Шинэ мэдээ

Хашоггийн амийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой АНУ-ын байр суурийг няцаажээ9 цаг 56 минутын өмнөУлсын төсвийг хамгийн өндөр хэмжээгээр батална9 цаг 59 минутын өмнөХятадын талтай ШХАБ-ын асуудалд илүү нээлттэй хамтарч ажиллана12 сар 18. 11:02Доктор Д.Уламбаяр: Элсэх нь зүйтэй, Манай улсын баруун хязгаарын хилийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ12 сар 18. 10:56Л.Эрдэнэчулуун: Монгол Улс ШХАБ-д элсэх цаг нь болсон12 сар 18. 10:52УИХ-н гишүүн Л.Болд: ШХАБ-д элсэх эсэхээ яриад эцсийн шийдвэрээ гаргах цаг нь болсон12 сар 18. 10:43Ц.Цолмон: ШХАБ-д гишүүнээр элсэх цаг нь болсон12 сар 18. 10:36Хятадын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулах хугацаагаа хойшлууллаа12 сар 17. 18:00МАН-ын гишүүд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаарлага хүргүүллээ12 сар 17. 14:18NEXT Stop наадамд Монголын ирээдүйг тодорхойлогч гол тоглогчид нэр дэвшинэ12 сар 17. 14:06Ч.Энхбат: Хуулийг хэрхэн хэрэгжүүлэхээс үр дүн шууд хамаардаг12 сар 17. 13:05Шуугианы гаралтай сонсгол бууралтаас урьдчилан сэргийлье12 сар 17. 12:36Баруун Иерусалимыг Израилийн нийслэл хэмээн хүлээн зөвшөөрнө12 сар 17. 9:10Brexit-ийн гэрээний нөхцөлийг дахин хэлэлцэхээс татгалзав12 сар 15. 11:47Мексикийн Ерөнхийлөгч цагаачлалын асуудлыг Дональд Трамптай утсаар хэлэлцжээ12 сар 14. 11:52ЕХ Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах бодолгүй байна12 сар 14. 11:47Б.Энхмандах: “Та нар өшөө олон ангит кино үзнэ” гээд хортойхон мушилзах хүний тоглолтод автсанаа мэддэг үү М.Энхболд оо, У.Хүрэлсүх ээ!12 сар 14. 10:15Л.Энхболд нүүрсний хэрэг илчилсэнийхээ төлөө золиосонд явав уу12 сар 13. 15:43Радиогийн хөтлөгч Эквадорын шинэ дэд Ерөнхийлөгч болжээ12 сар 13. 10:05“Умардын урсгал-2”-ыг эсэргүүцсэн тогтоол баталжээ12 сар 13. 10:01Сайхан мэдээ: Сангийн дэд сайд Х.Булгантуяа "Дэлхийн шилдэг залуу манлайлагч"-аар шалгарлаа12 сар 12. 14:59“Барилгын салбарт ХАБЭА-н хууль дүрмээ баримтлан ажиллахад осол гарахгүй байх боломжтой”12 сар 12. 12:26Монголын эзэнт гүрний Алтан Ордны улсын 750 жилийн ойг татар, казахууд тэмдэглэнэ12 сар 12. 12:21“Монголын цуутай бизнесмэнүүд” ном хэвлэгдэн гарлаа12 сар 12. 11:16Дуучин Н.Бямбадорж "Донжтой бүсгүй"12 сар 12. 10:42Кабул хотын захад үйлдсэн халдлагын хариуцлагыг талибууд хүлээв12 сар 12. 10:20“Хүүхдийн Евровидение-2019” Польшид болно12 сар 12. 9:33НҮБ цагаачлалын тухай гэрээг баталжээ12 сар 12. 9:31Хамгаалалтын малгай - Аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллацгаая12 сар 11. 16:46Лондонд Brexit-ийг дэмжигчид болон эсэргүүцэгчид жагсчээ12 сар 11. 10:31

"Утаанбаатар"-т уушигны үйл ажиллагаа нь хэвийн хүүхэд ганц ч байхгүй

/12-р сарын 20/  -  9 цаг 59 минут

“Арван жилийн дараа гэхэд Улаанбаатарчууд утаанаас болж тэр чигтээ уушгины өвчнөөр өвчилнө” гэсэн сэтгэл сэртхийлгэсэн яриаг анх сонсоод “Арай ч үгүй байлгүй дээ” хэмээн итгэж ядан ам уралдан ярьцгааж байсан цаг саяхан. Гэтэл өнөөдөр нийслэлд эрүүл уушигтай хүн үлдээгүй гэхэд бараг хилсдэхээргүй болжээ.

Тодруулбал, Жил ирэх тусам уушгины өвчлөл нэмэгдэж, хүүхэд залуучууд нь уушигны бронхит, угийн булчирхайн томролттой, 70-аас дээш насныхан уушгины хорт хавдартай хэмээн оношлогдож байгаа бөгөөд Улаанбаатар хотод ажилладаг рентгений эмч нар “Нэг сайхан эрүүл уушиг харах юмсан” гэж ярилцдаг болсон гэнэ.

Хамгийн сүүлийн жишээ дурьдахад, нэгэн эмч өөрийн цахим хуудсандаа, “Амралтын өдрүүдэд 40 хүүхэд үзлээ. Агаарын бохирдлоос болж бүгд уушигны бронхит, угийн булчирхайн томролттой байна” хэмээн нийтэлжээ.

