Шинэ мэдээ

Хашоггийн амийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой АНУ-ын байр суурийг няцаажээ9 цаг 16 минутын өмнөУлсын төсвийг хамгийн өндөр хэмжээгээр батална9 цаг 20 минутын өмнөХятадын талтай ШХАБ-ын асуудалд илүү нээлттэй хамтарч ажиллана9 цаг 50 минутын өмнөДоктор Д.Уламбаяр: Элсэх нь зүйтэй, Манай улсын баруун хязгаарын хилийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ9 цаг 56 минутын өмнөЛ.Эрдэнэчулуун: Монгол Улс ШХАБ-д элсэх цаг нь болсон10 цагийн өмнөУИХ-н гишүүн Л.Болд: ШХАБ-д элсэх эсэхээ яриад эцсийн шийдвэрээ гаргах цаг нь болсон12 сар 18. 10:43Ц.Цолмон: ШХАБ-д гишүүнээр элсэх цаг нь болсон12 сар 18. 10:36Хятадын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулах хугацаагаа хойшлууллаа12 сар 17. 18:00МАН-ын гишүүд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаарлага хүргүүллээ12 сар 17. 14:18NEXT Stop наадамд Монголын ирээдүйг тодорхойлогч гол тоглогчид нэр дэвшинэ12 сар 17. 14:06Ч.Энхбат: Хуулийг хэрхэн хэрэгжүүлэхээс үр дүн шууд хамаардаг12 сар 17. 13:05Шуугианы гаралтай сонсгол бууралтаас урьдчилан сэргийлье12 сар 17. 12:36Баруун Иерусалимыг Израилийн нийслэл хэмээн хүлээн зөвшөөрнө12 сар 17. 9:10Brexit-ийн гэрээний нөхцөлийг дахин хэлэлцэхээс татгалзав12 сар 15. 11:47Мексикийн Ерөнхийлөгч цагаачлалын асуудлыг Дональд Трамптай утсаар хэлэлцжээ12 сар 14. 11:52ЕХ Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах бодолгүй байна12 сар 14. 11:47Б.Энхмандах: “Та нар өшөө олон ангит кино үзнэ” гээд хортойхон мушилзах хүний тоглолтод автсанаа мэддэг үү М.Энхболд оо, У.Хүрэлсүх ээ!12 сар 14. 10:15Л.Энхболд нүүрсний хэрэг илчилсэнийхээ төлөө золиосонд явав уу12 сар 13. 15:43Радиогийн хөтлөгч Эквадорын шинэ дэд Ерөнхийлөгч болжээ12 сар 13. 10:05“Умардын урсгал-2”-ыг эсэргүүцсэн тогтоол баталжээ12 сар 13. 10:01Сайхан мэдээ: Сангийн дэд сайд Х.Булгантуяа "Дэлхийн шилдэг залуу манлайлагч"-аар шалгарлаа12 сар 12. 14:59“Барилгын салбарт ХАБЭА-н хууль дүрмээ баримтлан ажиллахад осол гарахгүй байх боломжтой”12 сар 12. 12:26Монголын эзэнт гүрний Алтан Ордны улсын 750 жилийн ойг татар, казахууд тэмдэглэнэ12 сар 12. 12:21“Монголын цуутай бизнесмэнүүд” ном хэвлэгдэн гарлаа12 сар 12. 11:16Дуучин Н.Бямбадорж "Донжтой бүсгүй"12 сар 12. 10:42Кабул хотын захад үйлдсэн халдлагын хариуцлагыг талибууд хүлээв12 сар 12. 10:20“Хүүхдийн Евровидение-2019” Польшид болно12 сар 12. 9:33НҮБ цагаачлалын тухай гэрээг баталжээ12 сар 12. 9:31Хамгаалалтын малгай - Аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллацгаая12 сар 11. 16:46Лондонд Brexit-ийг дэмжигчид болон эсэргүүцэгчид жагсчээ12 сар 11. 10:31

Төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх нь “гайхамшиг” ч, “гамшиг” ч биш

