Шинэ мэдээ

Монгол хүнд хямд тийз-16 сар 18. 17:38А.Сүхбат: Б.Бат-Эрдэнэ аваргаа, бөхчүүдийг эвлэрүүлэхгүй байгаа үйлдлээ зогсоож ухаалаг шийдвэр гаргана гэдэгт итгэж байна6 сар 18. 13:07Ч.Дулмаа: Гүйцэтгэх засаглалаа царайчилж, цалингаа тавьж чадахгүй хүнд үе шүүхэд байсан6 сар 18. 12:28Аюулаас хамгаалах асуудлаар зөвхөн АНУ-д найдах боломжгүй гэж үзэж байна6 сар 18. 9:29Эвлэж байсан МАН-ыг дахин хагаллаа6 сар 18. 9:14Л.Оюун-Эрдэнэ ээ, “Бурхнаас өгсөн бэлэг” ах чинь биш М.Энхболд байсныг бүү март!6 сар 18. 9:07Д.Амарбаясгалан: Монгол Ардын Нам МАНАН-гаас салах цаг болсон6 сар 15. 17:32АНУ-Умард Солонгосын дээд хэмжээний уулзалтыг Т.Мэй магтан сайшаажээ6 сар 15. 12:47АНУ болон БНАСАУ-ын хамтарсан мэдэгдэл6 сар 14. 17:39Орхон аймаг Унгар улсад мах, махан бүтээгдэхүүн экспортлох санал тавилаа6 сар 14. 17:16Тонхил суманд галзуу чоно хүүхэд ноцжээ6 сар 14. 12:25Улаангом сумын бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарлаа6 сар 14. 12:24Македоны нийслэлд эсэргүүцлийн ажиллагаа өрнөжээ6 сар 14. 11:28Шаардлагатай тохиолдолд С-400 пуужин цогцолборыг ашиглахад бэлэн байгаагаа мэдэгджээ6 сар 14. 9:33Weem - World education event mongolia - 20186 сар 14. 6:53Энэбишийн Мөнх-Очир эргэн ирлээ6 сар 13. 16:48Украинд ихээхэн хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг дэмжихийг уриалжээ6 сар 13. 13:18Ирэх сонгуульд Д.Трамптай өрсөлдөж магадгүй Ардчилсан намын гишүүдтэй уулзжээ6 сар 13. 10:30Оросыг "Их найм-д буцаан нэгтгэх нөхцөлийг Т.Мэй хэлжээ6 сар 12. 12:31"Нормандын дөрвөл"-ийн Гадаад хэргийн сайд нар хоригдлуудыг чөлөөлөх асуудлыг хэлэлцжээ6 сар 12. 10:42Ким Жөн Унтай сайхан харилцаатай болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлжээ6 сар 12. 10:29Эмэгтэйчүүд сонгох эрхтэй болсны ойг тэмдэглэн жагсав6 сар 12. 9:15"Их-7" дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн албан ёсны мэдэгдэлд гарын үсэг зурахаас татгалзжээ6 сар 11. 10:59ХЗДХЯ-ны төрийн нарийн Г.Баясгалан та хууль зөрчиж, бөхчүүдийг доромжилсоор байх уу6 сар 11. 10:33Ким Жөн Ун Сингапурын Ерөнхий сайдтай уулзлаа6 сар 11. 9:12В.Путин ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцоно6 сар 10. 12:24Европын дөрвөн улсын удирдагчид ОХУ-ыг "Их-7"-д дахин нэгтгэхийн эсрэг байна6 сар 10. 12:05Гэр бүлийнхнийгээ ДАШТ-д ирэхгүй байхыг хүсчээ6 сар 9. 11:22Д.Трамп болон В.Путин нарын уулзалтыг зохион байгуулах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ6 сар 9. 11:00Д.Энхжаргал: Шүүхийн захиргаа биеэ даасан нь хөгжил6 сар 8. 16:20

А.Гантамир: О.Баасанхүү хандив авч Их чуулганаа хуралдуулсан нь авилгын эсрэг хуулийг зөрчсөн

/12-р сарын 20/  -  12 цаг 58 минут

Монголын Залуу Хуульчдын  "Хос Дэнс клуб"  ТББ-ын тэргүүн,  хуульч А.Гантамиртай ярилцлаа

- Та УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Үндсэн хуулийн цэц, Авилгатай тэмцэх газарт шалгуулахаар  өгсөн гэсэн. Яг ямар шалтгаанаар шалгуулах болов?