Уг нь аливаа улс орны хөгжлийн ирээдүй нь хүүхэд багачууд, өсвөр үеийнхэн байдаг. Тэр ч утгаараа хүүхэд багачуудынхаа эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж онцгой анхаардаг. Гэтэл гуравхан сая хүн амтай манай улсын хувьд улс орны маань ирээдүй болсон хүүхдүүд ид өсөж, торниж буй насандаа агаарын бохирдолтоор амьсгалж, хар багаасаа эрүүл мэндээрээ хохирч байгаа нь харамсалтай.

Манай орны хувьд агаарын бохирдлын дийлэнх хувийг гэр хорооллын утаа, угаар эзэлж байгаа бөгөөд хотын иргэдийн 50 гаруй хувь гэр хороололд амьдарч байна. Эрүүл мэндийн статистик мэдээллээс үзэхэд 1999-2016 онд агаарын бохирдолтой шууд холбоотой өвчлөлүүд болох амьсгалын тогтолцооны өвчин дунджаар 26.8 хувь, зүрх судасны тогтолцооны өвчин 18.1 хувиар тус тус нэмэгджээ. Мөн жилд 300 хүн агаарын бохирдол болон түүнээс үүдэлтэй өвчний улмаас нас барж байгаа бөгөөд үүний 240 нь тав хүртэлх насны хүүхэд аж. Мөн агаарын бохирдолд хамгийн ихээр өртөж буй хүүхдүүдийн 20-30 хувь нь ядуу өрхийн, 28-42 хувь нь гэрт амьдардаг, 50-60 хувь нь нүүрс түлдэг бөгөөд нийт өрхийн 50 хувьд нь тамхи татдаг дор хаяж нэг хүн байдаг аж.

Монголчуудын хувьд агаарын бохирдол, өвчний дарамт хоорондын харилцааны талаарх мэдлэг дутуу байдаг. Мөн агаарын бохирдолтой холбоотой өвчлөл, хожим үүсэх үр дагаврыг бууруулахад чиглэгдсэн цогц бодлого байхгүй байна. Уг нь утаагүй зуух, цэвэр шаталттай түлшинд гэх мэт ямар ч нэмэргүй зүйлд зарцуулж буй хөрөнгөө хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалахад зарцуулж, утааг бууруулах илүү бодитой, үр дүнтэй ажил хийвэл сайнсан.

Уг нь жилийн жилд л агаарын бохирдлыг тэдэн хувь бууруулна гэдэг, дараа нь санасан хэмжээнд хүртэл бууруулах гэтэл саад бэрхшээл тулгараад гэх мэтээр тайлбар тавиад л өнгөрдөг.

Өөрөөр хэлбэл, манай улс агаарын бохирдолтой цаасан дээр л тэмцдэг. Биднийг ийнхүү цаасан дээр тэмцэж байх зуур ирээдүй хойч үеийнхэн минь эрүүл мэнд, оюун ухаан, сэтгэхүйд нь сөргөөр нөлөөлсөөр байна.

Энэ аюул биш гэж үү?

Ирээдүүд оюун ухааны хөгжил муутай, сэтгэх чадваргүй, өвчний үүр болсон залуусаар эх орон минь дүүрэх вий дээ ...

Т.Гэрэл



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.182.244Зочин   • 2017, 12 сарын 22. 2 цаг 42 минут

mongold neeree amisgalah ch erhgui bolson yum bnlda pizda gej..

66.181.182.244Зочин   • 2017, 12 сарын 22. 2 цаг 39 минут

noyn ulsiin hurliin gishuudee ta nar yag yu hiij baina ve?? hvnd heregtei yum hiih heregtei bish geju ? gantshan oorsdigi bolgoj yvaad bolood l baigaa bol ta bod.. tani shig tanii hvvhed shig hvmvvs utaa uniaras bolj zovj tarchilj baina hervee baidlig zigsoohgui bol heden myngan hvvhdiin zovlongiin hooloi tanii amidrald tus bish us l boloh bolov uuda??! hatuu ch gesen vnen vg shu...

66.181.182.244Зочин   • 2017, 12 сарын 22. 2 цаг 34 минут

bid hairtsgan dotroo setgeseer hairtsgan dotroo zovood duusah iim archaagui orovdoltei, amitdas dor setgehuitei holdvvnvvd baih yum geju ??

66.181.182.244Зочин   • 2017, 12 сарын 22. 2 цаг 29 минут

utaa utaa utaa bas dahin utaa ene uls ornii ireedui bolson huuhed zaluus, bidnii hairtai aav eejuud maani bugd ene hort hiigeer amisgalj odor bvr hanialgaj bid tsag minut sekunder ovchilj baina... bid tsetseg baisan bol ali hediin vhej baina... iim ch gadaadin horongo oruulalt, tiim ch sanhvvjult gehiinhee orond ehleed ene uls orniihoo utaa uniariig arilgah talaar tom bodlogo yvuulj bolohgui gej uu??!

202.9.40.222zochin   • 2017, 12 сарын 22. 0 цаг 11 минут

baruin hoinos ireh salhig haagad bga uilig tegshled tal gazar bolgchij boldgvi yum bolvu tegvel utaa salhind tugdna

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.