/12-р сарын 25/  -  17 цаг 41 минут

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр зарим мэдээллийн сайт болон сошиал хуудаснаа “Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөхөөр ажиллаж буй Л.Ганбаатар салбарынхаа нэр бүхий тусгай зөвшөөрлүүдийг хувийн компанид өгөх гэж байна” гэсэн мэдээлэл гарч эхэлсэн. Үүнд “Төрийн чиг үүрэг, үйл ажиллагаа, эрх мэдлийг төрийн бус байгууллагад шилжүүлнэ гэдэг байдал сүүлийн үед элбэг сонсогдох болсонтой холбоотой. Тэгвэл төр, төрийн байгууллага гэж байхын хэрэг байна уу? Хэдэн том компаниуд нийлээд ТББ-ыг байгуулаад, дээгүүр нь лоббидож төрийн ажил, үйлчилгээг шилжүүлж аваад, зах замбараагүй заваан юм болохын үндэс тавигдана биз дээ” гэсэн пост болон “Монголын Барилгын үндэсний ассоциаци” ТББ-ын цаана Барилга, хот байгуулалтын Сайдын зөвлөх Л.Ганбаатарын оролцоо байна уу” гэсэн таамаглал дэвшүүлсэн мэдээ зэргийг дурдаж болох юм.

Төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гэрээлэн гүйцэтгүүлэх талаар хууль эрх зүйн орчин хангалттай бүрдсэн учраас холбогдох хуулийн зүйл, заалт, тогтоол, шийдвэрүүдийг яамд хэрэгжүүлж эхлээд байгаа. Энэ нь төр байх эсэхэд тултал ул суурьгүй, болчимгүй шийдвэр биш. Хэрэв мөн бол уг хууль тогтоомж, шийдвэрүүдийг гаргасан байгууллага, хүмүүст нь хандах зүйтэй. Мөн тухайн сайтуудад “төрийн байгууллагын хяналтаас гаргаж ТББ-д өгөх нь зүйтэй гэх мэдээллийг хийсэн” хэмээн ташаа мэдээлсэн. “Төрийн хяналтаас гаргах” тухай дээрх хууль ёсны шийдвэрт ч, мэдээлэл хийсэн ТББ-ын хурал дээр ч яригдаагүй тул ташаа мэдээллийг зориудаар түгээж байгаа нь анзаарагдлаа. Харин уг чиг үүргүүд хэнд, яагаад шилжиж байгаа нь анхаарал татаж байгаа бол үүнд холбогдох байгууллагууд олон нийтийг бодит мэдээллээр хангах учиртай. Үүнтэй холбогдуулан Барилга, хот байгуулалтын Сайдын зөвлөх Л.Ганбаатар болон “Монголын Барилгын үндэсний ассоциаци” ТББ-ын төлөөллөөс дараах тодруулгыг авснаа хүргэж байна.

Барилга, хот байгуулалтын Сайдын зөвлөх Л.Ганбаатар: ТББ-уудын хамтарсан шийдвэрт би оролцох боломжгүй.

-Барилгын салбарт байгаа тусгай зөвшөөрлийг олгох, сургалт явуулах зэрэг чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх болсонтой холбогдуулан энэ чиг үүргийг гүйцэтгэхээр БХБЯ-тай гэрээ байгуулахаар болсон “Монголын Барилгын үндэсний ассоциаци” ТББ болон таны талаар анхаарал татсан мэдээнүүд цацагдах боллоо.  Тухайлбал, “Монголын Барилгын үндэсний ассоциаци ТББ-д яагаад энэ чиг үргийг хариуцуулах болсон юм бэ?

