Шинэ мэдээ

Ирэх онд эдийн засаг унана гэж хөрөнгө оруулагчид эмээж байна3 минут 5 секундын өмнөЖулиан Альварез Гарсия: Мэргэжлийн спортод шим тэжээлийн үүрэг маш их9 сар 19. 11:54АНУ-д Сансрын цэргийн хүчин байгуулахад 12.9 тэрбум ам.доллар шаардлагатай9 сар 19. 9:47Хятад АНУ-тай худалдааны хэлэлцээ хийхээс татгалзаж магадгүй9 сар 18. 12:58Талибуудын халдлагын улмаас Афгинастанд 15 цагдаа амиа алджээ9 сар 18. 12:57“Новотел” Монголд албан ёсоор үүд хаалгаа нээлээ9 сар 18. 9:10"Гуанжу хотын эрүүл мэндийн аялал жуулчлалыг дэмжих төв" төлөөлөгчийн газраа нээлээ9 сар 14. 15:32"Тасс" агентлагийн Ерөнхий захирал: ОАНА-гийн 43-р хурал үр дүнтэй болсон9 сар 14. 13:09"Дундын бүсгүйг хуваалцахад..."9 сар 14. 12:22Үл хөдлөх хөрөнгийн худалдаа, түрээсийн үйлчилгээнд Туркийн лирийг ашиглах зарлиг гаргажээ9 сар 14. 10:08“Шүүх шуурхай үйлчилгээтэйг мэдэрлээ”9 сар 13. 15:09“Xinhua”, “Associated Press” хамтын ажиллагааны шинэ хэлэлцээр байгуулжээ9 сар 13. 9:45Сирийн Идлиб мужийн 30 мянга орчим иргэн орон гэргүй болжээ9 сар 12. 9:14Ургац хураалтын ажил ангилан хадалтаар эхлэн явагдаж байна9 сар 12. 8:58В.Путин ирэх зургадугаар сард Японд айлчилна9 сар 11. 14:13Ким Жөн Ун Д.Трамптай дахин уулзахыг хүсчээ9 сар 11. 13:59Анагаахын багш ажилчдын цалинг 10 хувиар нэмэхээр боллоо9 сар 10. 15:05БНАСАУ цэргийн параддаа баллистик пуужингийн системийг оролцуулаагүй байна9 сар 10. 11:42Бүх нийтийн сонгууль болжээ9 сар 10. 11:05Ерөнхийлөгчийн нэр хүндэд хэн халдав?9 сар 10. 10:10Арга ядсан Ц.Батхуяг АТГ-д ханджээ9 сар 10. 9:38Арга ядсан Ц.Батхуяг АТГ-д ханджээ9 сар 10. 9:38Умард Солонгос улс байгуулагдсаны 70 жилийн ойд оролцохоор гадаадын зочид төлөөлөгчид ирсээр байна9 сар 8. 11:09“Дундын бүсгүй” +18 шоу драм өнөөдөр тайзнаа тавигдана9 сар 7. 11:47“Бөхийн өргөө”-г төрд шилжүүлэхийг эсэргүүцэж МҮБХ-ноос мэдэгдэл гаргалаа9 сар 7. 11:13“Toyota” компани хоё хөдөлгүүрт 1 сая орчим автомашинаа эргүүлэн татна9 сар 7. 9:34АШУҮИС-ийн Үйлдвэрчний хорооноос мэдээлэл хийлээ9 сар 6. 13:35Хоёр Солонгосын дээд хэмжээний III уулзалт энэ сарын 18-20-нд болно9 сар 6. 12:52Олон улсын тусламж авахыг Венесуэлийн эрх баригчидад уриалжээ9 сар 6. 12:39Г.Батсуурь: Гүтгэлгээс айж ичээд байх зүйл алга9 сар 5. 10:06

Б.Мөнх-Эрдэнэ: “Дэлхийн ур чадвар тэмцээн миний амьдралыг өөрчилсөн”

/12-р сарын 14/  -  10 цаг 12 минут

“Солонгос хоолны газруудад босго тавих ресторан” гэсэн гарчигтай нийтлэлийг “Нийслэл guide” сэтгүүлээс олж уншсан нь энэхүү ярилцлагын угтал боллоо. Үнэгүй тараагддаг тэрхүү сэтгүүлийн нийтлэлийг сонирхож уншсан биш эндээс хоёр зүйлийг олж мэдлээ. Нэг нь, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа солонгос ресторанууд махаа амтлахын тулд амтлагч, соус ихээр хэрэглэдэг. Амтлагч ихээр хэрэглэхээр хүн тамхинд орох лугаа адил донтон, дахин дахин идэх хүсэл төрдөг юм байна. Нөгөө нь, энэхүү рестораныг БНСУ-ын Хүнсний технологийн дээд сургууль, Монгол Улсын Техник технологийн политехник коллеж хамтран нээжээ. Шинжлэх ухааны үндэстэй томоохон төсөл гэж хэлж болмоор юм байна. Солонгос жишиг ресторан болгох зорилгыг тавьж байгаа аж. Сэтгүүлээс олж мэдсэн нь энэ.