-МАХН-ын даргаар О.Баасанхүү сонгогдсон гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр их явж байгаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү 2017 оны 12 сарын 10-ны  амралтын өдөр Төрийн ордонд МАХН-ын Их чуулган нэртэй нэг хурал хийжээ. Миний анхаарлыг татсан зүйл нь яагаад амралтын өдөр, тэгээд нэг намын Их хурал гэсэн нэртэй хурал шөнө дөл болтол Төрийн ордонд хуралдаад байгаа юм бол гээд холбогдох хуулиудыг судалж үзээд хэд хэдэн хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлт хийсэн.

-Та чухам ямар хуулийг зөрчсөн гэж харж байгаа вэ?

-Би үндэслэлтэй тайлбарлая л даа. УИХ-ын тухай хуулийн 37.1.3-т УИХ-ын гишүүн нь “гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах”-ыг  хориглосон заалттай. Гэтэл О.Баасанхүү гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг намын дарга болоход ашигласан гэж үзэхээр байгаа юм. Учир нь жирийн нэг нам амралтын өдрөөр шөнө дөл болтол Төрийн ордонд хурал зөвлөгөөн хийх боломжгүй юм билээ. Ингэж харвал УИХ-ын тухай хууль зөрчсөн нь цаашлаад Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болж байгаа учир Үндсэн хуулийн цэцэд хандсан юм.

Төрийн ордны тухай хууль болон төрийн ордны хуралдааны танхимуудыг ашиглах журамд аливаа нам өөрийн хурлаа төрийн ордонд хийх боломжгүй. Хэрвээ санаж байгаа бол одоогийн эрх барьж буй МАН 28-р Их хурлаа Соёлын төв өргөөнд хийсэн шүү дээ. Эрх барьж буй нам хүртэл өөрийн Их хурлаа төрийн ордонд хийлгүй, хуулийг мөрдөж байхад УИХ-ын нэг гишүүн Их чуулган гэж нэрлэсэн маргаантай хурлаа төрийн ордонд тэр дундаа амралтын өдөр хийсэн нь анхаарал татсан.

Харин Авлигатай тэмцэх газарт хандсан үндэслэл нь тухайн хурал зөвлөгөөнийг хийхдээ бусдаас их хэмжээний мөнгө авсан гэж хандсан. Авлигын эсрэг хуульд “авлига” гэж албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгохыг “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглах... үйлдэл хийхийг хэлнэ” гэж тус тус заасан. О.Баасанхүү гишүүний үйлдэлүүдийг харахад албан тушаалаа урвуулан ашигласан гэдэг хуулийн тодорхойлолтод яг таарч байгаа юм.

-Тэгэхээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү хууль зөрчиж МАХН-ын Их чуулганыг хуралдуулсан гэсэн үг үү?

-Би МАХН-ын гишүүн биш учир намын дүрмийн зөрчлийг ярихгүй. Зөвхөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү ямар хууль зөрчсөн бэ гэдгийг нь илүү тодорхой болгоё. Тухайн хурлын санхүүжилтыг нь харъя л даа. Өөрөө хэвлэлд өгсөн ярилцлагадаа нэр бүхий хүмүүс хандив өгсөн. Би өөрөө Баянгол зочид буудалд 60 сая төгрөг аваачиж өгсөн гэхчлэн ярьжээ.  Улс төрийн намын тухай хуульд зааснаар иргэн аж ахуй нэгж намд итгэл үнэмшлээрээ хандив өгч болох боловч тэрхүү хандивыг зөвхөн тухайн шатны намын байгууллагын дансаар дамжуулж авна гэсэн хуулийн заалттай. Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн яриад байгаа хандив гэсэн мөнгө аль дансаар ороод гарсан юм бэ? Хоёрдугаарт намд зориулж нэг удаа өгөх хандивын дээд хэмжээ хуулийн этгээдээс арван сая, иргэдээс нэг сая төгрөгөөс хэтэрч болохгүй бөгөөд нэг хандивлагч намын нэг байгууллагад жилд 2-оос дээш удаа хандив өгөхийг хориглоно гэсэн зохицуулалт бий. Санхүүжилтээ нээлттэй болгох гэхээр хандив өгсөн хүнийхээ аюулгүй байдлыг хамгаалах үүднээс боломжгүй байна гэсэн учир Авилгатай тэмцэх газарт хандсан юм. Эрх бүхий байгууллагад өөрөө хандивлагчаа ил болгож тайлбарлана гэж найдаж байна.