-Энэ бол яамны шийдвэр биш. Яам зөвхөн сонгон шалгаруулалт явуулж, үүгээрээ ТББ-уудыг энэ чиг үүргийг гүйцэтгэх ажилд адил тэгш оролцох боломжийг нээж өгсөн. Сонгон шалгаруулалт хуулийн хүрээнд явагдсан. Мөн долоон ТББ-ууд “Бид түншлэлийн гэрээ байгууллаа. Бидний шийдвэрийн дагуу “Монголын Барилгын үндэсний ассоциаци” ТББ нь Яамтай гэрээ хийнэ” гэдэг асуудлыг тавьсан. Тэдгээр ТББ-ууд нь анх удаагаа ингэж эвлэлдэн нэгдэж нэг шийдвэрт хүрч байгааг салбарынхан ч хэлж байгаа. Яамны зүгээс тэдний шийдвэрт нөлөөлөх боломжгүй.

-Таныг яагаад “Монголын Барилгын үндэсний ассоциаци ТББ-тай ямар нэгэн байдлаар холбоотой, дээрх шийдвэрт оролцоотой гэж үзээд байгаа юм бол. Тэгж үзэх сэжим, эсвэл ашиг сонирхлын зөрчил гэж үзэж болохуйц энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнес танд бий юу?

-“Монголын Барилгын үндэсний ассоциаци” ТББ гэдэг байгууллагатай Сайдын зөвлөхөөр ирсний дараа л ажил үүргийн шугамаар танилцсан. Энэ байгууллагыг салбарынхан нь байтугай нийгэм таних учраас огт дуулаагүй байгууллага, хүмүүс гэж хэлбэл худлаа болно. Нэр бүхий долоон ТББ-ууд түншлэлийн гэрээгээр тодруулснаас хойш салбарынхны санаа бодлыг сонссоноор бол “нүдээ олсон”, хариуцлага хүлээх чадвартай, уг ажлыг нэр төртэй, хариуцлагатай гүйцэтгэх чадамжтай байгууллагад үүрэг хүлээлгэх гэж байгаад баяртай байна гэцгээж байгаа. Цаг хугацаа дээрх үнэлэмжийн зөв, бурууг харуулах бизээ. Яамны зүгээс хариуцлагыг эн тэргүүнд тавьж байгаа. Миний хувьд барилгын салбарт ажиллаж буй он жилүүд бий ч хувийн бизнес, ямар нэгэн ашиг сонирхол байхгүй. Шаардлагатай бол шалгуулахад бэлэн. Би Сайдын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж байгаа, баримталж буй гол зарчим маань бүх зүйл хуулийн дагуу байх ёстой. Хуулийн дагуу ажлаа явуулахын тулд ямар ч саадыг туулахад бэлэн байна.

Б.Нэмэхбаатар: ТББ-ын мэдэгдэл “зохих эздэдээ” цочрол өгөв үү гэж харж байна.

Сайдын зөвлөх Л.Ганбаатар ингэж ярилаа. Түүнийхээр ТББ-уудын шийдэлд хүрсэн энэ саналд төрийн яам оролцох нь зохисгүй хэрэг гэнэ. Харин асуудлын нөгөө талд үнэхээр тусгай зөвшөөрөл олгох, сургалт явуулах чиг үүргийг олгосноор барилгын томоохон компаниудын нэгдэл эрх мэдлийг гартаа авч жижиг компаниудыг шахах гээд байгаа явдал бий юу. Энэ талаар “Монголын Барилгын үндэсний ассоциаци” ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Нэмэхбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Сүүлийн үед “Монголын Барилгын үндэсний ассоциаци” ТББ-ын талаар сошиал мэдээлэл болон мэдээллийн зарим сайтаар анхаарал татсан мэдээлэл гарах боллоо. Энэ нь барилгын салбарт байгаа тусгай зөвшөөрөл олгох, сургалт явуулах зэрэг чиг үүргийг ТББ-аар, бүр тодруулбал “Монголын Барилгын үндэсний ассоциаци” ТББ-аар  гүйцэтгүүлэх болсонтой холбоотой. Тухайлбал “Барилгын томоохон компанийн нэгдэл болох “Монголын Барилгын үндэсний ассоциаци” нь жижиг компаниудыг “шахах” гэсэн байна л даа. Энэ талаар?

