Шинэ мэдээ

Хашоггийн амийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой АНУ-ын байр суурийг няцаажээ12 сар 18. 11:36Улсын төсвийг хамгийн өндөр хэмжээгээр батална12 сар 18. 11:32Хятадын талтай ШХАБ-ын асуудалд илүү нээлттэй хамтарч ажиллана12 сар 18. 11:02Доктор Д.Уламбаяр: Элсэх нь зүйтэй, Манай улсын баруун хязгаарын хилийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ12 сар 18. 10:56Л.Эрдэнэчулуун: Монгол Улс ШХАБ-д элсэх цаг нь болсон12 сар 18. 10:52УИХ-н гишүүн Л.Болд: ШХАБ-д элсэх эсэхээ яриад эцсийн шийдвэрээ гаргах цаг нь болсон12 сар 18. 10:43Ц.Цолмон: ШХАБ-д гишүүнээр элсэх цаг нь болсон12 сар 18. 10:36Хятадын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулах хугацаагаа хойшлууллаа12 сар 17. 18:00МАН-ын гишүүд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаарлага хүргүүллээ12 сар 17. 14:18NEXT Stop наадамд Монголын ирээдүйг тодорхойлогч гол тоглогчид нэр дэвшинэ12 сар 17. 14:06Ч.Энхбат: Хуулийг хэрхэн хэрэгжүүлэхээс үр дүн шууд хамаардаг12 сар 17. 13:05Шуугианы гаралтай сонсгол бууралтаас урьдчилан сэргийлье12 сар 17. 12:36Баруун Иерусалимыг Израилийн нийслэл хэмээн хүлээн зөвшөөрнө12 сар 17. 9:10Brexit-ийн гэрээний нөхцөлийг дахин хэлэлцэхээс татгалзав12 сар 15. 11:47Мексикийн Ерөнхийлөгч цагаачлалын асуудлыг Дональд Трамптай утсаар хэлэлцжээ12 сар 14. 11:52ЕХ Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авах бодолгүй байна12 сар 14. 11:47Б.Энхмандах: “Та нар өшөө олон ангит кино үзнэ” гээд хортойхон мушилзах хүний тоглолтод автсанаа мэддэг үү М.Энхболд оо, У.Хүрэлсүх ээ!12 сар 14. 10:15Л.Энхболд нүүрсний хэрэг илчилсэнийхээ төлөө золиосонд явав уу12 сар 13. 15:43Радиогийн хөтлөгч Эквадорын шинэ дэд Ерөнхийлөгч болжээ12 сар 13. 10:05“Умардын урсгал-2”-ыг эсэргүүцсэн тогтоол баталжээ12 сар 13. 10:01Сайхан мэдээ: Сангийн дэд сайд Х.Булгантуяа "Дэлхийн шилдэг залуу манлайлагч"-аар шалгарлаа12 сар 12. 14:59“Барилгын салбарт ХАБЭА-н хууль дүрмээ баримтлан ажиллахад осол гарахгүй байх боломжтой”12 сар 12. 12:26Монголын эзэнт гүрний Алтан Ордны улсын 750 жилийн ойг татар, казахууд тэмдэглэнэ12 сар 12. 12:21“Монголын цуутай бизнесмэнүүд” ном хэвлэгдэн гарлаа12 сар 12. 11:16Дуучин Н.Бямбадорж "Донжтой бүсгүй"12 сар 12. 10:42Кабул хотын захад үйлдсэн халдлагын хариуцлагыг талибууд хүлээв12 сар 12. 10:20“Хүүхдийн Евровидение-2019” Польшид болно12 сар 12. 9:33НҮБ цагаачлалын тухай гэрээг баталжээ12 сар 12. 9:31Хамгаалалтын малгай - Аюулгүй ажиллагааг мөрдөж ажиллацгаая12 сар 11. 16:46Лондонд Brexit-ийг дэмжигчид болон эсэргүүцэгчид жагсчээ12 сар 11. 10:31

М.Анхцэцэг хэмээх охины амжилтын ард Цэнхэржавын Хосбаяр хэмээх нэгэн эрхэм буй

/12-р сарын 19/  -  10 цаг 15 минут

Монгол улсад Хүндийн өргөлтийн спорт үүсэж хөгжөөд нэгэн жаран улиран одсон байна. Монголын хүндийн өргөлтийн холбооны тамирчид хоёрдахь жаран буюу эхний жилээ л түүхэн амжилт үзүүлж Дэлхийн аваргаас Анхны хүрэл медалийн болзол ханган удаах 60 жилдээ амжилт бүтээлээр дүүрэн байхыг билэгдсэн түүхэн он боллоо.

АНУ-ын Анахэйм хотноо зохион байгуулагдсан хүндийн өргөлтийн ДАШТ-д шигшээ багийн дасгалжуулагч Ц.Хосбаяр, тамирчин М.Анхцэцэг, Г.Ануужин, Э.Билэгсайхан нар оролцож Монголынхоо түүхэнд анх удаа дэлхийн аваргын Хүрэл медалийг М.Анхцэцэг авчирсан мэдээ Монгол түмнээ баярлуулсан билээ.