-Олон нийт энэ бүхнийг  нэг намын дотоод асуудал гэж харж байгаа. Та яагаад МАХН-ын гишүүн биш атлаа энэхүү асуудалд оролцоод байгаа юм бэ?

-Намын дүрмийн зөрчлөө бол нам дотроо шийдэх байх. Харин илэрхий хууль зөрчсөн асуудлыг намын дотоод асуудал мэтээр ярьж болохгүй. Сүүлийн үед залуу гишүүд маань ер нь УИХ-ын гишүүн гэсэн нэр хүнд, бүрэн эрхийг хувийн байдалдаа ашиглах нь их байна. Төрийн ордонд оймс бандааш ярилаа гэсэн шүүмжлэл гарч байсан. Гэтэл одоо төрийн ордонд хууль зөрчин ажлын бус өдөр шөнө оройн цагаар хурал зөвлөгөөн хийж байна. Хэрэв Улсын дээд шүүх  О.Баасанхүү гишүүний энэхүү хууль зөрчиж хийсэн хурлыг хүчинтэй гэж үзэн бүртгэх юм бол энэ нь хуулийн болон улс төрийн орчинд маш буруу жишиг тогтох юм. Учир нь хүсвэл та бид хоёр ч гэсэн аль нэг намд элсээд тухайн намынхаа тамга тэмдэггүй хэдэн хүмүүс цуглуулаад их хурал, чуулган гэж хийгээд өөрсдийгөө намын даргаар сонгуулж болох нөхцөл байдал үүснэ. МАН, АН-д энэ хамаатай асуудал. Энэхүү хууль бус үйлдлийг таслан зогсоохгүй бол энэ зарчмаар У.Хүрэлсүх, С.Эрдэнэ нарыг ч хэн нэгэн намын даргаас нь унагах боломж үүсэх юм.

Ер нь хараад байхад ХҮН намыг яг л ингэж үгүй хийсэн гэдэг нь үнэн юм билээ. МАХН-д яг ХҮН нам дээр хэрэгжүүлсэн арга л давхцаад байгаа нь анзаарагдаад байгаа юм.  

-Гэхдээ өмнө нь төрийн ордонд МАН АН-ын бага хурал болж л байсан шүү дээ. Тэр бас хууль бус юм уу?

-За одоо О.Баасанхүү гишүүн өөрийгөө өмгөөлж яг наад зүйлийг тань хэлэх байх. Тухайн үед МАН болон АН-ы хийж байсан хурал бол хуульд нийцсэн гэж үзэхээр байгаа юм. Учир нь тухайн хуралдаанд Монгол Улсын Их хурлын дарга, Ерөнхий сайд гэх мэт төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн дагуу төрийн хамгаалалтын зэрэглэлд багтдаг этгээдүүд оролцож байгаа учир төрийн ордонд аюулгүй байдлыг нь хангах үүднээс хийсэн байх үндэслэлтэй байсан. Харин О.Баасанхүү гишүүний хувьд төрийн хамгаалалтын аль ч зэрэглэлд хамаарахгүй этгээд байгаа юм. Мөн төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 7-р зүйлд заасан төрийн тусгай хамгаалалтанд байх хурал, чуулган бусад арга хэмжээнд нэг намын Их хурал хамаарахгүй байгаа юм.

-Одоо асуудлыг тэгвэл хэн шийдэх вэ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү 10 хоногт багтаан УДШ-д бүртгүүлнэ гэсэн шүү дээ?

-Би бодохдоо УДШ энэхүү хүсэлтийг нь хүлээн авахгүй гэж найдаж байна. Учир нь тухайн хурал өөрөө илэрхий хууль бус, тамга тэмдэг, хэвлэмэл маягтгүй тогтоол гэж байх ёсгүй. Одоо МАХН бол Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд шүү дээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү тайлбарлахдаа бид намаа байгуулахдаа тамгагүй байсан гээд байгаа юм билээ. Хуулийн этгээдийн бүртгэл гэдэг бол анхлан  үүсгэн байгуулах баримт бичигт тамга тэмдэг шаарддаггүй. Харин нэгэнт байгуулагдсан хуулийн этгээдийн хувьд аливаа шийдвэр нь тамга тэмдэгээрээ баталгаажаад явдаг шүү дээ.