-Энэ сарын 20-ны өдөр Монголын барилгын салбарын ТББ-ууд хамтран энэ талаар хангалттай мэдээлэл хүргэсэн. Төрөөс баталсан холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүднээс Барилга, хот байгуулалтын үе үеийн сайд нар энэ ажлыг хийхээ бидэнд амладаг байсан. Барилгын салбарын мэргэжлийн холбоод мэргэжлийн сургалт зохион байгуулах, тусгай зөвшөөрөл олгох ажлыг ТББ-уудад хариуцуулна гэдэг. Лавтай долоон сайд ингэж амалснаас Г.Мөнхбаяр сайд хоёр ТББ-д олгосноос өөрөөр эхлүүлсэн удаагүй. Бусад нь хоосон амлалт болоод өнгөрдөг. Яагаад энэ чиг үүргийг ТББ хийх нь зүйтэй гэж үзээд байна вэ гэхээр тусгай зөвшөөрөл авахын тулд яаманд, эсвэл Барилгын хөгжлийн төвд танилтай байх хэрэггүй юм аа. Шалгуураа мэргэжлийн түвшинд хангасан бол ямар ч танилгүйгээр, авлигалгүйгээр, цаг хугацаа алдалгүйгээр тусгай зөвшөөрлөө ав гэдэг зарчим л үйлчлэх ёстой. Харамсалтай нь өнгөрсөн 10 гаруй жилийн туршлагаас харахад төрд энэ чиг үүрэг байснаар дээрх зарчим үйлчлэхгүй юм байна гэдгийг хангалттай харлаа. Аль ч төрийн үед танилгүйгээр, авлигалгүйгээр, цаг хугацаа гарздахгүйгээр тусгай зөвшөөрлөө авахгүй нь гэдгийг харлаа. Тусгай зөвшөөрөл байхгүй бол төрөөс гүйцэтгүүлж байгаа ажлаас авч хийх боломжгүй. Ажил олдохгүй бол тухайн барилгын компани яах нь тодорхой. Нөгөө талаасаа, төрөөс ажил авахын тулд тендерт оролцох гол шалгуур нь тусгай зөвшөөрөл юм бол үүний цаана хариуцлага байх ёстой. Төсвийн хөрөнгөөр, зээлийн мөнгөөр ажил гүйцэтгүүлэхдээ шалгуур хангаагүй, хүний нөөц бүрэлдээгүй, чадамжийн доголдолтой, туршлага нимгэн байгууллагад өгчихвөл яах вэ. Ийм асуудал удаа дараа гарч байсан. Тэгэхээр тусгай зөвшөөрлийг хэн, хэнд өгөх вэ гэдгийн цаана төсвийн хөрөнгийг үрэн таран хийхгүй байх бодлого хамт яваа. Энэ бодлогыг хэрэгжүүлэхээр зоригтой шийдэмгий ажиллаж байгаа БХБЯ-ны сайд, удирдлагын багт талархах нь зүйтэй. Хариуцлагыг эн тэргүүнд тавьж байгаа Засгийн газрын бодлогын хэрэгжилтийг эндээс харцгаая.

Дэлхийн улс орнуудад төрийн чиг үүргүүдийг тухайн салбарын мэргэжлийн төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлэх арга хэмжээнүүдийг өнгөрсөн ХХ зууны сүүлээс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Манай улсын хувьд ч төрийн зарим чиг үүрийг мэргэжлийн төрийн бус байгууллагуудаар хэрэгжүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна.

Тухайлбал Барилга, хот байгуулалтын яам нь энэ чиглэлээр анхдагчдын нэг байж 2012 онд Барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгох чиг үүргийг Монголын Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо ТББ-д шилжүүлсэн нь өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжиж байна. Тиймээс төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх нь “гайхамшиг” ч, “гамшиг” ч биш, дэлхий нийтээс бараг хоцорч хэрэгжүүлж буй арга зам, өнөөгийн нөхцөлд хамгийн боломжтой хувилбар юм шүү дээ.

 -“Монголын Барилгын үндэсний ассоциаци” ТББ-д ямар ямар компаниуд, улс төрд нөлөөтэй ямар хүмүүс байгаагаас хардлага үүсээд байгаа бололтой. Үнэхээр ингэж үзэх үндэслэл бий юу. Энэ мэдээллүүдийг уншаад ямар сэтгэгдэл төрсөн бол?