Харин энэ рестораны ахлах тогооч нь Техник технологийн политехник коллежийн төгсөгч 21 настай хүү, тэр хүү Дэлхийн ур чадвар тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан гэдгийг хожим мэдсэн юм. Сүүлийн үед Дэлхийн ур чадвар тэмцээний тухай манайхан багагүй мэдээлэлтэй болоод байгаа. Иймд түүнтэй уулзаж энэ талаар ярилцана гэж бодож байсангүй. Бидний санамсаргүй уулзалтаар юу ярьсныг таалан сонирхоно уу. 

-21 настай хүү ахлах тогооч хийж байгаа нь бахархалтай санагдлаа. Өөрийгөө уншигчдад товч танилцуулахгүй юу?

-Би есдүгээр анги 2012 онд төгсөөд Техник технологийн дээд сургуульд элсэн суралцсан. Нийт 2.5 жил сурсан л даа. Суралцах хугацаандаа хэд хэдэн тэмцээнд амжилттай оролцсон. Анхны тэмцээн болох Сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн нь санаанаас гардаггүй юм. Мөн “Монгол ур чадвар” улсын уралдаанд түрүүлж, 2015 онд Бразилийн Сан Паоло хотод болсон Дэлхийн ур чадвар тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан.

-Тогооч нар ур чадварын хувьд төрөлжиж байх шиг ажиглагддаг. Өөрөө аль чиглэлийн хоолны тогооч гэж явдаг вэ?

-Би Ази хоолны тогооч. Сургуулиа төгсөөд бараг гурван жил япон хоолны ресторанд ажилласан. Япон болон солонгос хоолны язгуур нь нэг учир нэг их хүндрэл гардаггүй.

-Тогооч мэргэжлийг яагаад сонгосон бэ. Өлсөж, ундаассан хүнийг хооллож, ундалдаг буянтай ажил гэж би боддог?

-Багаасаа хоол хийх сонирхолтой хүүхэд байсан. Нэг удаа ээж маань хоол хийхэд нь би материалаас нь жаахныг тасдаж аваад өөрөө зохиомжлоод хоол хийсэн юм. Манай гэрийнхэн тэгэхэд “Маш сайхан амттай болсон байна” гэж урамшуулж байсан. Түүнээс хойш хоол хийх нь хобби болсон гэх үү дээ. Есдүгээр анги төгсөх жилээ Техник технологийн дээд сургуулийн тухай найзаасаа олж мэдсэн. Сайн сургалттай, материаллаг бааз сайтай гэж сонссон. Энэ сургуульд орж сурсан нь миний амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголт болсон гэж боддог. Манай сургууль онол, дадлагыг 50, 50 хувьтай хослуулж хичээлээ заадаг. Сайн тогооч болоход дадлага, бодит байдал дээр хийж үзэх нь хамгийн чухал байдаг. Зарим сургуулийг сонсож байхад материаллаг бааз муу, суралцагчдынхаа хэрэгцээтэй хүнсний бүтээгдэхүүнийг авч өгч чаддаггүй гэсэн. Манай сургуулийн хувьд ийм зовлон байдаггүй. Бүхий л төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хоол хийж сураад төгсдөг. Миний амжилттай сайн яваа нь сургуультай маань шууд холбоотой. Иймээс одоо хүртэл сургуулийнхаа үүсгэн байгуулсан ресторанд ажиллаад явж байна.

-Тогооч мэргэжилд хөтлөн оруулсан багш нарынхаа тухай ярихгүй юу?

-Хоолны цагаан толгойг заасан багш маань Э.Цолмон. Багш маань тэмцээн, уралдаанд шавь нараа оролцуулж байсан туршлага ихтэй. Интернэтээс янз бүрийн жор олоод бид түүн дээр нь ажилладаг байсан. Э.Цолмон багш маань одоо Америкт мэргэжил дээшлүүлж байгаа. Дэлхийн ур чадвар тэмцээний эксперт багшаар Л.Ганцолмон багш маань ажилласан. Багшаасаа маш их зүйлийг сурсандаа баярлаж явдаг.

-Дэлхийн ур чадварын тэмцээни тухай хэд хэд дурдагдлаа. Хэрхэн оролцож байсан бэ?

-41 орны оролцогчидтой өрсөлдсөн. Гурван өдөрт найман төрлийн хоол хийсэн. Анх удаа олон улсын тэмцээнд оролцож байгаа болохоор сандрах үе тохиолдож байсан. Биднийг Монголд бэлдэхдээ йогийн хичээл орсон юм. Тэр маань хэрэг болсон. Сандарсан үедээ зааж өгсөн дасгалыг нь хийгээд тэмцээнийхээ даалгаврыг амжилттай гүйцэтгэж байсан. Тэмцээн маань Бразильд болсон. Иймээс халуун газарт дасгахын тулд Монголын хамгийн халуун цэг-Дархан хотод бэлтгэл хийлгэж байсан. Энэ бас тусаа өгсөн гэж миний хувьд боддог.

