Шинэ мэдээ

О.Тэнүүн: “Оюутан тамирчин” хөтөлбөр хэрэгжсэнээр оюунлаг тамирчид бэлтгэгдэнэ1 сар 17. 15:11“Дуулахаараа жаргадаг түмэндээ”1 сар 9. 14:54Сайд Х.Баделхан Өмнөговь аймгийн төвд шинээр баригдах цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын нээлтэд оролцлоо1 сар 5. 14:26Ч.Отгонбаяр: Шинэ залуу тамирчдыг маш чанартай болгомоор байна1 сар 5. 12:23Гар утаснаас ялгардаг хорт долгионыг саармагжуулагч эрүүл мэндийн чип Монголд албан ёсоор орж ирлээ1 сар 2. 10:22Аз хурсан айлд зочилсон нь2017, 12 сар 27. 16:08NEXT STOP наадамд төрийн өндөрлөгүүд оролцно2017, 12 сар 27. 12:37Ганцмодны боомтоор өдөрт 700 машин гардаг боллоо2017, 12 сар 26. 16:34C.Чинзориг сайд Японд ажиллаад ирлээ2017, 12 сар 26. 12:39“1000 машины зогсоол”-ын худалдаа эрхлэгчид жагсаж байна2017, 12 сар 26. 10:05Утааны талаар иргэд юу хэлэв2017, 12 сар 26. 10:00Үсээ засуулбал нас уртасна2017, 12 сар 26. 10:00Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн2017, 12 сар 26. 9:00Төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх нь “гайхамшиг” ч, “гамшиг” ч биш2017, 12 сар 25. 17:41З.Баасанням: АТГ-ын албан хаагчдын цалинг нэмсэн гэдэг нь ташаа мэдээлэл2017, 12 сар 25. 14:56Багш хүн өглөгийн эзэн - Цэнхэржавын Хосбаяр2017, 12 сар 25. 10:27А.Гантамир: О.Баасанхүү хандив авч Их чуулганаа хуралдуулсан нь авилгын эсрэг хуулийг зөрчсөн2017, 12 сар 20. 12:58Төрийн шийдвэрт түгжигдсэн “Авто худалдааны цогцолбор”2017, 12 сар 20. 11:01"Утаанбаатар"-т уушигны үйл ажиллагаа нь хэвийн хүүхэд ганц ч байхгүй2017, 12 сар 20. 9:59П.Нямлхагва: Хүүхэлдэйн театр жинхэнэ монгол дүр тодруулж, амилуулна2017, 12 сар 19. 13:26М.Анхцэцэг хэмээх охины амжилтын ард Цэнхэржавын Хосбаяр хэмээх нэгэн эрхэм буй2017, 12 сар 19. 10:15Израиль улс Газын зурвастай залгаа хилээ хаажээ2017, 12 сар 16. 11:00Сайд Х. Баделхан БҮК-1 төслийн нээлтэд оролцлоо2017, 12 сар 15. 16:15Б.Алтантулга: Ээжүүд сар бүрийн 20-ны өдөр тэтгэмж авна2017, 12 сар 15. 13:34Хүүхэлдэйн театрынхан “ГАЙХАМШИГТ ХАЙРЦАГ” гала тоглолт хийнэ2017, 12 сар 14. 15:17Б.Мөнх-Эрдэнэ: “Дэлхийн ур чадвар тэмцээн миний амьдралыг өөрчилсөн”2017, 12 сар 14. 10:12Орчны бүсийн иргэдийг зээлээр дэмжиж, тусгай хамгаалалттай нутгийг 3.4 сая га-аар нэмнэ2017, 12 сар 13. 16:03Дуучин Хүрэлээ охинтойгоо хамтран “Гацуурхан” дууг шинэчлэн дууллаа2017, 12 сар 13. 11:03Сонгууль хууль болон Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулна2017, 12 сар 11. 13:31Т.Бум-Эрдэнэ: Өөрийнхөө хувь заяаны хязгаарыг давж болохгүй. Энэ бол хариуцлага2017, 12 сар 11. 10:00

Сайд Х.Баделхан Өмнөговь аймгийн төвд шинээр баригдах цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын нээлтэд оролцлоо

/1-р сарын 5/  -  14 цаг 26 минут

Ёслолын ажиллагааг  Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан нээж үг хэллээ.  