Тэгвэл "Алтан охин" хэмээн өргөмжлөгдсөн М.Анхцэцэг хэмээх охины амжилтын ард Цэнхэржавын Хосбаяр хэмээх нэгэн эрхэм бий.

Ц.Хосбаяр багш 10 настайдаа хүндийн өргөлтийн спортоор хичээллэж эхэлсэн ба спортын мастер цолыг 18 настайдаа, 19 настайдаа ОУХМ цол хүртсэн байдаг. Монгол улсын 1993 оны "Шилдэг тамирчин" Ц.Хосбаяр зах зээлийн нийгмийн хүнд хэцүү цаг үед Монгол улсынхаа нэрийг дэлхийн тавцанд өндрөөр өргөж, нэгэн үзүүрт сэтгэлээр хүндийн өргөлтийн спортын төлөө зүтгэсэн нэгэн.

Өсвөр үеийн улсын 4 удаагийн аварга, залуучуудын 4, Насанд хүрэгчдийн 7, спартикадын 1 удаагийн аварга болсон. Монголын хүндийн өргөгчдөөс Азийн анхны аварга цолыг хүртсэн. Азийн АШТ-ээс 1 алт, 4 мөнгө, 4 хүрэл медаль зүүсэн, улсдаа нэг номерын тамирчин байсан юм. "Атланта 1996" олимпод оролцохоор очсон боловч бэртлийн улмаас тэмцээндээ оролцож чадаагүй. Олон улсын тэмцээнээс 9 мөнгө, 12 хүрэл медаль хүртсэн ба улсын рекордыг 62 удаа эвдсэн амжилттай.

Цэнхэржавын Хосбаяр Самбуу багшийн гарын шавь нь бөгөөд өнөөдөр өөрөө багшаасаа сурсан мэдсэнээ шавь нартаа зааж явна. Өдгөөгөөс таван жилийн өмнө Хүндийн өргөлтийн спортод зүтгэж явсан нэгэн үеийн хэдэн залуус О.Батсайхан Ч.Дашзэвэг, Ч.Даваадорж, С.Үенбаатар, Г.Даваадорж, Ц.Хосбаяр нар цугларч хайртай спортоо аврахын төлөө хамтран ажиллахаар тохиролцож зүтгэж эхэлсэн нь саяхан мэт. Ц.Хосбаяр гэхэд уул уурхайд ажиллаж байгаад их спортдоо эргэн ирсэн түүхтэй.

Монголын хүндийг өргөлтийн загалмайлсан эцэг Т.Самбуу багшийн захисан ёсоор Ч.Даваадорж холбооны ерөнхий нарийн бичгийн дарга болж, Ц.Хосбаяр дасгалжуулагчийн албанд зүтгэснээр энэ спорт дахин сэргэх эхлэл нь тавигдсан билээ. Тавхан жилийн дотор энэ спорт Дэлхийн хэмжээнд өрсөлдөх хэмжээнд хүрч очсон нь тэдний ач гавъяа мөнөөсөө мөн билээ. Мөн Удирдах зөвлөлд дэвшин хамтран ажилласан Ч.Даваабаяр, Ц.Хасбаатар зэрэг олон олон хүний хичээл зүтгэл байгаа нь мэдээж.

Азийн АШТ-ээс ганц медаль авбал баярладаг байсан тэр хүнд үе ард хоцорч одоо Дэлхийн хэмжээнд өрсөлдөх болсон туйванчид ирэх жил болох Азийн наадам Жакарта -2018, ДАШТ-үүдэд амжилт гаргахаар хичээнгүйлэн бэлдэж байна.

Ц.Хосбаяр ганц Хүндийн өргөлтөөр тамирчид бэлдэж явсангүй. Чөлөөт бөхөөр 73-р сургуульд дасгалжуулагчаар ажиллаж, 2012 оноос "Хасу мега старс" клубын тамирчидтай, 2015 оноос Үндэсний шигшээ багтай, 2015 оны арванхоёрдугаар сард жүдогийн тамирчидтай ажилласаар ирсэн юм.

Үндэсний бөхөөр Улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Э.Оюунболд, Улсын заан Н.Жаргалбаяр нарын зэрэг 18 улсын цолтой бөх, аймгийн цолтой 50 гаруй бөхчүүдийг бэлдсэн байна.

Цэнхэржавын Хосбаяр дасгалжуулагч ДАШТ-ий дараа "Миний энэ амжилт багш нартай минь салшгүй холбоотой. Өвгөн багш Т.Самбуу, Б.Гансүх багш нардаа амалсан амлалтынхаа өчүүхэн хэсгийг биелүүллээ. Цаашид улам их амжилт гаргана" хэмээсэн билээ. Сэтгэлийнхээ дуудлагаар Их спортдоо эргэн ирж жижигхэн бэлтгэлийн танхимдаа л Аз жаргалтай байдаг түүний ажил үйлс нь улам ихээр өргөжин дэлгэрэх бизээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.