-Тэмцээнээс хойш хоёр жил өнгөрчээ. Дэлхийн ур чадвар тэмцээнд чам юу өгсөн гэж боддог вэ?

-Амьдралыг минь өөрчилсөн гэж хэлж болно. Өөр улс оронд очсон гэдэг утгаараа юм үзэж, нүд тайлсан. Мөн тогоочийн үр бүтээмжийг нэмэгдүүлэх техник, технологийн дэвшлийг мэдэрч, өөрсдийгөө хаана явааг олж мэдсэн. Хоолны орц, материалын нэрийг олон улсын нэршлээр нь хэлж мэддэг болсон. Өөр олон зүйл нэмэгдсэн байх. Одоо ингээд ажиллаж байгаа маань ч тэр тэмцээний үр нөлөө байх /инээв.сур/.

-Танай ресторан өөрийн онцлогтой юм билээ. Энэ тухай дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Манайх Монголдоо солонгос жишиг ресторан болох зорилготой. Манай ресторанд солонгос тогооч ажилладаг. Солонгосчуудын ажигласан нэг зүйл бол монгол малын мах хурц үнэртэй байна. Бид үүнийг нэг их анзаардаггүй ч биднийг гадаадад очихоор үнэртдэг гэдэг шүү дээ. Иймд монгол малын махыг солонгос технологиор боловсруулж байна. Манай онцлог бол шинэ махаар хоол шууд хийдэггүй. Заавал угааж, цэвэрлэдэг. Ямар хоол хийхээс хамаарч махаа боловсруулдаг технологитой. Малын цусны үнэр махны чанарт нөлөөлдөг. Иймээс цуснаас нь цэвэрлэж боловсруулж байна. Ингэж байж жинхэнэ солонгос амт мэдрэгддэг. Солонгос улсаас ирсэн нэг үйлчлүүлэгч “Солонгост байгаа юм шиг мэдрэмж төрлөө” гэж манай зөөгчид хэлсэн байсан. Мөн манайх хоол бүрт тохирсон соус, амтлагч хэрэглэдэг. Бусад ресторанууд гадуур худалдаалж байгаа бэлнийг худалдаж авдаг юм билээ. Тэр нь Хятад улсад үйлдвэрлэсэн байдаг. Манайх бол соус, амтлагчаа өөрсдөө хийдэг. Энэ бол маш нарийн технологитой ажил. Хөргөгчинд удаан хадгалсан махаа ресторанууд амтыг нь дарахын тулд амтлагч их хийдэг. Амтлагч их хийсэн хоолонд хүн донтдог, дахин дахин идмээр хүсэл төрдөг. Энэ бол хүний биед маш муу. Харин манайх бол хүний биед тустай жинхэнэ ориг солонгос амтыг танд мэдрүүлж чадна гэж хэлмээр байна. Ингэж хэлэхээр ресторанаа рекламдаж байгаа юм шиг сонстож магадгүй. Гэхдээ та бүхэн хүрэлцэн ирснээр өөрийн биеэр мэдэрнэ гэдэгт итгэлтэй байна.  

-Өөр танай ресторан ямар онцлогтой вэ?

-Ресторан маань нэг ёсны манай сургуулийн сургалт, судалгааны төв юм. Би дадлагажуулагчийн үүрэг давхар гүйцэтгэдэг. Яг одоо гэхэд манай сургуулийн хоёр оюутан уртын дадлагаа хийж байгаа. Оюутнуудыг дадлагад гаргахаар зарим ресторанууд гарын дор ажил хийлгэж, зарж байгаад, сайн зааж сургасан зүйлгүй явуулчихдаг тал байдаг. Манай сургуулийн удирдлагууд тэр доголдлыг арилгах гэж энэ рестораныг нээсэн юм. Ресторан нээсэн бас нэг зорилго нь энэ гэсэн.

-Рестораны зорилго энэ юм байж. Чиний өөрийн цаашдын зорилго юу вэ?

-Ази хоолны тогоочоороо цаашид ажиллана. Ажлын хангалттай туршлагатай болж байгаад өөрийн ресторанаа нээнэ гэж боддог.

-Ярилцсанд баярлалаа. Зорилгоо биелүүлээрэй.

Д.Төв



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд uls.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Холбогдох утас: 91777757

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

41.85.161.154juy   • 2017, 12 сарын 16. 14 цаг 50 минут

ujyh

41.85.161.154juyh   • 2017, 12 сарын 16. 14 цаг 51 минут

Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу?  Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс бид аюулгүй хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% -иас 3.5% хүртэл бага хүүтэй зээлийг санал болгодог. Холбоо барих хаяг: WhatsApp: +33644664 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.