Шинэ мэдээ

Улс төрийн хямралаас гарах Этиопын төлөвлөгөөг дэмжжээ6 сар 24. 10:01Си Жиньпин “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцоно6 сар 24. 9:33БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах төлөвлөгөөгөө цуцлахыг уриалжээ6 сар 22. 11:54БНХАУ, БНАСАУ-ын харилцааг шинэ түвшинд гаргахаар тохиролцжээ6 сар 22. 11:43Шведэд гялгар уутанд татвар ногдуулна6 сар 21. 12:05Д.Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзана6 сар 21. 9:48Хималайн мөсөн голууд хайлж байна6 сар 21. 9:47Канадад хамгийн олон дүрвэгч суурьшжээ6 сар 20. 12:54М.Мурсигийн нас барсан шалтгааныг мөрдөн шалгахыг НҮБ уриалжээ6 сар 20. 10:13Венесуэл 24 тонн хүмүүнлэгийн тусламж хүлээн авжээ6 сар 20. 10:11ONECOIN цахим мөнгө гэж юу вэ?6 сар 20. 10:03АНУ, БНХАУ-ын худалдааны ээлжит хэлэлцээ өнөөдөр эхэлнэ6 сар 19. 12:16АНУ Төв Америкийн орнуудад санхүүгийн тусламж үзүүлэхээ зогсооно6 сар 19. 10:56М.Энхболд: Ордон дотроо ойлголцож байж Үндсэн хуулиа өөрчил6 сар 19. 10:09АНУ-ын компаниуд татварын нэмэгдлийн талаарх үзэл бодлоо илэрхийлжээ6 сар 19. 10:01Захиргааны шүүхээс Дархан аварга Б.Бат-Эрдэнийг МҮБХ-г төлөөлөх эрхгүй гэж үзжээ6 сар 19. 9:32Прокурорын байгууллагуудад "ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ" эхэллээ6 сар 18. 12:53Энэтхэгийн цэргийн машин руу халджээ6 сар 18. 11:59БНХАУ-ын дарга БНАСАУ-д айлчилна6 сар 18. 11:13Зарааны зурагтай замын шинэ тэмдэг гарна6 сар 18. 11:12Бразил руу визгүй зорчих орнуудын тоо нэмэгджээ6 сар 18. 9:54Өнгөрсөн жил Хятадад 68 орчим тонн мансууруулах бодис хураан авчээ6 сар 18. 9:42Абэ айлчлалынхаа талаар Трамптай хэлэлцжээ6 сар 17. 9:31Оманы буланд болсон халдлагуудыг мөрдөн шалгахыг уриалжээ6 сар 17. 9:29Ким Жөн Уны охин дүү Цэрэггүй бүсэд зочилжээ6 сар 13. 12:46Япон болон АНУ Өмнөд Хятадын тэнгист сургууль хийж байна6 сар 13. 9:55АНУ-БНХАУ-ын худалдааны маргаан бизнесээ өргөжүүлэх боломжийг олгож байна6 сар 13. 9:53Трамп, Ким нар гурав дахь удаагаа уулзах “бүрэн боломжтой”6 сар 12. 11:56Хятадад үер, хөрсний гулгалтын улмаас олон хүн амиа алджээ6 сар 12. 11:51“Facebook” компани Техаст нарны цахилгаан станц байгуулна6 сар 12. 11:09

Ройтерс: Эрдэнэтийн асуудал хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байна

