Шинэ мэдээ

Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд Япончууд хөрөнгө оруулахаар болжээ1 сар 25. 11:21Шударга ёсны тэмцлээр эхэлсэн У.Хүрэлсүхийн Засгийн газар хариуцлагын шинэ жишиг тогтоолоо1 сар 21. 18:03“Хатуу хог хаягдлын менежментийг шинэчлэх төсөл”-д ажилтан сонгон шалгаруулж авна1 сар 21. 10:51Айл бүрт заавал байх хэрэгцээтэй олон үйлдэлт аяны “Эко мешок”-ыг тусгайлан Монголд үйлдвэрлэв1 сар 14. 18:40Ковид ба кибер аюулгүй байдал1 сар 14. 18:25“Korea Grand Sale 2021”: Нэгдүгээр сарын 14-нөөс 46 хоногийн турш онлайнаар зохион байгуулагдана1 сар 12. 11:51"Ноён Бондгор"-ын дууг ам барьж дуулж уралдаанд оролцжээ1 сар 10. 13:57“Gobi challenge-2020” олон өдрийн ТЭМЭЭН АЯЛАЛ өндөрлөлөө1 сар 8. 13:37О.Амартүвшин төрөөс дээгүүр загнаж, самарчдыг дээрэмдэж байна1 сар 8. 13:03Самрын бизнесд сан байгуулж “самрах” шийдвэрийг МХАҮТ гаргажээ1 сар 7. 13:08МҮХАҮТ “Гарал үүслийн гэрчилгээ” зараад байна уу, Сан байгуулж дээрэм хийх үү?1 сар 7. 11:54“Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аялал үзэгчдийн хүртээл болно1 сар 5. 13:35Хүүхдийн төлөө фонд1 сар 5. 11:51Ноён Бондгорын 200 саяын уралдаанд 1000 гаруй хүн бичлэг илгээжээ2020, 12 сар 30. 10:37Ил захидал2020, 12 сар 25. 16:24Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг эмч, ажилчдынхаа дунд "ТӨСЛИЙН УРАЛДААН” зохион байгууллаа2020, 12 сар 25. 11:39Д.Баярмандах: БНСУ дахь иргэдийнхээ нийгмийн баталгааг ханган ажиллаж байна2020, 12 сар 24. 13:39Дуугаа дуулаад байртай болоорой!2020, 12 сар 24. 12:18Талархлаа илэрхийлж гэрлэн дохио нь эмч, цагдаагийн дүрсээр асдаг болжээ2020, 12 сар 23. 16:12ХӨСҮТ-ийн албан хаагчдад эрүүл мэндийн бүтээгдэхүүн хандивлалаа2020, 12 сар 14. 16:43Баянгол дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаан боллоо2020, 12 сар 8. 14:15Д.Наратуяа: ЭМЯ хууль зөрчсөн болон үйлдвэрийн үнээс өндөр үнээр худалдан авалт хийгээгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье2020, 12 сар 8. 14:09"Номин"-гийн Баярсайхан, буурал А.Гансүх нарын хоршил ЭРЭЛ-ийн Эрдэнэбатыг дээрэмдэх ажиллагаа2020, 12 сар 7. 9:44"Чингис хаан" музейгээр улс төр хийх цаг нь биш, УИХ-ын гишүүдээ2020, 12 сар 2. 14:44Засаг даргад хууль бус нөхөр зүтгэх нь цагийн гарз2020, 11 сар 28. 13:37МУИС-ын ХЗС-ийн оюутнууд “Өгөх нь Авахаасаа ерөөлтэй” сайн үйлсийн аян өрнүүлж СХД-ийн ОК-д гардуулан өгчээ2020, 11 сар 27. 15:33Хүнс тэжээлийн дутагдалтай байгаа 1000 өрхөд хүнсний багцыг хүргэж байна2020, 11 сар 20. 13:19Ж. Шижир: Дэлхийд гарах Монгол системийг хөгжүүлж байна2020, 11 сар 20. 11:43Улаанбаатарыг Ухань болгохгүй гэвэл хатуу дэглэмээ л мөрд2020, 11 сар 19. 14:29Монгол улс, БНХАУ-тай хил хязгаарын маргаантай асуудал байхгүй2020, 11 сар 18. 13:22

Б.Баярмаа: Залуучуудын хөгжил, оролцоог дэмжсэн хууль 2018 оноос хэрэгжиж эхэлнэ

/11-р сарын 28/  -  17 цаг 47 минут

-Залуучуудын хөгжил, оролцоог дэмжсэн хууль 2018 оноос хэрэгжиж эхэлнэ. Энэ хуулиар залуучуудын хөгжлийн асуудлыг хэрхэн зохицуулсан бэ?

-Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд төрөөс залуучуудын хөгжлийг үндсэн таван чиглэлд дэмжих тухай тусгасан. Тодруулбал,  хувь хүний хөгжил, боловсрол, соёл, урлаг, спорт, шинжлэх ухааны хөгжлийг дэмжих, залуучуудын эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, аюулгүй амьдрах, хөгжих орчныг дэмжих гэсэн хөгжлийн үндсэн таван чиглэлтэй. Хэвлэл, мэдээлэл иргэний нийгмийн оролцоотойгоор залуучуудын хөгжлийг дэмжих, ялангуяа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  асуудлыг тусгаж өгсөн.  Мөн залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн соёл урлаг, биеийн тамир спортын төв, цэцэрлэгт хүрээлэн гэх мэтчилэн дэд бүтцийг барьж байгуулах ажлыг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулахаар эрх зүйн зохицуулалтыг хийсэн.

