Шинэ мэдээ

О.Тэнүүн: “Оюутан тамирчин” хөтөлбөр хэрэгжсэнээр оюунлаг тамирчид бэлтгэгдэнэ1 сар 17. 15:11“Дуулахаараа жаргадаг түмэндээ”1 сар 9. 14:54Сайд Х.Баделхан Өмнөговь аймгийн төвд шинээр баригдах цэвэрлэх байгууламжийн барилгын ажлын нээлтэд оролцлоо1 сар 5. 14:26Ч.Отгонбаяр: Шинэ залуу тамирчдыг маш чанартай болгомоор байна1 сар 5. 12:23Гар утаснаас ялгардаг хорт долгионыг саармагжуулагч эрүүл мэндийн чип Монголд албан ёсоор орж ирлээ1 сар 2. 10:22Аз хурсан айлд зочилсон нь2017, 12 сар 27. 16:08NEXT STOP наадамд төрийн өндөрлөгүүд оролцно2017, 12 сар 27. 12:37Ганцмодны боомтоор өдөрт 700 машин гардаг боллоо2017, 12 сар 26. 16:34C.Чинзориг сайд Японд ажиллаад ирлээ2017, 12 сар 26. 12:39“1000 машины зогсоол”-ын худалдаа эрхлэгчид жагсаж байна2017, 12 сар 26. 10:05Утааны талаар иргэд юу хэлэв2017, 12 сар 26. 10:00Үсээ засуулбал нас уртасна2017, 12 сар 26. 10:00Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн2017, 12 сар 26. 9:00Төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх нь “гайхамшиг” ч, “гамшиг” ч биш2017, 12 сар 25. 17:41З.Баасанням: АТГ-ын албан хаагчдын цалинг нэмсэн гэдэг нь ташаа мэдээлэл2017, 12 сар 25. 14:56Багш хүн өглөгийн эзэн - Цэнхэржавын Хосбаяр2017, 12 сар 25. 10:27А.Гантамир: О.Баасанхүү хандив авч Их чуулганаа хуралдуулсан нь авилгын эсрэг хуулийг зөрчсөн2017, 12 сар 20. 12:58Төрийн шийдвэрт түгжигдсэн “Авто худалдааны цогцолбор”2017, 12 сар 20. 11:01"Утаанбаатар"-т уушигны үйл ажиллагаа нь хэвийн хүүхэд ганц ч байхгүй2017, 12 сар 20. 9:59П.Нямлхагва: Хүүхэлдэйн театр жинхэнэ монгол дүр тодруулж, амилуулна2017, 12 сар 19. 13:26М.Анхцэцэг хэмээх охины амжилтын ард Цэнхэржавын Хосбаяр хэмээх нэгэн эрхэм буй2017, 12 сар 19. 10:15Израиль улс Газын зурвастай залгаа хилээ хаажээ2017, 12 сар 16. 11:00Сайд Х. Баделхан БҮК-1 төслийн нээлтэд оролцлоо2017, 12 сар 15. 16:15Б.Алтантулга: Ээжүүд сар бүрийн 20-ны өдөр тэтгэмж авна2017, 12 сар 15. 13:34Хүүхэлдэйн театрынхан “ГАЙХАМШИГТ ХАЙРЦАГ” гала тоглолт хийнэ2017, 12 сар 14. 15:17Б.Мөнх-Эрдэнэ: “Дэлхийн ур чадвар тэмцээн миний амьдралыг өөрчилсөн”2017, 12 сар 14. 10:12Орчны бүсийн иргэдийг зээлээр дэмжиж, тусгай хамгаалалттай нутгийг 3.4 сая га-аар нэмнэ2017, 12 сар 13. 16:03Дуучин Хүрэлээ охинтойгоо хамтран “Гацуурхан” дууг шинэчлэн дууллаа2017, 12 сар 13. 11:03Сонгууль хууль болон Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулна2017, 12 сар 11. 13:31Т.Бум-Эрдэнэ: Өөрийнхөө хувь заяаны хязгаарыг давж болохгүй. Энэ бол хариуцлага2017, 12 сар 11. 10:00

"Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөр батлагдлаа

/11-р сарын 30/  -  16 цаг 50 минут

Засгийн газрын хуралдаанаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих”  Үндэсний хөтөлбөр болон үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Төрийн бус байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлан мэргэжил, аргазүйн удирдлага, зохицуулалтаар ханган хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгасан юм.

Тус хөтөлбөр хэрэгжсэнээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн талаар мэдлэг, ойлголтыг нийгмийн бүх түвшинд түгээх, төрийн болон орон нутгийн бодлого шийдвэрт асуудлыг тусгах, тэдэнд хүргэх үйлчилгээний тогтолцоог боловсронгуй болгох, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах замаар амьдралынх нь чанарт бодит өөрчлөлт орох юм. Хөтөлбөрт найман зорилт, 23 үйл ажиллагааны чиглэл бүхий хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нэн тэргүүнд тулгамдаж байгаа эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоонд бүрэн дүүрэн оролцох, нийтийн тээвэр, зам, орон сууц, олон нийтийн барилга байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, статистик тоон мэдээллийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой ажлуудыг тусгасан юм.

Үндэсний хөтөлбөрийг 2018-2022 онуудад хэрэгжүүлэх бөгөөд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлж ажиллана. 

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих”  Үндэсний хөтөлбөрт тусгагдсан найман зорилт:

 

  1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний алдагдсан чадварыг боломжит дээд хэмжээнд хүртэл эргэн сэргээнэ.
  2. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг бүх шатны боловсролд тэгш хамруулна.
  3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.
  4. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулна.
  5. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй дэд бүтцийн болон мэдээллийн хүртээмжийн үйлчилгээг сайжруулна.
  6. Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх мэдээллийн нэгдсэн санг бий болгоно.
  7. Нийгмийн бүх орчинд хөгжлийн бэрхшээлтэй хүний амьдралд нөлөөлөх аливаа асуудлаар тэдний оролцоог хангана.
  8. Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг гамшгийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг нь хангах нөхцөлийг бүрдүүлнэ.
 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

Сэтгэгдэл бичих

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.