Шинэ мэдээ

Уур амьсгалын өөрчлөлт ба хүний эрүүл мэнд3 сар 30. 8:46Халдвар авсан Канадын Ерөнхий сайдын гэргий эмчлэгджээ3 сар 29. 11:23Ухань хотын метроны үйл ажиллагааг сэргээж эхэллээ3 сар 29. 11:20Токиод интоорын модны цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хэсэгчлэн хаажээ3 сар 28. 11:18Хубэй мужид ажилласан эмнэлгийн 21 мянга гаруй ажилтан гэртээ харьжээ3 сар 26. 9:58Токиогийн хөрөнгийн биржийн гол индексүүд өсчээ3 сар 26. 9:49Ванкуверт онцгой байдлын дэглэмийг зөрчвөл 34500 ам.доллароор торгоно3 сар 26. 9:36Илон Маск Калифорни муж улсад мянга гаруй амьсгалын аппарат хандивлажээ3 сар 25. 9:44БНХАУ тандалт судалгааны хиймэл дагуулууд амжилттай хөөргөжээ3 сар 25. 9:40Монгол Ардын Нам сонгуулийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүллээ3 сар 24. 15:43Давхар замаар түгжрэлээ шийдсэн олон орноос хамгийн шилдэг нь Япон3 сар 24. 15:32Афганистаны Засгийн газар талибуудтай онлайнаар хэлэлцээ хийжээ3 сар 24. 9:35АНУ-ын зарим муж улс хоригдлуудаа суллана3 сар 24. 9:23АНУ-д галт зэвсэг худалдан авах нь ихэсчээ3 сар 23. 14:23Иран БНХАУ-аас илгээсэн тусламжийг хүлээн авчээ3 сар 23. 14:22Европоос ирсэн хүмүүсээс шинжилгээ авч тусгаарлана3 сар 21. 11:35БНАСАУ Япон тэнгис рүү хоёр пуужин харважээ3 сар 21. 11:20Ноён Бондгор Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиан тариад амжжээ3 сар 20. 13:20Лондоны метроны буудлуудын 40 нь хаагдана3 сар 20. 9:54БНСУ жижиг бизнес эрхлэгчдэд хөрөнгө мөнгөний тусламж үзүүлнэ3 сар 20. 9:36ОХУ-ын 80 бүс нутагт өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ3 сар 20. 9:35Европт эм бэлдмэл нийлүүлэх журмыг хялбаршуулна3 сар 19. 14:07Трамп коронавирусний тархалтын үед тусламж үзүүлэх хуулийн төсөлд гарын үсэг зуржээ3 сар 19. 14:02Японы автомашин үйлдвэрлэгчид Европ дахь үйлдвэрлэлээ түр зогсоожээ3 сар 19. 13:35Улсын начин А.Давааням Хөвсгөл нутгийн ахан дүүстээ сэтгэлийн хандив өргөлөө3 сар 18. 10:25Венесуэлийн бүх мужид хөл хорио тогтооно3 сар 18. 9:45Японы Засгийн газар Иранд тусламж үзүүлнэ3 сар 18. 9:44"Коронавирусийн ямар төрөл орж ирснийг тогтоох шаардлагатай"3 сар 17. 19:33С.Бат-Эрдэнэ: Тэтгэлгээр гадаадад боловсрол эзэмшигчид зээлээ төлөөгүй байгаа нь ичгэвтэр зүйл3 сар 17. 14:56М.Энхболдын хүн гэгддэг Р.Мэргэн АТГ-д шалгагдаж байна3 сар 17. 13:05

Хүчирхийлэлд хамтдаа ҮГҮЙ гэж хэлье

/11-р сарын 24/  -  15 цаг 17 минут

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян эхлэх гэж буйтай холбогдуулан өнөөдөр төр болон төрийн бус байгууллагуудын төлөөллүүд хамтарч хэвлэлийн бага хурал хийлээ.

         Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг төлөөлөн дэд сайд С.Мөнгөнчимэг, ХЭҮТ-ийн эрх зүйн шинэчлэл хөтөлбөрийн зохицуулагч, хуульч Н.Арвинтариа, Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга дэд хурандаа Г.Арсланхуяг,  "Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан, зураач Х.Ариунзаяа нар оролцож сэтгүүлчдэд мэдээлэл өгч, сонирхсон асуултанд нь хариуллаа. Мөн хэвлэлийн хурлын үеэр уран бүтээлч Х.Ариунзаяагийн "Нүдээ нээ" уран зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа болсон юм.

        Дэд сайд С.Мөнгөнчимэгийн хувьд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өнгөрсөн хугацаанд хүчирхийлэлтэй тэмцэх, тэр дундаа жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлуудынхаа талаар товч мэдээлэл өгсөн юм. Мөн гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилт, жендэрт суурилсан хүчирхийллээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаарх байр сууриа илэрхийллээ.

          НҮБ-аас “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг олон улсын хэмжээнд жил бүр зохион байгуулахаар батламжилж уриалсан бөгөөд энэхүү аянг дэлхийн 180 гаруй оронд 6000 гаруй байгууллага нэгдмэл зорилго, нийтлэг уриан дор нэгдэж, ижил цаг хугацаанд нэгэн зэрэг зохион байгуулдаг байна. Монгол Улс 1998 оноос тус аянд нэгдэж, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв ТББ жил бүр хариуцан зохион байгуулж, аяныг дэмжигч хувь хүн, төр, төрийн бус байгууллага, бүлгүүд түүнчлэн олон улсын байгууллагуудтай хамтран, хөдөлгөөнийг өрнүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллаж ирсэн. Энэхүү аяны зорилго нь жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд хeвгvvд, эрчvvдийн оролцоог хангах замаар тэднээр дамжуулан хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн оролцоог нэмэгдvvлэх ба аянд оролцогчид нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй гэдгээ илэрхийлж, амлалт өгдөг юм.

         Аяныг 12 дугаар сарын 10-нд тэмдэглэдэг “Олон улсын хүний эрхийн өдөр”-ийг угтаж, 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 16 хоногийн турш зохион байгуулдаг юм. 2017 онд дэлхийн улс орнууд “Өрх гэрийн амар амгалангаас дэлхийн энх тайван руу" гэсэн уриан дор “Боловсролыг бүх нийтэд” сэдвийг хөндөж байгаа бөгөөд Монгол Улс жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход бүх нийтийн оролцоог дэмжих, чиглүүлэх зорилгоор “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье!” уриагаар энэхүү аянд нэгдэж байна.

Аяны хүрээнд дараах тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэдэг. Үүнд:

11 дүгээр сарын 25- Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг устгах олон улсын өдөр
11 дүгээр сарын 25- Цагаан туузтаны хөдөлгөөн
11 дүгээр сарын 29- Хүний эрхийн төлөө тэмцэгч эмэгтэйчүүдийн өдөр
12 дугаар сарын 1- ДОХ-той тэмцэх өдөр
12 дугаар сарын 2- Боолчлолыг таслан зогсоох өдөр
12 дугаар сарын 3- Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдөр
12 дугаар сарын 5- Сайн дурынхны өдөр
12 дугаар сарын 10- Хүний эрхийн өдөр

Коронавириустэй холбоотойгоор хуурамч мэдээлэл түгээхээс сэргийлж манай сайт тодорхой хугацаагаар сэтгэгдэл хэсгээ түр хаасан болно.

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.