 Тэрбээр хэлсэн үгэндээ:

Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт туссан Хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан томоохон хот, суурин газрын цэвэрлэх байгууламжийг үе шаттай шинэчлэх ажлыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Барилга, хот байгуулалтын яам 10 гаруй аймгийн цэвэрлэх байгууламжийн технологи, барилга байгууламжийн төслийг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр төлөвлөөд, гүйцэтгэж эхлээд байна. 

Эдгээрийн нэг болох Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төслийн хүрээнд Өмнөговь аймгийн төвд шинээр баригдах цэвэрлэх байгууламжийн барилгын үйл ажиллагааг өнөөдөр эхлүүлэн нээлтээ хийж байгаад баяртай байна.

Төслийн нийт санхүүжилт 21.17 сая ам.доллар бөгөөд үүний 8 хувийг Монгол улсын Засгийн газар, 92 хувийг АХБ-ны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Цэвэрлэх байгууламжийн төслийн зорилго нь бохир ус цэвэрлэх байгууламжийн шинэлэг технологи ашигласнаар байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл багасч, орон нутгийн оршин суугчдын эрүүл ахуй, орчны стандартыг дээшлүүлэх юм.

Арвайхээр, Даланзадгад, Сайншанд, Цэцэрлэг зэрэг төслийн хотуудад хоногт 3000 м3 хүчин чадалтай, био өнгөр тогтоогч бүхий идэвхит лагийн технологи ашигласан орчин үеийн бохир ус цэвэрлэх байгууламжууд барина.

Аймгуудад анх удаа монгол инженерүүд Монгол орны цаг уурын нөхцөлд тохирохуйц цэвэрлэх байгууламжийн шийдэл гарган, нэг  маягийн зураг төсөл  болгон батлуулж,  тус төслөөр хэрэгжүүлж  байгаа нь онцлог юм. Түүнчлэн эдгээр цэвэрлэх байгууламжуудыг барьж ашиглалтанд өгөн, амжилттай ашиглалтанд оруулах нь бусад аймгуудын төвд цаашид цэвэрлэх байгууламж барих жишиг болох юм.

Өнөөдөр 4 аймагт баригдах цэвэрлэх байгууламжийн анхны гэрээ байгуулагдаж Өмнөговь аймгийн Даланзадгад хотын цэвэрлэх байгууламжийн ажил эхлэх гэж байна.

Төслөөр сонгон шалгаруулалт зарлаж, үндэсний компаниудын түншлэл болох “Эн Эй Би” ХХК, “Эс Энд Эй Трейд” ХХК, “Сан” ХХК, “Байгууламж” ХХК-иуд шалгараад байна. Гэрээт ажлын өртөг нь  8.5 тэрбум төгрөг.

Гэрээ байгуулж байгаа эдгээр компаниудад ажлаа цаг хугацаанд нь, чанартай сайн гүйцэтгэж, амжилттай ажиллуулан ашиглалтанд хүлээлгэн өгөхийг хүсч байна гэв.

Уг төсөл хэрэгжиж эхэлснээр цэвэрлэх байгууламжийн ус цэвэрлэгээний чанар, аюулгүй байлын үзүүлэлт стандартын шаардлага хангагдаж, хөрс, агаараар дамжин байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөнөөс бүрэн ангижирах, цэвэршүүлсэн усны үзүүлэлт MNS4943-2015 стандартын шаардлагад бүрэн нийцэх зэрэг олон ач холбогдолтойг мэргэжлийн хүмүүс онцолсон юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.42.197Зочин   • 1 сарын 9. 16 цаг 52 минут

хасаг ууд худлаа шүү

41.85.161.171Зочин   • 1 сарын 6. 10 цаг 11 минут

ju

41.85.161.171jui   • 1 сарын 6. 10 цаг 11 минут

Хувь хүн Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Санхүүгийн асуудалтай байгаа, Банкинд хориг тавьдаг, Файлууд, эсвэл танай төслүүдийг холбох санхүүгийн хэрэгцээ байгаа бол,  гэрийн зээл. Бид хувь хүн, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.