-Монголын Залуучуудын үндэсний чуулганыг  ирэх сарын 12-нд  “Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар болсон байна. Залуучуудын үндэсний чуулганы талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсын нийт хүн амын 34.6, хөдөлмөрийн насны иргэдийн 50 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Үүнээс шалтгаалан манай улсын хүн амын ихэнх хувийг эзэлж буй залуучуудын хөгжил, оролцоог дэмжсэн бодлого хэрэгжүүлэх шаардлага тулгарсан. Энэ хүрээнд 2017 оны тавдугаар сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг баталлаа. Ингэснээр Монгол Улсад залуучуудын асуудлаар баримтлах бодлого, эрх зүйн орчин бүрдсэн. 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай” хуулийг дагалдан залуучуудын хөгжлийн талаар баримтлах дунд хугацааны бодлого болох “Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулах ажлыг бид одоогоор хийж байна. Мөн тус хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлын хүрээнд залуучуудын хөгжлийн талаар төрөөс баримталж буй бодлого, хөтөлбөрийг танилцуулах, тэдний санаа бодлыг бусад бодлого хөтөлбөрт тусгах шаардлага бий болсон.  Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо” үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Энэхүү үндэсний чуулга уулзалт нь “Залуучуудын хөгжлийг дэмжих” тухай хуулийг төр, төрийн бус байгууллага,  олон нийтийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх бэлтгэлийг хангах, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан залуучуудын хөдөлмөрлөх зөв зан үйлийг хэвшүүлэх, амьдрах ухааны мэдлэг олгох, хөгжих таатай орчныг бүрдүүлэх зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэхэд бүх түвшний бодлого үйл ажиллагааг чиглүүлэх, залуучуудын бодлого, хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилт, шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцох оролцоог тодорхойлох зорилготой. Түүнчлэн “Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-т чуулга уулзалтад оролцсон залуучуудын саналыг  авна.

-Үндэсний хэмжээний чуулга уулзалт учраас залуу хүн бүр оролцож, дуу хоолойгоо өргөхийг хүсч байгаа байх. Оролцогчдыг хэрхэн сонгож байна вэ?

-Чуулга уулзалтад 21 аймаг, есөн дүүргээс нийт 800 гаруй төлөөлөгч оролцоно. Тухайлбал, хөдөө орон нутгаас 350 төлөөлөл оролцож байгаа. Үлдсэн нь нийслэлийн есөн дүүрэг, залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож залуучуудтай холбоотой асуудлыг хэлэлцэх юм. Бид энэхүү чуулганд оролцох төлөөлөгчдийг сонгохдоо 21 аймаг, есөн дүүрэгтэй тодорхой хэмжээний квот өгч байгаа. Энэ квотод залуучуудын хөгжлийн асуудлыг хариуцсан төрийн байгууллага зайлшгүй оролцоно. Мөн орон нутаг дахь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт зорилтот бүлгийн залуучуудыг хамруулах чиглэлийг өгсөн.  Иймээс бид малчин залуус, хөгжлийн бэрхшээлтэй залуучуудыг ч оролцуулахаар зорьж байна. Нэг зүйлийг онцлоод хэлэхэд, залуучуудын асуудал маань өөрөө салбар дундын уялдаа холбоо, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж тодорхой үр дүн гарч, асуудлууд нь шийдэгддэг онцлогтой. Тиймээс ЭМЯ, БСШУСЯ, ХХААХҮЯ, ГХЯ, ХЗДХЯ зэрэг холбогдох бүх яам оролцож,  залуучуудын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, Монгол Улсын тогтвортой хөгжлийн  зорилтыг хангахад залуучууд ямар оролцоотой байх гэх мэтчилэн мэдээллийг залуучуудад өгч, тэдний санаа бодлыг сонсоно.

-Чуулга уулзалтын хүрээнд сургалт зохион байгуулна  гэсэн. Сургалтын агуулга, үр дүн ямар байх вэ. Сургалтад ямар хүмүүс хамрагдах вэ?

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Щвейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр 2013-2017 онд “Залуучууд хөгжил” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 11 аймаг, гурван дүүрэг, хоёр суманд “Залуучуудын хөгжлийн төв”-ийг байгууллаа.  Эдгээр төв маань өсвөр үе, залуучуудыг хөгжүүлэх, тэдний хөдөлмөрлөх, өөрийгөө хөгжүүлэх бүтээлч ухамсар, сэтгэлгээ, тэднийг өөрсдийн эрх ашигт нөлөөлөх аливаа асуудлаарх шийдвэрт оролцоход дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг тухайн дүүрэг, орон нутагтаа зохион байгуулах зорилготой. Тэгэхээр энэ төвийн нийгмийн ажилтан, мэргэжилтнүүдээс гадна нийслэл болон хөдөө орон нутаг дахь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдлага, залуучуудын хөгжил хариуцсан мэргэжилтнүүд үндэсний чуулганы дараа үргэлжүүлэн хоёр өдрийн сургалтад хамрагдана. Сургалтаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, түүнийг дагасан бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхан шатны нэгж дээрээ хэрхэн ажиллах тухай чиглэлийг өгч, тэдний чадавхийг бэхжүүлэх юм.

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.