Шинэ мэдээ

Сайхан мэдээ: Сангийн дэд сайд Х.Булгантуяа "Дэлхийн шилдэг залуу манлайлагч"-аар шалгарлаа2 цаг 36 минутын өмнө“Барилгын салбарт ХАБЭА-н хууль дүрмээ баримтлан ажиллахад осол гарахгүй байх боломжтой”5 цаг 10 минутын өмнөМонголын эзэнт гүрний Алтан Ордны улсын 750 жилийн ойг татар, казахууд тэмдэглэнэ5 цаг 15 минутын өмнө“Монголын цуутай бизнесмэнүүд” ном хэвлэгдэн гарлаа6 цаг 19 минутын өмнөДуучин Н.Бямбадорж "Донжтой бүсгүй"6 цаг 53 минутын өмнөКабул хотын захад үйлдсэн халдлагын хариуцлагыг талибууд хүлээв7 цаг 16 минутын өмнө“Хүүхдийн Евровидение-2019” Польшид болно8 цаг 2 минутын өмнөНҮБ цагаачлалын тухай гэрээг баталжээ8 цаг 4 минутын өмнөХамгаалалтын малгай - Аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллацгаая12 сар 11. 16:46Лондонд Brexit-ийг дэмжигчид болон эсэргүүцэгчид жагсчээ12 сар 11. 10:31Черногорт олон мянган хүн жагсаал цуглаан хийжээ12 сар 11. 10:30Ким Жөн Ун энэ онд багтаан Сөүлд айлчлах магадлал тун бага байна12 сар 10. 11:58Э.Макрон даваа гарагийн орой мэдэгдэл хийнэ12 сар 10. 11:58Цагаан ордны тамгын газрын дарга оны сүүлчээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө12 сар 10. 10:06АШУҮИС түүхийн нэгэн шинэ хуудсаа нээлээ12 сар 10. 9:47Албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгөхийг Т.Мэйд уриалжээ12 сар 10. 9:34Төрийн нарийн бичгийн дарга маань үзгээ бэлэглэсэн юм шүү12 сар 10. 9:27Их Британийн телевизийн сувгууд “Brexit”-ийн асуудлаарх мэтгэлцээнийг дамжуулахаас татгалзав12 сар 8. 11:42Парист үйлдсэн халдлагын хэрэгт сэжиглэгдэж буй этгээдүүдэд эрүү үүсгэв12 сар 8. 11:14Э.Чулуунбаатар: Худалдаа эрхлэгчид чуулж тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцлээ12 сар 7. 17:43Н.Учрал: Худалдаа эрхлэгчдээ дэмжсэн цагт л өрхийн орлого, ажлын байр нэмэгдэнэ12 сар 7. 17:37Шүүхийн захиргааны байгууллага ирэх оны зорилтоо тодорхойллоо12 сар 7. 17:12УИХ-ын дарга М.Энхболд: Засгийн газар ажлаа шуурхай хийж, УИХ-ын үйл ажиллагааг таслалдуулахгүй явуулахыг шаардаж байна12 сар 7. 16:18АНУ хар тэнгис рүү хөлөг онгоцуудаа илгээхээр бэлтгэж байна12 сар 7. 9:42“Huawei”-н санхүүгийн захирлыг баривчилсантай холбогдуулан БНХАУ эсэргүүцлээ илэрхийлэв12 сар 7. 9:40Өмнөд Солонгосчуудын 60 гаруй хувь нь Ким Жөн Уны айлчлалыг дэмжиж байна12 сар 7. 9:39Д.Нарантуяа: Худалдаачдын нуруун дээр татвар маш хүнд хэцүү тусдаг12 сар 7. 9:17Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны тэргүүнээр Д.Нарантуяа сонгогдлоо12 сар 6. 17:28Сонсгол хамгаалах хэрэгслээ тогтмол зөв хэрэглэж хэвшье12 сар 6. 12:24Терроризмын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо буурчээ12 сар 6. 9:26

БНСУ хөдөлмөрийн салбарт 2,8 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ

/1-р сарын 18/  -  18 цаг 02 минут

Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хооронд байгуулсан“Хөдөлмөр эрхлэлтийн салбарт хамтран ажиллах тухай” санамж бичиг, “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай” Харилцан ойлголцлын санамж бичигт С.Чинзориг сайд болон тус улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ким Ён Жү  нар гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж буй бөгөөд эдгээр санамж бичгийг байгуулснаар хоёр орны хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн салбарын хамтын ажиллагаа эрчимжиж, мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэх, ур чадварыг нь дээшлүүлэх, ажлын байр бий болгох, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг тодорхойлох зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдэж буй юм.

       Өнөөдрийн байдлаар БНСУ-д нийт 42,7 мянган монгол иргэн ажиллаж амьдарч байгаагийн 6500 гаруй нь хөдөлмөрийн гэрээгээр явсан хүмүүс.  Тиймээс айлчлалын үеэр онцлон ярилцсан нэг асуудал нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч илгээх тухай байсан. БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн сайд Ким Ён Жү Монгол Улсаас ажиллах хүч авах квотын талаар “2017 оны хувьд Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр ирж буй иргэд ажлын байран дээрээ хичээл зүтгэлтэй ажиллахын сацуу хууль бусаар хөдөлмөр эрхлэгчдийн тоо тодорхой хэмжээнд буурсан үзүүлэлтэй байна. Ийнхүү нааштай өөрчлөлтүүд гарч буй тул энэ жилийн квотыг өмнөх жилүүдийнхээс нэмэх төлөвлөгөөтэй байгаа” гээд БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар ажлын байр нэмэгдүүлэх зорилтын хүрээнд ажил олгогч, ажил хайгч нарын мэдээллийн санг бий болгох цахим системийн төслийг Монголд хэрэгжүүлэх боломжтойг дурдсан байна.

      Энэ төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос тодруулахад “БНСУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхээр санал болгосон уг төслийг 2,8 сая ам долларын хөрөнгө оруулалтаар гурван жилийн хугацаагаар хэрэгжүүлэх юм. Өмнө нь уг төслийг Вьетнам, Камбож зэрэг Азийн зарим улсад амжилттай хэрэгжүүлсэн юм билээ. Энэхүү мэдээллийн цахим системийг нэвтрүүлснээр ажил хайгч, ажил олгогчийн мэдээллийг цахим орчинд бүрдүүлж, ажлын байр, ажил хайгчийн байршил, ажил мэргэжлийн ангилал, тавигдах шаардлага нөхцөлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл бий болох бөгөөд цахимаар өргөдөл гаргах, ажилд зуучлагдах болон цахим шуудан, мессеж үйлчилгээ авах гэхчилэн бүх үйлгээг цогцоор нь үзүүлэх систем юм билээ. Төслийн хувьд ажилд зуучлах үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үр дүнг сайжруулахад дорвитой хувь нэмэр оруулах ач холбогдолтой гэж бид харж байгаа” хэмээн тайлбарласан юм.

          Түүнчлэн хоёр улсын хөдөлмөр эрхлэлтийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлж, мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэх, ур чадварыг нь дээшлүүлэх, ажлын байр бий болгох, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг тодорхойлох зэрэг олон чиглэлээр хамтарч ажиллах боломж бүрдэж байгаа юм байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.