учрал: Худалдаа эрхлэгчдээ дэмжсэн цагт л өрхийн орлого, ажлын байр нэмэгдэнэ12 сар 7. 17:37Шүүхийн захиргааны байгууллага ирэх оны зорилтоо тодорхойллоо12 сар 7. 17:12УИХ-ын дарга М.Энхболд: Засгийн газар ажлаа шуурхай хийж, УИХ-ын үйл ажиллагааг таслалдуулахгүй явуулахыг шаардаж байна12 сар 7. 16:18АНУ хар тэнгис рүү хөлөг онгоцуудаа илгээхээр бэлтгэж байна12 сар 7. 9:42“Huawei”-н санхүүгийн захирлыг баривчилсантай холбогдуулан БНХАУ эсэргүүцлээ илэрхийлэв12 сар 7. 9:40Өмнөд Солонгосчуудын 60 гаруй хувь нь Ким Жөн Уны айлчлалыг дэмжиж байна12 сар 7. 9:39Д.Нарантуяа: Худалдаачдын нуруун дээр татвар маш хүнд хэцүү тусдаг12 сар 7. 9:17Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны тэргүүнээр Д.Нарантуяа сонгогдлоо12 сар 6. 17:28Сонсгол хамгаалах хэрэгслээ тогтмол зөв хэрэглэж хэвшье12 сар 6. 12:24Терроризмын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо буурчээ12 сар 6. 9:26

Төв аймгийн дулааны эрчим хүчний газрыг урлаг соёлынхон удирддаг

/1-р сарын 22/  -  17 цаг 57 минут

“ТӨВ ЧАНДМАНЬ” дулааны эрчим хүчний газар бол 100% орон нутгийн өмчит үйлдвэрийн газар.

Хуулиараа бол энэ газрын даргыг сонгон шалгаруулалтаар томилох ёстой. Гэсэн ч Ц.Жамбалсүрэн гэгч физикийн багш мэргэжилтэй хүн ямар ч сонгон шалгаруулалтад оролгүйгээр шууд томилогдсон юм.

Ц.Жамбалсүрэн нь өөрөө мэргэжлийн бус хүнээс гадна тус байгууллагыг өөрийн ах дүүгээрээ буюу мөн л мэргэжлийн бус хүмүүсээр “дүүргээд” байна.

1. Дэд захирал гэх орон тоог шинээр бий болгож өөрийн хадам ах н.Шижирболдыг тавьсан юм. Шижирболд нь биеийн тамирын багш мэргэжилтэй хүн билээ.

2. Борлуулалт олон нийттэй харилцах албаны даргыг намын “шахаагаар” Зоригтбаатар гэх хүнийг тавьсан юм. Тэрээр санхүүгийн мэргэжилгүй бөгөөд баримт бичиг боловсруулах анхна шатны ч мэдлэггүй гэдгийг нь хамт ажиллагсанд нь хэлж байна. Арга ч үгүй биз. Тэрээр мөн л биеийн тамирын багш мэргэжилтэй хүн юм. Өмнө нь борлуулалтын нягтлан давхар хариуцан ажиллаж цалин, орон тоо хэмнэсээр ирсэн билээ.

3. Ерөнхий инженер н.Батсүх нь мөн л Ц.Жамбалсүрэнгийн хамаатан юм.

4. Борлуулалтын техникчээр н.Доржгочоо гэх СУИС-ийг төгссөн дуучин мэргэжилтэй хүнийг томилсон юм. Тэрээр өөрйнх нь сонгуулийн сурталчилгаанд ажиллаж байсан билээ.

5. Нүүрсний пүүчин буюу автогражийн даргаар хүргэн н.Мөнхбат гэх хүнийг ажиллуулж байна.

6. Хүний нөөцийн менежер н.Солонго ч намын “шахаагаар” орж ирсэн билээ.

7. Кассын няраваар өөрийн хамаатан н.Даваанямыг ажиллуулж байна. Мөн 7 хүний бүрэлдэхүүнтэй захирлын зөвлөлийн гишүүдийн 4-5 нь дээр дурдагдсан хүмүүс байдаг нь АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 1-Р ЗҮЙЛИЙН 3-1-11-ИЙГ НОЦТОЙ ЗӨРЧИЖ байна.

