Шинэ мэдээ

Гэрээгүй “Brexit” нь хүнсний бүтээгдэхүүн, шатахууны хомсдол үүсгэж магадгүй8 сар 19. 11:52Бангладешийн ядуусын хороололд түймэр гарчээ8 сар 19. 9:23Ким Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ8 сар 19. 9:21Хятадад хөрсний гулгалтын улмаас 17 хүн сураггүй болжээ8 сар 17. 11:06Индонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ8 сар 17. 11:00Конгод “Эбола” вирусний улмаас олон хүүхэд өнчирчээ8 сар 16. 12:17БНСУ-тай найрамдлын хэлэлцээ хийхээс татгалзжээ8 сар 16. 12:15Цагдаагийн олимпод чөлөөтийн тамирчид бахдам амжилт гаргалаа8 сар 16. 10:10“Кроса” шуурга БНСУ-ын зүүн нутагт дэгдэж болзошгүй8 сар 16. 9:12БНХАУ-ын эдийн засгийн өсөлт тогтвортой байна8 сар 16. 9:10Азид шинэ пуужин байрлуулах асуудлыг хэлэлцэж байна8 сар 15. 9:59“Boeing”-ийн нисэх онгоцны нийлүүлэлт 38 хувиар буурчээ8 сар 15. 9:37Мексикийн хилээр олон тооны зэвсэг хууль бусаар давуулжээ8 сар 14. 15:04Шинэ Зеландад 10 мянга гаруй галт зэвсгийг худалдан авчээ8 сар 14. 11:27БНХАУ-ын цахилгаан хөдөлгүүрт автомашины борлуулалт буурчээ8 сар 14. 9:50Сингапур эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамаглалаа бууруулжээ8 сар 14. 9:47Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг үргэлжлүүлнэ8 сар 13. 12:38Хадны завсар дөрөв хоног гацсан эрийг аварчээ8 сар 13. 12:34Петр Порошенко татвараас зайлсхийсэн хэргээр байцаалт өгөхөөр очжээ8 сар 13. 12:17М.Сингх Монгол, Мьянмар, Лаост айлчилна8 сар 12. 12:42М.Энхболд 60 тэрбумын схемийг хэрэгжүүлэхийг зөвшөөрөөгүй болохыг тогтоожээ8 сар 12. 11:59Сумын залуус сайн үйлсийн аянд нэгджээ8 сар 12. 10:37Bloomberg: ОХУ алт валютын нөөцөөр Саудын Арабыг гүйцэж түрүүлнэ8 сар 12. 10:28Ким Жөн Унаас захидал хүлээн авснаа мэдэгджээ8 сар 12. 9:20Гадаадын эрдэмтдэд Их Британийн виз олгох журмыг хялбаршуулна8 сар 10. 11:06БНАСАУ-ын парламент энэ сард хуралдана8 сар 10. 10:58"Эрдэнэс-Тавантолгой” ХК ажилчдынхаа ур чадварыг дээшлүүллээ8 сар 9. 15:35БНХАУ болон Япон стратегийн яриа хэлэлцээ хийнэ8 сар 9. 12:42Хусит босогчдын дайралтыг няцаажээ8 сар 9. 12:39Украин болон Туркийн Ерөнхийлөгч нар хэлэлцээ хийжээ8 сар 8. 14:07

Л.Мөнхбаатар: Тухайн хууль агуулгаа бүрэн илэрхийлдэг байх ёстой

/1-р сарын 19/  -  14 цаг 42 минут

УИХ-ын чуулганы хуралдаанаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар "Эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлээр манай улсын эмч нар өндөр түвшинд бэлтгэгдсэн, мэргэшсэн, энэ чиглэлээр ахицтай ажиллаж байгаа. Нийгэмд хэрэгцээ шаардлага байгаа учраас энэ хуулийг санаачилж, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байгаа юм. Хуулийн төслийг сайжруулах чиглэлээр хэдэн санал хэлье гэж бодож байна.

Хуулийн төслийн нэр хэр оновчтой вэ. Донорын тухай хууль гэж яваад байгаа. Донор гэдэг бол энэ хуульд зааснаар эд эрхтэн, цусаа өгч байгаа хүнийг хэлнэ. Гэтэл цаана нь донороос эд эртхэн, цусыг нь авч байгаа хүн байна. Энэ асуудлыг зохицуулж байгаа эрүүл мэндийн байгууллага, тодорхой алба байна гээд заачихсан. Энэ өргөн хүрээтэй харилцааг зохицуулж байж, зөвхөн донорынх нь асуудлыг зохицуулж байгаа мэтээр Донорын тухай хууль гээд хийчихээр хуулийн маань агуулгыг нэр нь илэрхийлж чадахгүй байна. Хууль тогтоомжийн хуулиар ч тухайн  хуулийг агуулгаа бүрэн илэрхийлдэг байх ёстой. Тэгэхээр нэрний асуудал хэр оновчтой вэ.

Зөвхөн Донорын тухай гээд явчихаар цаашдаа зарим зүйлүүд нь хоорондоо логикгүй болчихож байна. Донорын талаарх Засгийн газрын бүрэн эрх гэдэг юм уу ингээд явчихдаг. Хоорондоо уялдахгүй бол бусад асуудлууд нь орхигдчихоод байна. Иймээс энэ хуулийнхаа нэр томъёон дээр ямар бодолтой байна. Эрхтэн шилжүүлэн суулгах гэсэн нэр томъёо чинь илүү оновчтой юм бишүү. Энэ нь бүрэн дүүрэн илэрхийлэх байх гэж бодож байна. Мөн зарим зүйлүүдээ тодорхой болгомоор харагдаж байна. Төслийн наймдугаар зүйлд нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын бүрэн эрх гээд заачихсан. Харьяа нутаг дэвсгэрийнхээ хүрээнд бүрэн эрх хэрэгжүүлнэ гэсэн. Ерөнхий заачихаар тодорхойгүй болчихдог юм. Хууль тогтоогчдын гаргаж байгаа нэг алдаа бол нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын бүрэн эрх гээд ерөнхийд нь заачихдаг. Энэ дотор нь аймаг, сумын Засаг дарга, багийн Засаг дарга нь ч орно. Тэгэхээр ямар асуудал гарах вэ гэхээр аймгийн Засаг дарга нь хогны асуудлаар хураамж тогтоочихлоо гэхэд сумын Засаг дарга нь илүү тогтоочихдог ч юм уу.

Энэ хуульд гамшгийн үед цусны нөөц бүрдүүлэх чиглэлээр тодорхой чиглэл өгсөн бүрэн эрх гэхээр аймагт байх юм уу, эсвэл сумын Засаг дарга бас нөөц бүрдүүлэх юм уу гээд ойлгомжгүй асуудал үүсч байна. Тиймээс энэ асуудлыг жаахан  тодорхой болгомоор байна.

18 дугаар зүйлийн 2-т амьд донороос эд эрхтэн авахдаа тухайн авах бол тухайн гэр бүлийн гишүүдээс авна гээд анхны хэлэлцүүлгээр шийдчихсэн. Гэхдээ гэр бүлийн гишүүнийг тодорхой зааж өгөөгүй байгаа юм. Гэр бүлийн тухай хуульд зааснаар ойлгоно гэж үзвэл зөвхөн нэг гэрт байгаа хүмүүсийг ойлгоно. Гэтэл хамт нэг амьдардаггүй ч гэсэн гэр бүлийн хүмүүсийг нь хамруулах шаардлага гарч ирж магадгүй. Иймээс үүнийг бас тодорхой зааж өгмөөр байна" гэлээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.