/1-р сарын 22/  -  13 цаг 40 минут

Д.ЧИМЭГ

Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр” компанийн 49 хувийг төрд авах шийдвэр дахин гаргасныг “Монголын Зэс” корпораци эсэргүүцэж байгаагаа албан ёсоор илэрхийлээд байна. Монгол Улсын Дээд шүүх арванхоёрдугаар сард тус үйлдвэрийг нийгэмчлэхийг хориглосон шийдвэр гаргасан ч энэ сарын эхээр Засгийн газар тус үйлдвэрийн 49 хувийг хэлцэл хийж авах замаар “Эрдэнэт үйлдвэр” компанийг 100 хувь төрийн өмчит компани болгоно гэж зарласан. Гэсэн хэдий ч талуудын хооронд худалдах, худалдан авах хэлцэл хийгээгүй болохыг “Монголын зэс” корпорациас мэдээлсэн байна. Энэ үеэрээ Засгийн газрын энэ шийдвэрийг хуулийн хүрээнд түдгэлзүүлнэ гэдгээ мэдэгджээ. Тус компанийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар олон улсад “Монголын зэс” корпорацийг төлөөлж буй “Омниа Стратеги” хуулийн фирмтэй уулзахаар Лондонд ирэх үеэр нь “Ройтерс” агентлагийн сурвалжлагч түүнтэй уулзсан юм. Тэрээр “Бид өөрсдийн хууль ёсны өмчлөлөө дотооддоо ч олон улсад ч хамгаалах болно” гээд “Монгол Улс Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд гадны хөрөнгө оруулагчдыг татах шаардлагатай. Гэхдээ Засгийн газрын хийж буй энэ үйлдэл нь хөрөнгө оруулагчдад сөрөг дохиог өгөөд зогсохгүй дахин давтагдвал Монголыг сонирхох хөрөнгө оруулагч олдохоо болино” гэлээ. Дэлхийн уул уурхайн томоохон компани “Рио Тинто” групп Монголын Оюутолгой зэсийн ордод үйл ажиллагаа явуулж байгаа. Оюутолгой компанийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар, 66 хувийг “Туркойз Хилл Ресурс” компани эзэмшдэг бол тус компанийн 51 хувийг “Рио Тинто” групп эзэмшдэг юм. “Монголын Зэс” корпораци 2016 онд Засгийн газрын зөвшөөрлөөр ОХУ-аас “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авсан ч парламентын зарим гишүүд уг худалдан авалтыг эсэргүүцэж, тус уурхайг нийгэмчлэх шийдвэр гаргасан байна. “Монголын Зэс” корпораци уг худалдан авалт нь хууль ёсны дагуу хийгдсэн бөгөөд Засгийн газар Дээд шүүхийн шийдвэрийг үгүйсгэж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна хэмээн мэдэгдсэн. Төрийн өмчит “Эрдэнэт үйлдвэр”-т хувийн компанийн менежмент орсноор ашигт ажиллагаа сайжирч, төсөвт төвлөрүүлэх орлого нэмэгдэнэ гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Өнгөрсөн оны эхний хагас жилд “Эрдэнэт үйлдвэр” компани төсөвт өмнөх жилтэй харьцуулахад дөрөв дахин их хэмжээний татварыг төвлөрүүлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

183.177.98.238зочин   • 2018, 2 сарын 13. 10 цаг 27 минут

Ард түмэн босож Монгол зэс корпорацыг шатаж та нарыг алж ард түмэн өмчөө авах амархан байгаа шүү .АЯТАЙХАН БАГААРАЙ.

183.177.98.238зочин   • 2018, 2 сарын 13. 10 цаг 26 минут

Монгол зэс корпорацын цөөхөн нөхдөд өгөх анхааруулга: 1. Дуугүй мөнгөө буцааж аваад зайл. 2. эсвэл монгол улс өгөх мөнгө байхгүй тул Эрдэнэтийн 49 хувь төрийн өмч хэвээрээ. Та нар зөвшөөрөлгүй мөнгө гаргасан бол хохьчин. 3.Эрдэнтийн 49 хувийн хувьчлалыг төр одоо албан ёсоор явуулна. Тэр хувьчлалаар ороод 10,0 их наядыг төлөөд ав.

66.181.191.25Зочин   • 2018, 1 сарын 23. 2 цаг 04 минут

UURHAIN NOOTSIIG HENCH ONOJ BODOJ CHADDAGGUI TAAJ BODDOG

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.