Энэ мэтээр тайлбарлавал байгууллагын хөрөнгө санхүүг дур зоргоороо захиран зарцуулж байх нөхцөлийг бүрдүүлж байна.

БАРИМТ 1: Төв аймгийн Зуунмод сумын хувьд дэд бүтэц тээвэр цахилгааны зардал бусад аймгийн төвийг бодоход харьцангуй хямд атлаа яагаад м2-м3-ын үнэ нэмэгдээд байгааг тайлбарлах хэрэгтэй.

БАРИМТ 2 : Тус байгууллагын өмнөх захирал ажлаа өгөхдөө нэг ч төгрөгийн өргүй 600-800 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй дансандаа бэлнээр 50-60 сая төгрөгтэй, ТАТВАР БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛД ӨР ТӨЛБӨРГҮЙ хүлээлгэн өгсөн. Мөн санхүүгийн олон нааштай үзүүлэлтүүд гарсан учир 2017.01.01-ээс нийт ажилчдын цалинг 20%-иар нэмэхээр төлөвлөсөн байсан байна. Гэвч Ц Жамбалсүрэн дарга тохоон томилогдсоноос хойш хэт үрэлгэн аривч хямгач биш байдлаар хандсан нь доорхи асуудлаар илэрхийлэгдэж байна.

1. Хуучин даргын ширээ сандалыг ашиглахгүй гэж зөвхөн өрөөнийх нь тавилгыг 40 сая төгрөгөөр, сургалтын өрөөний засварыг 120 гаруй сая төгрөгөөр өөрийн талын хүмүүсээр хийлгэсэн. Энэ нь УИХ-аас эдийн засгийн хямралтай үед тэвчиж болох зардлыг хэмнэх гэсэн бодлоготой хэт зөрчилдөж байгаа юм.

2. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг Монгол Кувэйтын байгаль хамгаалах төвийн амралтын газарт 4 сая төгрөгийн зардлаар хуралдсан гэж бодохоор уншигч танд ямар санагдаж байна.

3. Nissan маркын краныг 52 сая төгрөгөөр авсан. Тус байгууллагад кран хэрэгтэй гэхдээ аль ч техникийн зах дээр байхгүй өндөр үнэтэй кран лав хэрэггүй ээ. Ийм төрлийн кран 30-35 саяд л авч болохыг аль ч машины сайтаас харж болно.

4. Цэвэрлэх байгууламжийн хашааны ажлыг тендерээр авч ажилчдаар хийлгээд цалин олгоогүй.

5. Хувийнхаа хадландаа байгууллагын ажилчдыг гаргаад цалинг нь ажиллаж байснаар бодож гаргасан.

6. Зуухны амны захиалгад 20 ширхэг доод амыг нэг бүрийг 500000 төгрөг нийт 10 сая төгрөгөөр шахсан.

7. Зуны засварын материалыг ямарч тендер сонгон шалгаруулалтгүй өөрсдөө хятад улсруу явж авчирсан /ЖАМБАЛСҮРЭН, ШИЖИРБОЛД, БАТСҮХ НАР/

8. Ус түгээх цэгт ажиллаж байсан 2 эмэгтэйг Ардчилсан намын сурталчилгаанд явсан гэж ноцтой зөрчил гаргаагүй байхад нь ажлаас халсан

9. Мөн хөдөлмөр хамгаалалын зардлаас 1 литр сүүг 1800 төгрөгөөр тооцдог /зун сүү 600 төгрөг болж хямдардаг/

10. Ажилчдын нүүрсний үнийг 30 хувиар тээврийн зардлыг 100 хувиар хөнгөлнө гэж ХАМТЫН ГЭРЭЭНДЭЭ заасан байдаг. Гэтэл БАГАНУУРЫН 1тн нүүрс 39500 төгрөг байхад 48000 төгрөгөөр зарсан.

Стратегийн чухал энэ үйлдвэрийг урлаг спортынхноор багаа бүрдүүлсэн мэргэжлийн бус менежментийн баг өнгөрсөн нэг жилийн хугацаанд яаж удирдаж байгааг цухас дурдахад ийм байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.