- Нэр бүхий компаниуд, тэдгээрийн удирдлагуудыг нэрлэснийг мэдээллийн сайтуудаас харсан. Ажлаа сайн хийсэн, салбартаа манлайлагч байсных нь төлөө адлах нь хөгжлийн тэргүүлэх салбар бүтээн байгуулагчдын эгнээнээс гарсан “пиар” гэгч биш байх гэж итгэж байна. Ижил төрлийн бизнес эрхлэгчид гэдэг утгаараа ашиг сонирхлын зөрчил нөлөөлсөн байхыг үгүйсгэх аргагүй. Тусгай зөвшөөрөл, сургалт явуулах аль аль чиг үүрэг нь энэ салбарт ажил эрхлэхтэй нь холбоотой эрх олгох гол үндэслэл болдог учраас эрх мэдэл болж харагддаг. Харин түншлэлийн гэрээ байгуулсан ТББ-ууд болон тэдний итгэлийг хүлээлгэж буй “Монголын Барилгын үндэсний ассоциаци ТББ-ын хувьд энэ бол том хариуцлага. Төрийн ажил үүргийг гэрээлж, итгэл даан хэрэгжүүлэх гэж байгаа хэрэг юм. Гэхдээ “Монголын Барилгын үндэсний ассоциаци” ТББ нь байгуулагдсан цагаасаа эхлэн улс орны хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулсаар ирсэн мэргэжлийн байгууллага. Гадны олон улсын байгууллагуудад ч хүлээн зөвшөөрөгдсөн.

Манай ТББ нь хэд хэдэн олон улсын байгууллагаас 2017 онд зарлагдсан тендерт шалгарсан бөгөөд 2018 оны 1-р сараас эхлэн дараахи төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлэх гэж байна. Үүнд, Европын сэргээн босголт, хөгжлийн банк (EBRD)-ны 1.5 жил хэрэгжих “Монголд үр дүнтэй холбоодыг байгуулах” төсөл, Европын Холбоо (EU)-ны 100%-ийн санхүүжилттэй 4 жил GERES олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлэх “Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, ногоон барилгын технологийг Монголд нэвтрүүлэн нутагшуулах” төсөл, ЖАЙКА (JICA)-тай хамтран “Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын чадавхийг бэхжүүлэх” төсөл, ХБНГУ-ын Баваар мужийн BfZ олон улсын байгууллагатай хамтран “Эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн богино техникийн сургалтын төсөл зэрэг байгаа гэдгийг дурдмаар байна.

Тиймээс энэ асуудлыг зөв өнцгөөс харж, зарчимдаа үнэнч байж ажиллах боломж олгохын тулд үндэслэлгүй мэдээлэл тараахаа зогсоох нь зүйтэй гэдгийг энэ дамшрамд сануулъя. Одоогоор энэ ажил эхлээгүй байна. Яамнаас эцсийн шийдвэр гарч гэрээ байгуулсны үндсэн дээр хэрэгжиж эхэлнэ. Тэгэхээр хэвлэлийн бага хурал хийлгэсэн ТББ-уудын мэдэгдэл нь “зохих эзэддээ” цочрол өгснөөс яаран худал мэдээлэл тарааж эхлэв үү гэсэн сэтгэгдэл төрлөө. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.10.21.44хүн   • 1 сарын 4. 1 цаг 48 минут

ашигт малтмалын салбарт энэ тусгай зөвшөөрөл хайгуулын ашиглалтын төлөвлөгөө тайланг тбб -аар хийлгэх цаг аль эрт болсон тэр мэргэжлийн зөвлөл гэж чөдөр тушаа авилгал хүнд сурталд автагдсан нөхдүүдээс хэзээ салах вэ ? барилгын салбарын зоригтой эхлэл үр дүнгээ өгнө уул уурхайн салбарт тийм зоримог ирээдүйгээ бодсон

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.