-УДШ тэгвэл ямар шийдвэр гаргах бол?

-УДШ шийдвэр гаргах гэхээсээ илүүтэй тухайн бүртгүүлэх хүсэлтийг хүлээж авахаас шууд татгалзах ёстой. Учир нь бичиг баримтын бүрдэл дутуу байгаа зүйлийг хүлээж авах шаардлагагүй. Саяхан МАХН-ын бага чуулганаар намын дүрэмдээ өөрчлөлт оруулахад УДШ-ээс намын дүрмээ баримталж ажиллахыг шаардаад татгалзсан юм билээ. Мэдээж нэгэнд нь намын дүрмээ дага гэж шаардаад нөгөөхөөс нь дүрмээ зөрчсөн үйлдлийг нь өөгшүүлээд сууж байхгүй байх.  Би бүр илт хууль бус үйлдлийг яагаад ингэж тайлбарлаад байгаа юм болоо гээд О.Баасанхүү гишүүнтэй уулзаж өөрөөс нь тайлбарыг сонсоё гээд холбогдож үзсэн.

-Гишүүн тэгээд ямар хариу өгөв?

-Би утасруу нь мессэж бичиж залгаж хүртэл уулзах хүсэлтээ хэлсэн ч хүлээж аваагүй. Хууль зөрчсөнөө зүгээр хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа байх.

Ярилцсанд баярлалаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

150.129.141.184Зочин   • 1 сарын 11. 16 цаг 16 минут

Зайл баас

150.129.141.184Зочин   • 1 сарын 11. 16 цаг 15 минут

ШУУД ЭРГҮҮЛЭН ТАТАХ ЁСТОЙ

150.129.141.184Зочин   • 1 сарын 11. 16 цаг 14 минут

Толгой хоосон баасанхүү болиж үү мэдрэл муутайгаа хэнд гайхуулаад байгаа юм

150.129.141.184Зочин   • 1 сарын 11. 16 цаг 13 минут

Бөөсхүүд төрд ажилах эрх байхгүй нүд ны булай дээрэм хийхэд хууль байна штээ шоронд орох ёстой булаах дээрэм хууль нийцэхгүй битгий шударга ёс гэж ярь өөрт чин нийцэхгүй ЛУЙВАРААР авах эрх байхгүй

150.129.141.184Зол   • 1 сарын 11. 16 цаг 09 минут

Бөөсгөнхүүг эргүүлэн татах ёстой эрх бий эрхээ хэрэгжүүлж ард түмний саналийг авах ёстой татах хэрэгтэй ард түмнийг бүү доромжил бөөсгөнхүү авилгаар ард түмнийг худалдан авах эрх байх ч гүй хууль ярьсан луйварчин бөөсгөнхүү бүх ард түмэн харсан баримт надад ч байна

202.72.245.206 Зочин   • 1 сарын 8. 10 цаг 12 минут

Баасанхүү төрд хэрэгггүй нөхөр дөө,

27.123.214.102Зочин   • 1 сарын 4. 21 цаг 40 минут

Өмхий Христ урвагч Баасанхүү. Солонгосуудын бууны нохойг үтэр түргэн зайлуул

202.9.47.177zochin   • 2017, 12 сарын 28. 13 цаг 34 минут

За Баасанхүүг дэмжигчид олон байж харагдаарай,,,Хоосон мөрөөдөх хэрэггүй.ККК

103.212.118.65Зочин   • 2017, 12 сарын 25. 1 цаг 07 минут

undsen huuliin oorchloltod bilegdeliin eronhiilohchtei zasagt yamar zadag tohiroh ve geh asuudlaa olj harmaar yumaa

202.9.41.183иргэн   • 2017, 12 сарын 22. 21 цаг 41 минут

баасанхүүг уг нь шударга гайгүй,үнэний төлөө явж бга хүч мөхөстсөн юм шиг санагдаж бсан. тийм учраас бид аймагтаа цуглан ярилцаж цөмөөрөө дэмжие гэдэг саналаа гаргаж өөрт нь утасдаж нэр бүхий йим олон хүн таныг дэмжинэ гэж хэлсэн.одоо бол энэ хүний үнэн нүүр царайг мэдсэн бид нар сонгосондоо харамсдаг.

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.